И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Мэдээ мэдээсэл Номой hан Дуу хүгжэм Угай бэшэг Видео Гэрэл зураг Гэшүүн Монгол гүрэнэй буряадай эмхинүүд Бизнес hанал Холбогдохо  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Байгууллага Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон Бизнесс
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
Булган аймгийн Тэшиг сумын буриадуудын нэг С. Цэрэнг Буриад улсын төрийн шагналд тодорхойлох шийдвэр гарлаа.
2010-06-23 00:00:00
Булган аймгийн Тэшиг сумын буриадуудын нэг С. Цэрэнг Буриад улсын төрийн шагналд тодорхойлох шийдвэр гарлаа.

Их-Өвөлжөө ХХК-ийн менежер

Санжаагийн Цэрэнгийн ажил байдлын

тодорхойлолт

 

Санжаагийн Цэрэн 1950 онд Булган аймгийн Тэшиг сумын Эрин багийн нутаг Хавчраанга гэдэг газарт малчин айл Б. Санжаагийнхны гэрт гурав дахь хүүхэд, том охин нь болон төрсөн. Яс үндэс буриад. Өвөг эцэг Балдан (Закаменск аймгийн Нуртад 1886 онд төрсөн, 1921 онд Монгол улсад орж ирж барилгын салбарт ажиллаж байсан) нь 1938 онд хилсээр хэлмэгдэн цаазлагдсан, 1992 онд цагаатгагдсан. С. Цэрэн бага сургуульд орох хүртлээ эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжжээ. 1959-1967 онд Тэшиг, Хутаг-Өндөр сумдын бага ба дунд сургууль, 1967-1968 онд Улаанбаатар хотын АУДС-д суралцан хүний бага эмчийн мэргэжил эзэмшиж 1968-1993 онуудад энэ мэргэжлээрээ тууштай ажиллаж, ажилласан байгууллагадаа нэр хүндтэй, тэргүүний ажилтнуудын нь нэг байв. С. Цэрэн 1993 оноос хувийн хэвшилд шилжин ажиллах болсноор эмнэлгийн байгууллагатай харьцуулбал хүнд машин, механизмын нүргээн, тос, тоос шороотой холилдсон орчин зэрэг шал өөр ажлын байр угтсан ч тэрээр шантарсангүй ханцуй шамлан ажилдаа орсон байна. 1990-ээд оны эхэн үеийн зах зээлд шилжих шилжилтийн үе хэдий чухал салбар эмнэлгийн байгууллагуудад ч маш хүндээр тусч, түүнийг өөрийн хүсэлтээр он удаан жил ажиллаж дадсан орчноосоо гарахад хүргэсэн. Ажилсаг Тэшиг нутгийнхан, эмнэлгийн байгууллагынханыхаа хөдөлмөрч уламжлалыг Их-Өвөлжөө нэртэй алтны үйлдвэрийн үйл ажиллагаанд зохицуулан, улам баяжуулан үргэлжлүүлснээр уурхай ч хэвийн горимоор ажиллаж эхэлжээ.



Тухайлбал эхний улирлаас ээлжийн ахлагчаар ажиллахаас эхлэн тэрээр үйлдвэрлэлийн үйл ажиллагааны горимыг бүрэн эзэмшиж авчээ. С. Цэрэн мэргэжлийн инженер техникийн ажилтнууд, ажиллагсадтай ойр, дотно харьцаатай байсан нь хэн хэнийхээ ажилд том дэмжлэг болж байлаа. Юуны өмнө үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийн сул зогсолт, эвдрэл гэмтлийг богино хугацаанд арилгах, үр ашигтай ажиллах, ажлын зохион байгуулалтыг сайжруулахад өөрт байгаа бүх нөөц бололцоо, цаг заваа болон хуримтлуулсан туршлага, сурч мэдсэнээ зориулан ажиллав. Тодорхой хугацааны дараа бүтээгдэхүүн буюу алтыг шлюзээс авах үеийн хаягдлыг багасгахад анхаарч хуучин туршлагатай ажилчдаас суралцан, улам нягт нямбай авах горимыг санаачлан хэрэгжүүлэв. Үүнийг нь дэмжиж баяжуулалт хариуцсан инженер металл авалтын технологийн горимыг сайжруулан боловсруулж ерөнхий инженерээр батлуулан, байгууллагад байнга заавал мөрдөх журамд шилжсэнээр өмнөх үеийнхээс өдөр тутам 1-2 туслах ажилчны сарын цалинг анхны баяжуулалтын металлын хаягдлаас хэмнэж байв.



Үйлдвэр ашиглалтын эхний 3 дахь жилээс эхлэн олборлолтоор суларсан эхний блокийг элс угаалгын эфелиэр дүүргэж эхэлсэн. 1998 он хүртэл уурхайн ашиглалтын талбайд орон зай хүрэлцээгүйгээс шалтгаалан хөрсийг гадаад овоолгод зөөж байлаа. Харин үржил шимт хөрсийг багагүй хөрөнгө заран тусад нь овоолго болгож байсан нь улсын хэмжээнд анхлан хийгдэж байсан ажил байв.



1999 оноос хангалттай талбай бүхий суларсан блокт хөрсийг түрж дүүргэх, суларсан ойрын блокт зөөж дүүргэх нь цаг хугацааны болон эдийн засгийн хувьд ашигтайг тэрээр ажиглаж, хамт ажиллагч уул, геологийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөн өөрийн зөвд итгэлтэйгээр үйлдвэрийн удирдлагад танилцуулан дэмжлэг авлаа.



Энэ санаагаа хэрэгжүүлэх үүднээс тухайн жилд ашиглаж эхэлсэн C1-7 блокийн үржил шимт хөрсийг блокийн зах руу түрж овоолж, цайвар  хөрсийг C1-6 блокт ачиж буулган тэгшилж дүүргэх ажил гүйцэтгэв. Блокийг дүүргэн анхны хэвд оруулж гүйцмэгц, өмнө нь түрж зайлуулсан үржил шимт хөрсийг зөөж буулган тарааж, хөрсжүүлэв. Тухайн үед өөрсдийн түүсэн бага хэмжээний олон настын үрийг цацаж ургамалжуулах ажил хийлээ. Энэ нь Их-Өвөлжөө үйлдвэрийн анхны техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хэмжээнд хийсэн блок байсан юм. Энэ блокийн 1,2 га талбайг 2000 онд актаар хүлээлгэн өгсөн.

1998-2009 онуудад техникийн нөхөн сэргээлтийн талбай давхардсан тоогоор 53,3 га болсон ба харин биологийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн талбай 30,2 га болж байна.



Биологийн нөхөн сэргээлт хийхийн тулд өмнө жилд тарьсан олон настын (царгас) үрийг хураан авч тарих оролдлогыг үрийн олдоц багатай жилд хийж байлаа. Зарим тохиолдолд авсан үрийг буруу хадгалсанаас шалтгаалан ургалт муу байснаас дахин ургамалжуулахад хүрч байсан.



Ургамалжуулсан талбайд тарьсан олон наст ургамлыг ургуулахын тулд ус зөөн услах арга хэмжээ авч байсан болон үр хурааж авах зэрэг С. Цэрэнгийн зүгээс гаргасан хичээл зүтгэл нэн их. Үүний дүнд хур бороо тэгширэх  цагт соёолсон олон настаар ургамалжуулсан талбай ногоорон харагддаг.



Ийнхүү уул уурхайн салбарт 20 шахам жил үр бүтээлтэй, байгаль орчны нөхөн сэргээлтийг амжилттай гүйцэтгэж ирсэнийг нь сум, аймгийн засаг даргын тамгийн газар, БО-ны болон Мэргэжлийн хяналтын албад өндрөөр үнэлдэг. Их Өвөлжөө ХХК-д аймаг, улсын хэмжээнд “Байгаль орчинд ээлтэй аж ахуйн нэгж” өргөмжлөлийг олгож байсан нь түүний зохион байгуулж, биечлэн гүйцэтгэсэн ажлыг үнэлсэн хэрэг юм.



Олон жил улсын болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллахдаа бүхий л хүч чадал, мэдлэг чадвараа зориулан, мэдэхгүйгээ бусдаас байнга сурч, мэдэж ажил, амьдралдаа хэрэгжүүлж байх өндөр шаардлагыг өөртөө тавьж иржээ. Энэ чанараа хамт ажиллагсад, найз нөхөд, ах дүүс бүгдэд шингээхийг хичээдэг байна.



Үүний үр дүн нь Их-Өвөлжөө үйлдвэрээс ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн олон залуус техникийн болон бусад мэргэжлээр их, дээд сургуулиудад сурч төгссөн байдгаас харагддаг.

Их-Өвөлжөө компани ба түүний зүгээс үзүүлсэн олон талын тус дэмжлэгээр шинээр төрөн гарч үйл ажиллагаа нь жигдэрсэн уул уурхайн компаниуд хэд хэд бий.



Олон хүнийг ажилтай болгож, тухайн хүмүүст төдийгүй, ар гэрийнхэнд нь багагүй дэмжлэг үзүүлжээ. Мөн нутгийн ах дүүс, өнчин дүү нараасаа 8 хүнийг дээд сургууль төгсгөж хөдөлмөрийн зах зээлд шилжүүлсэн юм.

Гавъяа шагнал

Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медалиуд

“Найрамдалын Дархан” медаль

“Чингисийн 800 жилийн ой” медаль

“Байгаль орчинд ээлтэй аж ахуйн нэгж” 2006-2009 онууд.

Ажлын үр дүн

Их-Өвөлжөө ХХК-ийн Монгол банкинд тушаасан бүтээгдэхүүн буюу алтны хэмжээ 425 к, улсад төлсөн татварын нийт хэмжээ 1.2 миллиард төгрөг.

Тэшиг сумыг 2008-2017 онд хөгжүүлж, 10 жилд, нэг иргэнд ногдох орлогыг 10 дахин нэмэгдүүлсэн байх төлөвлөгөөг хамтран боловсруулж, жил бүр өндөр амжилт гаргасан Тэшиг сумын 1 иргэнийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр урамшуулдаг.

С. Цэрэн өөрийн төрсөн нутгийнхаа 12 айл өрхийн амьдралд туслах зорилгоор 345 бог мал хувааж өгчээ.

 

 

Их-Өвөлжөө ХХК

 

Манай үйлдвэр Дархан  Уул аймгийн Шарын гол сумын нутагт Улаанбаатар хотоос 208 км, Шарын гол хотхоноос 5 км-т оршдог. Тус үйлдвэрийн үндсэн чиглэл нь Шарын голын  бүлэг шороон ордын нэг болох Их Өвөлжөөний алтны шороон ордын нөөц дээр суурилагдан анх үүссэн Их-Өвөлжөө алтны үйлдвэр юм. 



Их-Өвөлжөө алтны үйлдвэр нь анх ГУУҮЯамны (хуучин нэрээр) Уул уурхайн товчооны даргын 1991 оны 11-р сарын 19-ний өдрийн 56 тоот тушаалаар УҮГ-ын хэмжээнд байгуулагдсан. 1992 онд эхэлсэн үйлдвэрлэлийн үндсэн баазыг бүрдүүлэх, тоног төхөөрөмж, технологио шинэчлэх ажил тухайн үеийн нийгэм, эдийн засгийн шилжилтийн үе, төсвийн дутагдлаас шалтгаалан сунжирсан боловч 1992 оны үйлдвэрлэлийн улирлын төгсгөлд амжиж анхны туршилтын элс угаалгыг хагас ээлжээр явуулж чадсан.



1993 онд үйлдвэрлэл бага хүчин чадлаар эхэлж улирлын дундаас эхлэн өөрийнхөө техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулж эхэлснээр төсөлд заасан орд ашиглах хүчин чадлын 75%-ийг эзэмшиж чадсан.

1994 оноос эхлэн үйлдвэрийн ТЭЗҮ-д тусгагдсан хүчин чадлыг бүрэн эзэмшсэнээр жилд 90-150 мянган шоо мерт элс олборлон угааж, 50-70 кг алт (бохироор)  олборлож тушааснаар 350-388 сая төгрөгийн борлуулалт хийдэг болжээ.



1996 онд Өмч хувьчлалын комиссын 40-р тогтоолоор тус үйлдвэрийн төрийн өмчийн 51%-ийг ажиллагсдад нь хувьчилснаар ХХК болон зохион байгуулагдсан. 1999 онд үйлдвэрийн төрийн мэдэлд ногдох 49%-ийг компанийн гишүүдэд хувьчилснаар тус үйлдвэр нь хувийн хэвшлийн 100%-ийн өмч бүхий хязгаармагдал хариуцлагатай компани (ХХК) болсон билээ.

Тус үйлдвэрт жилд 25-50 хүн ажиллаж ирснээс инженер техникийн ажилтан 4-6, уурхайн технологийн ажилчид 17-35, бусад нь захиргаа, үйлчилгээний ажилчид байдаг.

Үйлдвэр анх ажиллаж эхэлснээс хойш 850 мянган шоо мерт элс угааж, 425 кг алт Монгол банкинд тушааснаараа 3 тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийв.

Тус үйлдвэрийн бүтэц дараах нэгж хэсгүүдээс бүрдэнэ:

-      Цагт 30-50 шоо мерт элс угаах хүчин чадалтай ПГШ-50 усан буу

-      СУ-30 маркийн скруббер бүхий угаах цех

-      Засвар, үйлчилгээний бааз

-      Гүйцээн баяжуулах лаборатори

-      250-400 квт-ын хүчин чадалтай дэд станц бүхий цахилгааны шугам сүлжээ

-      140-320 м3/ цагийн хүчин чадалтай 5 усны шахуурга, 2 км ган хоолой бүхий усны хангамжийн хэсэг зэрэг үндсэн ба туслах нэгжүүд багтдаг.

Манай компанийн алтны үйлдвэр нь алт олборлолтоор дагнан ажилласан бүх хугацааны туршид банкны зээл, гадаад дотоодын мэргэжлийн байгууллагуудын тусламж авалгүйгээр, санхүү, техник хангамжийн талаар зөвхөн өөрийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан ажиллаж ирлээ. Үүнд манай үйлдвэрт тогтвор суурьшилтай ажиллаж буй технологийн болон удирдах боловсон хүчний чадварлаг багийн хүчин зүтгэл ихээхэн нөлөөлсөн нь дамжиггүй.

Тус ордыг ашиглах явцад нөөцийг бүрэн гүйцэд ашиглах зорилго тавин ажилласнаар тусгай зөвшөөрлийн талбай дахь хайгуулын тайлан, ТЭЗҮ-д жишгийн бус гэж үзсэн элсийг олборлолтод хамруулсан.



Технологийн хаягдлыг доод хэмжээнд байлгах зорилгоор сүүлийн жилүүдэд элс угаалгад скруббер, Америкийн технологиор бүтээсэн олон шатлалт шлюз ашиглан баяжуулалтын технологид техникийн дэвшлийг оновчтой сонгон ашиглаж ирэв. Металл барилтын хэмжээ 90-92%-иас доошгүй байгааг тогтоосноо жил бүрийн технологийн хяналтын ажлын тайландаа зохих байгууллагууд заасан байдаг.



Байгалийн баялагийг бүрэн гүйцэд, байгаль орчинд хор хөнөөлгүй ашиглахын зэрэгцээ олборлолтод өртсөн тайлбайн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг мөрдөж буй стандартад нийцүүлэн жил бүр хийж, актаар орон нутгийн комисст хүлээлгэн өгч байв.


Г. Оюунбаяр
Булган Тэшиг сум. 2010.06.23.



Тус ордын батлагдсан нөөц 2006 онд дууссан тул 2007 оноос нөхөн сэргээлтийн ажлыг хийж ирлээ. 2008 оноос уурхайг бүрмөсөн хаах төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж байна.

 

Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ТООНТОЁО, ЭЖЫГЭЭ ХАЙРЛАЖА ЯБАГТЫ!
Бурханаhаа заяаhан бууса, буряадай гуламта нютагтаа, бултадаа hайнаар hуужа байнагты, улас, зонтной жаргалтай л, Улан-Үдэм гоёхон л байна. Арад зоной сагай hайнhаа ажа hууhан хүхэ мүнхэ сэлхир тэнгэри доро, багахандаа нюдөө нээжэ, балшар наhандаа аршаан уhаарнь ундалжа үдэhэн, байгши зонуудынь жаргалтай, байдал hайтай Монгол гүрэнэй Хэнтэй аймагай Дадал сомонhоо мэндэшэлнэб. Тооното нютагни, түмэн олонни, хуhан сэргэмни, хүлэглэhэн...
2017-04-17 09:23:46 Дэлгэрэнгүй »»
"АМИН ТООНТО" бүлгэмэй залуушууд 1га газар 2500 модо тариба. 2012 оной 10-н hарын 13-най үдэр.
"АМИН ТООНТО" бүлгэмэй залуушууд 1га газар 2500 модо тариба. 2012 оной 10-н hарын 13-най үдэр. (Монголой хамагай урда тээхи нараhан ойн хизаарые хамгаалаха ойжуулалт, Түб аймаг. Баянчандамани hомон)...
2012-10-27 04:13:32 Дэлгэрэнгүй »»
Амин Тоонто ТББ –ийн УЗ болон идэвхитэн гишүүдэд:
 2012 оны 10сарын 13ны өдрийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласантай холбогдуулан АминТоонто* ТББ-н зүгээс  Төв аймгийн Баянчандмань сумын нутагт мод тарих болсон тул явах боломжтой залуус холбоо барина уу! Утас 11-335588,  88207191 , 99091295...
2012-10-15 09:38:42 Дэлгэрэнгүй »»
НОМТОЕВ Цокто Номтоевич
Дγрбэн зγгэй нγхэдтэй Дγрѳѳ ниилэн ябаhан хγн Эрын ехэ баялиг Эдлээ гээшэ омогорхон ...
2012-01-14 11:44:13 Дэлгэрэнгүй »»
Үлзытын Дондог
Үлзытын Дондог (1936-1972) Үлзытын Дондог 1936 ондо Бэсүүр аймагай Заган дабаанай үбэртэ, үндэр Хайрангын хормойдо оршодог Шэбэртэ тосхондо түрэһэн юм. 1956 ондо түрэл Шэбэртэ нютагтаа арбан жэлэй дунда һургуулияа дүүргээд, Москва хотын М. Горькиин нэрэмжэтэ уран зохёолой дээдэ һургуулида орожо, магтаалтайгаар түгэсхөө һэн. Үхибүүдтэ зорюулһан «Гуурһанай гурбан нюуса» гэһэн түрүүшын шүлэгэй түүбэриингөө 1957 ондо ниитэлэгдэһэнһээ хойшо, ...
2012-01-03 01:13:40 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (1)
Gansukh: 2010-12-02 04:12:16
Sanjaagiin Tseren gedeg ene hun odoo haana bdag ve
202.55.191.37
   
Facebook
сурталчилгаа

286px × 140px

сурталчилгаа
Хайх
Дуулагтий - Имагай захяа дуун
ВИДЕО
Баян-Уул сумаас УТХХэрэгт хэл...
Дангинамни Дуушан Ч.Энхзул Б.Б...
Галттаймни буряад дуун Үгэнь Д...
Оллоо ТВ - Нот-гүй яриа - Д.До...
Дуучин Д.Нямдаваа - Миний бури...
Нютаг уhанай дуун.Дуучин : МУГ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ
 
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ? Монгол дахь Буриадай холбоо гэж хаана байдаг юм ? хэлж өгөөч
» Хадамд гарахаар зэхэж буй охид бүсгүйчүүд болон бүх насныханд...
Л. Намсрай гуайн буриад аялгуун...
» Ашбагад, Худай, Хуасай овгийн талаар мэддэг зүйлсээсээ хуваалцаарай. Энэ овгийн хүмүүс байвал холбоо...
» Uriyadain Donoin xuuged xuugduudei xuuged gej baidaghaa xolbogdiit minii xugshin ejiin duu ni bgaad ...
» 2014 onoi altargana naadamai bayrai mendiie xurgeneb
» Yahan goy yum geesheb,ushuu goy goy zuragnuudii oruulaaraigtii,Balbarai baga altarganai zurag ene te...
сурталчилгаа

286px × 140px