И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Мэдээ мэдээсэл Номой hан Дуу хүгжэм Угай бэшэг Видео Гэрэл зураг Гэшүүн Монгол гүрэнэй буряадай эмхинүүд Бизнес hанал Холбогдохо  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Байгууллага Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон Бизнесс
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
ЭРДЭНИ БАТУХАН
2010-06-23 00:00:00
ЭРДЭНИ БАТУХАНЭРДЭНЭБАТХААН 1921 оны 3 дугаар сарын 24-нд Монгол Улсын Засгийн газрын нарын бичгийн анхны даргаар томилогдон ажиллаж байсан.
1924-12 сараас 1928-11-16 хүртэл Ардыг гэгээрүүлэх хоёрдох яамны сайд.
Ардын засгийн анхны дунд сургуулийн (1923 онд 8 жилийн анхны сургууль) анхны 35 сурагчыг Герман, Франц улсад явуулах тушаалыг гарган удирдан авч явсан.

ЭРДЭНЭБАТХААН

1888 онд Буриадад төрсөн
1914 онд (26 нас) Нийслэл хүрээнд ирж багшилан хувьсгалын үйл хэрэгт гар бие оролц сон.
1918 онд (30 нас) охин нэрт зохиолч Оюун мэндэлжээ.
1920 онд (31 нас) Сургуулийн хүүхэд сонирхон унших сургал бичиг 1-р дэвтэр гэсэн 1 төгрөг 50 мөнгөний үнэтэй ном бичин 5000 хувь хэвлүүлсэн.
1921 оны (33 нас) 3 дугаар сарын 24-нд Монгол Улсын Засгийн газрын нарийн бичгийн анхны даргаар томилогдон ажиллаж байсан.
1921 оны (33 нас) 11 сард Монгол-Оросын найрамдлын гэрээний тул Д.Сухбаатар, Солийн Данзан нарийн орчуулагчаар зөвлөгчөөр, Монголийн төлөөлөгчдийн багийн гишүүн болж Москва орсон.
1924 онд (36 нас) Улсын бага хурлын гишүүн, мөн Гэгээрлийн сайд болсон
1924-12 сараас 1928-11-16 хүртэл Ардыг гэгээрүүлэх хоёрдох яамны сайд (анхны сайд Онходын Жамян)
1926 онд (38 нас) Ардын засгийн анхны дунд сургуулийн (1923 онд 8 жилийн анхны сургууль) анхны 35 сурагчыг Герман, Франц улсад явуулах тушаалыг Эрдэнэбатхаан гарган удирдан авч явсан.
1929 онд (41 нас) Баруунтан хэмээгдэж хилс хэрэгт орсон.
1930 онд (42 нас) Ленинград хотноо эрдэмтэн Ж.Цэвээний хамт цөлөгдсөн. Тэнд Дорно дахин судлалын институтэд багшилж байсан.
1933 онд (45 нас) Эрдэнэбатхаан, зохиолч Ц.Дамдинсүрэн тэр сургуульд сурч байхад хамт байжээ.
1937 онд (49 нас) Орост баригдан хорих лагер, шоронд ороод сураг тасарсан.
1948 онд (60 нас) Нас барсан хэмээн бичигдсэн.

Эрдэнэбатхан, эрдэмтэн Жамсрангийн Цэвээн нэгэн адил Шинэ Монголийн боловсролын төлөө Холбоот улс болон, КГБ, Монголийн Ногоон малгайтануудийн гарт алтан амиа алдсан. 1924 онд Монголийн Гэгээрлийн сайд байх богино хугацаандаа Монголын шинэ соёл боловсролин тул асар ихийг бүтээсэн. Герман Францад суралцах оюутнуудийг сонгох, тэдэнд асар их анхаарлаа хандуулж тусалсан. Тэрээр орчин цагийн боловсролын суурийг ийнхүү тавиж өгсөн гавъяатай билээ.

Эрхїїгэй губерниин Тараса тосхондо малша буряадай бїлэдэ 1888 ондо тїрэћэн байна. Бага наћанћаа хїдєєгэй ажалда дїршэлтэй болоћон, нютагтаа эхин шатын ћургуули дїїргээд, оройшог, 20-той боложо, Эрхїїгэй багшын семинарида ћурахаяа ороно. Семинарида ћуража байха їедєє демократис їзэл бодолдо шуналтай болоћон юм. Энэ ћургуулияа дїїргээд, нютагтаа ерэжэ багшална. Нютагтаа удааншье багшалаагїй, «найдалгїй» хїнїїдэй тоодо оруулагдажа, Забайкали руу сїлэлгэдэ эльгээгдэћэн байгаа.

Забайкалида байхадаа Никита Бутуханов Цэбээн Жамсаранотой уулзажа танилсана. Эдэ хоёр анха тїрїїшынхиеэ Хїл нуурай дасанда уулзаћан байгаа. Буряадууд урдандаа Галуута нуурые Хїл нуур гээд нэрлэдэг байћан юм. Тэрэнь мїнєє Тамшын дасан гээшэ бэзэ.

Монголћоо нютагаа бусажа ерэћэн Цэбээн тэндэ юунэй боложо байћан тухай шэнэ танилдаа хєєрэжэ, Монголдо эрдэмтэй хїнїїдэй хэрэгтэй байћые ойлгуулна.

Тиигэжэ Никита Фёдорович Сэсэг гэжэ залуу ћамгантаяа Монгол ороћон байгаа.

1914 ондо Монгол ороод, Їргын ћургуулинуудай нэгэндэ табан жэлэй туршада багшалаа, тиигэжэ їзэгтэй, номтой монголшуудай олошорхо хэрэгтэ єєрынгєє горитойхон хубитые оруулба гээшэ.

Росси гїрэнэй 1917 оной хубисхалай ћїїлээр Монголдо мїн лэ хубисхалай эмхинїїд, хїдэлєєнїїд бии боложо захална. Эмшэн Санжимитаб Цыбыктаровай ударидалга доро Їргэдэ байћан Россин эрхэтэдэй бии болгоћон хубисхалай эмхидэ Эрдэни Батухан оролсоно. Хитад гаминуудай їшєєл Монголдо засагаа алдаагїй тэрэ їедэ Россићаа гарбалтай олохон эрхэтэд, тэрэ тоодо Эрдэни Батухан, тїрмэдэ хаагданад.

1920 оной намар Монголой дайдада Унгерн бии боложо, тэдэнэй гаминуудтай дайлалдаха їедэ Н. Бутуханов тїрмэћєє мултаржа, Эндэн гэжэ партизантай суг Хяагта хото орожо ерэћэн байха юм. Энэнь 1921 он байгаа. Тэрэ ондо Монголой арадай намай тїрїїшын съезд їнгэржэ, намай зууршалгаар Н. Бутуханов Монголой хубисхалта Саг зуурын правительствын секретаряар дэбжїїлэгдэнэ. Эгээл энэ їећєє Никита Бутухановые Эрдэни Батухан гээд нэрлэћэн байха юм.

Эрдэни Батухан 1921 оной ноябрь ћара соо Монголой правительствын делегациин бїридэлдэ орожо, зїбшэлэгшын, оршуулагшын уялгануудые даажа Россин тїб Москва ошолдоћон байгаа.

1924 ондо Монголой Арадай гэгээрэлэй министерствын тогтоходо, тэрэнэй тїрїїшын министр боложо, энэ тушаалдаа 1929 он болотор ажаллаа.

Монголой арадай хубисхалта намай хїтэлбэридэ «Зїїнэй» їзэл, суртал баримталагшад бии боложо, хэдэн олон гїрэнэй, намай хїтэлбэрилэгшэд «Баруунай» їзэлтэн гэжэ гэмнэгдээд, тушаалнуудћаань буулгагдаћан, хаагдаха зариманиинь хаагдажа, Эрдэни Батухан Монгол оронћоо 1929 ондо сїлэгдэћэн байгаа. Тиигээд, наћатай болоћон хойноо, Ленинград хотын тїїхын, философиин, хэлэ бэшэгэй дээдэ ћургуули дїїргээд, Зїїн зїгэй дээдэ ћургуулиин оюутадта монгол хэлэ, Монголой тїїхэ заажа, доцентын тушаалда байћан юм.

Ленинградай сэрэгэй округой трибунал 1940 оной декабриин 19-дэ Эрдэни Батуханиие Цэдэн-Ешэ Дашабалын Матвей Амагаев хоёртой Совет засагта эсэргїї ябадал гаргабат, уласхоорондын тагнуул хэнэт гэжэ гэмнээд, тус бїрииень найма найман жэлээр эрхыень хаћаћан байха юм.

Холын Хойто сэбдэг хїйтэн орон руу сїлэгдэжэ, тиишээ 1941 ондо наћа бараћан байха.

Ленинградай сэрэгэй округой прокуророй 1956 оной майн 25-ай шиидхэбэреэр Никита Фёдорович Бутухановай гэм сагааруулагдаћан байна.

"Буряад хэлэнэй сахим hураха бэшэг"-hээ  авааб.

ЭРДЭНЭБАТХААН, Нэр Эрдэнэ, овог Батхаан
1921 оны 3 дугаар сарын 24-нд Монгол Улсын Засгийн газрын нарын бичгийн анхны дарга, 1924-12 сараас 1928-11-16 хүртэл Ардыг гэгээрүүлэх хоёрдох яамны сайд. Германы тагнуул гэх хилс хэргээр 1930 онд Ленинградад цөлөгдөн, 1937 онд баригдаж сураггүй болсон. Охин Эрдэнэбатын Оюун Монголын уран зохиолын жүжгийн нэрт зохиолч.Италд байсан Оросын нэрт зохиолч Максим Горкийд захиа бичин уран зохиолын орчуулгын талаар хариу захиа авч байсан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (Тамгын газар) 1921 онд Засгийн газрын нарийн бичгийн дарга нэртэйгээр байгуулагдсан. ЭРДЭНЭБАТХААН 1921 оны 3 дугаар сарын 24-нд Монгол Улсын Засгийн газрын нарын бичгийн анхны даргаар томилогдон ажиллаж байсан. 
1924-12 сараас 1928-11-16 хүртэл Ардыг гэгээрүүлэх хоёрдох яамн
ы сайд.
Ардын засгийн анхны дунд сургуулийн (1923 онд 8 жилийн анхны сургууль) анхны 35 сурагчыг Герман, Франц улсад явуулах тушаалыг гарган удирдан авч явсан.

ЭРДЭНЭБАТХААН

1888 онд Буриадад төрсөн
1914 онд (26 нас) Нийслэл хүрээнд ирж багшилан хувьсгалын үйл хэрэгт гар бие оролц сон.
1918 онд (30 нас) охин нэрт зохиолч Оюун мэндэлжээ.
1920 онд (31 нас) Сургуулийн хүүхэд сонирхон унших сургал бичиг 1-р дэвтэр гэсэн 1 төгрөг 50 мөнгөний үнэтэй ном бичин 5000 хувь хэвлүүлсэн.
1921 оны (33 нас) 3 дугаар сарын 24-нд Монгол Улсын Засгийн газрын нарийн бичгийн анхны даргаар томилогдон ажиллаж байсан. 
1921 оны (33 нас) 11 сард Монгол-Оросын найрамдлын гэрээний тул Д.Сухбаатар, Солийн Данзан нарийн орчуулагчаар зөвлөгчөөр, Монголийн төлөөлөгчдийн багийн гишүүн болж Москва орсон.
1924 онд (36 нас) Улсын бага хурлын гишүүн, мөн Гэгээрлийн сайд болсон
1924-12 сараас 1928-11-16 хүртэл Ардыг гэгээрүүлэх хоёрдох яамны сайд (анхны сайд Онходын Жамян)
1926 онд (38 нас) Ардын засгийн анхны дунд сургуулийн (1923 онд 8 жилийн анхны сургууль) анхны 35 сурагчыг Герман, Франц улсад явуулах тушаалыг Эрдэнэбатхаан гарган удирдан авч явсан.
1929 онд (41 нас) Баруунтан хэмээгдэж хилс хэрэгт орсон.
1930 онд (42 нас) Ленинград хотноо эрдэмтэн Ж.Цэвээний хамт  цөлөгдсөн. Тэнд Дорно дахин судлалын институтэд багшилж байсан.
1933 онд (45 нас) Эрдэнэбатхаан, зохиолч Ц.Дамдинсүрэн тэр сургуульд сурч байхад хамт байжээ.
1937 онд (49 нас) Орост баригдан хорих лагер, шоронд ороод сураг тасарсан.
1948 онд (60 нас) Нас барсан хэмээн бичигдсэн.

Эрдэнэбатхан, эрдэмтэн Жамсрангийн Цэвээн  нэгэн адил Шинэ Монголийн боловсролын төлөө Холбоот улс болон, КГБ, Монголийн Ногоон малгайтануудийн гарт алтан амиа алдсан. 1924 онд Монголийн Гэгээрлийн сайд байх богино хугацаандаа Монголын шинэ соёл боловсролин тул асар ихийг бүтээсэн. Герман Францад суралцах оюутнуудийг сонгох, тэдэнд асар их анхаарлаа хандуулж тусалсан. Тэрээр орчин цагийн боловсролын суурийг ийнхүү тавиж өгсөн гавъяатай билээ.

 

Zohiol buteelees
Reader for Mongolian schools in the 1920's./ Monggol Ulus-un Arad-i Gegeregulku Yamun-aca
,
Batukhan, Erdeni,; 1888-1948., Surgaguli-yin keuked-un sonirqan ungsiqu surgal bicig,

 
Хэлмэгдсэнийг нь бодон харуусч зүрхэндээ уйлсаар өдийг хүрлээ
http://ubtimes.mn/index.php?option=com_content&task=view&id=8241&Itemid=161&bsb_midx=-2.

ImageЭрдэнэбатхаан бол Монгол улсаа соён гэгээрүүлэх их үйлсэд өөрийн оюун ухаан, хүч чадлаа зориулсан, хойч үе маань хэзээ ч мартаж үл болох алдартан билээ. Тэрбээр Ардын намын төлөөлөгчдийг Ленинтэй уулзахад хэлмэрчилж, мөн Монголын залуусын төлөө М.Горькийд захидал бичиж, улмаар Герман, Франц, ЗХУ-д оюутан суралцуулах их үйлсийг сэдэн санаачилж Монголын ард түмний өмнө асар их гавьяа байгуулсан юм.
 
Тэрбээр гурван охин, хоёр хүүтэй байсан бөгөөд бүгд эх орондоо нэр цуутай алдартнууд болжээ. Эрдэмтэн зохиолч Э.Оюун театрын урлагийн хатан ээж, мөн Э.Раднаа, Э.Зандармаа, Э.Агваандорж, Э.Агваандорж, Э.Карма нар нь бүгд Монгол улсынхаа хөгжилд нэр нөлөө бүхий байр сууриа эзэлсэн хүмүүс юм. Түүний отгон хүү Э.Агваандоржтой уулзаж аав, ээж бага насных нь тухай ярилцсан ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны эцэг Эрдэнэбатхаан бол Монголын соён гэгээрүүлэх их үйлсэд том хувь нэмэр оруулсан хүн. Аавтайгаа өнгөрүүлсэн он жилүүдээс яриагаа эхлэх үү?
-Миний аав Эрдэнэбатхаан бол буриад хүн шүү дээ. 1888 онд одоогийн Усть-Ордын Буриадын өөртөө засах улсын Бохан районд байсан Тараст төрсөн юм билээ. Аав 20 настайдаа Эрхүү хотын гимназийг төгсөөд тэндээ маш цөөхөн жил багшилж л дээ. Учир нь юм юманд оролцсон овсгоо самбаатай байсан болохоор нь ч тэр юм уу “ямар ч байсан найдваргүй этгээд” хувьсгалын үйл хэрэг элдэв зүйлд оролцдог гэж үзээд Эрхүү мужаас хөөсөн гэдэг юм. Би бол мэдээ орсон цагаасаа хойш аавтайгаа хамт байгаагүй хүн. Намайг мэдээ орох тэр үед аав маань хэлмэгдлийн шуурганд хэзээний өртсөн байлаа. Ээжийнхээ ярианаас л аавыгаа сайн мэддэг болсон. Хожим юм ухаарахтайгаа болсноор ном зохиол, түүх шаштираас эх орноо хөл дээр нь босгох гэж хэчнээн их зүтгэж яваад хэлмэгдсэнийг нь бодохоор маш их харуусч зүрхэндээ уйлсаар өдий хүрлээ. Аавыг Галуут нуур орчимд л цөлсөн гэдэг. Энэ үед нутгийн хүн Цэвээн Жамсранов тэнд тааралдаж л дээ.
-Чи энд цөлөгдчихсөн гээд л зүгээр суугаад байсны хэрэггүй. Цаана чинь Монголд автомат засаг сэргэчихсэн чам шиг бичиг үсэгтэй хүн их хэрэгтэй болоод байна. Тэнд очиж сургуульд багшил гэж гэнэ. Авчрахаасаа өмнө чи гэр бүлтэй юү гэж асуужээ. Үерхдэг бүсгүй бий гэж л дээ. Түүнийгээ олж ир гэсэн байна. Аав Бохандаа эргэж очиж хуримаа хийж гэр бүл болоод Монголд ирж Автоматын үеийн сургуульд газарзүй, түүхийн багшаар ажиллаж байсан юм билээ. Тэгж байтал хүрээнд нууц бүлгэм үүсч эхэлсэн байна.
Ээжийн яриагаар бол Догсом, Лосол, Бодоо, Сүхбаатар нартай маш дотно харьцаатай байсан гэдэг. Тэр үед Бодоогийнд Чойбалсан нэг хэсэг амьдарч байсан юм билээ. Манай аавын нэрийг Никит гэдэг байж л дээ. Д.Сүхбаатар аавыг нэрээ соль Эрдэнэ гэдэг нэртэй бол гэснээр аавынхаа Батыг нэмээд Эрдэнэбатхаан болсон юм гэдэг. Цагийн байдал түгшүүртэй байсан үе юм даа. Тэр үед Барон Унгерний цэргүүд Оросын Буриадуудыг цэрэгтээ элсүүлж эсвэл хядаж байсан үе. Энэ үед Лосол, аавыг чи наад орос хувцсаа соль гээд лам дээл өмсүүлсэн гэж ээж минь хуучилдагсан. Лосол,  Догсом, Бодоо нар бол бүгд л хийдэд шавилж байсан шашны номтой лам хүмүүс шүү дээ. Ардын хувьсгалаас өмнөхөн Оросын нэрт эрдэмтэн Майскийн шинжилгээний ангид нэг хэсэг орчуулагчаар ажиллаж байсан байгаа юм. Харин аав бол хэлний боловсролд гаргууд хүн байсан гэсэн. Оросуудтай оросоор, буриадуудтай буриадаар, халхуудтай халхаар маш цэвэрхэн ярьдаг байж. Нэг өдөр Догсом орхимжтой лам дээл малгай авчирч өгөөд чи Чингэлтэй уулын энгэрт очоод байж бай гээд араас нь морьтой ирж бүгдээрээ уул хяралж Мухарын даваагаар даваад Сөгнөгөрөөр дайрч дандаа уулаар явсаар Хиагтад очжээ. Тэнд МАН-ын анхдугаар хуралд оролцож түр Засгийн газар байгуулалцаж, нарийн бичгийн даргын ажил хийсэн юм. Ингэж хувьсгалын үйл хэрэгт оролцож улс эх орондоо хүчээ өгсөн юм билээ.
1921 оны 11 дүгээр сарын таванд МАН-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж В.И.Ленинтэй уулзахад хамгийн анх орчуулагчаар ажилласан хүн бол аав минь юм даа.
Ленин, оросоор маш гайхалтай ярьж байна. Хаана сурсан юм бэ? Үүнээс хойш та Орос Монголын ард түмний гүүр болж яваарай гэж хэлсэн гэдэг.
-Аав тань Монгол үсгээр ном, сонин хэвлэх машин оруулж ирэх талаар маш их хөөцөлдөж байсан гэдэг?
-1921 оны сүүлчээр Ардыг гэгээрүүлэх яамны сайдаар томилогдон ажиллаж байхдаа маш их зүйлийг хийсэн байдаг. Орос, Франц, Герман зэрэг улсуудад оюутан сургаснаар олон эрдэмтэн мэргэдийг төрүүлэх үйлсийг бүтээсэн. Д.Нацагдорж, Т.Нацагдорж, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Л.Намхайцэрэн, Б.Содном, Б.Доржсүрэн, С.Бавуу, Б.Доржсүрэн нарыг гадаадад суралцуулсанаар Монголын оюуны гэгээрэлд маш их хөрөнгө оруулсан гэж боддог юм даа. Мөн Германчуудтай ярилцсаны үндсэн дээр одоогийн Засгийн газрын зүүн талын хэвлэх үйлдвэр, нийслэлийн ахмадын холбооны байр, урт цагааны баруун талын шар дэлгүүр, Гандангийн дэргэдэх дэлгүүр, төмрийн завод зэргийг бариулсан юм байна лээ.
1924 онд Судар бичгийн хүрээлэнг Гэгээрүүлэх яаманд харьяалуулах гэсэн чинь тэр үед Цэвээн Жамсранов гуай очихгүй ээ, хүрээлэн хүрээлэнгээрээ байж байг гээд очоогүй юм гэсэн. Ер нь ингэж зүтгэж явсаныхаа төлөө, гадаадад хүүхэд сургасныхаа төлөө баруунтан болж хэлмэгдсэн юм.
-Ээжийн тань талаар болон таны бага насны амьдрал яаж өнгөрсөн бэ?
-Манай гэр Арслантай гүүрний урдхан одоогийн I төрөхийн тэнд байсан юм. Том жижиг хоёр дүнзэн байшинтай айл байлаа. Томд нь манайх, жижиг дүнзэн байшинд нь Шастин докторынх байдагсан.
Сонирхуулж ярихад ээж минь намайг тээж байх үед би хөндлөн байрлалтай болчихсон байж л дээ. Шастин доктор үзээд чиний л амийг аваръя, хүүхдийг чинь хагалгаа хийж мөчилж авахгүй бол болохгүй гэсэн юм гэнэ лээ.
Ээж, би хамаагүй хамгийн гол нь хүүхдийг минь л эсэн мэнд гаргуулж өгөөч гэж л дээ. Нэг өдөр Лосол гуай манайхаар ирээд бариач авчирч гэнэ. Өнөөх бариач нь шар тос халааж түрхээд, цайны шаараар шавж илж байгаад хэвийн болгож төрүүлсэн гэж ээж ярьдаг сан. Харин гэдсэндээ их мушгиралдсан болохоор гэртэйгээ гарсан юм гэнэ лээ. Эх барьж авсан хүн маань цамцтайгаа төрчихлөө гэж бөөн инээдэм болж байсан гэдэг. Ингэж л би гэдэг хүн орчлонд ирсэн байгаа юм.
Манай ах эгч нарыг өсгөсөн нэг хөгшин байсан юм. Тэр хөгшин буруу номтнуудаар хүүхдээ битгий харуул, би энэ хүүхдийг өсгөнө гэсэн юм гэнэ лээ. Ингэж л би эмээтэй болсон хүн дээ. Тавын таван хүүхдийг  ганцаар өсгөх гэж ээж минь их зовсон байхдаа гэж өрөвддөг юм. Ээжийг Монгол банкинд Сүхбаатар жанжин анх нягтлангаар оруулсан гэдэг. Уг нь тооны багш хүн шүү дээ. Аавыг баривчлагдсанаас хойш эсэргүүний гэр бүл гээд банкнаас гаргачихсан юм билээ. Түүнээс хойш хоршоодын холбоонд туслах нягтлан, дараа нь Цагаан-Эрэгт одоогийн Сүхбаатар хотод нягтлангаар явуулсан юм. Нэг ёсондоо ажлын нэрээр цөлж байгаа хэрэг юм даа. Тийшээ явахаас өмнө Чойбалсан ээжийд минь их тус хүргэж байсан тухай ээж ярьдаг сан.
-Эсэргүүний гэр бүл гээд танай хөрөнгийг хураасан уу?
-Дүнзэн байшинг маань л хураасан, бусад зүйлийг аваагүй гэсэн. Энэ бол Чойбалсангийн ач шүү гэж ээж дандаа л ярьдагсан.
-Гэр оронгүй болно гэдэг хэцүү дээ?
-Тэр үед одоогийн АУДС-ийн орчим “Ариун цэврийн станц” гэж байсан юм. Тэнд Догсомынх, Лосолынх, Элдэв-Очир гуайнхан байдаг байлаа. Манайх байшингаа өгөөд Догсом гуайн зүүн хашаанд гэр барьж айлсаж байлаа. Догсом гуай л манайхыг хажуудаа татаж авсан юм билээ л дээ. Энэ үед би “Үлгэр жишээ” дунд сургуульд орчихсон байсан үе л дээ. Манай сургууль одоогийн Гэрлэх ёслолын ордны буурин дээр байсан юм.
Мөн Элдэв-Очир гуай ээжид минь их тус болдог маш хүн чанар сайтай хүн байсан тухай ярьдагсан. Намайг хүүхэд байхад Майдар их эргэдэг сэн. Гандангийн дэнжээс том тэргэн дээр Майдар бурхан залчихсан, нэг лам хажууд нь суугаад олон өнгийн урт хадаг барьчихсан байх. Хажууд нь том хултай шалсай гэж байна хүмүүс түүнээс нь авч идээд л. Тэр нь одоо бодоход их л заваан санагддагсан. Тэглээ гээд өвчлөөгүй л юм даа. Хөгшинтэйгээ мөн ч их Майдар эргэдэг сэн. Энэ үе бол хараахан хэлмэгдүүлэлт эхлээгүй л байсан үе юм даа. Гандангаас Зүүн хүрээ рүү орж ирдэг байлаа шүү дээ.
-Та Гэрлийн хорооны анхны инженер хүн.Энэ тухай?
-Тиймээ, тэр үед чийдэн хороо буюу гэрлийн хороо нэртэйгээр нарийн төмөр замын урдхан нь, одоогийн 120 мянгатын баруун тийш байгуулагдсан юм. Би инженер хүн биш шүү дээ. Их сургуулийн физикийн ангийг төгссөн жирийн багш хүн. Тэнд ажиллаж байсан орос мэргэжилтэн нутаг буцах болоод оронд нь ажиллах хүн байдаггүй  намайг шууд тавьчихсан юм. Энэ бол Монгол орон цахилгаанжиж эхэлж байсан үе. Тухайн үед хамгийн их нь 100 КВт-ын хүчин чадалтай байлаа. Тэр нь маш цөөхөн ихэнх нь 12, 50 КВт-ын л хүчин чадалтай байсан гээд бод доо. Одоо бол хамгийн доод тал нь 320 КВт-ын хүчин чадалтай байна шүү дээ. 2500 хоёр трубинтай тэр нь байсхийгээд л зогсчихно. Гэрэл тасрахаар л гэрлийн хороотой ярь гэдэг. Ганц ярьдаг хүн нь би л байлаа шүү дээ. Эхлээд их хүлээцтэй ханддаг байлаа. Сүүлдээ ч ярьж ч сурсан, хэрэлдэж ч сурсан даа. Эвдрэл их гарна, туршлагагүйтнэ гээд л хэл ам тасрахгүй дээ. Нэг өдөр Аж үйлдвэрийн яамны сайд Гомбожав гуай дуудлаа. Очсон чинь чи капитал уурхайгаас Хонхор, Улаанбаатарын хооронд гэрлийн шугам тавь, юу хэрэгтэй байна. Түүнийгээ хэл гэдэг юм байна. Би ч ажиллах хүч, 11 метрийн урттай гуалин, ачих кран, машин хэрэгтэй л гэлээ. Гомбожав сайд Засгийн газартай ярьж тэр болгоныг бүтээж өгсөн. Би ч ажилдаа орсон доо. Тэр үед Налайхын уурхай анх капитал-уурхай нэртэй байсан юм. “П” хэлбэрийн модон шонг 75 метрийн зайтай байрлуулж шугам татсан даа. Мөн аймгуудыг цахилгаанжуулахын тулд “ЖЭС” зөөврийн станцыг нь сольж 270-650 КВт-ын хүчин чадалтай том суурин дизелээр сольж тавьсан гээд яривал их юм бий. 1962 онд ЭХУГазар байгуулагдахад би ерөнхий инженерээр ажиллаж байсан. 1965-1970, 1970-1980 он хүртэл зураг төслийг нь хийчихсэн, 1985 оноос хойш ингэж хөгжинө гээд хэтийн төлөвийг нь гаргаад бэлэн болгочихсон байсан даа. Хамгийн анх гуравдугаар цахилгаан станцыг өндөр даралттай болгосноор л хотын цахилгаан жигдэрч эхэлсэн юм. Намайг 1957 онд Москвагийн эрчим хүчний дээд сургуульд суралцаж байхад дуудаад авчирсан юм. Би сургуулиа төгсмөөр байна гэсэн чинь, зүгээр зүгээр элчин сайдтай чинь ярьчихсан гэдэг байгаа. Ингэж л социализмын галыг бадраах их үйлсэд зүтгэж ирсэн дээ.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Монгол Улсын шинжлэх ухааны академийн олон улс судлалын хүрээлэн Монголын Герман судлалын төв “Герман судалгаа, мэдээлэл” гэсэн цуврал сэтгүүл гаргадаг юм. Энэ сэтгүүлд аавын талаар Эрдэнэбатхаан юуны төлөө зүтгэж ямар гавьяа байгуулсан бэ гэдгийгтодорхой бичсэн байдаг. Энэ хамт олонд би маш их баярлаж байна. Мөн МЗЭ-ийн шагналт Ломбын Нямаа “Амьд ододтой хөөрөлдсөн Алтан хором” гэдэг ном аавын талаар асуудал дэвшүүлсэн хөрөг бичсэн байсан. Жишээ нь: “Эрдэнэбатхааны нэрэмжит шагнал” бий болгох түүний бүтээлийг эмхтгэх, удмын гэр музейг нь байгуулах, алдрыг нь мөнхжүүлэх зэрэг маш олон сайхан санаа дэвшүүлсэнд баяртай явдгаа танай сониноор дамжуулан уламжлая. Дашрамд дурдахад цаашид аавын минь алдрыг хэрхэхийг миний мэргэн ард түмэн мэдэх буй заа.
 
 
Б.ЦЭРЭНЖАМЦ

Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ТООНТОЁО, ЭЖЫГЭЭ ХАЙРЛАЖА ЯБАГТЫ!
Бурханаhаа заяаhан бууса, буряадай гуламта нютагтаа, бултадаа hайнаар hуужа байнагты, улас, зонтной жаргалтай л, Улан-Үдэм гоёхон л байна. Арад зоной сагай hайнhаа ажа hууhан хүхэ мүнхэ сэлхир тэнгэри доро, багахандаа нюдөө нээжэ, балшар наhандаа аршаан уhаарнь ундалжа үдэhэн, байгши зонуудынь жаргалтай, байдал hайтай Монгол гүрэнэй Хэнтэй аймагай Дадал сомонhоо мэндэшэлнэб. Тооното нютагни, түмэн олонни, хуhан сэргэмни, хүлэглэhэн...
2017-08-28 11:04:48 Дэлгэрэнгүй »»
"АМИН ТООНТО" бүлгэмэй залуушууд 1га газар 2500 модо тариба. 2012 оной 10-н hарын 13-най үдэр.
"АМИН ТООНТО" бүлгэмэй залуушууд 1га газар 2500 модо тариба. 2012 оной 10-н hарын 13-най үдэр. (Монголой хамагай урда тээхи нараhан ойн хизаарые хамгаалаха ойжуулалт, Түб аймаг. Баянчандамани hомон)...
2012-10-27 04:13:32 Дэлгэрэнгүй »»
Амин Тоонто ТББ –ийн УЗ болон идэвхитэн гишүүдэд:
 2012 оны 10сарын 13ны өдрийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласантай холбогдуулан АминТоонто* ТББ-н зүгээс  Төв аймгийн Баянчандмань сумын нутагт мод тарих болсон тул явах боломжтой залуус холбоо барина уу! Утас 11-335588,  88207191 , 99091295...
2012-10-15 09:38:42 Дэлгэрэнгүй »»
НОМТОЕВ Цокто Номтоевич
Дγрбэн зγгэй нγхэдтэй Дγрѳѳ ниилэн ябаhан хγн Эрын ехэ баялиг Эдлээ гээшэ омогорхон ...
2012-01-14 11:44:13 Дэлгэрэнгүй »»
Үлзытын Дондог
Үлзытын Дондог (1936-1972) Үлзытын Дондог 1936 ондо Бэсүүр аймагай Заган дабаанай үбэртэ, үндэр Хайрангын хормойдо оршодог Шэбэртэ тосхондо түрэһэн юм. 1956 ондо түрэл Шэбэртэ нютагтаа арбан жэлэй дунда һургуулияа дүүргээд, Москва хотын М. Горькиин нэрэмжэтэ уран зохёолой дээдэ һургуулида орожо, магтаалтайгаар түгэсхөө һэн. Үхибүүдтэ зорюулһан «Гуурһанай гурбан нюуса» гэһэн түрүүшын шүлэгэй түүбэриингөө 1957 ондо ниитэлэгдэһэнһээ хойшо, ...
2012-01-03 01:13:40 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
сурталчилгаа

286px × 140px

сурталчилгаа
Хайх
Дуулагтий - Гэхэм гээвий
ВИДЕО
Баян-Уул сумаас УТХХэрэгт хэл...
Дангинамни Дуушан Ч.Энхзул Б.Б...
Галттаймни буряад дуун Үгэнь Д...
Оллоо ТВ - Нот-гүй яриа - Д.До...
Дуучин Д.Нямдаваа - Миний бури...
Нютаг уhанай дуун.Дуучин : МУГ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ
 
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ? Монгол дахь Буриадай холбоо гэж хаана байдаг юм ? хэлж өгөөч
» Хадамд гарахаар зэхэж буй охид бүсгүйчүүд болон бүх насныханд...
Л. Намсрай гуайн буриад аялгуун...
» Ашбагад, Худай, Хуасай овгийн талаар мэддэг зүйлсээсээ хуваалцаарай. Энэ овгийн хүмүүс байвал холбоо...
» Uriyadain Donoin xuuged xuugduudei xuuged gej baidaghaa xolbogdiit minii xugshin ejiin duu ni bgaad ...
» 2014 onoi altargana naadamai bayrai mendiie xurgeneb
» Yahan goy yum geesheb,ushuu goy goy zuragnuudii oruulaaraigtii,Balbarai baga altarganai zurag ene te...
сурталчилгаа

286px × 140px