И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Алтаргана Мэдээ мэдээсэл Дуу хүгжэм, радио Видео Түрэлэй холбоо Зурагай сомог Номой hан Гэшүүн Shop Амин Тоонто  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Амин Тоонто Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
Нармай Монгол
2014-10-22 12:48:19
Нармай Монгол

Нармай Монгол

Хорьдугаар зууны манантай түүхийн дундаас
Хойд зүгээс Нармай Монгол манджээ,
Ариун Манж гүрэний алтан титэм зэвэрч
Ар Монголын нутагт алтан наран манджээ.

Манж гүрэний махан өлгийд
Малтай, хүнтэйгээ гүн нойронд автаж
Манцуйтай жаахан хүүхэд шиг бүүвэйлэгдэж
Манан будан дунд монголчууд нойрсжээ,

Тогосын өд, чулуун жинсээр гоёж
Торгон дээл бөгтөрч, хилэн малгай духдуулсан
Монгол ноёд Манжийн өмнө бөхөлзөж
Монгол гэдэг ариун нэрээ гутааж байхад,

Нармай Монгол алс Шибэрт нахиалж
Нарлаг Монголын дээр нар шиг мандаж
Нангиад, манжийн наалинхай занг
Нарсан жадаар зүрхэнд нь зоосон юм.

Ариун Манж гүрэн амь тэмцэж
Аугаа эзэнт гүрэнээ аварч үлдэхийн тулд
Атаат дайсан нангиадын үгэнд автаж
Арааны шүлсээ ч асгаруулж байхад нь

Цагаан Оросын эзэрхэг бодлого
Цагаан хэрэм хүртэл өнзөлгөх болж,
Эзэрхэг түрэмгий улс орнууд ч
Их Манжийн голомтыг самарч байжээ.

Манж гүрэний зүгээс байгуулсан
Манан будан дундаас Нармай Монгол мандаж
Малчин монголчуудыг нойрноос сэрээгээд
Манж гүрэний зүг мананг үлээж үргээсэн юм.

Эртний Хүннү, Сяньби, Нируны нутаг
Энэ эгшинд сэрж, бүгд хуран эргэж нэгдэв,
Эдүгээ тэр нутаг хэдэн хэсэгт хуваагдаж
Эзэрхэг манж гүрэний тоглоом болсон байжээ.

Эрх чөлөө, тусгаар тогтнолын уухай
Их талын дээгүүр цуурайтаж байсан юм,
Монголын төлөө гэсэн халуун зүрх
Морин дэл дээгүүр хурдалж байсан юм.

Их Монголын уухай
Их талын энгээр эгшиглэж байжээ,
Нармай Монголын цуурай
Найман зүгийн газар тархаж байжээ.

Алтай, Хинганы завсарт
Ариун Манж гүрэний эзэрхэл унаж,
Ар Монголын нутагт
Аугаа Монголын төр улс тогтжээ.

Нэг үндэс, язгууртай монголчууд
Нэгдэхийн тулд, нийлэхийн тулд
Зуу зуун жил өрөөл дайсаны олз болж
Жар жаран жил өөр зуураа байлджээ.

Хаан эзэнээ хаан гэж үзэхгүй явж
Харь дайсаны хайлган үгэнд хууртаж
Хамаг улсаа бутаргасан ихэс ноёд
Хатуу зовлонг ард түмэнд үлдээжээ.

Монголчууд нэгдэхийн тулд
Гурван зуун жил дайлалдаж,
Монголчууд нийлэхийн тулд
Хоёр зуун жил дарлагдаж,

Их хаад минь
Их Монгол улсаа сэргээхийн тулд
Эцэсийн цусаа тулаанд өргөж,
Эцэсийн амьсгалаа тэнд үлдээсэн юм.

Их Монголын их үйл хэрэгийн замд
Идэрч дайчид ч түм түмээрээ үхэж,
Эх оронч баатарууд мянга мянгаараа алагдаж
Эрдэмт мэргэд зуу зуугаараа хөнөөгджээ.

Их Монголын уухайг
Нармай Монголын уухай залгаж,
Их тал нутагт дайчин уухай болж
Эрин цагийг өртөөлж байна.

Эртний нүүдэлчидийн нутагт 
Нармай Монгол сэрж,
Элэг нэгт монгол овог аймгууд
Эргэж нэгдэхээр тэмцэв.

Нармай Монголын үзэл санаа
Нангиадын хар цэрэгтэй ч тулалдаж,
Улаан Оросын шоглоом ч болж
Улаан цусаараа улсаа хамгаалж үлдэв.

Их Монгол улсаа сэргээх гэж
Их цэрэг Их Цагаан хэрэмд ч тулав,
Орос, Дундадын хуйвалдаан
Олон монголчуудыг гадна үлдээв.

Үндэстэнийг нь хувааж 
Үүдний гадна үлдээж эзэрхэв,
Үүрдийн боол болгож
Үй түмэн зовлонд унагаав.

Гэвч, өвөг дээдэс минь, ахан дүүс минь
Гэрийн гадна суулаа гэж
Гээгдэж хоцорлоо гэж
Гэрэвшиж зугтаагүй юм,

Амь бие, цус хөлс бүхнээ
Атаатанд алдаж байсан ч
Өвөг дээдэсийн голомтыг залгах
Үр, үндэс нь соёолж байгаа цагт

Эцэг өвгөдийн эртний гэрээс,
Эзэн дээдэсийн ариун захиасыг дагаж
Эдүгээ цагийн бүх монголчууд
Эргэж нэгдэх цагийг хүлээж байна.

Нармай Монголын туг намирч
Найман зүгийн Монголчууд нэгдэх болно.
Их Монголын сүлд эргэн ирж
Их Монгол улус дахин мандах болно.

Дөш.М.

Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Э.Ринчиногийн тухай олонд түгээгүй баримтууд (Зөвлөлтийн гадаад хэргийн сайд Чичериний захидлуудаас)
Өнөөдөр Элбэгдорж Ринчиног бүх муу муухайн үүр уурхай хэмээн цоллож, харин үндэстний дайсан этгээдүүд, хүчнүүдийг энхийн цагаан тагтаа, баатрууд хэмээн өргөмжилж байна. Гэтэл үнэн байдал ямар байна вэ? Баримт түшин анх удаа нийтлэгдэж буй нууц ...
2014-10-24 07:50:10 Дэлгэрэнгүй »»
Том гүрнүүдийн улс, үндэстнийг устгах арга!
Дэлхийн 3-р дайн буу зэвсгээр биш үзэл суртлаар, соёл эдийн засгийн дайн болохыг 1945 оны үед АНУ-ын тагнуулын төв газрын дарга байсан Аллен Даллас урьдчилан хэлж байжээ.Тэрээр зүгээр нэг хийсвэрлэж биш яг энэхүү 3-р дайн яаж эхэлж, ямар үе шатт...
2012-09-26 10:35:23 Дэлгэрэнгүй »»
Б.Эрдэнэбаатар тэргүүтэй буриад дуучдаа дэмжицгээе.
Монгол үндэстэний дууны их наадамд оролцож байгаа Б.Эрдэнэбаатар тэргүүтэй буриад дуучдаа дэмжицгээе. Билетийг 95787006 залгаж авна уу. Гала тоглолт 6 сарын 17-нд 18 цагт УБ паласт болно....
2012-06-19 03:49:22 Дэлгэрэнгүй »»
ЭРДЭНИЙН ОЧИР ОДОНГООР ДАВХАР ШАГНАГДСАН ХҮМҮҮН
“Буриад үнэн” сонин “Дүхэ­риг”-тээ “Ховор эрдэнэт үзэгдэл” гэсэн нүүр нээж “ИТГЭЛ ХАМ­БАТАНД ОДОН ШАГНАВ ” гэсэн гэрэл зурагтай мэдээ нийтлэл хэвлүүлжээ. Тус мэдээнд зуун жилийн эхэн төгсгөлд ийм одонгоор хоёр удаа шагнагдсан хү...
2012-04-16 03:25:23 Дэлгэрэнгүй »»
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актын дугаар ¹684 /450/
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актын дугаар ¹684 /450/ 1998 оны 10 дугаар сарын гурванд УМБГ-ын хоёрдугаар хэлтсийн АМБ х.ч Цогтбаярын 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шийдвэрээр УШЭМТ-ийн эксперт Г.Дагиймаа, М.Энх­баяр бид ШЭМТ /моргт иргэн, эр...
2012-03-29 02:21:02 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
<
Хайх
Дуулагтий - Сагаатай голни
ВИДЕО
Оллоо ТВ - Нот-гү...
Бадамгарав - Алт...
Дуучин Д.Нямдава...
Нютаг уhанай дуу...
Буриад дуу. Нүгэ...
С.Жавхлан Хамаг ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ