И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Мэдээ мэдээсэл Номой hан Дуу хүгжэм Угай бэшэг Видео Гэрэл зураг Гэшүүн Монгол гүрэнэй буряадай эмхинүүд Бизнес hанал Холбогдохо  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Байгууллага Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон Бизнесс
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
ЭЛБЭГДОРЖ РИНЧИНОГИЙН ҮНЭН ТҮҮХ МАНДТУГАЙ!
2017-04-06 08:40:19
ЭЛБЭГДОРЖ РИНЧИНОГИЙН ҮНЭН ТҮҮХ МАНДТУГАЙ!

Элбэгдорж Ринчино бол 20-р зууны Монголын үндэстэний ардчилсан хувьсгалт хөдөлгөөний удирдагч, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, цэрэг тагнуулын хувьсгалт тэмцэгч байсан бөгөөд хуваагдаж бутарсан Монгол үндэстэнийг нэгтгэж нэгэн өрх гэр, жинхэнэ тусгаар тогтносон улс болгох "Их Монгол Улс"-ыг байгуулах туйлын зорилготой нэгэн байсан юм. Гэвч түүний намтар түүхийг мөнөө цагт хэсэг бүлгийн ашиг сонирхлын үүднээс мушгин үнэнийг дарж худал хуурмагаар солиж байгаа явдалтай эх оронч монгол хүний хувьд бид хэзээд эвлэршгүй байх ёстой. Түүний үзэл бодол чиг баримжаа нь үргэлж Монгол үндэстэний эрх чөлөө, тусгаар тогтнол, Монголын орчин цагийн улс төрийн хүчин МАНам, түүний тангараг болоод өөрийн төрж өссөн нийт буриад монголчуудын оюун санаа, улс төр, нийгмийн нэгдэл болсон "Буриадын Үндэсний Хороо" /Бурнацком/-ын зорисон зорилго чиглэлд эцсийн амисгал, сүүлчийн дусал цус хүртлээ үнэнч явсан бөгөөд хэзээ ч коминтерний шууд төлөөлөгч, оросын бууны нохой, хутган үймүүлэгч яваагүй юм. Одоо цагт түүний үйл хэргийг мушгин гуйвуулж зүйл бүрээр гутаан доромжилж байгаа нь муу цаг ирсэний дохио мөн. Монгол улс үндэстэн, ард түмнээсээ урваж харийн ноёдтой нийлж сүлбээлдэн хувийн ашиг хонжоо хайгч одоогийн төр засгийн олигархи ноёдтой ижил хүмүүс тэртээ жилүүдэд ч байсан юм. Тэд өөрсдийн хүч нөлөөг ашиглан шударга үнэний дуу хоолой болж явсан Элбэгдорж Ринчиног зохиомолоор түүхэн улс төржүүлэлт явуулан гүтгэн хэлмэгдүүлсэнээр монголчуудын түүхийн ой санамж, дархлаа, үнэнийг худал хуурмагаар солиж, оюун санаа үзэл бодлыг нь төөрөгдүүлж, сулруулж, гагцхүү мөнөө цагт улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд амин чухал байгаа шударга, үнэнч, зарчимч, хувьсгалч, шийдэмгий, өргөн далайцтай асуудалд хандах чадвартай зэрэг эх оронч чанараас холдуулж байна. Иймд доорх үнэн түүхийг сөхөн үзсүгэй!

Юуны өмнө Элбэгдорж Ринчино нь цэл залуу наснаасаа эхлэн 1911 оноос хойш Монголын улс төр нийгмийн зүтгэлтэнүүдтэй холбогдож ажилж байсны дээр Буриад монголчуудыг харийн дарангуйллаас чөлөөлөх, нийт Монголтойгоо нэгдэх эрх чөлөөний төлөөх тэмцлийн удирдагчдийн нэг байсан ба түүний үүсгэн байгуулалцсан, удирдсан, нийт буриад зоны бүрэн дэмжлэгийг хүлээсэн "Буриадын Үндэсний Хороо" нь Нэгдсэн монголын төлөө зохион байгуулалттайгаар цуцалтгүй тэмцэж байлаа. Буриад монголыг Халх монголтой нэгтгэх асуудал тухайн үеийн буриадын эх орончид, сэхээтнүүдийн өмнө тавигдсан нэн тулгамдсан асуудлын нэг болж байсан бөгөөд энэ асуудлаар эхний удаад 1918 онд, дараа нь 1920 онд, дараа нь 1937 онд эцэст нь 1956 онд тодорхой зохион байгуулалттай оролдлогуудыг хийж байв. 1917 оноос Буриад монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ардчилсан шинж чанартай болж, нийтийн хүсэл эрмэлзэлд нийцэж ихээхэн дэмжлэг хүлээх болсон байна. Тухайн үед бүс нутгийн байдал тогтворгүй болсон учир Буриад монголын засгийн газрын үүргийг нэг ёсондоо "Буриадын Үндэсний Хороо" /Бурнацком/ гүйцэтгэж байсан ба үзэл бодлын хувьд зүүн социал-демократ /Даш Сампилон/, баруун социал-демократ /М.Н.Богданов/, зүүн эсер /Элбэгдорж Ринчино/ гэсэн 3 бүлэгтэй байсан бөгөөд 1918 онд монгол үндэстэнийг нэгтгэх асуудлаар тэд Богд хаантай хэлэлцэж, мандал өргөхөөр Их Хүрээнээ 2 удаа ирэв. Эхний удаад Чита хотоос Цэдэн-Иш Цыдыпов, Раднаажав Бимбаев нар хэдэн цахарын хамт ирсэнийг Их Хүрээнээ суурин байсан буриад Цогтбадамжав, Цыбыктаров, Батухин, Дорждамба Юмтаров, Бадамцэрэн Балсанов, Аюуш Балыков нар угтан авч консулын газрын дэргэдэх орос хэлний сургуулийн байранд цуглуулж хурал хийж, төлөөлөгчдийг Богд хаантай уулзуулах гэсэн боловч хүлээн авч уулзаагүй, бэлгийг нь авалгүй буцаасан байна. Дараа нь Жигжид Галсанов, Раднаажав Бимбаев, Цэдэн-Иш Дашбалаев /Гочитский/ нар ирэхэд Богд хаан энэ удаад бэлгийг нь авсан боловч биечлэн уулзаагүй байна. Харин ГХБЗШЯамны хичээнгүй бэйс Б.Цэрэндорж хүлээн авч уулзаад тэдний саналд "Бүх монголчууд нэгдэх тухайг дэмжих боловч урьд байгуулсан гурван улсын гэрээнд харшлах тул ил зөвшөөрч чадахгүй" гэж түдгэлзсэн хариу өгчээ.

Хоёр дахь удаад 1920 оны 9-р сарын эхээр С.Данзан, Д.Чагдаржав нар Омск хотоор дамжин Москва хотноо ажиллах үед зөвлөх түшмэлээр ажилд нь тусалж байсан Элбэгдорж Ринчиногоос Монголын хувьсгалын үйл явцын өрнөлттэй уялдуулан Буриадын Автономын тухай асуудлыг тавьсан нь Москвагийн хэлэлцээний шинэ зүйл байв. Өөрөөр хэлбэл Элбэгдорж Ринчино, Буриадад Орос улсаас салан тусгаарлах эрх олгож, Монголын бүрэлдэхүүнд автономит нэгж болгож нийлүүлэх санал тавьсныг Я.Янсан, Л.М.Карахан нар дэмжиж байв. Тэд монголын төлөөлөгчдийг буцсаны дараа уул төлөвлөгөөг Үндэсний Хэрэг Эрхлэх Ардын Комиссаратад оруулсан боловч дэмжлэг олоогүй байна.

Гурав дахь удаад Буриад-Монголын сайд нарын зөвлөлийн дарга М.Н.Ербанов тэргүүтэй удирдлага ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнээс гарч БНМАУ-д нэгдэх тухай өргөх бичгээ Дээд Зөвлөлд 1937 онд өргөн барьжээ. Гэвч энэ хэргээр Сталинчууд буриадын БНМАУ болон ЗХУ-ын ЗСБНАБМУ-д байгаа 90 мянга гаруй буриадын сэхээтэн, ажилтан, гэмгүй олон түмнийг аймаглан залхаан цээрлүүлж устгасан байна.

Дөрөв дэхь удаад Буриад монголын удирдлагууд дээрх асуудлаар 1956 онд Н.С.Хрущевт дахин нэг хандахдаа урьдахаасаа дутуугүй хохирчээ. Сонирхуулахад 1990 онд буриадын гурван автономтийн Буриад ЗХАУ, Ага-ын АТ, Уст-Ордын АТ, дайн, нам, хөдөлмөрийн нийт 100 ахмад зүтгэлтний ЗХУ-ын Дээд зөвлөлд өргөн барьсан илгээлт, үндэсний асуудлыг шийдвэрлэх төсөл том үйл явдал болсон юм. Буриад Монгол улсын нутгийг 1937 онд 5 хуваан, ард түмнийг салган бутаргасныг цуцлан, бүрэн бүтэн байдлыг сэргээх, ДХАК-аас тулгасан зохиомол хэргүүдийн золиос болгож олон мянган буриад хүнийг хэлмэгдүүлж, амь насыг нь бүрэлгэсэн, М.Ербанов, Э-Д.Ринчино тэргүүтэй буриадын удирдлагыг толгой дараалан буудан хороосон харгислалын үр дагаврыг арилгах, хохирогчдыг цагаатгах зэрэг шаардлагыг эрс шийдэмгийгээр тавьсан юм.

Халх Монголтой нэгдэх гэсэн буриадын дээрх дөрвөн удаагын оролдлого ингэж бүтэлгүйтсэн хэдий ч энэхүү хүсэл мөрөөдөл, зорилгоо умартсангүй, харин ч Монгол улсад үй олноороо нүүдэллэн ирж, нам, төр засгийг байгуулалцах, нийгмийн бүхий л салбарыг бэхжүүлэхийн төлөө зохион байгуулалттай ажиллагаанд шилжсэн бөгөөд энэ бүх тодорхой зохион байгуулалттай оролдлогуудыг 1917 оны 10-р сард Дээд-Үдэд байгуулагдсан "Буриадын Үндэсний Хороо" /Бурнацком/ төвтэй байгууллагын төлөөлөгчид, дэмжигчид хийж байсан бөгөөд уг байгууллагын үүсгэн байгуулагч, удирдан зохион байгуулагчдын нэг Элбэгдорж Ринчино бүх л амьдралынхаа турш уг байгууллагын Тэргүүн зэргийн зорилт болох бүх Монголыг нэгтгэх асуудлаар уйгагүй, шантаралтгүй жинхэнэ эх оронч, хувьсгалч, зарчимч байдлаар БНМАУ-д ч, ЗХУ-ын ЗСБНАБМУ-д ч тэмцэж бүр цаашлаад Өвөр Монгол, Зүүнгар Шинжаанд ч тэмцэл өрнүүлж явсан Монголын үндэстэний ардчилсан хөдөлгөөн, улс төр, нийгэм, цэрэг, тагнуулын өргөн далайцтай зүтгэлтэн байсан юм. Одоо түүний намтарыг товч үзсүгүй!

Монгол үндэстэний Эхирид аймагийн Хэнгэлдүр овогийн Ринчиний Элбэгдоржи (Элбэгдорж/и/ Ринчино) бол 20-р зууны эхэнд Монгол үндэстэний дотроос төрж гарсан үндэстний эрх чөлөөний ардчилсан хөдөлгөөн, тусгаар тогтнолын төлөөх улс төр, нийгэм, цэрэг, тагнуулын нэрт зүтгэлтэн юм. Элбэгдорж 1888 оны 05-р сарын 16-нд ЗСБНАБуриад-Монгол Улсын Баргажин аймгийн Хялгана гэдэг газар малчин Бүүвэй Балганы охиноос төржээ. Түүнийг 3 настай байх цагт урд нь Өвөр Монголоос нүүж ирсэн Сэлэнгийн эхирэд аймгийн Ринчино түүний ээжтэй суусан тул үрчилэгдэн тэр цагаас Элбэгдорж Ринчино гэж овоглов. Тэрээр Улааны тойргийн сургууль, дараа нь 1899-1904 онд Баргажины хотын бага сургууль суралцаж дүүргэхийн зэрэгцээ 15 настайгаасаа 1903-1904 онд цөллөгийн социал демократ Архангельский, Майер хоёрын зохион байгуулсан сурагчдын нууц дугуйланд оролцов. 1905 онд нэрт хувьсгалч И.Окунцовын санаачилга, олон нийтийн хөрөнгөөр Дээд-Үдэд байгуулагдсан тоо, байгалийн ухааны чиглэлийн дунд сургуульд суралцав. И.Окунцовтай дотно танилцсаны ачаар гимназид элсэв. Тэр 1905 онд Дээд-Үдийн сурагчдын социал демократ дугуйланд элсч, удалгүй большевик удирдлагатай социал демократ намын гишүүн болов. Улмаар Шумяцкийн удирдлагаар нууц үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болов. 1906 онд Дээд-Үдийн гимназийн тавдугаар анги хаагдсан тул Өвөрбайгал мужийн Тройцкосавска хотын тусгай дунд сургуульд шилжив. 1906-1907 онд нийт оюутан сурагчдын хичээл хаялт болж, түүнд оролцсоны улмаас Элбэгдорж Ринчино сургуулиас хасагдав. Сурагчдын нууц бүлгэмийг меньшевик Рещиков удирдан социал демократуудтай марксизмын асуудлаар санал зөрөлдөх явдал олонтаа гаргаж байв. Удалгүй Сибирийн алдарт жуулчин Потанинтай танилцаад түүний нөлөөгөөр марксист сургаалаас хөндийрч Сибирийн ард түмний тэрэн дундаа өөрийн Монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцэх мөрөөдөл зорилгод эзлэгдэв. 1907 онд нутагтаа буцаж ирээд Баргажины Думийн эхирэд омгоос сургуульд суралцах тэтгэлэг олгосныг хүлээн аваад тэр жилээ намын нэрт зүтгэлтэн болсон К.Мальцевыг дагаад Дээд-Үдийн сурагчдын хуримтлуулж өгсөн мөнгөөр Томск орж, Томскийн Технологийн Дээд Сургуулийн ерөнхий боловсролын гурван окилийн түр сургуульд суралцаж байгаад оюутны нууц бүлгэмд оролцсоны учир шоронд орж үзэв. Дараа нь бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах шалгалтыг анги алгасч өгөөд 1908 оны намар Петербургийн Их Сургуулийн хууль зүйн факультетад элсэв. Тус сургуульд суралцах хугацаандаа бас л оюутны нууц байгууллагад идэвхтэй оролцож, оюутан, нутгийн иргэд, Эрхүүгийн ардын багш нарын дунд намын суртал ухуулга хийхээс гадна социал демократ намын чиглэлээр сурталчилгааны өгүүлэл бичиж хэвлэлд нийтлүүлдэг байв. 1914 он хүртэл сургуульдаа сурж байгаад биеийн эрүүл мэндийн улмаас их сургуулиас гарч, 27 настайдаа 1915-1916 онд эрдэм шинжилгээний экспедицад оролцон Монгол орноор аялах зуураа "Монгол бөө", "Монголын эдийн засгийн бүсүүд" сэдэвт өгүүлэл бичсэн нь дайн самууны улмаас хэвлэгдээгүй байна. Орос зөвлөлтийн нэрт эрдэмтэн, аялагч П.К.Козловын гэргий Е.В.Козлова Э.Ринчиног сайн мэддэгийн хувьд "Энэ гайхамшигтай хүн албан ажилдаа ч, энгийн харьцаанд ч үнэнч шудрага чанар, эелдэг зангаараа хүмүүсийн хүндэтгэлийг зүй ёсоор хүлээдэг байлаа" гэсэн нь түүний ямар хүн болохыг тодорхойлжээ. 1916 оны сүүлчээр Өвөрбайгал мужийн Чита хотын хоршооны статистикийн хэлтсийн эрхлэгчээр ажиллав. Тэндээсээ Дорнод Сибирийн Буриад-Монголын Үндэсний Төв Хорооны даргаар ажиллахын зэрэгцээ Тариачдын депутатуудын мужийн гүйцэтгэх хорооны даргын зөвлөгчөөр давхар ажиллаж байв. Энэ үеэр 1917 оны октябрын хувьсгалын үеэр социалист хувьсгалчдын нам болон максималистуудын бүлэгт элсэв. Гэвч орон нутгийн болон ерөнхий асуудлуудаар байнга зөрөлдөх болсны улмаас эсер намаас гарав.

1917 оны 5-р сард түр Буриадын Үндэсний Хороо байгуулагдсан ба түүний нарийн бичгийн даргаар 29 настай Элбэгдорж Ринчино ажиллав. Улмаар 1917 оны 10-р сард Дээд-Үдэд бүх буриадын хурал зарлагдаж дээрх түр хороо Буриадын Үндэсний Төв Хороо болон албан ёсны байгуулга болов. Тэд засгийн газрыг большевик болон бусад бүх социал намуудын төлөөлөгчдөөс бүрдүүлэхийг ардчилсан төлөөний байхыг зориж байв. Тэр үед Октябрийн Хувьсгал Пролетарийн хувьсгал, Францын хувьсгалын жишгээр хувьсгалт тэмцэл өрнүүлж, улмаар даян дэлхийд социализм ялуулах, үндэсний чиг баримжаа, Буриад Монголын тухай зэрэг асуудлаар ихээхэн маргалддаг байв. Өвөрбайгалд Зөвлөлт Засаг тогтоох үйлст хүчин зүтгэсэн тул тэрээр Цэргийн Хувьсгалт Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Дагуурын фронтын хээрийн штабын гишүүн болон давхар Буриад-Монголчуудын улаан гвардийн зохион байгуулагчаар ажиллав. Энэ үеэрээ Сибирийн Зөвлөлт Засгийн Газрын Гадаад Хэргийн Ардын комиссар Янсонгийн хамт дипломат харилцаа тогтоох зорилгоор Халх Монголд очив. 1918 оны сүүлчээр Сибирьт Зөвлөлт Засаг унахад Сибирийн Засгийн Газрын гишүүн асан Янсон, Парняков, Якимов нарын хамт Эгэт нутгийн малчин буриад айлд 1919 он гартал нуугдав.

Элбэгдорж Ринчино 1919 оны 4-р сарын сүүлчээр Чита хотын "Наш путь" сонинд Радин гэдэг нэрээр хэвлүүлсэн өгүүлэлдээ "Шинэ Монголыг Хятад, Оросын хоорондох Бамбай улс, төвийг сахисан тусгаар тогтносон улс, Төв Азийн Швейцари болгох" санал дэвшүүлсэн байна. Хожим Цэвээн Жамсарано мөн энэ саналыг дэвшүүлж байсан юм. Энэ үеэр тэр нууц байдалаас баруун социалистууд ба Буриад-Монголын үндэстний үзэлтнүүдийг төвийг сахьсан байдалд орох буюу ер нь иргэний дайнд оролцохоо зогсоох талаар ухуулга хийж байв. 1919 оны намраас Элбэгдорж Ринчино 31 насандаа "Нармай Монгол" хөдөлгөөнд оролцож эхэллээ. Уг хөдөлгөөнд олон талуудын ашиг сонирхол зөрчилдөж байсан тул их идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байх, суртал ухуулгыг олон түмний дунд нууцаар хийх, энэ мэт асуудлаар тохиролцсоны эцэст бичгээр баталгаа гаргах нь зүйтэй гэх зэргээр хөдөлгөөний удирдагч нарыг тэр ятгадаг байв. Гэвч хөдөлгөөний удирдагч нар японы ятгалганд орж, тохиролцоогоо зөрчиж эхэлсэн юм. Тэгсэн мөртлөө одоогийн Манж-го Улсыг оролцуулаад Манж-Монголын нэгдсэн улс байгуулах зорилгоор Чита хотод бага хурал зарлан хуралдуулав. Иймд Элбэгдорж Ринчино тэр хуралд хурлыг тасалдуулах эсвэл үйл ажиллагааг нь өөр тийш тухайлбал феодализмын эсрэг үндэсний эрх чөлөөний тал руу чиглүүлэх зорилгоор оролцож тус хурлаас феодализмын эсрэг, ардчилсан бүгд найрамдах засаг тогтоох, төвийг баримтлах чиглэл бүхий мөрийн хөтөлбөрийг зохион байгуулах хурал хүртэл батлуулсан юм. Энэ хурлаар байгуулагдсан Түр Засгийн Газрын сайдаар томилогдох саналаас тэрээр татгалзаад Засгийн тэргүүн Нэйс гэгээний зөвлөгчөөр ажиллахыг зөвшөөрөв. Засгийн Газар япон, цагаантны эсрэг чиг баримжаатай болсон нь нааштай мэт байсан ч буриадуудыг улс төрийн үзэл баримтлалаар нь хэлмэгдүүлэх, мөрдөн хавчих ёсгүй гэсэн мөртлөө Семёновчууд түүнийг баривчлах оролдлого хийж эхэллээ. Тиймээс 1919 оны эцсээр улаан партизанууд руу очихоос өөр аргагүй болов. Тэгээд Кульск тосгонд байсан улаан партизануудын штабын даргын туслахаар ажилж цагаантан ба помещикуудын эсрэг эргэлт гэгчийг хийхэд биечлэн оролцов.

Элбэгдорж Ринчино 1920 онд ЗСБНХУ-ын Гадаад Хэргийн Ардын комиссаратын Сибир хариуцсан Азийн товчоонд дарга байхдаа ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байгаа бүх буриадыг нэгтгэн нэг автономи улс болгохын төлөө тэмцэж байв. Тэрээр Их хувьсгал ба Сибирь дахь өөр үндэстнүүдийн асуудал, Эрхүү Губернийн Зөвлөлт Засаг ба Буриад Монголчууд гэсэн товхимол Чита хотод бичиж хэвлүүлээд В.И.Лениний нэр дээр 2 илтгэл бичиж, түүнтэй 1920 оны 10-р сард Агваан Доржиевын хамт уулзсаныг үндэслэн В.И.Ленин "Зүүн зүгийн ардуудын аж суудаг газар нутгуудад ЗКНамын биелүүлэх зорилгууд тухай" ЗКНамын Төв Хорооны Улс төрийн товчооны тогтоолын төсөл бэлдэж 10-р сарын 13-нд ЗКНамын Төв Хороог хуралдуулав. Энэ хуралд Элбэгдорж Ринчино оролцсон бөгөөд 1920 оны 10-р сарын 14-нд тогтоол батлагдав. Уг тогтоолын 4-р зүйлд Автономит эрх олгоогүй байгаа дорнодын үндэстнүүдэд автономит эрх олгох нь зүйтэй гэж үзсүгэй гэсэн заалт оруулсан байлаа.

1920 оны 9-р сард Дээд-Үдэ хотод Монголын хувьсгалчид зөвлөгөөн хийж цаашдын гүйцэтгэх ажлыг төлөвлөсөн бөгөөд уг төлөвлөгөөнд Монгол орныг гадаадын дарлалаас чөлөөлж, монголын олон түмэн ардыг дотоодын феодалын боолчлолоос ангижруулахын төлөө тэмцэх зорилго бүхий ардын хувьсгалын олон түмний намыг байгуулах ба үүнд урьд Сүхбаатар, Ринчино, Лосол, Бодоо нарын зэрэг хүмүүсийн байгуулсан үндэсний хувьсгалт бүлгийг тус намын үндэс болгон байгуулах гэсэн асуудал төлөвлөгөөний №1-д тусгагдсан юм. Энэ нь Элбэгдорж Ринчино тус бүлгийг байгуулалцаж, МАН-ын эхлэл суурийг тавьсан хүн гэсэн үг юм. Ийм учир тэрээр эхний үед МАН-ын хилийн чанад дахь товчоонд орлогчоор томилогдон ажиллав. 1920 оны сүүлчээр Оросын Коммунист большевикуудын намын Төв Хорооны Сибирь мужийн Хороонд Монголын асуудлыг хариуцан ажиллав. Улмаар Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын Монгол-Түвдийн хэлтэст эрхлэгчээр ажиллав.

Монголын хувьсгалчидаас Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газарт хүсэлт гаргасны дагуу Эрхүү муж болон Ар Байгалын буриад нарын дотроос МАН-ын үйл хэрэгт туслалцах саналтай хүмүүсийг сайн дурын нь үндсэн дээр гаргаж өгөхийг, мөн Монгол -Түвдийн хэлтэст уриалахын зэрэгцээ, бас тийм уриалгыг нам бус буриадуудад ч гаргасан байна. Ийм учраас 1920 оны 10-р сард болсон Эрхүү, Ар Байгалын буриад нарын хөдөлмөрчдийн их хурал энэ уриалгыг маш талархалтай угтан авч уг ажлыг интернационалч хэмээн илэрхийлэлт гаргаж олон тооны буриадууд сайн дурын үндсэн дээр 1921 онд одоогийн Алтанбулагийн чиглэлээр Хүрээнд хувьсгалын үйл хэрэгт туслахаар орж ирсэн бөгөөд тэдний тэргүүн эгнээнд 32 настай Элбэгдорж Ринчино эхнэр болон журмын нөхөд тэдний гэр бүлийн хамт явж байлаа. Ер нь 1658 оноос буриад ноёд албатуудынхаа хамт буриад шивээнээс монгол руу нүүж эхэлсэн бөгөөд 1862 онд Дорлог харуулаар 12 буриад өрх, 1902 онд Хурц харуулаас Зах хөвөлзөхийн харуул хүртэл 12 харуулаар 700 гаруй буриад өрх их бага цөөн тоогоор нүүдэллэн ирж байсан бөгөөд 1917 оны коммисын тооллогоор Монголд байнга оршин суудаг 7000 гаруй буриадууд 80 мянган толгой малтай, Орос Монгол хооронд хилийн харуулын нутагуудад байнга нүүдэллэж амьдардаг 4000 гаруй буриадууд тооллогод оржээ. Энэ нүүдэл тасралтгүй үргэлжилсээр 1926 оны 6-р сарын 12-ны байдлаар 35514 буриадын 9243 өрх айл бүртгэгдсэн байна. Энэ нүүдэл Орос орон дахь цаг үеийн байдал болон Монгол оронд өрнөсөн эрх чөлөөний төлөөх ардын хувьсгалтай салшгүй холбоотойгоор эрчимжиж 1927 он хүртэл үргэлжилсэн болно. Нүүдэллэн ирсэн буриадуудын нэлээдийг нь буцаасан бөгөөд нэг хэсэг нь Монголд харьяалал авч чадалгүй ЗХУ-ын харьяалалтайгаар байж байгаад татагдсан байдаг. Элбэгдорж Ринчиногийн гэргий М.Н.Ринчино /Маруся/ 1967 онд энэ талаар дурсахдаа "Би Элбэгдорж Ринчинотой 1920 оны эхээр Эрхүүд танилцаад тэр оныхоо эцсээр ханилан суусан юм Элбэг надаас 12 насаар ах юмсан. Тэр маань төлөв түвшин зантай, аливаад ул суурьтай ханддаг, өргөн мэдлэгтэй, ном их уншдаг, гайхалтай ажилсаг хүн байлаа. Ямар ч хүнтэй найрсаг, эгэл жирийн байдлаар харьцдаг байв. Тэр чанарыг нь би ямагт хүндэтгэж ханддагсан. Монголын төлөөлөгчид Эрхүүд ирэхэд Элбэг бид хоёр тэдэнд тусалж, Москва явах бэлтгэлийг нь хангаж өгсөн юм. Тэд холбогдох хүмүүстэй удтал ярилцаж зөвлөлдөөд Ленинтэй уулзахаар явахад нь би галт тэрэгний буудал дээрээс үдэж мордуулсансан. Тэр үед би Коминтерний алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын ажилтан, Элбэг Коминтерний алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын монгол-түвдийн секцийн эрхлэгч байлаа. Удалгүй дээд газраас Элбэгт Монголд очиж ажиллах томилолт өгсөн юм. Бид бэлтгэл хангах гэж нэг их төвөг удалгүй Улаан-Үдэ оров. Тэнд Ж.Цэвээнийхтэй нийлээд хоёр морин тэргээр Өргөө одоогийн Улаанбаатар орохоор хөдөллөө. Замд их удаан явсан даа. Морьдоо хэд хэдэн удаа сольсонсон. Цэвээн их яриа хөөрөөтэй, алиа хошин хүн билээ. Замын турш элдэв сонин хачныг ярина. Бидний Өргөөд ирэхэд гэр барьж өгөв. Манай гэр хуучин ч гэсэн тохилог аятайхан байлаа. Манай хүүхдүүд тэнд л төрсөн дөө. Ууган охиндоо Эржимаа буриад, удаах хүүдээ Санандар монгол, отгон охиндоо Енок солонгос нэр тус тус өгсөн юм. Энэ бол бидний амьдралын хамгийн аз жаргалтай үе байж билээ" гэж байлаа.

 

1920 оны 11-р сард гарсан Монголын үнэн сонины анхны дугаар нь ОК/Б/Н-ын Төв Хорооны Сибирийн товчооны Дорно Дахины улс төрийн секцээс эрхлэн хэвлүүлсэн нь Элбэгдорж Ринчино монголын хувьсгалчдын анхны хэвлэл гаргах ажлыг Цэвээн Жамсрангийн хамт удирдан зохион байгуулж байв. Монголд 1921-1925 онд ажиллахдаа цагаантны эсрэг дайнд нэлээн оролцож, МАН байгуулахад биечлэн оролцсон болохоор тус намын анхны гишүүдийн нэг болсон юм. Ардын хувьсгалын анхны жилүүдэд Элбэгдорж Ринчино үндэсний нэгдсэн фронт байгуулахын төлөө тэмцэж шинэ Монгол улс байгуулах үйл хэрэгт том лам, ноёд, хутагт нарыг татан оролцуулахын чухлыг тэмдэглэж байв. Үүнийхээ төлөө тэр социалист хувьсгалын үйл хэргээс урвасан гэдэг шүүмжлэлд ноцтой өртсөн юм. Тэрээр ХЦЗ буюу Хувьсгалт Цэргийн Зөвлөлийн гишүүн, удаань 1922 онд Монгол Ардын Хувьсгалт намын Төв хорооны гишүүн болж намын 3-р их хурал дээр улс орны капиталист бус хөгжлийн замыг томъёолж, Улсын анхны үндсэн хууль зохиолцсон. Шинэ дутам байгуулагдсан Монголын Засгийн Газрын бүрэлдэхүүнд орж, цаашид Хувьсгалт Цэргийн Зөвлөлийн даргаар ажиллав. Зөвлөлт засаг, Коминтерний зүгээс Монгол орны дотоод хэрэгт оролцож, элдэв янзын дарамт, шахалт үзүүлэх аливаа оролдлогын эсрэг тууштай ажил хэрэгчээр тэмцэгч гол хүн нь анхнаасаа Элбэгдорж Ринчино байв. Элбэгдорж Ринчино Өвөр Монгол, Урианхайн хязгаар, Зүүнгар Шинжаан буюу Баруун хойд Хятад зэрэг монголчуудын бүс нутгийн асуудалаар Оросын удирдагч нартай санал зөрөлдөж эхэлсэн байна. Элбэгдорж Ринчино Чита хотод монгол хэлээр хэвлэгдсэн "Монгол, Буриадын санал" сэтгүүлд монголчууд хүч хавсран ардын эрхийг бэхжүүлэхийн тулд тэмцэх хэрэгтэй гэж бичиж түүндээ Нэгдүгээрт: Монголд бүрэн эрхт тусгаар тогтносон улс байгуулах "хувьсгал" хийж байна. Хоёрдугаарт: Оросын харгис үзэлтэнүүд буриадын автономыг устгахыг оролдож байна. Гуравдугаарт: Хятад Гадаад Монголын автономыг хүчингүй болгох оролдлого хийж байна гэх мэтээр бичжээ. Элбэгдорж Ринчино Нэгдсэн Монгол улсаа байгуулахад Хятадын дорой байдалыг ашиглан, Улаан Орос ЗХУ-ыг ашиглах улс төр, геополитикийн санаа агуулж байсан бөгөөд энэ нь ЗХУ-д ч, Хятадын талыг баримтлагч нарт таалагдсангүй, түүний эсрэг Коминтерний хасаг төлөөлөгч Т.Рыскуловыг ашигласан байдаг. Монголын зэвсэгт хүчин, дотоод яам гээд хүчнийхэнийг нэгтгэсэн Хувьсгалт Цэрэгийн Зөвлөлийн дарга Элбэгдорж Ринчино намын жанжин шугам, өөрт олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд Өвөр Монгол, Шар Сүмийн Торгуудыг чөлөөлж нэгтгэх, тэндэхийн монголчуудын үндэсний эрх чөлөөний тэмцэлд туслах төлөвлөгөө боловсруулж, зохих шийдвэрийг гаргаж байв. Гэвч Т.Рыскулов энэ бүхнийг маш их аюултай, хортой, пролетарийн эсрэг гэхчлэн Зөвлөлт, Коминтернд мэдэгдэж, хаалт саад хийж болиулсан байна. Энэ үед Дундат Иргэн Улс буюу Хятад нь бараг муж бүрээрээ задран дээрх монголчуудын алдагдсан бүс нутагуудад маш хэврэг байр суурьтай байсан тул 1913-1915 оныг бодвол зүйрлэшгүй хүчтэй болж бэхжсэн Монгол улсын зэвсэгт хүчин арми нь Өвөр Монгол, Зүүнгар Шинжааны Монголыг чөлөөлөн нэгтгэж чадах байв. Тэрийг ч мэдэж байсан Элбэгдорж Ринчино Өвөр Монгол, Шинжааны Монголыг нэгтгэх ажлыг маш идэвхтэй зохион байгуулж байлаа. 1924 оны 12-р сарын 25-нд Ерөнхий сайд асан Б.Цэрэндорж өдрийн тэмдэглэлдээ "Ринчино хятадад очих хүсэлтийнхээ талаар Сталин, Чичерин хоёрын нэр дээр захидал бичсэн боловч бүх монголчуудыг нэгтгэх гэсэн Ринчиногийн үзэл санааг Коминтерн таашаагаагүй учир түүний хүсэл биелэгдээгүй гэж миний бие таамаглаж байна" гэсэн нь Өвөр Монголын Ардын Хувьсгалт Нам 1925 оны 10-р сарын 12-нд Чуулалт Хаалга хотод Коминтерний дэмжлэгтэй байгуулагдсантай холбоотой юм. Тэр мөн МАН-ын 3-р хурлын 2-р хуралдаан дээр "Монгол овогтныг чөлөөлөх үйл хэргийг хятадын хувьсгалчидтай хамтран бүтээхийн тулд тэдэнтэй холбоо тогтоохоор хятадад явахад бэлэн байна" гэж мэдэгдэж байв.

Элбэгдорж Ринчино ийм их үйлсийн төлөө зүтгэж байсан тул түүний нэрийг үхэлд холбогдуулаад байгаа Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар нарыг болон хэн нэгнийг гүтгэх егүүтгэх хорон муу үйл санаж сэдэж хийж байгаагүй юм. С.Данзанг цаазалснаас хойш Дотоодыг Хамгаалах Газар энэ хэргийн учир татан байцаасан хэдэн хятад иргэд Данзантай холбоо тогтоож, түүний захиа зүйл дамжуулж байсан гэх эл ял зэмлэлийг бараг бүгдээр тас гүрийж үгүйсгэж байсан авч Далай-Хо-ийн нэгэн данжаад "уурын тэрэгний дэн буудал байгуулахад Данзан, Балдандорж нар ихэд тус болсон учир тус бүр 3%-ийн ашиг хувааж шагнасан нь үнэн" хэмээн мэдүүлжээ. Дотоодыг Хамгаалахын ажилтан Сандуйжав дуртгалдаа "..:Ийн байтал шөнийн 11 цагт намын их хурлаас Дотоодыг хамгаалахын хүмүүс байна уу? гэхэд бид нар орсонд тушаасан нь жанжин Данзан, Баваасан нар нэгдэн улсаас урваж тэрсэлсэн нь илэрсэн тул шууд гавшгайлан баривал зохино. Дараа тусгай бүрэн эрхт комисс гарган байцаалган шийтгүүлнэ гэсэнд Засгийн газрын ерөнхий сайдаас мөн зөвшөөрөл авч, орос элчин Васильевийн тэргийг гуйж, даруй нэг пулемет цэргийн хамт аваад хаалганд бүгшүүлэн..." гэж тодорхой бичжээ. Их хурлаас баривчлах үүрэг өгч, ерөнхий сайдаас зөвшөөрөл авч баривчилгааг зохих журмын дагуу хийсэн бөгөөд зарим түүхчидийн ном сонинд бичдэг шиг, монголын Тагнуулын ерөнхий газрын ухуулдаг шиг, кинонд гардаг шиг Элбэгдорж Ринчино өөрөө явж очоод буудаагүй юм. Гэвч Оросын эрх баригчид, хятадын талын баримтлагчидын хүчтэй шахалт, хүсэлтээс болж Элбэгдорж Ринчиног “сувилалд явуулах“ нэрийдлээр Монголоос холдуулахаар шийдвэрлэсэн юм. Б.Цэрэндорж тэргүүтэй хятадын талыг баримтлагчид Оросын элчин Васильевтэй хуйвалдаж байгаад Элбэгдорж Ринчиног хасаг Т.Рыскуловоор хагаралдуулж Монголоос гаргахдаа Хүрээнд ажиллаж амьдарч байсан Буриадын Үндэсний Хорооны идэвхтэй 128 төлөөлөгч буриадын сэхээтэн боловсон хүчнийг нэр заан цуг ЗХУ-д татсан бөгөөд нэлээд тооны буриадыг ажил албанаас нь чөлөөлсөн юм. Түүний талаар Ерөнхий сайд агсан А.Амар "... одоо Москва хотноо буй үүний урьд Цэргийн Зөвлөлийн тэргүүлэгч байсан Ринчинов Элбэгдоржийн бие бол дээрээс эхлэн манай энэ ажилд оролцон ажиллаж явсан эрдэм чадалтай хүн байсан юм. Би Элбэгдоржийг их л итгэдэг, түүний бодлого саналыг зөвшөөрдөг агсан билээ..." гэж хэлж байлаа.

ЗХУ-д татагдаад Элбэгдорж Ринчино 1926-1927 онд Улаан профессоруудын институтэд суралцаж төгсөөд 1930 онд Бүх Холбоотын Коммунист большевикуудын намын орлогч гишүүнээр элсэв. 1933 онд намын гишүүнээр жинхлэх ёстой байсан боловч намын дотор цэвэрлэгээ явагдсаны улмаас чадсангүй. Гэвч ямар нэг зэмлэл хүлээгээгүй юм. 1927-1934 онд Дорно дахины хөдөлмөрчдийн Сталины нэрэжит коммунист их сургуульд /КУТВ/ багш, профессороор ажиллахын сацуу Госпланы эрдэм шинжилгээний институт болон Үндэсний болон колонийн асуудал судлах эрдэм шинжилгээний ассоциацид эрдэм шинжилгээний ажилтанаар хавсран ажилж байв. Элбэгдорж Ринчино нь Монголоос Зөвлөлт Орос уруу буцаж очсоныхоо дараа Оросын дарангуйлалын эсрэг тэмцэж, Буриад-Монголын БНУлсыг цаашид тусгаар тогтнуулах, улмаар Буриад-Монголын БНУлсыг Монгол улс /БНМАУ/-д нэгтгэхээр оролдож, Буриадын ард түмний бослогыг дэмжиж байсан юм. Түүнийг 1922 онд цагаантны үлдэгдэлийг Оросын улаан арми болон Монголын ардын журамт цэргийн хамт бүр мөсөн дарсан учир ЗСБНХОУ-ын Хувьсгалт цэргийн зөвлөлийн тушаалаар улаан тугийн одонгоор, 1923 онд ажил хөдөлмөрийг нь дэмжих зорилгоор Монгол улсын сангаас Хүрээнд тусгай орон байшингаар, мөн оноос Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч Элбэгдоржид Засгийн газрын зөвлөх түшмэлийн цалинг бүтнээр нь олгож байхаар, 1931 онд Монголын Засгийн Газар Элбэгдорж Ринчиног 1921 оны ардын хувьсгалыг ялуулах, түүнийг бэхжүүлэх хэрэгт байгуулсан гавъяа, оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж ардын хувьсгалын 10 жилийн ойгоор улаан тугийн одонгоор тус тус шагнаж байсан байна. Энэ нь түүний 1921-1925 онд Ардын Журамт Цэргийн Зөвлөлийн Тэргүүлэгч, дарга, эдийн засгийн зөвлөлийн гишүүн, 1922-1925 онд МАХН-ын Төв Хорооны гишүүн, 1924 онд үндсэн хууль зохиолцож, 1924-1925 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсныг үнэлж дүгнэсэн шагналууд юм. Гэвч Элбэгдорж Ринчино 1937 оны 7-р сарын 19-нд ажилдаа яваад эргэж ирээгүй юм. Удалгүй 1937 оны 9-р сарын 26-нд Гүйцэтгэх Төв Хорооны шийдвэрээр Буриадын газар нутгийн тал хувь нь болох Ага, Улаан, Онон аймгийг Чита мужид шилжүүлэн өгч, Агын Буриадын үндэсний тойрог гэгчийг байгуулж, мөн Алайр, Бохан, Эхирэд-Булгад, Ольханы аймгийг Эрхүү мужид шилжүүлэн өгч, Усть-Ордын Буриадын үндэсний тойрог гэгчийг байгуулж харъяалуулахыг заагаад уг тогтоолыг ЗСБНХОУ-ын ГТХ-ны дарга М.Калинин, нарийн бичгийн дарга А.Горькин нар мутарласанаар ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд байсан 1 сая орчим м2 газар нутгийг хамарж байсан нэгдмэл байсан Буриад Монголыг засаг захиргаа, хүн амынх нь хувьд 5 хэсэг задалж сарниулсан байна. Түүнийг Зөвлөлт засаг, НКВД Эрхүү хотын шоронд хүргүүлэн хорьж 297 хоног өдөр шөнөгүй тарчилган зовоож байцааж байгаад 1938 оны 6-р сарын 23-нд цаазаар авсан юм. Элбэгдорж Ринчино нь гэм буруугүй нь тогтоогдож 1962 оны 6-р сарын 18-ны ЗСБНХУлсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн тогтоолоор цагаатгагдаж нэр төр нь сэргэсэн юм. Элбэгдорж Ринчиног БНМАУ-аас татаж ЗХУ-д аваачсан нь түүний болоод нийт Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хувьсгалт тэмцэлд саад учруулсан юм. Түүнийг Монголоос явуулах болсон шалтаг шалтагааныг үзсүгэй!

Коминтерний төлөөлөгчид болох Т.Рыскулов илт коминтерний заавраар ажиллаж байсан бол Э.Ринчино бие даасан өөрийн үзэл онолоор ажилж байсан ба тэд нарын хоорондын тэмцэл сөргөлдөөн нь НТХ-ны ажилд саад учруулах болсон төдийгүй Төв Хорооныхны дунд эв эвдэхэд хүргэсэн гээд тэднийг эх оронд нь буцаах шийдвэрийг Б.Цэрэндорж тэргүүтэй хятадын талыг баримтлагчид Оросын элчин Васильевтэй хуйвалдаж коминтерний үүрэг чиглэлээр 1925 оны 6-р сард МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчид тогтоол гаргасан байна. Учир нь 1924 оны 5-р сарын 31-нд Бээжин хотноо Орос, Хятад хоёр улс нууц байдлаар Ар Монгол бол Хятадын нэгэн бүрэлдэхүүн мөн гэж тодорхойлсон гэрээнд гарын үсэг зурсаныг 1924 оны өвөл Элбэгдорж Ринчино нь Ц.Ширнэндамдин, Мэрсээ, Б.Данзан нараар тагнуулын шугамаар дамжуулж мэджээ. Ийнхүү Орос улс зангаа хувиргасан нь монголчуудын урам хугарч, жигшил зэвүүцлийг хүргэсэн юм. Ингэж Монгол улсын тусгаар тогтнолын асуудал ээдрээтэй, эгзэгтэй болсон үед Элбэгдорж Ринчино ОК/Б/Н-ын Буриадын Хороонд нууц захидал явуулав. Энэ захидал нь нууцлагдаж байсан боловч түүний хуулбарыг Коминтерний тусгай эрхт төлөөлөгч Т.Рыскулов хувийн өш хонзонгоор нууцаар 1 хувь хийж Монгол дахь ЗСБНХОУ-ын улс төрийн төлөөлөгч А.Н. Васильевт өгсөнөөр удалгүй уг захиа ил болж Монголын төр засаг нийгмийн зүтгэлтнүүдийн хувьд улс орны эрх ашиг, тусгаар тогтнол нь аюулд учирж байгааг хэт улс төржүүлэн ойлгож түгшүүрт автсан юм. Уг захидлын гол агуулга нь "Монгол улсын засаг төрийн ирээдүйн тогтолцоог тодорхойлоход чиглэж, Монголыг нэгэнт Бээжин хотноо Орос, Хятад хоёр улс нууц байдлаар Ар Монгол бол Хятадын нэгэн бүрэлдэхүүн мөн гэж тодорхойлсон гэрээ хийсэнд дургүйцэж ойрын ирээдүйд Монгол улс нь улс төр, эдийн засгийн хөгжлийн үр дүнд зөвлөлтжих бодлого явагдах нь гарцаагүй учир ЗСБНХОУ-ын шинэ гишүүн болгох, ингэхдээ Монгол улс уг бүрэлдэхүүнд орсоноор Буриад улс байх нь улс төрийн ач холбогдолгүй болж Монгол улстай нэгдэх ёстой" гэсэн санал дэвшүүлжээ. Уг захидлын төгсгөлд "энэ захидал миний хувийн бодол бөгөөд монголд ажилладаг манай нөхдийн саналтай адил юм" гэжээ. Үүнээс улбаалж Монголыг өөрийн муж болгосон Хятад Оросын шийдвэрийн эсрэг Монголыг ЗХУ-ын гишүүн орон болгох гэсэн Элбэгдорж Ринчиногийн санал санаачлагыг хэт улс төржүүлэн ойлгож МАН, улс төрийн зүтгэлтнүүдийн дотор маргаан дэгдэж түүнийг намаас улсаас хөөж явуулах ажлууд өрнөсөн юм. Ингэж Элбэгдорж Ринчиног буцаах шийдвэр гаргасан ч 1925 оны 10-р сард ажиллаж л байсан бөгөөд тэр үед Монголд эх оронч зүтгэлтэнүүд хувь илүү олон эзэн суусан байлаа. Гэтэл Т.Р.Рыскулов ЗСБНХУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Г.В.Чичеринд илгээсэн захидалдаа "Ринчиногийн үг санаа бол Монголыг ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд оруулах бус бүх Монголыг нэгтгэхэд чиглэгдэж байна" гэжээ. Ринчиног буцаах шийдвэр гаргасан ч хараахан буцахгүй өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч ажиллаад, түүнийг монголчууд, журмын нөхөд нь хамгаалаад байсан учир ЗСБНХУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Г.В.Чичеринээс доорх "нууц захидал" Васильев, Юдин нарт ирсэн байна. Иймд одоо үзүүлэх архивын түүхэн захидлуудын агуулга нь дээр өгүүлсэн бүх түүх үнэн болохыг батлах тул үзсүгэй!

Ф.III, оп.6 / пор.I, пап.109 / стр.5

1925 оны 1-р сарын 13.

№3

Нөхөр Юдинд

…Нөхөр Рыскулов Ринчино нар хоорондоо хэтэрхий хурц тэмцэлдэхэд хүрэхгүй байх нь маш их чухал байна. Хоёулаа зарим доголдлуудтай ч хоёулаа зайлшгүй хэрэгтэй. Тэдний хооронд буй болсон эсрэгцлийг боломжийнхоо хэрээр зөөллөх шаардлагатай.

Чичерин

 

Ф.III, оп.6 / пор.I, пап.109 / стр.15

1925 оны 2-р сарын 24.

№13

Нөхөр Васильевт

Тифлист болох чуулган (сессия) руу явахын өмнө Танд бичиж байна. Би амьсгал ч авах завгүй байна. Ринчиногийн 12-р сарын гэмт үйлдэлд Таны анхаарлыг дахин хандуулахыг хүснэ. Өвөр Монголын хүн амд хятадын цэргийг эсэргүүцэхэд нь дэмжлэг үзүүлэх тушаалыг түүний удирддаг Цэргийн зөвлөл хилийн ангиудад өгсөн. Энэ их санаат үл бүтэх этгээд (авантюрист) юу ч болох байсан хамаагүй биднийг Хятадтай зөрчилдөх явдал (конфликт) руу татан оруулахыг хүсэж байна. Энэ талаар Рыскулов үнэхээр шударгаар шуугиан (скандал) дэгдээж, дарамт шахалтынх нь дор Төв Хороо тушаалыг буцааж татсанд түүнд талархаж байна. Рыскулов заримдаа бага зэрэг эв дүйгүй (тактгүй) байдаг байж болох ч, түүний байр суурь эргэлзээгүй хамгийн зөв байдаг. Илтгэлүүдийг нь бид маш их сонирхон уншдаг гэдгийг түүнд дамжуулна уу. Өргөн олныг улс төрийн ажилд татан оролцуулах, тэдний ухамсрын төвшинг дээшлүүлэхэд чиглэсэн түүний байнгын эрмэлзэл үнэхээр зөв юм. Монголорын тухайд бол зохих шатны байгууллагын зүгээс нөхөр Альскийд бүх асуудлыг судлахыг даалгасан. Сампилоны үгээс үзэхэд, монголчууд өөрсдөө уурхайг ашиглахыг хүсэж байгаа юм байна. Би сайн мэдэхгүй юм, гэхдээ бид яагаад үүнд оролцож, бага зэрэг хөрөнгө оруулж болохгүй байх вэ. Тэр тусмаа гадаадынхны тухай, өөрөөр хэлбэл Монголыг ихэд сонирхож байгаа германчуудын тухай яриа өрнөж буй энэ үед.

Чичерин

 

Ф.III, оп.6 / пор.I, пап.109 / стр.22-23

1925 оны 3-р сарын 31.

№14

Нөхөр Васильевт

Танд тодорхой болсон гэрчлэлүүдийн дагуу бол Шар Сүмийг эзэлж авах тушаалыг Өргөөгөөс ерөнхий командлагч Чойбалсангаас авсан гэдэг нь, Ховдын хэрэг явдлуудын (инцидент) талаарх Таны санал сэтгэгдлийн товчид (резюме) бүрэн орхигдсон байна билээ. Цэргийн зөвлөлийн, ө.х. Ринчиногийн тушаалд Өвөр Монголын хүн амын хятадын цэрэгт үзүүлж буй эсэргүүцлийг дэмжих талаар нэн тодорхой заагдсан, үүнээс үзэхэд биднийг Хятадтай тэмцэлдэхэд татан оролцуулах чиглэл рүү Ринчино явж байсан нь бүрэн илэрхий болсон нь, Өвөр Монголд 12-р сард болсон хэрэг явдлын талаарх Таны санал сэтгэгдлийн товчид (резюме) орхигдсон байна. Дараа нь тараагдсан хуудас бол Ринчиногийн энэ тушаалын утгыг давтсан төдий юм. Энэ хэрэг явдал нь Ринчино бол өөрийн түрэмгий хөтөлбөрийн тусын тулд юу ч хийж мэдэх нэгэн бөгөөд түүнийг тасралтгүй, нэн чанд ажиглах шаардлагатай гэдэгт итгэхэд намайг хүргэж байна.

Худалдаж авсан зэвсгийн хувьд гэвэл ажил хэрэг маш сайн явагдаж байна, ойрын хоёр долоо хоногийн дотор дамжуулан өгөх болно.

Фынтэй гэрээ хэлэлцээр байгуулах асуудлыг Петров, Войтинскийтэй хэлэлцсэн маань Амар, Рыскулов нарын богино хугацааны нэг удаагийн аяны үеэр, цаашид байнгын холбоо хэлхээтэй байхын тулд хэн нэгнийг Фыний дэргэд байнга байлгах хэрэгтэй гэдэгт намайг итгүүллээ.

Чичерин

 

Ф.III, оп.6 / пор.I, пап.109 / стр.37

1925 оны 6-р сарын 9.

№13

Нөхөр Васильевт

Өнөөгийн өөрчлөгдөн буй нөхцөл байдлын дунд Ринчиног Өргөөд байлгах нь хүлцэшгүй болж байна. Хятадад бүх нийтийн агуу их үндэсний хөдөлгөөн өрнөж байна, үүнтэй зэрэгцээд Хятадын Монг. мужуудад Бээжингээс ажил зохион байгуулж, энэ мужууд дахь хөдөлгөөнийг бүх хятадын үндэсний хөдөлгөөнтэй уядуулах шаардлагатай байна. Өргөөгийн панмонголизм хятадыг жигших хурц тод өнгө аясаар будагдсан тул, Өргөөгөөс явуулах панмонгол үйл ажиллагаа нь хамгийн хорт нөлөөг үзүүлэн, бүх хят. хөдөлгөөнийг шууд таслан зогсоож ч болно. Тиймээс эцсийн эцэст эрч хүч гарган панмонгол үйлдэл, хэлбэрэлтийг гаргуулахгүй байх хэрэгтэй. Гэхдээ тэнд Ринчино байгаа цагт энэ нь боломжгүй. Хэрэв өмнө нь түүний балаг нэг их болж амжаагүй байсан бол, өдгөө түүний учруулж буй балаг ерөөсөө тоо томшгүй байна. Тийм учраас дуусгавар болгох хэрэгтэй. Нэг хүнээс болж хөдөлгөөнийг аюулд оруулах нь яасан ч уучилшгүй юм. Утгагүй заавартайгаар илгээсэн хаалганы төлөөлөгчдийн хөгтэй паянгууд нь панмонголистууд ямар хэмжээнд хүртэл нь бидний эсрэг Монголыг эргүүлэх чадвартайг харуулж байна. Энэ хөгтэй түүх хичээл болох ёстой, тэгэхдээ хичээл дээр сурч чадах хэрэгтэй байна. Юуны өмнө Өргөөг Ринчино байхаас ангижруулах хэрэгтэй гэдэг нь энэ бүхнээс ойлгомжтой болж байна. Тэр бол өнөөдөр нэн хортойгоос ч нэн хортой этгээд мөн. Бид энд түүний эмчилгээнд тохирох рашаан усны газрын талаар хөөцөлдөж байна. Түүнийг Өргөөгөөс явуулах нь эцсийн эцэст хэрэгжинэ гэж найдаж буйгаа илэрхийлэхийг би өөртөө зөвшөөрье.

Чичерин

Ф.III, оп.4 / пор.17, пап.107 / стр.8

1923 оны 11-р сарын 6.

Нөхөр Юдинд

Хүндэт нөхөр,

Яагаад Та өөрийн сүүлчийн шифрлэсэн захидалдаа, бид Монголын бүрэн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэсэн нөхөр Духовскийн мэдэгдлийн талаар тийм нэн их гайхсан байдлыг илэрхийлсэн нь надад огт ойлгомжгүй байна. Энэ бол бидний Монголын талаарх харилцааны хамгийн наад захын, үндсэн бодит байдал шүү дээ: шинэ Монголын хамгийн анхны үеэс л, Ардын хувьсгалт засгийн газар тогтсоноос хойш л бид, Хятадтай гэрээ хэлэлцээр байгуулахдаа Монголыг Хятадын тусгаар тогтнолын эрх дор (суверенитет дор), эсвэл эзэн гүрнээс хараат байлгах эрх дор (сюзеренитет дор) албан төдий зөвшөөрүүлнэ гэж тохирч (Монгол улс, Монголын ЗГ-тай. орч.) ирсэн. Бодит байдал дээр энэ нь тусгаар тогтнолтой ойролцоо л байх юм: хятадын ямар ч жанжин захирагч (генерал-губернатор), хятадын ямар ч цэрэг Монголд ирэхгүй, гэхдээ Монгол нь тусгаар тогтносон Хятадтай албан төдий холбооцсон (федератив) орон байх юм. Одоог хүртэл энэ нь хүлээн зөвшөөрөгдсөн, түм буман удаа мэдэгдсэн, Монгол Хятадын хоорондхи манай зуучлалын талаар миний зүгээс Монголын засгийн газартай албан ёсоор солилцсон ноотоор баталгаажсан байж ирлээ. Монгол өөрийн бүрэн тусгаар тогтнолыг зөрчихийг хүлцэхгүй, байлдах болно гэсэн Цэрэндоржийн сүүлийн үеийн гал халуун мэдэгдлүүд нь, гэрээ хэлэлцээрүүдийн үеэр хятадуудад дарамт үзүүлэх гэсэн зарим нэг ач холбогдолтой байж болох юм, гэхдээ энэ бол буурь суурьтай хөтөлбөр биш. Хятадтай зөвшилцөх нь зайлшгүй шаардлагатай, гэхдээ энэ нь Хятадын тусгаар тогтнолыг нэр төдий хүлээн зөвшөөрөхгүйгээр боломжгүй гэдгийг бид монголчуудтай түм буман удаа ярилцсан. Монголчууд ямагт үүн рүү л явж ирсэн. Тэд нэгийг яривч, өөрсдийн хурал дээр өөрийг ярьдаг байж болно, энэ нь бидэнд хамаагүй. Тэд бидэнтэй хамт ямагт Монголын бүрэн тусгаар тогтнолын биш, бүрэн өөртөө засах эрхийн (автономийн) хөтөлбөрийг баримталж ирсэн нь бодот байдал. Өнгөрсөн бүх хугацааны, манай бүхий монголын бодлогын бараг гол хэсэг (элемент) яагаад Таны хувьд ямар нэг шинэ зүйл мэт байгаа нь надад огт ойлгогдохгүй байна. Мөн өнөөдөр бол Өвөр Монголд хятадын эсрэг ажил эхлүүлэх цаг биш гэдэг нь тодорхой. Энэхүү цаг үед зорилго маань бол Хятадтай зөвшилцөх явдал байх ёстой. Ринчино монголын тэлэлтийн болон пан-монголизмын элдэв төлөвлөгөөгөө арай цаашдын ирээдүйд нөөц болгон орхиг.

Бүх юманд өөрийн цаг буй. Хэрэв тэр одоо Өвөр Монголд хутган үймүүлж эхэлбэл, энэ нь Хятадтай эвлэрэхийг, бидний хувьд ер нь Хятадтай зөвшилцөхийг ч боломжгүй болгож, улмаар энэ нь Монголд нөлөөлж болох юм. Бидний Алс Дорнод дахь боломжууд хязгаарлагдмал, бид өөрсөд дээрээ цэргийн том зорилт, аз сорьсон үл бүтэх ажиллагааг (авантюр) авч болохгүй юм. Энэ цагт нэг л зүйл хэрэгтэй байна - Монгол, Хятадын хоорондох зөрчлийг арилгах, зөвшилцөлд хүргэх ямагт яригдаж ирсэн гэрээ хэлэлцээрийг бидний зуучлалын оролцоотойгоор Монгол Хятадын хооронд эхлүүлэх. Залуу Монгол эхлээд бэхжиг, элдэв нэр алдар хөөсөн төлөвлөгөөнүүд түүнээс холдог. Хаашаа ч яарах хэрэггүй, Өвөр Монголд ойрын үед ямар нэг хөдөлгөөн өдөөгдөх нь бүхэнд балаг учруулж, хамгийн таагүй үр дагавруудыг үүсгэж болох юм.

Чичерин

Ф.III, оп.6 / пор.I, пап.109 / стр.39

1925 оны 7-р сарын 15.

Зөвхөн өөрт нь (хувьд нь, лично). Нууц

№16

Нөхөр Васильевт

Хятадын монг. мужуудад хувьсгалт ухуулга явуулгалгүй Монголын засгийн газрыг тогтоон барих нь бүтнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна хэмээн Та цахилгаанаар мэдэгджээ. Монголын засгийн газрыг үүнээс яаж ч болсон холдуулан тогтоох нь зайлшгүй шаардлагатай байна, эсбөгөөс Хятад дахь хөдөлгөөн Бээжингээс удирдагдах хэсэг, Өргөөгөөс удирдагдах хэсэгт хуваагдана, энэ нь Энэтхэгт хэрхэн мусульман, индус урсгалуудын хоёрдмол байдал хөдөлгөөнийг хөнөөж байгаа шиг л дээрх хөдөлгөөнийг хөнөөнө. Яаж ч болсон үүнд саад хийх хэрэгтэй. Үүний тулд эцсийн эцэст, өнөөгийн тохиолдолд огт хүлцэж болшгүй хувь хүн болох Ринчиногоос салах хэрэгтэй байна. Түүнийг сувиллын газарт юм уу, рашаан усанд эмчүүлэхэд хэрэгтэй бүх зүйлийг бид энд зохицуулна. Ринчиног манайд эмчлүүлэх тухай асуудлаар бид ямар ч хариу аваагүй байгаа нь огт ойлгомжгүй байна. Өргөөд тэр үлдэж, улс төрөөс хол байж болно гэх талаар үг яриа нь уршигтай төөрөгдөл юм. Тэр Өргөөд сөрөг хүчний цөм, дургүйцлийн идэвхжүүлэгч байсаар байх болно. Түүнийг тэнд үлдээх боломжгүй. Нөхцөл байдал дэндүү ноцтой, асуудал дэндүү хурц болоод байна.

Чичерин

Ф.III, оп.6 / пор.I, пап.109 / стр.43

1925 оны 7-р сарын 20.

№17

Нөхөр Васильевт

Ринчиногийн тухай асуудал өдгөө эцэслэн шийдвэрлэгдсэн гэж найдаж байна. А.Дорнод дахь үйл явцуудын өрнөлийн өнөөгийн үе шатанд, түрэмгий панмонголизмын энэ удирдах зүтгэлтэн Өргөөд байх нь бүхий чөлөөлөх хөдөлгөөний хувьд ноцтой аюул болж хувирсан байна. Ринчино хуурмаг байдлынхаа үр дүнд онцгой аюултай болжээ. Өөрийгөө гэм зэмгүй хэмээн элдвээр батлах гэвч, дараа нь тэр хамгийн муу бүхний эх үүсвэр болох нь тодордог. Түүний сүүлчийн захидлаас миний үзэхэд, Өвөр Монголын холбогдолтой алдарт тушаал болон өв.–монг. асуудлыг дэвэргэх бодлого, Урианхай дахь булаан эзлэх бодлого, баруун Хятад руу хандсан түрэмгий бодлого түүний нэр төр дээр буух ёстой гэдэг нь харагдсан. Энэ бүхэн нь стратегийн ба улс төрийн үндэслэлүүдээр хангагдаж байгаа. Түүнтэй зам нийлэхгүй, түүнийг хор хөнөөлгүй болгох хэрэгтэй гэдэг нь одоо гүйцэд ойлгомжтой боллоо. Нөхөр Рыскуловын хувьд эцсийн эцэст бүтэлтэй юм болоогүй нь тун харамсалтай. Рыскуловын талаарх асуудал ээдрээтэй байгаа тул эцсийн шийдвэрийг нөхөр Войтинскийд даалгаад байгаа.

Тэр (Рыскулов) Монголыг ажилчин тариачинжуулах зам руу эрч хүчтэйгээр, тууштайгаар хөтөлж, хурц зарчимчаар энэ зорилтуудыг дэвшүүлэн тавьдаг байсан.

Чичерин

Ф.III, оп.6 / пор.I, пап.109 / стр.43а

1925 оны 8-р сарын 4.

№21

Нөхөр Васильевт

Рыскуловын бодлогын агуулга-үнэхээр зөв бөгөөд цаашид бүх хүчээр дэмжигдэх, хэрэгжигдэх ёстой.

…Ринчиногийн бодлогын агуулгыг хамгийн хортой, хувьсгалын эсэргүү гэж тооцох хэрэгтэй. Энд түүний захидлаас олж авсан зүйлс нь манай бодлогыг болон, Монголын өмнө тулгарч байгаа улс төрийн зорилтуудыг тэр ямар төвшинд хүртлээ муу ойлгож байгааг харуулсан. Түүний бүрэн ухамсарлагдсан, хорлолтой панмонголизм яг энэ цаг үед хамгийн их аюулыг нүүрлүүлж байна. Хэрэв тэр энд хэсэг хугацаанд байх аваас, одоогийн панмонголизмаасаа өөр ямар нэг зүйлийг ойлгож эхэлж болох юм.

Өнөө үед түүнийг Монголоос салгах, түүний нөлөөг устгах талаар бүхий хүчээрээ чармайх хэрэгтэй байна.

Чичерин

Эдгээр дээрх нууц захидлуудыг ЗСБНХУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Г.В.Чичерин Хүрээн дахь оросын элчин Васильевт бичиж байв.

Элбэгдорж Ринчино нь ЗСБНХУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Г.В.Чичеринд илгээсэн захидалдаа "Хэрэв ОК/Б/Намын Төв Хороо оросын тариачдад захиран тушаах хандлагатай байснаа өөрчилж, итгүүлэн үнэмшүүлэх, хамтран ажиллах аястай болж байна. Гэтэл захиран тушаах гэмт үйлдлээ дорно дахины ард түмэн рүү чиглүүлэх болов. Тэр ч байтугай өөрсдийгөө тахин шүтүүлэх хандлага гаргаж байна. Одоогоор Монголын нөхцөлд огт тохирохгүй өөрчлөлт шинэчлэлийг хүчээр тулган хүлээлгэх гэсэн Коминтерний төлөөлөгч Т.Р.Рыскулов мэтийн хүмүүсийн хорт явуулгаар улс төрийн байдал ихээхэн хүндэрч, бүх цэргийн жанжин Данзан, япон Данзан хоёрыг буудан алахад хүрэв. Гэтэл энэ бүх алдаа завхралаа надад тохож, гүжирдэн гүтгэж байна" гэж бичжээ. Элбэгдорж Ринчино "МАН-ын эцсийн зорилт нь эв хамтын ёс бөгөөд нам, капитал хөрөнгөтний хөгжлийн шатыг алгасан энэ зорилгод хүрэх ёстой" гэсэн онолын үндэслэлийг анх дэвшүүлэн тавьсан. Үүнийг үндэс болгон 1932 оны 6-р сарын 30-нд Монгол орныг капиталист биш хөгжлийн замд оруулах үзэл баримтлалыг МАХН-ын Төв хороо, Хянан шалгах Төв Коммисын хамтарсан 3-р онц бүгд хуралаар МАХН-ын баримт бичигт анх тусгасан байна. Улмаар энэхүү үзэл баримтлалыг 1966 онд МАХН-ын 15-р их хуралаар баталсан шинэ программ "Монгол улс Феодализмаас социализмд шилжин оросон нь", "БНМАУ-д социализм байгуулж дуусгах талаар МАХН-аас тавих зорилт" гэсэн үндсэн хэсэгт оруулж, МАХН-ын 16, 17, 18-р ир хуралд, намын 4-р программ зэрэгт дэвшүүлэн анхны зорилтыг гүнзгийрүүлэн онолын шинжтэй хийж Монгол улсын 70 шахам жилийн хөгжлийн чиг шугам болж ирсэн билээ. Бүх Цэрэгийн Зөвлөлийн дарга Элбэгдорж Ринчинод Дотоодыг хамгаалахын дарга Баторон 1923 оны намар "Тус улсын хязгаарын дотроо хуучин оршин суугаа,шинээр нэмэгдсэн дундад улсын харьяат хятад хүмүүсийн тоо гурван түм нэлээд илүү болжээ.Чин улсын үед далдуур хорт бодлогоор манай Монгол хязгаарын дотор тариа, аж үйлдвэрийн хятад хүмүүсийг олноор оруулж ирсэн нь он маш удсаны дээр зарим Монгол эмс луугаа үгслээр нөхцөн сууж үр хүүхэд үлэмжхэнийг төрүүлжээ.Тэдний зарим нь автономитыг алдахын үед хуйвалдан хуурмаглаж төрийн эрхийг булаасан төдийгүй улам бүр ам нийлэн сүлбээлж амийг хохируулах зэргээр бурхан шашныг ихээхэн доромжилсон зүйл буйг хараахан умартах цаг болоогүй байна.Иймээс Монгол газар нэвтрэн ирсэн олон хятад хүмүүсийн шударга самууныг ялгаж салгаж чадваас нэлээдийг хязгаараас үлдэн хөөж буцааваас Монгол улсын туйлын бодлогод нийцэх болов уу!" гэж бичиг явуулж байв. Иймд энэ мэтчилэн баримтуудаас хэн нь Коминтерний төлөө, хэн нь Монголын төлөө явсан бэ гэдэг маш тодорхой асуудал юм.

Элбэгдорж Ринчиногийн Монгол үндэстний төлөө байгуулсан түүхэн үүрэг, алдар гавъяаг үгүйсгэн, буруутгах, гүтгэх шалтагаануудын дотор С.Данзангийн үхэлд шууд холбодог боловч С.Данзан өөрөө хувьсгалын үйл хэргийг эхлүүлэлцэж цусан тангараг өргөсөн хүн байтлаа уг тангарагаасаа няцаж ухарж эхэлсэн нь үнэн бөгөөд үүнийг тухайн цаг үеийн хатуу чанга хувьсгалын төлөө явсан зарчимч үүднээс үзэж ойлгох хэрэгтэй. Элбэгдорж Ринчино намыг үндэслэн байгуулагчдын нэг бөгөөд МАН-ын жанжин шугамыг тууштай хамгаалагч, нэг намын төлөөний тэмцэлийг манлайлагч, ижил зорилго бүхий байсан ардын, түшмэдийн, ноёдын болон бусад шинээр үүсэн бий болох гэж байсан нам бүлэглэлийг "Нэг намын тогтолцоо"-нд оруулан, Монголын улс төр нийгмийн тогтвортой байдлыг хангах МАН-ын ойрын болон хэтийн зорилт "Монголын хувьсгалын ирээдүй цагийн байдал төлөв" сэдэвт онол тактиктаа танилцуулж байсан юм. Иймд МАН-ын жанжин шугам, хувьсгалт тангарагыг тууштай хамгаалагчийнхаа хувьд 1924 оны 8-р сарын 26-ны Монгол ардын намын 3-р их хурал дээр 8 зүйлт мэдээлэл хийсэн бөгөөд үүгээрээ С.Данзанг улс төрийн индэр дээрээс ял, гавьяаг үл харгалзан зоригтойгоор шүүмжилсэн юм. Гэвч үүнийг нь дотоод гадаадын хутган үймүүлэгч нар болон намын хүмүүс хэт улс төржүүлж хандсанаар МАН-ын тангараг гэгч зүйлийн дугаар заалтыг өөрсдөө зөрчиж амь насыг нь авах 1924 оны 8-р сарын 30-ны Данзан нарын хувьсгалын эсрэг хэргийг илрүүлж тасалсан тусгай комиссын тогтоол гарсан бөгөөд тэдгээрийг МАН-ын намын хүмүүсийн даган явах тангарагийн бичигтэй хамтатган хавсралт №1,2,3-аар танилцаж үзсүгэй! Мөн Б.Цэрэндорж нь Чен И, Бадамдорж нартай дотнилон байж, "64 зүйлийн гэрээ"-г сэдэн боловсруулах, хятадын гамин цэргийг монголд урин оруулж ирэх, Гадаад Монголын автономийг устгах, монголын эх орончдыг хорлон егүүтгэх, хагаралдуулах, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох, Их Монголын үйл хэрэгт хөндлөнгөөс ажиглаж, хов зөөх, нууцыг задруулах зэрэгт голлох үүрэг гүйцэтгэж Монгол төрийн хутгуур болох нь түүхийн баримтуудаар эргэлзээгүй болж байна. Үүнийг мөн хавсралтаар Гадаад Монголын Автономи ба амгалан байдлыг хамгаалан туслах намын бичиг болон Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн бэ? гэсэн нийтлэлийгхавсралт №4,5-аар танилцаж үзсүгэй! Эцэст нь дүгнэхэд Элбэгдорж Ринчиногийн үзэл санаа, онол, зарчим, шударга үнэнч чанар, хувьсгалт тэмцэгч байдал нь одоо ч өндөр ач холбогдолоо хадгалсаар байгаа бөгөөд Монгол улс, үндэстэний цаашдын ирээдүйд цаг яаж ч хувилсан байлаа салж сарнисан бүх Монголыг нэгтгэх зорилготой эх орончид, улс төрийн хүчин төрж гарах нь түүхэн үүрэг бөгөөд манай Монгол үндэстэн дэлхийн олон улсын дотор дахин нэгдмэл байдлаа олсон цагт сая жинхэнэ тусгаар тогтнол, эрх чөлөөгөө бататгаж, харийн нөлөөнд байнга хууртахгүй ба цаашдын мянган жилд оршин тогтнох баталгаагаа олж авах юм.

ОРОН БҮХНИЙ МОНГОЛЧУУД ЭВ ХҮЧЭЭ НИЙЛҮҮЛЭН НЭГТЭХТҮН!

 

Нийтлэл бичсэн Бодонгууд Зоригто /Э.Зоригтбаатар/

2016 оны 03-р сарын 18-н. Улаанбаатар хот.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт №1.

МОНГОЛ АРДЫН НАМЫН 3-Р ИХ ХУРАЛ

/1924 ОНЫ 8-Р САРЫН 26-НЫ ӨДӨР/

ЭЛБЭГДОРЖ РИНЧИНОГИЙН ХИЙСЭН 8 ЗҮЙЛТ МЭДЭЭЛЭЛ

Манай намд нэг муу өвчин тусаад байна. Ийм өвчин аль хэдий нь туссан юм. Харин өнөөдөр бид энэ өвчнийг илрүүлэх ёстой, та нөхөд энэ өвчний хамаг муу муухайг үзэх болно.

Намайг самуун, хагарал гаргалаа гэж зэмлэж байна. Энэ зэмлэл эзнээ олсонгүй, би үүнээс урьд өмнө амаа хавчсаар ирсэн боловч цаашид дуугүй байж чадахгүй. Тэр өвчний тухай ярья, зөв буруу нь олдоно. Чухам хэнийх нь зөв, хэнийх нь худал, хэн нь урвахын муухайгаар урвасныг та нар тунгаан шүүж тогтоогтун!

Манай намын өвчин эртнээс эхэлсэн түүхтэй өвчин. Энэ өвчний тухай ярихынхаа өмнө нөхөр Цэрэндоржоос та нарын сонссон үгийн талаар би хэдэн зүйлийг урьдчилан хэлэх ёстой байна.

Намайг Данзаны эсрэг хэрэг өдөөхийн тулд залуучуудын эвлэлтэй үг нэгссэн мэтээр Цэрэндорж зэмлэх янзтай байна. Энэ бол огт худал үг. Эвлэлийн гишүүдийн дунд хамгийн алдаршаагүй хүн надаас өөр нэг ч байхгүйг Цэрэндорж, мөн та нарын зарим нь ялангуяа Нийслэл-Хүрээнийхэн, эвлэлийг төлөөлж энд суугаа 30 хүн цөм сайн мэднэ.

Залуучуудын дотор миний бие алдаршаагүй шалтгааныг Цэрэндорж сайн мэднэ. Үүнд нам эвлэлийн хоорондын харилцааны талаар миний баримталж байдаг үзлийг мэдэх хүн та нарын дотор олон бий. Энэ үзлийг та нар сайшаан баталсан шүү дээ. Манай намаас явуулж байгаа хөдөлмөрчдийн хатуу засаг бол манай монголын байдалд засгийн шилдэг хэлбэр мөн гэдгийг би энэ өнгөрсөн 2 жилийн дотор бүгдэд нотлон харуулж, амаар ба хэвлэлээр шургуу тэмцэл хийж ирсэн билээ.

Би, ийм үзэл баримталж байгаа болохоор улс төрийн талаар бие дааж байхыг шаардан манай намтай өрсөлдөн хоёр дахь нам болох гэж эрмэлзэж ирсэн залуучуудын эвлэлийн бодлогыг би сайшаахгүй байх нь мэдээжийн хэрэг шүү дээ. Эвлэлийн ингэж улайран зүтгэж байгаа явдал ямар хор хөнөөлтэй, алдаатай болохыг би нотолж хаант ёс ба дундад зууны үеийн байдлаасаа дөнгөж саяхан салаад байгаа монголын чийрэгжээгүй хувьсгалт хүчнийг задлахгүй, харин нягтруулахыг шаардаж ирсээн. Эвлэл улс төрийн талаар биеэ даана гэдэг бол манай нэгдэл нягтралыг задлах бололцоог дайснуудад зайлшгүй тавьж өгөх юм.

Энэ цорын ганц зөв саналыг би хамгаалахдаа эвлэлийн удирлагч нарын дотроос өөрийн радикал үзлээр хирээ мэдэхгүй сайрхаж, балчир зан гаргагч зарим нэг хүмүүсийн биеэ тоосон байдлыг илчлэн хэлэхдээ чангадуулж байсан байж магадгүй юм. Энэ учраас намайг феодал дээд толгой лам нарт биеэ худалдсан "хувьсгалын эсэргүү" этгээд гэж тэдгээр удирдагчид эвлэлийн гишүүдийн дотор миний эсрэг өргөн ухуулга хийсэн юм.

Энэ ухуулга хичнээн шудрага бус, худал хуурмаг болохыг нөхөд ойлгох бизээ! Тэд намайг хувьсгалын эсэргүү гэж зэмлэж байна. Би бол 21 жил хувьсгалын ажил хийж хувьсгалт үзэл санаа агуулсаар явж ирлээ. Намыг үндэслэн байгуулагчдийн тоонд оролцож явсан бөгөөд Коминтерний Алс Дорнодын асуудал эрхэлсэн нарийн дарга нарын газраас Монгол оронд хувьсгалын ажил хийхээр томилогдон ирсэн тэр хүн "хувьсгалын эсэргүү" гэгдэж байна.

Дэврээмгүй тэр газраас дэврээн урамшуулж буй энэ ухуулгын харгайгаар эвлэлийн энэ цагийг хүртэл ямар нэг холбоо, хэлхээгүй байсан миний бие эвлэлтэй холбоотой хүн болж байна. Энэ тухай эвлэлийн гишүүд, 300-400 гишүүнтэй хотын эвлэлийн байгууллага та нарт хэлж өгөх биз.

Эвлэлийн дотор гарч буй хагарал, замбараагүй явдал бол гагцхүү Буяннэмэх, түүний хамсаатны явуулга, хотын эвлэлийн байгууллагын талаар тэдний хийсэн зохисгүй ажлын уршиг бөгөөд тэдний энэ ажид илэрхий хувьсгалын эсэргүүчүүд, яс хаяж тусалсан байна.

Одоо манай намд туссан өвчний намтрыг ярьяа. Энэ өвчин бол манай их хурлын дарга, Намын Төв Хорооны гишүүн, Засгийн Газрын жинхэнэ орлогч сайд, жанжин Данзан манай намын үзлээс урваж, манай намыг задлан буталж түүний хувьсгалын ба төрийн ажлыг унагаах замд шилжин орсонд оршиж байгаа юм.

Жанжин Данзан бол манай намыг задлан бутлах, түүнийг үзэл суртал улс төрийн талаар ялзрах өвчний урхаг болгон хувиргалаа. Данзан хятадын мөнгө хүүлэгчидтэй нягт сүлбээлэн ажиллах боллоо. Данзаны ингэж сүлбээлэн ажиллах явдал хэт даамжирсан байна гэж нотлох үндэс над байна. Юу гэвэл Хятадын империалист хувьсгалын эсэргүүчүүдийн бие төлөөлөгч нь болсон худалдаачидтай сүлбэлдэн ажиллаж байгаа энэ хүн ганцхан алхахад л эдгээр худалдаачдын эзэн бөгөөд манай хөдөлмөрчин олон түмний заналт дайсануудтай сүлбэлдэж ажилладаг болох юм.

Нөхөд өө! Хэрэв та нарт баримт хэрэгтэй бол би та нарт хэлээд өгье:

1. Манай монголын Хараа гол дахь улсын тариалангийн ургац 1922 онд муу байсан учраас Сангийн Яамны зөвлөх нөхөр Бутин, Дээд Үдээс пүүгий нь 3 руб, 25 ко-аар гурил авахаар гэрээ байгуулныг Сангийн Яамны сайд Данзан хүчингүй болгоод 1923 оны хавар болтол гурил олох талаар арга хэмжээ авсангүй. Гэтэл гэнтхэн цэрэг гурилгүй болчихсон байв.

Нийслэл Хүрээний зээлд гурил бараг алга болж гурилын үнэ пүү нь 7 руб хүрч байв. Тэр үеэр Данзан Хятадын Тун-Хо-Хо /Бээжингээс Монголд ирж худалдаа хийж байсан хятадын жилд 1 сая шахам долларын гүйлгээ хийдэг худалдаа-мөнгө хүүлэгч пүүс/ пүүстэй их хэмжээний гурил пүүгий нь 6 янчаанаар авах гэж гэрээ хийсэн бөгөөд энэ гэрээнээс болж улсын сан олоэ мянган янчаан алдсан юм.

1923 оны зун Оросоос гурил авчирсаны ачаар гурилын үнэ буурч пүү гурил 2 руб 50 ко-аас 3 руб 50 ко болж хямдарсан юм. Гэтэл Тун-Хо-Хогийн пүүс энэ хамгийн хямд гурилыг 6 рублийн хуучин үнээр /гэрээгээр бус, Данзантай хуйвалдсаны ачаар/ улсад худалдах болсон юм. Данзан ингэж худалдахыг өмгөөлөн хамгаалж байсан учраас монголын улсын сан, мөнгө хүүлэгч хятадуудад хэдэн арван мянган янчаанаа ашиглуулан хохирсон юм. Энэ нь Данзанд ч ашигтай байсан гэж болох хэрэг. Яагаад гэвэл Данзан тэр хавар, зун хоёрын дотор аминдаа 3 сайхан байшин бариулж, автомашинуудтай ч болсон байна.

2. Цаашдаа Данзан Тун-Хо-Хогийн пүүстэй улам ойр дотно холбоотой болсон. Монгол Улсын Цэргийн жанжин, Засгийн Газрын жинхэнэ орлогч сайд, Намын Төв Хорооны гишүүн, Монголын Харилцан Туслалцах Хоршооны Ерөнхий Хорооны гишүүн Данзан манай хоршооны ажиллаж байгаа нутгуудад дамын шунахай худалдаа хийхээр Тун-Хо-Хогийн пүүстэй сүлбэлдэн хоршоолж байна.

Өөрөөр хэлбэл цэргийн жанжин, Төв хороо зэрэг газрын гишүүний тушаал бүхий хүн маань монголын ард түмний дайсан мөнгө хүүлэгч хятадуудтай хуйвалдан, ард түмний агуу их үйлс болсон хоршоо, улсын санг бүрэлгэн бусниулах ажил руу оржээ!

Тус улсын дорнод нутаг болох Сэцэн хан аймагт Данзан, Тун-Хо-Хо нарын төлөөлөгч-хятадууд буу зэвсэг бүхий монгол цэргээр хамгаалуулан явж байна. Тэд өөрсдийгөө улсын сан, хоршооны төлөөлөгч хэмээн нэрлээд хэрэм, тарваганы арьсыг зах зээлийн үнээс доогуур үнээр худалдан авцгаасан байна. Данзаны эдгээр төлөөлөгчдийг Дотоодыг Хамгаалах Газар баривчлан авч байцаасан боловч уг хэргийг эцэст нь хүргээгүй нь миний буруу юм. Яагаад гэвэл Дотоодыг Хамгаалах Газар миний захиргаанд байсан бөгөөд миний бие Данзанд буруугий нь ойлгуулж болно гэж бодсоор байлаа. Тэгээд ч би бас нам, засгийнхаа нэр хүндийг бодохгүй байж чадаагүй билээ. Манай яруу алдарт ардын цэрэг, мөнгө хүүлэгч хятадуудын хамгаалагч болж явна гэдэг чинь шившгийн хэрэг биш үү! Ганцхан үүнийг л бодоод үзэгтүн. Үүнээс бусар булай юм гэж байж болох уу?

3. Данзан ба Тун-Хо-Хогийн төлөөлөгчдийг баривчилсаны дараа түүний хамаг бузар ов залийг нэгд нэггүй мэдэж байсан Дотоодыг Хамгаалах Газраас өшөө хонзонгоо авахаар Данзан шийдсэн байна. Данзан Дотоодыг Хамгаалах Газрын ажилтны дотор хагарал гаргаж, заримыг нь өөрийн талд татав. Данзаны талынхан нь нөгөөдүүлдээ эрх тушаалаа хэтрүүлэв.

Ял шийтгэгдсэн хүмүүсийн эд хөрөнгийг хувьдаа завшиж, хээл хахууль авч байна гэх зэргээр зэмлэн яриа үүсгэжээ. Үүнд тусгай комисс томилон гаргаж шалгуулсанд тэдгээр /дурдсан 15 зүйл/ нь Данзаны хатгалгаар гүтгэсэн зүйл байв. Харин зэмлэгчид нь өөрснөө /Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны гишүүн, Намын Төв Хорооны бүгд хурлын гишүүн Дамдин/ Цэрэнпилийн урвасан хуйвалдаанд оролцогсдоос тэднийг шоронгоос суллахын тулд хээл хахууль авч байсныг тусгай комисс илрүүлсэн нь нэн сонирхолтой юм. Залуучуудын эвлэлийн төлөөлөгчид та нар энэ хэргийг мэдсэн үү? Хэрэв та нар мэдсэн бол Дамдин нарын зэрэг хүмүүс танай Төв Хороонд одоо болтол байсаар байна.

4. Данзан нь Дотоодыг Хамгаалах Газрыг дайрч давшилсны зэрэгцээгээр бас нэг нэлээд аягүй хэрэг илэрч мэдэгдсэн билээ. Монголд /Зөвлөлт Улстай хамтран/ уурын тэрэгний тээвэр байгуулахаар өнгөрсөн жил Москва очиж хэлэлцээ хийж ирээд, энэ тухай ажлаар манай хариуцлагатай ажилтнуудтай саналаа солилцоод уг зүйлийг судлаж үзэх саналыг би Данзанд хэлэхэд Данзан их дуртай зөвшөөрсөн юм.

Аль ч талаар үзсэн уурын тэрэгний тээвэртэй болох нь эдийн засаг, улс орныг батлан хамгаалахын хувьд манай улсад ач тустай зүйл болох байв. Үүнээс гадна манай цэрэг дайны ба эдийн засгийн онцгой их тустай Хүрээ-Хаалганы замын уурын тэрэгний тээврийг хятадууд онцгой эрхтэй болохыг оролдож байгаа сэдэв мэдэгдэв. Бид өөрийн уурын тэрэгний тээвэртэй болох нь хятадуудын зүгээс гарах аюулыг нэлээд хэмжээгээр сулруулж чадах байлаа.

Данзантай ярилцсанаас хойш хэдэн сар өнгөрөхөд уурын тэрэгний тээврийн тухай таг чиг чимээгүй боллоо. Гэтэл Данзан уг зүйлийг үнэхээр судалж, эдийн засгийн хувьд ашигтай юм гэж үзээд хятадын Далай-Хо /Хятадын худалдаа тээврийн пүүс бөгөөд Данзан 1922-1924 онуудад Нийслэл Хүрээ - Хаалган хоёрын хооронд авто машинаар тээвэр хийж ашиг олж байв/-ийн пүүстэй өөрөө хувь нийлүүлсэн байна. Хүрээ-Хаалганы уурын тэрэгний харилцааг зохицуулах хуулийг манай засгийн газраас гаргамагц Данзан ба хятадууд их шуугиан дэгдээж дахин засгийн газар хэлэлцүүлэв. Үүнд Данзан нь хятадуудыг ичгүүр сонжуургүй шууд илээр өмгөөлсөн билээ. Цаашилбал Хүрээ-Хаалганы замын уурын тэрэгний буудлуудыг Данзан, түүний компани-хятадууд эзлэн авсан байв.

5. Данзангийн ажил явуулга аль ч талаар үзсэн болохыг байлаа. Тийм учраас Данзаны ажил явуулгыг хэлэлцэхийн тулд өөрийг нь оролцуулан хариуцлагатай хүмүүсийг хуралдуулахаар шийдвэрлээд хурлын зорилгыг Данзанд хэлэхгүй гэж тогтсон билээ. Учир нь хурлын зорилгыг Данзан мэдвэл ирэхгүй гэж үзсэн юм. Гэтэл Төв Хорооны дарга япон Данзан өөрийнхөө санаж байснаар Данзангийнд очиж бүгдийг хэлжээ. Тэгээд ч хариуцлагатай ажилтны хуралд Данзан ирсэнгүй. Тэгэхээр нь дахин хуралдахаар тогтож хэрэв Данзанг бас ирэхгүй бол намын сахилга батын ёсоор ирэхийг түүнд тушаах эс болбол түүнийг хуралд авчруулахаар шийдвэрлэв.

Энэ шийдвэр Данзанд дахин мэдэгдсэн байв. Данзан алсаас урьдчилан бэлтгэхээр олон түмнийг биедээ татахаар шийдэв. Тэгэхдээ төлөөлөгч та нөхдийн төлөөлж байгаа олон түмнийг биедээ татсангүй, харин Нийслэл Хүрээний түшмэдийг өөртөө дэмжлэг үзүүлэх байх гэж бодоод тэднийг биедээ татахаар шийджээ.

Данзан "Бүх монгол омогтоныг нэгтгэх тухай" илтгэл тавихын тулд Нийслэл Хүрээний намын үүрүүдийн бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах гэсэн өргөдлийг Төв Хороонд оруулав. Ийм чухал хэргийг Төв Хороонд урьдчилан хэлэлцэлгүй олны өмнө тавьж болохгүй гэж би учрыг гаргаж хичнээн эсэргүүцсэн боловч Нийслэл Хүрээний үүрүүдийн төлөөлөгчдийг /үүр тутмаас 10 хүнээр бодож/ хуралдуулахыг Төв Хороо зөвшөөрчээ.

Данзангийн илтгэлийн гол зүйл нь Данзан илтгэлийнхээ тэн хагаст нь нам, улс орны өмнө байгуулсан өөрийн гавъяаг тоочоод дараа нь монголд оросуудын хүчин түрэмгийлж байна гэж хятадаас тарааж байгаа мэдээг ярив. Үүнд Хятад яваад ирсэн япон Данзанг тэнд эсэргүүцэхэд нь бидний монголчуудыг гэнэн томоогүй хүүхдүүд, улаанууд бол их зальтай улс, тэд өөрсдийн буриад нараар дамжуулан ажиллаж байна гэсэн янзтай хэлж байжээ.

Цааш нь Данзан Зөвлөлт Оросыг элдвээр хэлж байгаад Монголд ажиллаж байгаа оросын харъяат буриад нарыг засаг захиргааны албан тушаалд оруулж болохгүй гэсэн дүгнэлт хийжээ. Дараа нь Данзан миний тухай ярийндаа орж, Монголын төлөө миний эх орончоор зүтгэсэнийг нэг хоёр үгээр тэмдэглээд Элбэгдоржийг Монголын төлөө явсан эх оронч үзэлтэй хүн юм гэж би урьд нь хууртан явжээ гээд Элбэгдорж бол хууран мэхлэгч, Элбэгдорж бол оросоос суулгасан төрийн хутгуур, Элбэгдорж бол хувьсгалын эсэргүү, эзэрхэг харгис "дарангуйлагч" этгээд юм байна.

Намайг Элбэгдорж зайдалж байна, түүнийг зайлуулаад өгөөч! Элбэгдорж өнөөдөр намайг тонилгоод, маргааш та нарыг тонилгох болно гэж хэлээд Данзан илтгэлээ төгсгөжээ.

Би яагаад хувьсгалын эсэргүү, эзэрхэг харгис этгээд болчихсон нь үүрийн төлөөлөгчид ба миний хувьд мэдэгдээгүй юм. Учир нь Данзан энэ талаар баримт гаргаж хэлсэнгүй. Миний юу хийж байгааг олон та бүхэн мэдэж байгаа ба мэдсээр ч байсан учраас Данзан ямар ч иш баримт дурдаж чадаагүй нь илт байна. Миний ажиллаж байгаа газрын хүмүүс цөм эв санаа нэгтэй улс байлаа. Үүнд Засгийн газарт 20 гаруй хүн, Төв Хороонд 7-8 хүн, Цэргийн Зөвлөлд 5-6 хүн байна. Эдгээр газруудад миний тавьсан саналыг зөвшөөрч байсан удаа ч бий, зөвшөөрөхгүй байсан удаа ч бий. Эдгээр газар та нарын сонгосон хүмүүс ажил хийж буй.

Энэ хүмүүс бол дээлийн голнууд биш, ухаантай улс, би харгис эзэрхэг хүн үү? биш үү? гэдгийг энэ хүмүүсээс асуугтан!

Үүрүүдийн төлөөлөгчдийн тэр хурал дээр намайг үг хэлэхээс аргагүй болгосон учраас би Данзанг илчлэн, түүний хамаг бузар булай явдлыг илэрхий уудлан гаргахаас болохгүй болсон билээ.

Нийслэл Хүрээний түшмэдээр дэмжүүлэх гэсэн Данзангийн найдлага бүтсэнгүй. Тэр хурал Данзанг буруушаасан тогтоол гаргасан боловч тогтоолоо гүйцэтгэж чадаагүй бөгөөд тус хурлаас бас намайг буруушаасан тогтоол гаргажээ. Яалаа гэж тэгэв? гэвэл намайг Данзангийн бузар ажил явуулгыг цаг тухайд нь зогсоож чадаагүй байна гэж тэгэв. Би Данзанг эрхлүүлж суудаг хүн нь болохгүйн тулд хурлын энэ шийдвэрийг эсэргүүцсэн бөгөөд Данзангийн асуудал нэг тийш болоогүй хоцорчээ.

Тэгтэл Цэрэндорж орж ирээд Данзанг миний өмнө буруугаа хүлээж, өөрийнхөө зохисгүй ажил явуулгыг зогсооё гэсэн ам тангараг өг гэж Данзанг ятгасан учир Данзан нь Та өөрийн үнэн үгээр намайг яллаа. Би буруугаа ухаарч байна. Одооноос эхлэн дотно найртай ажиллая гэж Цэрэндорж бид нарт хэлсэн билээ.

Тэгээд би Данзанг засрах нь гэж бодсон бөгөөд ингэж засрах байх ч гэж бид итгэж байсан боловч одоо юу болов? гэвэл Данзан ер засарсангүй. Данзан засаршгүй этгээд байна.

6. Данзангийн нэг ажил тун саяхан илэрлээ. Мөнгө хүүлэгч хятадуудад төлөх аймаг, хошуудын асар их өрийн тухай манай улс ардын аж ахуйн шим шүүсийг сорж, манай ард олонд хөл дээрээ зогсох боломж өгөхгүй, манай ард түмнийг мөнгө хүүлэгч хятад "данжаад" нарын боол болгож байсан тэр өрийг та нар цөм мэдэх байх. Энэ нүгэлтэй бузар өр яаж бий болж байсныг та бүхэн бас сайн мэдэх бизээ. Хар шар феодал ноёд энэ өрийг бий болгосон юм. Биднийг саяхан дарлаж явсан дарлагчдын бүрэлгэгч шалиг самуун, гэмт явдлууд энэ өрийг бий болгосон! Тэд хээнцэр орд харш бариулах, өдөр шөнөгүй наргиж цэнгэх, гоёмсог жууз тэрэг авах зэрэгтээ энэ бүхний үнийг аймаг, хошуугаараа төлүүлж байсан билээ. Ийм учраас манай ардын засгийн газраас тусгай хууль дүрэм гаргаж эдгээр өрийг төлүүлэхийг зогсоосон байна.

Гэтэл Засгийн Газар, Намын Төв Хорооны тус тусын гишүүн "нөхөр" Данзан юу хийснийг сонсогтун! Данзан хүчээр намд шургалсан хуучны залхай этгээд, өөрийн гар хөл бологч Дугар бэйсийн хамтаар Данзан, эдгээр өрийг мөнгө хүүлэгч Да-Шен-Ку /Хятадын худалдаа-мөнгө хүүлэгч томоохон пүүсийн нэг бөгөөд тэрхүү пүүс Ар Монголд жил бүр дунджаар 1 сая долларын гүйлгээ хийж, монголын хөдөлмөрчдийг мөлжиж байв. 1912 онд энэ пүүс 30 сая долларын үндсэн хөрөнгөтэй байв/-ийн пүүсэнд төлүүлэхээр Данзан ба түүний талынхны эрх мэдэлд байсан Сэцэн хан аймгийн захиргаагаар дамжуулан тус аймгийн ардуудад тушааж байсан байна.

Ийм явуулга, хуулийг ингэж зүй бусаар зөрчсөн явдлыг хэрхэвч зүгээр өнгөрүүлж болохгүй.

7. Нөхөд өө! Данзаны бас нэг ноцтой гэмт хэргийн тухай хэлэхээ би мартсан байна. Хувьсгалын ёсоор цэргийг хүмүүжүүлэх хэрэгт цэргийн сурган боловсруулах газар асар их ач холбогдолтойг та бүхэн мэднэ.

Өнгөрсөн зун намайг эзгүй байх хоорондуур Данзан сурган боловсруулах газрын толгойд хятадын тагнуул явсан өөрийн нууц төлөөлөгчийг тавьсан байна. Дөнгөж өнгөрсөн намраас хойш нөхөр Жадамба цэргийн улс төрийн хүмүүжлийн хэргийг чадан ядан төвхнүүлсэн байна.

8. Цэргийн сурган боловсруулах газрын ажлыг унагасан, Дотоодыг Хамгаалах Газар хагарал гаргасан, хэрүүл маргаан дэгдээсэн, энэ бүхэн бол Данзангийн давтай сайтар бодож үйлдсэн төлөвлөгөө ёсоор хийсэн ажил юм. Данзан манай засгийн толгойд гарч өөрийн эл ажлаа гүйцэтгэхийг бодсон нь лав.

Нөхөд өө! Энэ бүгдийг одоо эрэгцүүлэн бодогтун. Эрэгцүүлэн бодоод үзвэл Данзан гэдэгхэн болохыг мэдэж болно. Данзан бол манай бүх ирээдүйн туйлын аюултай, биежиж тэрсэлсэн үзэгдлийг төлөөлсөн хүн.

Нөхөд өө! Бид болоод манай түүхэн хувь зохиод одоо тодорхойгүй байна. Та бүхэн нэг бол барууныг барьж Данзанг дагалдан ард түмний гамшиг, үндэсний гутамшиг, сүйрлийн хар там руу орох, эсвэл зүүнийг эрхэмлэн эрх чөлөө, үнэнхүү ардын эрхт ёсны гэгээн тунгалаг нар өөд замнах хоёрын нэгийг сонгох ёстой.

Хятадын сүүлчийн хэдэн жилийн түүхийг сөхөж үзэгтүн. Хятад оронд урьд юу болсон, одоо юу болж байна! 1911 оны хятадын хувьсгал манжийн төрийг унагасан боловч хөдөлмөрчин ард олныг засгийн эрхэнд оруулсангүй.

Хувьсгалын үр шимийг хятадын ард түмэн засгийн эрх авахаар бэлэн болоогүй байна. Тэд манжийн барын амнаас гараад хятадын чонын аманд оржээ.

Чжан Цзо-лин, У Пей-фу, Цазо кунь болон бусад газрын том жижиг эзэд, жанжнууд, тэд цөм хятад орны одоогийн эзэд юм, тэд цөм жанжин Данзантай үнэхээр адил бөгөөд тэд цөм худалдаа эрхэлж байгаа, өөрөөр хэлбэл ард түмнээ тонон мөлжиж байна. Тэд цөм өөрсөндөө их орлоготой төмөр зам, банк, уурын тэрэг зэрэг ашиг хонжоотой нэгдэл компаниудад орцгоож байна.

Тэдний захиргааны бүх систем бол хээл хахуульдах, тал нүүр харах зэрэг бузар булай явдлууд дээр үндэслэгдсэн байна. Хятадын жанжинуудын тогтоосон дэглэм журам бол хятад орныг бүхэлд нь санааны зоргоор эзэгнэж суудаг харь гадаадынхны саварт оруулжээ.

Хэрэв та бүхэн Данзаныг дагавал монгол орон хятадын хойноос орно гэсэн үг. Тэгвэл бид бие биенийхээ цусыг урсгах болно. Учир нь ард түмний жинхэнэ хөвгүүд, жинхэнэ хувьсгалчид Данзаны ёс дэглэмтэй хэзээ ч эвлэрэхгүй...Тэд эрх чөлөө, ардын эрхийг зэвсэг барин хамгаалах болно. Хэрэв эдгээр хувьсгалчид Данзаныг хавчих юм бол Данзан дороо л өөрийн хятад найз нараас тусламж эрэх болно.

Учир нь хятадын харгисуудаас бидэнд монголчууд хэрэггүй, тэдний газар нутаг, баялаг нь хэрэгтэй гэж ичгүүр сонжуургүй хэлж байна. Бид хятадын замаар орж, өөртөө үхэл хайх юм гэж үү? Үгүй. Нөхөд минь, тэгнэ гэж би санахгүй байна!

Би монголын ард түмний үйл хэрэг асар их аюулд ороод байна гэдгийг ярьж байна. Гэтэл намайг эвлэлийн гишүүн Лувсанг турхиран үймээн гаргах гэлээ гэж Цэрэндоржоос та нарын өмнө буруутгах гэж байна.

Манай их хурал дээр лам нарын тухай хэргийг хэлэлцүүлэхийг дэмжиж өгнө үү гэж над Лувсан хүссэн нь үнэнийг би хүлээж байна. Лам нарын хэргийг хэлэлцэхийг Данзан элдвээр эсэргүүцнэ гэдгийг би мэдээд хамтарсан өргөдөл гаргах хэрэгтэй гэж Лувсанд хэлсэн нь үнэн билээ.

Тэгээд Данзан эсэргүүцвэл тэр хулгайч, урвагч болох учраас түүнийг номготгох болно гэж би Лувсанд хэлсэн бөгөөд бас хавар Нийслэл Хүрээний үүрүүдийн төлөөлөгчдөд ингэж хэлсэн, одоо ч энэ үгээ та бүхэнд хэлж байна. Лам нарын тухай хэлэлцэж байгаагийн учир бол лам нарын дотроос самуун, ховдог шунахай этгээдийг цэвэрлэх зорилготой юм.

Би ийм асуудал тавих эрхгүй юм гэж үү?... Бидний асуудал тавихыг хэдий үеээс эхэлж, ингэж үймээн самуун гэж үздэг болсон билээ. Хулгайч луйварчид илчилсэн хүнийг аль үеэс эхлэн ингэж төрийн гэмт хэрэгтэн гэж хэлэх нь дутуугүй байдаг боллоо.

Нөхөд өө! Хэн нь зөв, хэн нь буруу болохыг та нар өөрснөө тунгаагтун! Би халх биш, буриад хүн учраас л намайг буруутгах хүн гарч болох юм. Би халх биш ч гэсэн монгол хүн нь үнэн. харин ард түмний дайсан л ингэж ялгаварлаж үздэгийг санагтун.

Би өөрийн санасан бодсон зүйлийг та нарт тулгахгүй. Та нар намайг буруутгаж болно. Гэвч энэ нь над туйлын их азгүй явдал болох юм, яагаад гэвэл тэгвэл хар нь цагаанаа, буруу нь зөвөө дийлж та бидний үүсгэсэн агуу их үйл хэрэг балрах цаг ирнэ гэсэн үг. Ингэвэл над амьд явахын хэрэг алга.

Харин би бол хувьсгалч хүн. Хувьсгалч хүн ямарч хохирол үзсэн яаж ч дийлдсэн айх ёсгүй. Одоо цагт орон бүхний хувьсгалчдын хийх ажил хязгааргүй их байна. Би Коминтернд ажиллахад бэлэн байна. Би хятадын эзэрхэг харгисуудын дарлалаас монгол омогтныг чөлөөлөх үйл хэргийг хятадын хувьсгалчидтай хамтран бүтээхийн тулд тэдэнтэй холбоо тогтоохоор Хятадад явахад бэлэн байна.

Та бидний эсрэг Данзан далдуур хөнөөх хорт хэрэг сэдэж байгаа нь илт байна. Юу ч болоогүй гэсэн ч Данзан яах гэж цэргийн газар очсоныг та бүгд сонссон биз дээ? Данзан бол хулгайч, урвагч. Данзан засгийн эрхэнд байгаа цагт манай улс хэзээ ч амар тайван байхгүй нь илт байна.

Тэгэхээр энэ хулгайчийг устгах хэрэгтэй. Эрх чөлөөтэй байх ч ёстой, байхыг ч хүсэж байгаа монголын хөдөлмөрчин ард түмэн байгааг бүх харгисууд, хар зүгийн бүх хүёинд нотлон үзүүлэгтүн! /Уриа цууриатуулан нижигнэтэл алга ташив/

Нөхөд өө! Данзан ямар этгээд болохыг харуулж өгөх өөр нэг баримт хэлэхээ би мэртжээ. Сүүлийн үед хятадын эрх баригчдаас Цэрэндоржийн зэрэг хүмүүст монголыг хятадтай нэгтгэх хэлэлцээ хийе гэсэн саналыг нэлээд олон удаа тавих боллоо. Ийм саналыг илэрхий тавих болсон бөгөөд Цэрэндоржийн зэрэг манай бусад хүмүүс ийм саналыг хүлээн авмагцаа Төв Хороо, Засгийн Газарт дор нь мэдээлж байдаг билээ.

"Уулзах болзоо тогтоох хүн илгээнэ үү" гэсэн нууц захидлыг хятадын хуурай замын цэргийн дэд жанжинаас Данзан саяхан авсан байна. Би үүнийг тагнуулын мэдээнээс мэдэв. Данзан энэ хятад захидлаа өөрийн түнш Далай-Хо пүүсийн нэг албан хаагчаар орчуулуулж уншаад 15 хоног шахам болтол энэ захидлын тухай хэнд ч хэлсэнгүй.

Энэ захидлын тухай дуулж сонсов уу? гэж би өчигдөр Цэрэндоржоос асуухад Цэрэндорж үгүй гэв. Харин өнөө өглөө ерөнхий сайдын бичгийн ширээн дээр тэр захидал байхыг үзээд би тун их гайхав. Үүнд нэн ч сэжиглэлтэй байна. Яагаад гэвэл уг захидал нууцаар ирсэн бөгөөд "Уулзах болзоо тогтоох хүн илгээнэ үү" гэж ганцхан Данзанд хэлсэн байна.

Данзан тэр захидлын агуулгыг мэдэж аваад тийнхүү удтал хадгалж байсан бөгөөд ийм захидал Данзанд байгаа нь илэрхийн хамт шууд Засгийн Газарт хүргүүлсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт №2.

ДАНЗАН НАРЫН ХУВЬСГАЛЫН ЭСРЭГ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖ ТАСАЛСАН ТУСГАЙ КОМИССЫН ТОГТООЛ

/1924 ОНЫ 8-Р САРЫН 30-НЫ ӨДӨР/

Нэгдүгээр: Данзан бол Засгийн газраас зарлан тушааж, дагаж шийтгүүлсэн хэргийг зөрчиж, Дундат Иргэн Улсын харъяат Да-Шен-Ку-ийн пүүсийн зэрэг иргэчүүдийн хуучин өрийг олон ардуудаас зоримгоор тушаан төлүүлсэн, мөн гадаадын шунахай худалдааны иргэд лүгээ хуйюалдан, түмэн ардыг мөлжин шимсэн.

Басхүү иргэчүүдийн хуучин өрийг төлүүлэхэд өгсөн юмын үнийг тухайн цагийн үнээс хэтэрхий хомсоор өгүүлсэн, хувийн хамгаалах бичиггүй буу зэвсэг нилээдийг өөрөө бусдыг гэндүүлэх үнэмлэх бичиг зохион өгч, гадаадын худалдааны иргэчүүдэд олгож явуулсан.

Нэн ялангуяа хятадын харгис дайсны тагнуулчин этгээд лүгээ сэм сүлбээлэн хоршоолж, Нийслэл Хүрээ, Жанчхүү хоёр хотын хооронд явах, зорчих уурын тэрэг буудаллах диян байгуулах ба гадаад улсын харъяат пүүс нартай хуйвалдаж монгол газраа капиталын жалыг дэлгэрүүлэх ба мөн монголын хоршооны явдлыг боогдуулах зэргээр зүйг тэрслэн явахын завсарт мөнөө л амины ашгийг агнан явсан ба хятадын цэргийн тэргүүлэгчээс тусгайлан илгээсэн захидлыг шууд дарж, жич оролдсон албаны тушаалаас мэхлэн чөлөө эрж сэмхэнээ одохыг шулуудан байсан нь гагцхүү хэрэг будлийн гарах сацуу уул захидал бичгийг гэнэт засгийн газраа ирүүлсэн.

Бас үүний урьд улсаас урвагсдын дотор нэр оролцон явсан хэргийн сайд Ламжав лугаа улс төрд харштай зүйлээр харилцан нууц зөвлөлдөж явсан.

Үнэн шудрага журам тангарагт залуучуудын гишүүдийг их цэрэгт хачлан хэлсэн зэрэг цөм гарч ба сэжигтэй бичиг захидал, эд юмнаас нууцаар нягтлан асуусан, олж мэдсэнээр нэгэнт магадлан илрэн гарсан болох бөгөөд энэхүү Данзан бол манай Монгол улсын Засгийн Газрын жинхэнэ орлогч сайд ба бүх цэргийн жанжин бөгөөд Ардын Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүний зэрэг давхар тушаалыг хүлээж хишгийг хүртсээр агаад, харин ийнхүү харъяат улсад зүйл зүйлээр туйлын хүнд хорлол хүргэж тэрслүүгээр явахыг эрмэлзэн оролдож байсан нь элдэвдэвч уучилбаас үл болох туйлын хорт, жигшүүрт муу ард лавтайяа мөн болох тул энэ хэргийн ёсоор даруй буудан, цаазаар аваачсугай.

Түүний хөрөнгийн дотроос уул эм, хөвгүүдийн зөвхөн суух хашаа байшин басхүү биесийн эдлэл, эд бараа, мал зэргийг хураахыг хэрэгсэхгүй болгож, тэдэнд хувь болгож олгуулан бусад хашаа байшин, уурын тэрэг, буу зэвсэг, алт мөнгийг улсын санд хураалгасугай. /Данзанд болбогдох заалтыг авав/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт №3.

МАН-ЫН НАМЫН ХҮМҮҮСИЙН ДАГАН ЯВАХ ТАНГАРАГИЙН БИЧИГ

Монгол Ардын Намын тангараг нь Илэрхийгээр сахиулах тангарагийн утгыг илтгэх нь: Үүнд мөнөөхөн Манж Хятад улсын эцсийн улиралд тэдний сайд түшмэд нар манай Гадаад Монголын багш хутагт ба хэвийг олж тогтсон олны сурталд харшилж бидний язгуур үндэс, шашин суртлыг эвдэхэд хүрэх лүгээ манай багш хутагт ба Халхын ван гүн лам нараас төлөөний хүнийг их Орос улсыг Засгийн газар явуулж туслахыг гуйсан сацуу иргэний дотоодод бошгыг халах намын самуун дэгдэж манж эзнийг ширээнээс түлхэхэд манай Монголчууд халх дөрвөн аймаг ба Ховдын харъяат дөрвөд нар хамт нийлж улс байгуулсан дараагаар халхын ван гүн, лам нар бүгдээр улсын төлөө үнэн санаагаар зүтгэж иргэн хятад этгээдэд гилбэлзэн үзэхгүй гэх зэрэг учир шарын шашины номын сахиулсанд амь биеийг орхиж зүрхэн цусыг өргөсүгэй хэмээн тангарагийг үйлдээд Хиагтын газар Орос, Монгол, Хятад гурван этгээдээр төлөөний хүн нарыг гаргаж хэлэлцүүлэн нийтийн ёсоор гэрээ бичиг байгуулан Гадаад Монголд автономит эрхийг олгож илэрхийлэн зарласан бөлгөө. Гэтэл Засгийн эрх баригчид ардын тусыг үйлдсэнгүй дан ганц нэгэн бие хуучныг бодсоор есөн онд хүрээд харин тангарагийг эвдэж багш эзнийг доромжлон бидний ард түмнийг мэхэлж айл бүхий Орос улсын төвшингүй цагийг тохиолдуулан нэгэнт бүх Гадаад Монголын төлөөлөгчдийн хэлэлцэж олсон өөртөө эзэрхэх хэмжээтэй эрхийг Засгийн эрх баригчид хэдхэн сайд түшмэлд зоригоор Хятадын этгээд лүгээ нам нийлж ам хуйвалдан эвдээд бүх Гадаад Монголчууд дуртайяа автономийг устгав хэмээн батлахыг гаргаж Дундад улсын засгийн газар явуулсан нь бидний ард түмний сэтгэлд нэгэнт тохирох замаас ангижирсаны тул бидний олон ардаар бусдад булаагдсан эрхээр эргүүлэн авах хийгээд үндэс язгуур шашин суртлыг бат сахиж өөрийн доторхи дотоод засгийг сайжруулан явуулах тухай Дотоод гадаадын дайсанд ялагдахгүй аргыг аль зохистой эрс тэс үйлдэхэд нэгэн санаа хүчийг хамтатгахын тулд ийнхүү Ардын нам ба тангараг сэлтийг байгуулав.

Нэгдүгээр зүйл. Гадаад Монгол Ардын намын уг зорилт нь шашин үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж алдагдсан эрхийг эргүүлэн аваад төр шашиныг үнэн сэтгэлээр бататган магадлаж үндэс язгуурыг алдагдахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж ядуу доорд ард түмний тусыг туйлаар бодох ба өвөр дотоод эрхийг өнө үүрд сахиж дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгомуй.

Хоёрдугаар зүйл. Аль ч хүн Ардын Намд амь бие эд хөрөнгийг хэтэрхий хохирогдсон байх аваас нөхөж тэгшилмүй.

Гуравдугаар зүйл. Харъяат намын хүмүүн нар өөрийн доторхи намын хэргийг гадагш задруулан хэлж үл болохоос гадна хуурмаг үг мэх зохиох зэргээр бусдыг элдвээр мэхлэн нэгэн биеийн ашиг тусыг голчилж үл болмуй.

Дөрөвдүгээр зүйл. Ардын Намд оролцсон хүмүүн нар нийт нэгэн санал хүчээр эхнээс эцэс хүртэл ядуу доорд ард түмний тусыг санаж зовлонтойг арилгахад хичээх ба шударга үнэнгүй буюу олонд хортой хэргийг аль болох аргаар таслахад зүтгэмүй.

Тавдугаар зүйл. Олон ардад зовлон үүсгэх ба Ардын Намын гол бодлого хийгээд хүмүүн нарт элдэв зүйлээр хорлогчид байх аваас хэргийн түргэн чухалыг үзэж зөөлрүүлэх шантруулах аргыг хэрэглэмүй.

Зургаадугаар зүйл. Аль ч хүмүүн нарын үсэг тэмдэг тавьж Ардын Намд батлагдан орсоноос хойш тус тусдаа арван тооноос дутмаггүй хүмүүс нарыг нэгтгэж нэгэн салбар тогтоол тэдний санал бодлогыг нэвтрүүлэхээс гадна Төв Хорооны заасан намын бодлогыг нэгэн жигдээр илүү дутуугүй явуулмуй.

Долоодугаар зүйл. Ардын намд орсон хүмүүн нарын дотроос үнэхээр намын хэрэг ардын тусад зүтгэж түүний улмаас дайсанд хорлогдож аюулд тохиолдсоноос нөхцсөн буюу заримдаг болсон нь байх болвоос түүний биеийг сүвэлж харгалзах зэргээр үнэн тусыг үзүүлэхээс гадна үлсэн эмс хүүхэд гэр орноо баян үгээгүйг үнэнээр илэрхийлээд хэрвээ үгээгүй нь болвоос намын хөрөнгө буюу хүмүүс нараас татварлан гаргаж түүний амьдралд туслах ба тэдэнд ч ажил үйлдвэрт хир чинээгээр чармайж амьдрахыг хичээмүй. Гэвч цаг үест амин тэжээл хүрэлцэж байсан агаад сүүлийн үест дутмагт хүрэх нь байх ахул басхүү харгалзахыг огоорч үл болмуй.

Наймдугаар зүйл. Бусад намын хүмүүн нар хуурмагаар хуйвлан ирж Ардын намын гол бодлогыг задруулах буюу тагнуулчилан зөөх хийгээд эсэргүүцэн эвдэх нь байх аваас түүнийг уг намаас үлдэн гаргаж бүхий намын хүмүүн нарт зарлаад батгүй хүний дансанд оруулж үүрд сэргийлэхээс гадна харъяат намыг хорлуулахгүй арга хүчийг бэлтгэмүй.

Есдүгээр зүйл. Намын хүмүүн нарыг амь хөрөнгийг хамгаалан сахихын тул хор тайлах шарх анагаах эм хийгээд эмч нарыг бэлтгэх ба дайсан лугаа эсэргүүцэн тэмцэх нууц цэрэг зэвсгийн хүчийг элбэг байгуулан бэлтгэмүй.

МУ, ҮТА, МАН-ын баримтын төв Х-1, Д-1, ХН-3, Тал-1-2

 

 

Хавсралт №4.

ГАДААД МОНГОЛЫН АВТОНОМИ БА АМГАЛАН БАЙДЛЫГ

ХАМГААЛАН ТУСЛАХ НАМЫН БИЧИГ

Гадаад Монголын бүх засаг, лам нар ба ардад сануулах учир: Янаг ах дүү нар та бүгдийн мэдсээр өнгөрсөн ес, арван жилийн чанад манай уул орон нутаг нь туйлын ядралтай агсан аж. Тэр үед бид бүхний дээр хүнд чулуу мэт Хятадын хөнөөл тогтсон бөлгөө. Юун хэмээвээс манай Халх Монголын эрдэм засагт хор үүрд тэнхрүүлэхгүй мунхагаар явуулах гүнээ хол аргыг хийсэн амуй. Үнэхээр хорсолтой, үнэхээр заналтай. Их богд Чингис хааны үр садан болох манай Халхын засаг, ноёдуудыг хятадууд доромжлон эрхгүй боол мэт болгосон ажээ. Хятадууд бидний засаг ноёдыг өөрсдийн дур зоргоор инээдэм мэт дэвшүүлж, бууруулан халж халж агсаныг хэн ч мэдмүй. Бас мөн ёсгүйхятад сайд нар авилгалан манай засгийн түшмэдийг худал хуурмагаар яллаж хөрөнгийг хохируулан сарниулсан билээ.Халхын Их Өндөр гэгээн ба манай төрсөн туйлын сайхан орон нутаг нь хятадын эрлийзийн хорлолоор цөөдөн барагдах шахжээ. Түүнийг цөөлөн сарниулж муу гоёчоор манай засаг хошууд ба ардын газар орныг булаан авч нүүдэлчин хятадыг суулгахад хүргэсэн ажээ. Энэ мөнхүү суртахууныг умартсан хятад нь манай шарын шашин, үндсийг таслан язгуурын тогтсон засгийн эрхийг булааж, муж байгуулан бид бүхнийг боол болгон, Дотоод Монголын түмэн мэт шүтээн сүм хийдүүдийг хоосруулан завджээ.Хэдий тийм хорт санаа зангидавч үзэж аврах бурхан тэнгэр дээр байх тул бидний Халх Монголчуудын туйлын гахсуун зовлонг өөд татаж туслах дээдсийн хүчин адисаар ба далай мэт буяны чадал үнэнхүү сүсгийн үүднээс Богд Жавзундамба хутагт хаан маань зориг хүчийг илэрхийлэн бузар муухай хар хятадын гараас мөлтрөх тэмдэгийг үзүүлэн нууцаар шууд их хувьсгалын мянган нар мэт гэрэлтэй эрдэнийн их тугийг босгосон. Их эзэн хаан Богд Жавзундамба хутагт таны арсланы дуу мэт алтан хасын зарлигийг сонсож бүх ард бид бүгдээр Алтай уулын өврөөс Алшаа, Ордос жич Оросын харьяат Буриад хүртэл сэнхрэн босоод сэрж, сүртэй их тугын зүг хандаж, чин үнэн зориг хүчийг нэгтгэн чармайж, эзэн хаан Богд Жавзундамба хутагтын сүлд ба бурхан тэнгэрийн адисаар хамгийг хохируулагч хорт санаат хар хятадын хэлтгий ёсыг нэгэн өглөөний хооронд манан мэт, усны дээр хөөс адил үтэр түргэнээ арилгаж бүх монголчуудын орон нутгийг туйлын ядралаас зайлуулж, төв жаргалыг олгуулан тогтоохуйд, мордуулсан буу зэвсэг ба элссэн баатарлаг цөөн цэргүүдээр үлэмж сум зэвсэгтэй Бээжингийн түрслүү цэргүүдийг байлдахуйд байлдааны газраас тэрхүү хятад цэрэг ичгүүргүй бархиралдаж туулай мэт жанчигдсан боловч хар хятадын мэх арга ихдэж, бидэнд тусыг үзүүлэн агсан Оросын өдий төдий сайд түшмэдийг худалдан авч, цус нулимсаар завсардуулан атал эдүгээ монголчуудын олонхи нь самуун залихай хятадын мэдэлд зовлонгийн далайг алдагдаж, зүйлийн гашуун хорыг амсаж дарлуулахаа бага үзэж үл баран, манай Халх нарыг түлхэж живүүлэхээр оролдсон өөдөлшгүй нэгэн хэдэн залихай баньд, эрлийз нар ба бүх үндсээ алдсан ноёдыг худалдан аваад манай автономит Гадаад Монгол улсыг дэгжүүлэхгүй арга мэхийг үүсгэн, хар хятадыг өөртэйгөө дотнолон амраглуулсанбөгөөд бас нэр ба үнэн тангараг тэргүүтнээ умартсан тэд нар, улсын хулгайчууд, хортны нам болж манай мэргэн алдарт Засагт ханыгхорлон алаад, залуу бөгөөд баатар сүртэй Түшээт хааныг бас тэр мэтээр хорлосон нь үнэхээр заналтай. Улсын хэрэгт маш мэргэжиж дотоод, гадаадад алдаршсан нэрт лам Цэрэнчимэд басхүү тэр мэт хулгайчуудын гарт цаг бусын үхлээр үхсэн. Бас манай Богд эзэн хааны шадар сайд далай мэт гүнээ ухаан төгөлдөр Дайчин чин ванг бас ухваргүй баньд нар ба эрлийз нар архиар согтоож алсныг хэн ч үл мэдэх газаргүй. Энэ мэт хор ерд ерөндөж алагдсан мэргэн төгөлдөр Түшээт ван,Бинт ван, Далай ван, жич сахалт лам эдгээр цөм ийнхүү хорлогдсон тэргүүтэн. Махан бие олсон шулмас нар энэ мэтээр манай халхын тэргүүн эрдэмтэнг идсээр. Богд Чингис хааны язгуур үндэсний үр маш ариун тунгалаг оюут ерөнхий сайд Сайн ноён хааныг хорлосон нь даанч өнгөргүй , муу хоронд хамаг бие шарлаж хилсээр өөд болсон. Энэ мэт хорт хорт үйлсийг шүүмжилбээс Сайд ван хэмээх зарим суурин бүх ардын дээр толилж залруулах тэргүүн болсон нь мөнөө, ийнхүү хорлож бүрэлгэвээс ард юуг түшиж амьдарваас болмуй. Улс юунд засагдан дэгживээс болмуй хэмээн бодвоос үнэхээр уйтгаралтай бөгөөд уурлалтай. Манай Халхын сайн тэргүүлэгчдийг алж бараадулсын хэргийг сайнаар шууд сэтгэх хүнгүй болгон, гэрэлт эрднийн ширээг бузартуулан, хайран тулгар төрийг унагаж хамаг ардыг сарниулан толгой мөрний дээр тэгшдэхгүй, хар хятадын гажуу засаг эрхийг хүлээлгэх нь нэгэнт үнэн болов. Эдүгээ тэдний шулмасын санаа одоо бүрэн бүтэхэд ойртжээ. Эдүгээ бэрх самуун цагт манай халх нарт улсын хэргийг устгахгүй явуулах гүн мэргэн эрхэм язгууртан цөөн болжээ. Одоо улсын хэргийг өөрийн гэрийн үйлсийн адил үзэж, язгуур үндсийг мэдэх нь ховорхон. Харин хятадаас нууцаар цалин авах залихай баньд, эрлийз нар манай халхын засгуудын нэр сүрийг доромжилж бууруулан, хошууны тамгыг хөнгөн болгон, тэрхүүөөрсдийн адил язгуургүй эрлийз нарт олгож нүүрт ван гүний нэрийг шагнамуй. Удалгүй золбин баньд, эрлийз нар өөрийн боолчууд ба тэжээсэн нохойд боловч ван гүн нэр цол олгуулахад энэ хулгайчууд манай нэр сүрийг хар хятадаас илүү доромжлон дарлах болжээ. Үнэхээр энэ муу хулгайчуудын үүсгэлээс Халх дөрөв, шавь хоорондоо эв найрамдлыг алдаж буурай болсоор бүх улсын хэргийг дотоодоос эвдэн устгах хэрэг илэрхий болов.Ялж төгссөн бурхан бодь модны дэргэд сууж ном бясалгахад олон шулмасууд гадуур хүрээлж зовоосныг үлгэрлэвээс, манай их Богд эзэн хааныг өмхий хар санаат гадаадын хорт дайсанд худалдсан баньд, эрлийз нараар хэлтрэхгүй үйлийн үрийн эрх дор хүрээлэгдэн зовоосоор өнө удав. Энэ хулгайчууд нь хэний ч биеийг хаан лугаа үл учруулан улсын үнэхээрийн зүдгүүртэй байдлыг айлтгамуй.Манай хөөрхий эзэн хаантан эдүгээ цагт Дайчин улсын Бадаргуулт төр хэмээх их хуандий мэт бэрх суудалтай болжээ. Улс төрийн буурай цагт манай Гадаад Монгол улсын хэрэг нь Дайчин улсын төр ширээгээ алдахад дүрэмлэсэн дүрэм мэт эрхлэн явуулагчид гадаадын муу дайсан лугаа сүлбэлхийлэн улсыг худалдсан хүний тэргүүн нь эрлийзийг дэлхий дахины хүн бүгд мэдэрхүй. Тэр манай улсыг мөхөөж эзэн хаантныг эрднийн ширээнээс зайлуулан улсыг мөхөөхийн тул хар хятад цэргийг авч ирээд тэдний сайд түшмэд лүгээ эзэн хаан ба улс төрийг худалдах хэрэг тун үнэн бөгөөд үнэхээр сайн арилжаа үйлдмүй. Манай халхын ноён, түшмэд хүн ард бүгдээр энэхуурмаг хулгайчуудын уран үг, засдаг царайд одоо бачлагдахгүй буй за. Эд нарын хэлэх нь: Хятад цэргийн ирсэн учир нь Харчины дээрэмчин бөгөөд Буриад самуун намаас орон нутаг юугаа Хятад цэргээр хамгаалуулмуй хэмээсэн нь эхнээс эцэс хүртэл худал буй.Манай өөрийн этгээдээс маш нууцаар нэгэн сайдыг эзэн хаан танаа бараалхуулж хэдэн цэргийн түшмэдийг Өвөр Монгол ба Буриад газраар зарж үнэнийг байцааваас манай өвөр хошуудын ах дүү нар ба Оросын харьяат буриад нар манай хаан эзэнтний хаврын Буриадын элч нарт дотуураар айлтгасан зарлигийг дагаж хятадын цэрэг ба дотоодын муу хулгайчуудыг хөөн гаргаж хоосруулан дарахын тулд цэрэг түшмэдийг өвөр хошуудын олон ван засаг нар лугаа зөвлөлдөн элсгэсэн нь мөн болой.Үүнээс гадна манай өвөр хошууд ба Оросын харьяат ах дүү нар Оросын самуун нам ба Хятадын үймээнд туйлын муугаар дарлагдаж зүдрээд манай улсад дагаж багтахыг гүйснаас өөр ямар ч санаагүй хэмээмүй.Тиймийн тулд хянаваас манай Халхын хаад, сайд нарыг залгисан шулмасуудад итгэж үл болмуй.Эрхэм язгуурын засгууд аврал болсон ариун санваарт лам нар, хөдөөгийн хар шар авхай нар бүгдээр сонсох ажаам уу?Манай Гадаад Монголын бузар дорой арилах буй за.Юун хэмээвээс муугийн туйлд хүрвээс сайн болмуй. Сайны туйлд хүрвээс муу болмуй. Тиймийн тул удахгүй гадаад, дотоодын дайсныгбайлдах учирт эзэн хааны алтан зарлиг буймуй за. Буу зэвсгийг бэлтгэж тэр өдрийг бүгдээр хатуужин хүлээвээс зохистой.Тухайд эзэн хаан Жавзундамба хутагт таныг зовлонгоос гарган, манай хан, сайд нарын хилс үхсэн өшөөг хариулж, олон ардын туйлын дарлагдсан гашуун ба бас хар хятадын цэргийг авч ирэн нийт дарлуулах өөдөлшгүй муу эрлийз нар танаа хийсэн үйлээ амсмуй за.Олноо өргөгдсөн эзэн хаан нь өнө удаан гарахуй ертөнцийн дотор мэндэлсэн тул манай их Чингис өвгийн эзэлсэн их газруудыг хураан мандуулан соёл суртал эрдэм засгийг тэнхрүүлэх болтугай.

 

 

 

 

 

Хавсралт №5.

ЦЭ ӨВГӨН ШИ ЯНШАНЬ БУЮУ БАЛИНГИЙН ЦЭРЭНДОРЖ ГЭГЧ ХЭН БЭ

Юуны өмнө хятадууд монгол болон бусад оронд шилжин суурьших болсон учир шалтгааныг эргэн санахад илүүдэхгүй болов уу? Эл учир шалтгааныг ойлгоход монголчуудын дунд яригддаг нэгэн домог тус болох мэт тул товч өгүүлье.

Хятадууд цагаачдаа гадагш явахад нь "хятад хүний толгой дээр нар хэзээ ч жаргахгүй цаг хэдийд ирэх вэ? гэвэл харь оронд үй олон хятад шилжин суурьших ёстой. Тэгээд шилжин очсон газраа та нарын сайн, муу явах нь өөрсдийн чинь овсгоо чадвараас хамаарах тул сонин биш. Харин тэнд очоод заавал хийх ёстой зүйл бол тэр нутгийн эмэгтэйтэй гэр бүл болж дор хаяхад нэг, болвол түүнээс олон хүү төрүүл. Та нар илүү сайн ажил хийж чадахгүй бол хамаагүй жорлонгий нь ух. Хүүгээ бол гуталчин юмуу үсчин болго. Харин ач хүүгээ цагчин болго. Тэгээд гуч хүүгийн чинь үед бол чамайг хятад нутгаас ирж суурьшсан болохыг гэрчлэх хүнгүй болох тул гуч хүүгээсээ эхлэн засаг, төрийн эрх мэдэл рүү зүтгүүл. Чиний үр сад тэр орны төр засгийн эрх мэдлийг авах тэр мөч бол хятад хүний толгой дээр нар үл шингэх цагийг тэр хэмжээгээр ойртуулж байгаа юм." хэмээн захидаг гэх домог буй.

Энэ бүхэн нь Монгол дахь "хятад диаспора" гэж нэрлэгдэх хятад гарлын бүлэглэлийн "язгуур санаа, ашиг сонирхол, мөн чанар" юунд байна вэ? гэдэг зүй ёсны асуулт тавихад хүргэж байгаа нь аргагүй. Эл тун ч учир битүүлэг оньсгыг тайлах, ойлгож мэдрэхэд монгол дахь хятад эрлийзүүдээс тэдний лидер болон тодорч, өргөн барих туг сүлд нь болж, монголын Чингис хаантай хүртэл зориглон зүйрлүүлээд байгаа, эдүгээ тэдний "монголын төрд үнэнчийнх нь бэлгэ тэмдэг" болсон гэх хүмүүсээс монголд явуулж байсан бодлого, үйл ажиллагааны нь түүхэн ул мөр болох, холбогдол бүхий баримтууд, тухайн үеийн зүтгэлтнүүдийн дурсамж тэмдэглэлүүд тус дөхөм болох юм.

Тэгээд ч бас ноён Баабар саявтархан "Ерөнхий сайд Цэрэндорж хятадын эрлийз хүн байсан, насаараа л Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцээ биз дээ?" (Монголчуудын гарал үүслийн тухай. Өдрийн сонин. Дугаар 078. 2001.04.03) хэмээн их л ялархаж туньсан, бас ихэд бахдан гайхуулах өнгө хослуулан бичсэн нь монгол дахь хятад эрлийзүүдийн хамгийн том лидер, өмнөө барьж, нүүрээ тахалдаг гол ганц энэ хүний монголын улс төрийн түүхэнд үлдээсэн мөрийг дахин шинээр шинжин үзэхэд түлхэц болсон нь мэдээж.

Тиймээ Ба.Цэрэндoрж гээч энэ хүн үнэхээр монгол дахь хятад эрлийзүүдийн үйл ажиллагаа үзэл санааных нь "их удирдагч", "багш", тэдний бахархан дууриах үлгэр дууриал, төдийгүй дотоод мөн чанарын төвлөрсөн илэрхийлэл, нийтлэг дүр өөрөөр хэлбэл "оюун санааны нь эцэг", гарцаагүй мөн. Үнэхээр ч монголын "хятад диаспора" 1990 онд монгол дахь төр засгийн эрх мэдлийг авмагц Ба.Цэрэндоржийг төрийн бодлогынхоо цорын ганц багш болгон өргөмжилж, гантиг хөшөө дурсгалыг нь монголын нийслэлийн төвд босгон залсан нь асар их учир холбогдолтой ажээ. Энэ нь бас өөрсдийн оюун санааны лидерийг монголчуудад тулган хүлээлгэх гэсэн давхар санааг агуулж байна.

Тиймээс Баабарын "насаараа л Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцээ биз дээ" хэмээн гайхуулаад байгаа Цэрэндорж гэх хятад эрлийз энэ хүн үнэхээр монголын төлөө тэмцэж явсан хүн мөн үү? гэдэг асуулт өнөөдөр зүй ёсоор гарч ирж байна. Ийнхүү энэ асуулт ноцтойгоор тавигдах болсон нь тун ч учир холбогдолтой, цагаа олсон зүйл бөгөөд магадгүй эл асуултын хариу нь монголчуудад өнгөрсөн үеийнхээ түүхийн зарим будлиантай асуудлууд, мөн эдүгээ улс оронд маань бүрэлдэн буй болчихоод байгаа нэн ээдрээтэй нөхцөл байдлын учир шалтгааныг үнэн зөвөөр тайлж, ухан ойлгох түлхүүр байж ч болзошгүй юм.

1910-аад онд Олноо өргөгдсөн Монгол улсын гадаад яамны дэд сайд, Автономит Монголын гадаад яамны тэргүүн сайд, 1922 оноос Ардын засгийн газрийн ерөнхий сайдын алба хашиж явсан "хичээнгүй сайд" хэмээн алдаршсан Ба.Цэрэндоржийн амьдралыг манай түүхэнд дан ганц өнгөц гадна, эерэг талаас нь "монголын хөгшин чоно" мэт дүрслэн, ихэд гоёчлон магтаж ирсэн билээ. Монголчуудын гэнэн нэг хэсэг нь гамин цэргийг монголд урин оруулж, монголын автономийг устган, хятдад урвасан нь олонд илэрч, тэр үедээ монголчуудын дундгутамшиг болж хувирсан Цэрэндоржийнхоо урвагч нэрийг аврахын тулд, гамин генералаас монголчуудад зориулан тараасан "Цэрэндорж гадаад монголын хөгшин чоно" болох тухай эл худал домгийг тэр чигээр ойлгон итгэж ирсэн байна. Энэ ч бас л хятадууд өөрийн гадаад монголд бойжуулан өсгөж, хамгийн өндөр байр сууринд дэвшүүлэн хүргэж чадсан хүнийхээ бохирдсон нэр төр имиджийг цэвэрлэх талаар ихэд анхааран санаа тавьж "дотор нарийн ухаан" сийлж ирсний нэг баримт гэлтэй.

Гэвч бас гамин хятадын эл, магадгүй Бээжинд зохиогдсон, монголчуудад зориулан тараасан "тусгай зориулалтын домог"-т огт итгэдэггүй, Цэрэндоржийг "хоёр нүүртэй хятад эрлийз" болохыг мэддэг эрүүл саруул сэтгэлгээтэй монголчууд тухайн тэр үедээ ч цөөнгүй байжээ.

Тухайлбал, монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн дилав хутагт Б.Жамсранжав "Жич Ба.Цэрэндоржийг зусардан дагагч олон болсноор Сайн ноён хан ганцаардаж тэр бүрийг залруулж хүч хүрэхгүй болов...Монгол улсын хэрэгт энэ үед үнэнхүүгээс зүтгэн оролцож байх нь Сайн ноён хан, Дотоод яамны тэргүүн сайд Цэрэнчимэд да лам хоёр голчилж байжээ" (Дилав хутагт Б.Жамсранжав. Ариун сэтгэл авралын үндэс. УБ. 2000.92-р тал) хэмээн Монгол үндэстнийхээ төлөө эцсээ хүртэл үнэнч явсан эл хоёр аугаа их эх орончдын онц гавьяаг цохон тэмдэглэжээ. Тэгвэл Ба.Цэрэндоржийн талаар юу бичив? гэдгийг анхааралтай үзвээс: "Монголоос Да Жунтанд найр тал хүргэх хэргээр томилогдож удаа дараа Бээжинд очсон Сайн ноён хан Намнансүрэн, Сэцэн хан Наваанцэрэн, Эрдэнэ жонон ван Ширнэндамдин, Сэцэнхан аймгийн Дайчин жонон ван Цогбадрах, Баргын бишрэлт чин ван Пунцагравдан нар, Сайн ноён хан аймгийн Эрдэнэ чин ван Жамьяндорж, Итгэмжит бэйс Цогт-Очир, Засагт хан аймгийн ачит ван Гончигдамба, Сартуул цэцэн ван Жалчингомбодорж нарыг гэмингийн албаны газраас хүндэд зочлон замын зардал хэмээх олон тооны янчаан өгч талархан хятад ноёд ба монгол түвдийн яамны Жун Цай харчин ван Гүнсэнноров нар элдвээр удирдан хэлхэд Сайн ноён хан Намнансүрэн ба Дайчин жонон ван Цогбадрах, Сартуул цэцэн ван Жалчингомбодорж нараас бусад нь хятадад их бичрэлтэй болсныг гэмингийн консул Чэнь И хэдийнэ мэдэж арга мэхээр гэнэдүүлэн тэр 64 зүйлийн сайхан идшийг үзүүлэн хуурч, бас энэ үеийн Гадаад яамны тэргүүн сайд Б.Цэрэндорж их шавийн ард бөгөөд хятад угсаатай, хятад хэл бичигт сайн, хятадад дотуур халуун сэтгэл байх хүмүүн тул тэдгээр ноёдыг хятадад зүглүүлж хэлэхэд тэд нараас угаас Цэрэндоржийг итгэдэг тул Хятадад нийлбээс сайн болно хэмээн лав санажээ" (Дилав хутагт Б.Жамсранжав. Ариун сэтгэл авралын үндэс. УБ. 2000.99-100-р тал) хэмээн дурссан байх юм. Хутагт эл дурсамждаа Ба.Цэрэндоржийг "хятадад дотуур, халуун сэтгэл байх хүмүүн" хэмээн "хятад холимог угсаатай" энэ хүний "дотоод сэтгэл", хувь хүнийх нь мөн чанарыг маш оночтой, нэг мөр тодорхойлжээ. Тухайн үеийнхээ сэхээтэн дунд нэн ухаалаг хүмүүсийн нэгэд тооцогдон, төр улсын хэрэгт зүтгэн явсан шашны томоохон зүтгэлтэн энэ хутагт бурхан шашны номд төдийгүй, хүний гаднах өнгөц ил дүр хийгээд дотор далд мөн чанарт нэвтэрхий мэргэшсэн нэгэн гэдэгт эргэлзэх зүйл байхгүй болов уу.

Дээр иш татсан өгүүлбэрүүдийг нягтлан үзвэл хэн нь монголын төлөө өцсээ хүртэл туйлбартай явсан, харин хэн нь "хятадад дотуур халуун сэтгэл байх хүмүүн" болох, бас хэн нь "тэдгээр (урвагч) ноёдыг хятадад зүглүүлж хэлсэн", тэгээд өөрийн толгойгүй эдгээр урвагч ноёд хэний "зүглүүлсэн" үгийг дагаж "Хятадад нийлбээс сайн болно хэмээн лав санасан" болохыг барин тавин ялган салгаж үзэж болохоор байна.

Нэг хүн тухайн үеийн үйл явдалд оролцохдоо зөвхөн өөрийн үзэж харсан, сонссон, өөрт ямар нэгэн байдлаар мэдрэгдсэн талын л гэрч болох тул үйл явдлыг бүрэн хамран мэдэх боломжгүй, бас хувь хүний мэдрэмж бол субьектив зүйл болохоор уг үйл явдалын талаар нэлээд бүрэн ойлголттой больё гэвэл үйл явдлын өөр гэрчүүдийн дуртгал баримтуудыг харьцуулж, нягтлан үзэх шаардлагатай. Тиймээс тэр үеийн үйл явдалын бас нэг гэрч Н.Магсаржав хурцын бичсэнээс товчлон иш татая.

"Үүнд танай Гадаад Монгол өөрөө гуйн өргөж автономит эрхийг устган хэвээр Дундад улсад нэгтгэн захируулах болохул хуучин Чин Улсын үеэс илүү эрхтэй тогтож болмой. Хэрэв мөчөөрхөн зөрчиж цэргийн хүчээр дагуулан тохинуулахад хүрвээс харин ч гүйцэх үгүй зовлон хүлээх болзошгүй тул эртхэнээс болгоомжлон үүрд амгалан бүрэн бүтэн болохыг бодож өөрөө гуйн өргөж автономит засгийн газрыг устган Дундад засгийн газраа нэгтгэх захируулахыг эрж мэдүүлэх бичиг шийтгэж Чин И над дор өгвөөс би засгийн газар үтэр нэвтрүүлж сайхнаар тохинуулан шийтгэхийн тулд энэ явдлыг Монголын засгийн эрх баригчид хурдан түргэн зөвлөлдөж гүйцэтгэн гүйцэтгэн шийтгэвээс зохимой хэмээн хэлээр ирсэн явдлыг мөнхүү хичээнгүй сайд гүн Цэрэндорж урьдаар ерөнхий сайд Чин ван лам Бадамдорж лугаа биеэр учирч нууц зөвлөлдөн (нууц шүү! ямар учраас, хэнээс нуух болов?) эдүгээ цагийн байдал автономит засгийн газрийг устгахаас зайлшгүй болсон мэт боловч урьдаар Богд хаантанаа сэмхэн сонсгож таалал ямар болохыг туршсугай хэмээн хэлэлцээд ерөнхий сайд чин ван лам Бадамдоржийн бие Богд хаан танаа бараалхаж, Хятад элчин Чин И-гийн дурдсан эл хэргийн байдлыг амаар сонсгон айлтгасанд Богд хаанаас хэрэв автономит засгийн эрхийг устгаваас урьдахь Чин улсын үеэс илүү ямар эрх олохыг тодорхойлон асууж хариуг айлтгагтун хэмээснээр ерөнхий сайд Бадамдоржийн бие хятад Чин И лүгээ учирч Богд хааны зарлигийг уламжлан хэлсэн тухайд Чин И-гээс уг саналыг илтгэн дүрэм хэмжээг төлөвлөж харилцан зөвлөлдөн тогтсугай хэмээсэн дагалдаагаар хичээнгүй сайд гүн Цэрэндоржид өгсөн хятад бичгийг харьяат сайд өөрөө монгол хэл үсгээр орчуулаад ерөнхий сайд Бадамдоржийн гэрийн газар нийлж уншин үзвээс Гадаад Монгол автономит засгийг устгасны нойно хойчийг сайжруулах дүрэм хэмээх тавин хэдэн зүйлийн гол төлөвлөгөө нь...ердийн явуулах хэргийг төлөвлөснөөс бус Монгол дор Чин улсын үеэс илүү болох онц эрх олгох хэмээсэн үг үсэг үгүй ба бас ч Богд Жавзандамба хутагтын цолыг их Жунтангаас өргөмжилмой хэмээснээс өөр тусгайлан явуулах эрхийг дурдсан зүйл огт үгүй болох нь олны санаа Богдын таалал дор нийлэлцэх үгүй бөгөөд ялангуяа Богд хаан зөвшөөрөх үгүй болохул "уг зөвлөлийн хэрэг хүчингүй болох" тул Богдын таалал дор нийлэлцэхээр зүйлүүдийг урьдаар сэдэвлэн гаргаж (Чин И, Цэрэндорж, Бадамдорж гурвын зөвлөл. Уг зөвлөл Чин И-гийн саналыг ямар боловч аргаар гүйцэлдүүлэхийн тулд яаж зүтгэж, элдэв арга сүвэгчлэн, юуны өмнө Богдын санаанд нийцүүлэн тохируулах арга сэдэн буйг бид харж байна) уг дүрмийн төлөвлөгөө дор оруулан хэлэлцвээс ямар болов хэмээн Хятад элчин Чин И-д нууцаар сонсгон (нууцаар шүү! дахиад л. Энд Чин И-гээс гаргасан монголын автаноми устгах санал нь монголчуудын эрх ашгийг хөндөж байгаа тул монголчуудын зүгээс эмзэглэн эзэргүүцэх явдал гарахаас машид болгоомжлон нууцалж, хуйвалдан хэлцэж байжээ!) хэлсэнд маш зүйтэй болно хэмээжээ...монголын дотоод байдал тэр удаадаа хятад лугаа эсэргүүцэх хүчингүй болсноо төсөөлөх тул барацаси Богд хааныг аргадан эвлэрүүлж автономит засгийн газраа устгахаас өөр арга үгүй хэмээн лав санасан болох ба засгийн хэргийг хэлэлцэх дээд, доод хоёр хурал байсан нэр буй боловч, доод хурал таслах эрх үгүй, дээд хурал ч энэ хоёр сайдын таслахаас гаран үл чадах тул хэргийн төлөвлөгөө тогтоохын янар хурлаар хэлэлцүүлэх буюу бусад эрх баригчид лугаа зөвлөлдөх зэргээр үг задруулах үгүйг бодож (уг хуйвалдааны нууц алдагдахаас сэргийлж чанд нууцалж буй!) тэрхүү хойчийг сайжруулах дүрмийн төлөвлөгөө дор нэмэх зүйлийг ерөнхий сайд Чин ван лам Бадамдорж өөрөө санал гаргаж гүйцэтгэхээр тогтоод...зүйлийг тус тус нэмэн бүгд жаран дөрвөн зүйл болгосны доторхи Монголоос нэмж зохиосон нь их төлөв улс төрөөс явуулж болмоор үгүй, дан ганц Богд хааны ба шавь этгээдийн эрх ашгийг эрмэлзэн авах идэхийг бодсон ичгүүртэй ба шударга үгүй хэргүүд болмой..." (Н.Магсаржав. Монгол улсын шинэ түүх. УБ. 1994. 143-145-р тал) гэжээ. Энд тус "зөвлөлийн хуйвалдаан"-ы үйл ажиллагааг, эзэдтэй нь маш тодорхой гаргасан тул илүү тайлбар хэрэггүй юм.

""1918 оны 5-р сард автономит засгийн газар "самуун намын аюулаас хамгаалах" -ын тулд эхлээд хятад цэргийн нэг хороог Ар монголд оруулах тухай хэлэлцээрийг Чен И - тэй байгуулжээ" гэж Ц.Пунцагноров бичсэн бол "Чен И болон Монглын гадаад явдлын яамны сайд гүн Цэрэндөрж нар монголд хятад цэрэг оруулах талаар хэлэлцэж гадаад монголд нэг хороо цэрэг оруулах..гэж тогтжээ" (С.Гангааням. Монголчууд тугаар тогтнолоо хамгаалан тэмцсэн нь УБ 1993 он. 71-р тал) гэсэн нь нэг л үйл явдлыг хэлж байгаа болно.

Мөн "хэрэв хэрэг тохиолдвал хятад цэргийг нэмж ирүүлэх явдлыг хоёр этгээдийн үзэмжээр гүйцэтгэнэ" гэж уг хэлэцээрт заажээ. Чен И - гээс автономит засгийн газартай хэлэлцэн тохирсны үндсэн дээр 1918 оны 9-р сард 4-р бригадын хоёр хорооны бүрэлдэхүүнтэй Хятадын цэргийн анхны том отредуудыг Монголд нэвтрүүлэн оруулж нийслэл Хүрээ, Хиагт, Улиастай, Ховдод байрлуулав." (Ц.Пунцагноров. Монголын автономит үеийн түүх. 1911-1919. УБ. 1955 он. 159-р тал)

"Богд хаан 1919 оны 11-р сарын 10-нд Сүй Шүжаны шаардлагыг дээд доод хурлаар хэлэлцэхээр оруулсанд "автономит"-ыг устгах явдлыг зөвшөөрсөнгүй. Иймд Сүй Шүжан өөрийг нь талархаж байсан шанзав Бадамдорж, гадаад яамны сайд гүн Цэрэндорж нараар уг зүйлд гарын үзэг зуруулж "автономит"-ыг устгана гэж занаад Богд хааны сууж байгаа сүм ордноос ерөнхий сайд Бадамдоржийн гэр хүртэл цэрэг жагсаан сүр үзүүлжээ...дод хурлын саналыг үл хайхран 1919 оны 11-р сарын 17-нд "автономит" засгийг "сайн дураар" устгах тухай Сүй Шүжаны зохиосон бичигт Богд Жавзандамбын мутрын тэмдэг ч даруулалгүйгээр ерөнхий сайд чин ван лам Бадамдорж, дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн, гадаад яамны тэргүүн сайд хичээнгүй гүн Цэрэндорж, цэргийн хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд Жамьяндорж... зэрэг таван яамдын сайд, дэд сайдууд 16 хүн гарын үзэг зурж таван яамны тамга тэмдгийг дарж тэр орой нь Сүй Шүжанд гардуулжээ." (С.Гангааням. Монголчууд тусгаар тогтнолоо хамгаалан тэмцсэн нь. УБ. 1993. 73-р тал)

Жич: Сүй Шүжаны зохиосон гэх боловч, "Автономитыг устгах тухай Монголын засгийн газрийн бичиг" гэх эл баримт бичиг Ба.Цэрэндоржийн зохиол бүтээлийн түүвэрт оржээ. (Ерөнхий сайд Б.Цэрэндорж. Баримт бичгийн эмхэтгэл. УБ. 1998 он. 382-р тал)

Мөн энэ үйл явдлын талаар "...Сүй Шүжан ирж Чин И лүгээ эвдрэн Чин И - гийн зохиосноор хэдэн зүйл гэрээг хүчингүй болгон Чин И-г буцаасан төдийгүй Сүй Шүжаны бие Цэрэндорж Бадамдорж нартай талархаж байгаад цэрэг жагсаан ирж хүчирхэг буурай хоёрыг мэдэх үү? Монгол дундад улсад дагах ёстой гэж сүрдүүлэн эзэрхийлж засгийн эрхийг эзэлж авсан бөгөөд Богдыг Да Жунтаны зурагт мөргүүлж мэхэлсэнд нийт олон ардын сэтгэл ихээхэн хувьсаж, хятадад хорсон уйлалдаж..." гээд бас "...Лосолоос бид сая хуйвалдаж Бадамдорж, Цэрэндорж нарыг нууцаар алъя хэмээн аргыг хэлэлцээд шийдвэрлэсэн атал бас л арай болохгүй юмхэмээлцээд тархаж байсан удаа буй.." (Догсомын дурсамж. Үнэн сонин. 1993.03.10. Дугаар 23) гэснээс үзэхэд хэн хэн нэг бүлгийн хамсаатан болох бөгөөд бас хэн "хятад Сүй Шүжантай талархан хуйвалдаж" байсныг нийтээрээ мэдэж байжээ гэх үндэслэлтэй.

Энэ мэт цөөхөн баримтаас л үзэхэд Ба.Цэрэндорж нь Чен И, Бадамдорж нартай дотнилон байж, "64 зүйлийн гэрээ"-г сэдэн боловсруулах, хятадын гамин цэргийг монголд урин оруулж ирэх, Гадаа Монголын автономийг устгахад голлох үүрэг гүйцэтгэсэн болох нь эргэ;зээгүй болж байна.

Баабар нараас "Ерөнхий сайд Цэрэндорж хятадын эрлийз хүн байсан, насаараа л Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцээ биз дээ?" хэмээн ихэд гайхуулаад байсан нь ийнхүү оргүй худал болов. Ба.Цэрэндорж "эхлээд Хиагтын гэрээгээр монголын тусгаар тогтнолыг устган автономи болгоод, дараа нь хятадын цэргийг монголд урин ирүүлж автономийг нь устган хятадад нэгтгэж" байсныг үзэхүл харин ч "насаараа л Монголын тусгаар тогтнолыг ил, далд эсэргүүцэн тэмцсэн" этгээд ажээ.

Цэ өвгөн Ши Яншань буюу Балин (Бэлиг)-гийн Цэрэндорж хэмээх энэ хүний наад, өнгөн талын "магтаж гоёчилсон дүр" биш, харин үйл ажиллагаа, үзэл санааны нь жинхэнэ цаад, далд мөн чанар юу болохыг амьдралынх нь биш, бүр жинхэнэ гутамшиг нь цухуйж байгааг бид үзлээ.

 

Жич: "Улаанбаатар хотын Хятадын худалдааны хурлаас ирүүлсэн бэлбэсэрлийн бичигт "Цэ өвгөн Сиянсан" гэжээ." (Ерөнхий сайд Б.Цэрэндорж.(1868-1928) Баримт бичгийн эмхэтгэл.УБ.1998 он. 494-р тал)

 

Гэвч 1918-1919 оны үед түүний баримталж асан эл урвагч байр суурь нь тохио;д;ын хэрэг байсан мэт яриа гарахыг үгүйсгэх аргагүй. Учир нь тэрбээр сүүлд нь эл урвагч үйл ажиллагаагаа "монгол сул дорой тул аргагүй хүчинд автсан", эсвэл "япон, хятад хоёрын хэн нэгийг түшихээс аргагүй болсонд япон нь хүчтэй, хятад нь сул дорой байснаас хятадыг дагасан" гэх мэт элдэв худал, зальхай үлгэр домог зохион ярьж урван тэрсэлснээ зөвтгөн цайруулахыг оролдож, тэр ч байтугай хувьсгалт төр засгийн удирдагчдийг эл хар домогтоо итгүүлж чадсанаар бараг бүтэн 80 шахам жилийн турш монголын төр засаг, ард түмний дийлэнхи олонхийг мэхлэн төөрөгдүүлж өнөөг хүрсэн ч, аливаа нууц эрт орой аль нэгэн цагт ил болж, ямар ч сайн нууж, өнгөлөн далдалсан хар мөр нь тодрон гарч ирдэг байна.

Тиймээс одоо бид Ба.Цэрэндоржийн үйл ажиллагааны өмнөх үе буюу Олноо Өргөгдсөн Монгол улсын болон Автономит Монголын албанд "хичээнгүйлэн зүтгэж" асан үеийн зарим цөөхөн баримтаас цухас дурьдая.

1913 оны сүүлчээр ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй Монголын төлөөлөгчид Орос улсад айлчлахаар мордов. Монголын төлөөлөгчид Петербургт хоёр сар гаруй болоход Николай хаан хоёр удаа хүлээн авч авч уулзсан бөгөөд Орос улсын сайд нарын зөвлөлийн дарга Кокоцев, Гадаад явдлын яамны сайд Сазонов нартай уулзаж "шинэ зээл, нэмэлт зэвсэг авах, хамгийн гол нь Барга, Өвөр Монгол, Хөх нуурын зэрэг газруудыг нэгтгэн багтаасан "Их Монгол Улс" байгуулах асуудлаа Орос улсаар зөвшөөрүүлэх " (Пунцагноров. Монголын Автономит үеийн түүх. УБ. 1955. 70-р тал) зорилго агуулж байв. Ерөнхий сайд Оросын албаныы хүмүүстэй хэлэлцээр хийж нэлээд чухал асуудлуудыг нааштай шийдсэн хэдий ч айлчлалын гол зорилго болж асан ""Их Монгол Улс" байгуулах явдал дээр Орос улсын дэмжлэгийг авч чадсангүй" тул Гадаад явдлын яамны дэд сайд Ба.Цэрэндоржийг орчуулагч Жамсранотой хамт үлдээж уг асуудлаар Оросын талтай үргэлжлүүлэн харилцаж, ахиц гаргах боломж сүвэгчлэх үүрэг өгөөд түрүүлж буцсан аж.

Гэтэл "Цэрэндорж Петербург үлдэхдээ "Сайн ноён ханы хийж дуусгаагүй үйл хэргийг гардан үргэлжлүүлэх болно" гэж сүржигнэн мэдэгдсэн хэдий ч, Сайн ноён ханыг монгол явсны дараа Цэрэндорж Гадаад яаман дээр ерөөс хүрч ирээгүй бөгөөд, бидэнтэй албан ёсны харилцаа тогтоох оролдлого ч хийгээгүй болно." (Оросын Гадаад яамны сайд Сазонобаас Монголд суугаа консул Александр Яковлевичид бичсэн нууц цахилгаан. 1914 он. 1-р сарын 30.) гэжээ. Цэрэндорж Сайн ноён ханы нүүрэн дээр их л "хичээнгүй" зүтгэлтэй царай эсгэвч, ар хударгаар нь ийнхүү монголын үйл хэрэгт туйлын хайнга, тоомжиргүй хандаж байжээ. Тэгээд ч иймэрхүү хандлага бол Ба.Цэрэндоржийн хувьд тохиолдлын зүйл биш, зүй тогтлын шинжтэй байжээ гэдгийг түүний урьдах болон хойшдын үйл ажиллагаанаас нь харагддаг.

Хятадаас Монголд суулгасан хорт могой тэрбээр монголын төрийг дотроос нь хутган үймүүлж, хорлон сүйтгэсээр эцэст нь ерөнхий сайд Сайн ноён ханы амь насыг нь хорлон бүрэлгээд, улмаар 20-р зууны монголын нэн гарамгай эл удирдагчийн амьдрал, тэмцлийнх нь зорилго, үйл хэрэг болох "Тусгаар тогтносон Их Моногл Улс байгуулах" аугаа их үйлсийг нь далдуур хөнөөн бусниулж амжсан юм.

Энэ тухай манай монголын нэгэн тулгуур тунхаг бичигт "...манай халх нарыг түлхэж живүүлэхээр оролдсон өөдөлшгүй хэдэн зальхай баньд эрлийз нар ба бүх үндсээ алдсан ноёдыг худалдан аваад манай автономит Гадаад Монгол улсыг дэгжүүлэхгүй арга мэхийг үүсгэн, хар хятадыг өөртэйгөө дотнолин амраглуулсан бөгөөд бас нэр ба үнэн тангараг тэргүүтнээ умартсан тэд нар, , улсын хулгайчууд, хортны нам болж манай мэргэн алдарт Засагт ханыг хорлон алаад, залуу бөгөөд баатар сүртэй Түшээт хааныг бас тэр мэтээр хорлосон нь үнэхээр заналтай. Улсын хэрэгт маш мэргэжиж дотоод, гадаадад алдаршсан нэрт лам Цэрэнчимэд басхүү тэр мэт хулгайчуудын гарт цаг бусын үхлээр үхсэн. Бас манай Богд эзэн хааны шадар сайд далай мэт гүнээ ухаан төгөлдөр Дайчин чин ванг бас ухваргүй баньд нар ба эрлийз нар архиар согтоож алсныг хэн ч үл мэдэх газаргүй. Энэ мэт хор ерд ерөндөж алагдсан мэргэн төгөлдөр Түшээт ван,Бинт ван,Далай ван, жич сахалт лам эдгээр цөм ийнхүү хорлогдсон тэргүүтэн. Махан бие олсон шулмас нар энэ мэтээр манай халхын тэргүүн эрдэмтэнг идсээр. Богд Чингис хааны язгуур үндэсний үр маш ариун тунгалаг оюут ерөнхий сайд Сайн ноён хааныг хорлосон нь даанч өнгөргүй , муу хоронд хамаг бие шарлаж хилсээр өөд болсон..."

"Манай Халхын сайн тэргүүлэгчдийг алж бараад улсын хэргийг сайнаар шууд сэтгэх хүнгүй болгон, гэрэлт эрднийн ширээг бузартуулан, хайран тулгар төрийг унагаж хамаг ардыг сарниулан толгой мөрний дээр тэгшдэхгүй, хар хятадын гажуу засаг эрхийг хүлээлгэх нь нэгэнт үнэн болов."(Гадаад Монголын Автономи ба амгалан байдлыг хамгаалан туслах намын бичиг. Тусгаар тогтнол сонин. 1991.06.04. Дугаар 27) гэж бичжээ.

Мөн "Үнэхээр энэ муу хулгайчуудын хорт үүсгэлээс Халх дөрөв, шавь хоорондоо эв найрамдлыг алдаж буурай болсоор бүх улсын хэргийг дотоодоос эвдэн устгах хэрэг илэрхий болов" хэмээн монгол дахь хятад эрлийзүүдийн зүгээс монголын тусгаар тогтнолын талаар баримталж асан байр суурь, үйл ажиллагааных нь "хорлон бусниулагч, хутган үймүүлэгч" мөн чанарыг туйлын яруу тодорхойлохдоо бас тэднийг хятадын төрийн бодлогыг монголд явуулах хэрэгсэл, монголын улс төрийн хэргийг "дотоодоос эвдэн устгах, хятадад нэгтгэх" зорилго бүхий "Хятадын Тавдугаар Цуваа" болохыг бүр мөсөн илчилжээ.

Цэрэндоржийн Монголын тусгаар тогтнолын эсрэг, хятадыг дулдуйдсан урвагч санаа нь 1914 оны 9-р сараас 1915 оны 5-р сарын хүртэл Хиагтад явагдсан Орос, Хятад, Монгол гурван улсын хэлэлцээрийн явцад Орос, Хятадын "даралт шахалт" гэгчээр шалтаглан, уг хэлэлцээрт оролцогчдын дундаас Монголын тусгаар тогтнолын талаар хэлбэрэлтгүй, туйлбартай байр суурь баримталж асан Манали баатар Дамдинсүрэн, да лам Дашжав нарыг хэлэлцээрээс татаж, өөрийн талын Ширнэндамдинг аваачин, уг "Гурван улсын гэрээ" гэгчид гарын үзэг зуруулж хэлэлцээрийг яаравчлан дуусгасан явдлаас тод харагддаг.

Ялангуяа Гурван улсын хэлэлцээр ид явагдаж буй үед гадаад явдлын даамны тэргүүн сайд чин ван Ханддоржийн амь насыг бүрэлгэсэн явдал туйлын сэжигтэй. "Удааширсан хэлэлцээрийн явцад Монголын төлөөлөгчид болон, Гадаад Тавдлын Яамны эрх баригчдын бүрэлдэхүүнд ноцтой өөрчлөлтүүд гарав. 1915 оны 2-р сард шанзав Бадамдоржоор толгойлуулсан Хятадын талыг баримтлагч феодолууд нь Монголын феодолын ангийн дэвшүүлэн гаргасан төрийн хэрэгт чадвартай цөөн тооны зүтгэлтний нэг болох Гадаад Явдлын Яамны сайд болох Ханддоржийг хорлон алжээ... Түүнчлэн Ханддоржийг зайлуулах явдлыг Япон улс, ба Хятадын милитаристууд нэгэн адил сонирхож байжээ" (Ц.Пунцагноров. Монголын автономит үеийн түүх. 1911-1919. УБ.1955 он. 85-86-р тал) гэсэн байна. Энд ГЯЯ-ны сайд Ханддоржийг хорлон алсан "Бадамдоржоор толгойлуулсан Хятадын талыг баримтлагч феодолууд гэгч бүлгийн гол толгойлогч нь угта бол Бадамдорж ч биш харин Цэрэндорж шүү дээ. Ер нь ч Ба.Цэрэндорж Ханддорж чин вангийн амь насыг бүрэлгэн Гадаад ямний бүрэн эрх мэдлийг авахгүйгээр, Маналибаатар Дамдинсүрэн, Да лам Дашжав нарыг уг хэлэлцээрээс татаж Хятад, Орост тал засахгүйгээр Хиагтын гэрээг байгуулж чадахгүй байв.

Ба.Цэрэндоржийн удирдан байгуулсан Хиагтын "Гурван улсын гэрээ"-гээр Олноо өргөгдсөн Монгол улсын тусгаар тогтносон улсын статусыг эвдэж "Хятадын сюзерен эрхийн дорхи Гадаад Монгол автономит муж болон Хятад шууд харьяа муж Өвөр Монгол" болгон хоёр хуваасан явдал бол хожим нь Монголын тусгаар тогтнолыг устгаж, Хятадад нэгтгэх гэсэн түүний далд санаагаа хэрэгжүүлэхэд дөхөм болсон анхны том алхам бөгөөд, дөрвөн жилийн хойно 1919 онд Хятад сайд Чен И-тэй хуйвалдан "Гадаад Монголын автономийг устгах тухай 64 зүйлийн гэрээ"-г нэмэн байгуулж , Хятадын гамин цэргийг Монголд урин оруулж автономийг устгаснаар бүрэн гүйцэлдсэн болой.

Үүнтэй холбогдуулан түүхийг хянан засварлаж буй ганцхан жишээг иш татья. Монголын төрийн эрхийг 7 жил барьсан П.Очирбат: "...Энэ үед хэсэг сайд эрхтэнүүд хуйвалдаж монголын тусгаар тогтнолыг устгах гэж байсан тухай нэгэн баримтыг иш татья. "Монгол улсын цэргийн яамны тэргүүн сайд Сайн ноён хан аймгин жанжин Эрдэнэ ван Жамьяндорж мөн яамны дэд сайд Түшээд хан аймгийн жанжин бэйс Сономдорж, Гадаад яамны тэргүүн сайд хичээнгүй бэйс Цэрэндорж мөн яамны дэд сайд Засагт хан аймгийн Чин ван Гончигдамба...нарын зэрэг ноёд нийлж харьяат Монгол улс одоо нэгэнт гадаадад итгэж түшиглэн хамгаалж туслах найрамдал бүхий улсгүй болсон ба ялангуяа дотоодод дан ганц Их шавь гэдэг нэгэн аймгийн хэдэн зальхай зусар бялдууч лам нар засаг төрийн бүрэн эрхийг эзэрхэн барьж засгийн ёсон суртлыг эвдэж алдсан учирт хавчигдаж аргабуюу Нийслэл хүрээнд суусан Дундад улсын элчин төлөөлөгч сайд Чен И - тэй сэмхнээ нууцаар харилцан хэлэлцэж Монгол улсын өөртөө эзэрхэх эрхт засгийг устгаж Дундад улсад дагаар орж захирагдах гагцхүү Богд хаантны ба олон аймаг хошууны засаг ноёдын тушаал хэргэм эрх ашгийг бүрнээ үүрд хуучин хэвээр явуулах башүү нийслэл хүрээ, Улиастай, Ховд, Хиагт хот, Тагна урианхайд цөм адил чацуу эрх тушаал бүхий хятад монгол сайд тус бүр нэжгээдийг томилон суулгаж...зэргийн эрх хэмжээний тухай 65 зүйлийн гэрээ бичгийг тогтоон төлөвлөн явуулсанд Дундад улсын засгийн газраас ихэд сайшаан зөвшөөрч даруй ёсоор болгон баталж Баруун Хойт хязгаарыг сэргийлэн хамгаалж сахих цэргийг ерөнхийлөн захирах жанжин Сүй Шүжаны хамт илгээжээ"" (П.Очирбат. Тэнгэрийн цаг. УБ. 1996 он. 126-128-р тал) гэх мэтээр хаанаас авснаа тодорхой заалгүй иш татжээ. Энд маш сонин өнгө аяс байгаа нь: нэгд. "хэсэг сайд эрхтэнүүд хуйвалдаж" "65(64 зүйл ч гэдэг) зүйлийн гэрээ бичгийг тогтоон...төлөвлөж"Бээжин явуулсан бичгийг ишлэхдээ уг гэрээ бичгийг Чен И тэй хуйвалдан, биечлэн гардаж боловсруулсанЦэрэндоржийн нэрийг хоёр хүний ард нуун авч үлдээд, гол хуйвалдагчаар цэргийн яамны тэргүүн сайд Жамьяндоржийг дэвшүүлжээ. хоёрт. "Чен И тэй сэмхнээ нууцаар харилцан хэлэлцэж Монгол улсын өөртөө эзэрхэх эрхт засгийг устгаж Дундад улсад дагаар орж захирагдах" санал тавьсан учир байдлыг "итгэж түшиглэн хамгаалж туслах улсгүй болсон ба ялангуяа дотоодод дан ганц их шавь гэдэг нэгэн аймгийн хэдэн зальхай зусар бялдууч лам нар засаг төрийн бүрэн эрхийг эзэрхэн барьж засгийн ёсон суртлыг эвдэж алдсан учирт хавчигдаж арга буюу" Чен И д хандсан хэмээн зөвтгөжээ. Энэ удаад итгэлийг эвдэгч хятад эрлийзүүд бас монголыг худалдахад өөрсөдтэй нь хавсарсан гол хүчин болох зам нараа ч бас матаж, хаяагаа хадраад авсан нь сонин. Иймэрхүү байдлаар монгол ноёд, лам нарыг ээлжлэн хахуульдаж, бие биеийн эсрэг турхирсаар хятадад дагаар оруулж амжив.

Энэ бүхэн алив юмны учрыг гадарлах хэн бугайд ч ойлгомжтой боловч энд гагцхүү ноён П.Очирбатын өөрийнх нь баримталж буй байр суурь тун ч сонин юм. Хэдийгээр ноён П.Очирбат Н.Магсаржавын бичиж үлдээсэн "Монгол улсын шинэ түүх" зэрэг номуудыг ашигласан номын тоонд заан оруулсан боловч энд маш тодорхой тусгагдсан асуудал болох Чен И-гийн 64 зүйлийн гэрээ гэгчийг боловсруулахад Ба.Цэрэндоржийн гүйцэтгэсэн голлох үүргийн талаар таг дуугүй өнгөрч, иш татагдсан зүйлүүдэд түүний нэрийг хэдэн хүний зэрийн ард нуун авч үлдэх, бас уг гэрээг жинхэнэ боловсруулсан Цэрэндоржоос зайлуулан хаа хамаагүй, дагалдан баясагч Жамьяндоржийг оронд нь дур мэдэн "томилох зэрэг тун ч сонирхолтой, хачирхалтай "илбэ жилб" ийн шинж чанартай үйлдлүүд хийж байх юм. Тухайлбал "...Сүй Шүжан тэр дороо ерөнхий сайд Бадамдоржтой нүүр тулан учирч "урьд цэргийн сайд Эрдэнэ ван Жамьяндорж хятад сайд Чин И нарын хэлэлцэн тогтсон жаран хэдэн зүйлийн гэрээ бичгийг хэлэлцэхгүй болгон" хэмээн юунаас иш татсанаа ч заалгүй бүрхэгдүүлсэн төдийгүй Чин И тэй хамтран 64 зүйлийн гэрээг гардан боловсруулсан эзэн нь Цэрэндорж, Бадамдорж хоёр биш харин цэргийн яамны сайд Эрдэнэ ван Жамьяндорж болоод хувирчихдаг нь тун ч жигтэй байна. Иймэрхүү маягаар "монголын автономийг устгасны хариуцлагыг Ба.Цэрэндоржоосоо зайлуулж бусдад тохох" зэргээр түүхийг ичиж, улайхгүй гуйвуулдаг нь 1990 оны үйл явдалаар төр засгийн өндөрлөгт заларч, эрх мэдэл гартаа авсан хүчний шалгарсан арга барил болой.

Одоо бид Ба.Цэрэндорж Хиагтад "Гурван улсын гэрээ" гэгчийг байгуулж Монголыг Хятадын автономит муж болгосныхоо дараа юу хийж байсныг үзье.

1990 ээд оны эхээр Хятадад хэвлэгдсэн нэгэн номын ""Орос хүн Гадаад Монголыг эх роноос нь холдуулах хатгаас хийж байгаад бидний сэтгэл түвдэхгүй байна" гэж Цэрэндөрж сайд өгүүлсэн билээ." (Гадаад Монголын тусгаар тогтнолын нууц. Бээжин. 1993.04.10. 50000ш) хэмээн гарчигтай бүлэгт: "Олон нийт болон эх оронч (хятад) ван (Бадамдорж) гүн (Ба.Цэрэндорж) нарын хүчтэй шахалтын дор Жавзандамба хутагт арга буюу Цагаан хааны үнэнч ноход болох Ханддорж, Намнансүрэн нарыг хор өгч алсан юм" (мөн тэнд. 143-р тал) гэжээ. Энд хятадууд Ханддорж чин ван, ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн нарын хорлогдсон учир шалтгааныг өөрсдийнхөөрөө тайлбарлаад, хоролсон эздийг нь "Олон нийт болон эх оронч ван гүн нарын шахалтын дор" хэмээн заасан нь "Хятадын талыг баримталагчид буюу "хятад эх оронч" дын саналаар" хөнөөснийг тойруу боловч хүлээн зөвшөөрчихжээ. Цааш нь "1915 оны 12-р сарын 12-ны өдөр "Автономит" Гадаад Монголын засгийн газарт "гадаад хэргийн сайд" Цэрэндорж Хүрээний элчин сайд Чен Лу - тай хувийн журмаар уулзаж ярихдаа: "Гадаадын хүн монгол хятад хоёр ойртон нягтархаас болгоомжлон хоорондын сэтгэлд элдэв сэв суулган хатгаас хийж байна. Хамгийн тэвчишгүй зүйл гэвэл гадаад монголыг урхиндаа оруулж дундад улсыг хохироож байгаа явдал, энэ бол хүсүүштэй хэрэг биш юм."" хэмээн жушуу цорбойн матжээ. Энд монголчууд оросуудын тусламжтайгаар тусгаар тогтнолоо олсон явдал, тэр ч бүү хэл автономит статустай болсон нь хүртэл түүний хувьд "хамгийн тэвчишгүй зүйл" хэмээн тэчьяадан бухимдахад хүргэж, тэгээд эл байдлыг "дундад улсыг хохироож байгаа явдал" гэж үзэн, сэтгэл үл төвдөн гансарч явдаг "дотуур халуун" сэтгэлээ удирдлагадаа дотночлон илэрхийлсэн байх юм. Цэрэндорж ингэж "монгол хятад ойртон нягтрахын төлөө, хоорондын сэтгэлд нь сэв суулгахгүй төлөө" санаа тавьж, "дундад улсыг хохироохыг эсэргүүцэн", "думдадын ашиг сонирхлыг хамгаалан" зүтгэж явсан "иргэн" ажээ.

Одоо бид Ба.Цэрэндоржийн үйл ажиллагааны монголчуудад үл үзэгдэх, далд талын явдалд холбогдох бас нэгэн сонирхолтой баримтыг үзье. Үүнд: 1916 оны цагаан сарын шинийн 15-нд "Гадаад Монголын гадаад харилцааны сайд Цэрэндоржоос Чен Лу-д хэлснээр бол: "Сахалт лам Бөхбаян бол гадаад монголын тусгаар тогтнолын үйл явдлыг хамгийн анх өдөөн эхлүүлэгч мөн" гэжээ. Тэр цааш нь: "Хайсан, Утай зэрэг хүмүүс Өвөр Монголоос Хүрээнд ирж, элдэв зүйлийн өдөөн хатгалга хийж байснаас Ханддорж юуны өмнө сэтгэл хөдөлж...Хэрэв Хайсан хүрээнд ирээгүй бол, магадгүй Гадаад Монголын тусгаар тогтнол гэгч хэрэг явдал гарахгүй байсан"" гэжээ. (Чен Лу. "Хаалттай өрөөний тэмдэглэл", "Фэнгийн элчний Хүрээн дахь өдрийн тэмдэглэл"-ийн товхимол хоёр. ДИУ-ын 5 оны цагаан сарын 15 өдөр. 3-р нүүр)

Жич: "Хятадууд Цагаан сарын 15-ны тэргэл сартай шөнө гэр орноороо хуран цугларч, Дэнлүүгийн баяр хийх бөгөөд шинийн нэгэнд золгож амжаагүй нь харилцан золгодог заншилтай. Мөн 15-ны тэргэл сараар монголчуудын хаанчлалын эсрэг хуйвалдан, еэвэнд бичиг хийн мэдээ дамжуулан бослого гаргаж байсан түүхэн уламжлал бий"

Ингэж цагаан сарын шинийн 15-ны тэргэл сартай тэр шөнө Чен Лу, Ши Яншань (Цэрэндорж) нар нууц уулзалтын өрөөнд хятад заншлаараа "дотнолин" уулзаад сарны гэрэлд тухлан сууж ярилцах үеэр нэр дурдагдсан дөрвөн хүний хоёр нь болох Ханддорж чин ван, сахал лам Бөхбаян нар учир битүүлгээр амь үрэгдэж, Удай ван Хайсан гүн нар улигт гурван улсын гэрээний дагуу хятадад хүргэгдсэн болохыг эрхэм уншигч мэдэх буй за. Ийнхүү 1911-1919 онд Монголын тусгаар тогтнолыг дайсагнан, Монголын үндэстний эрх чөлөөний хувьсгалын бараг бүх "гол лидерүүдийг хятадад ховлон устгуулж", монголын төрийн хэргийг дотроос нь хутган үймүүлэгч жинхэнэ гол эзэн нь энд баримтаар тодорч байна.

Ийнхүү Цэ өвгөн Ши Яншань бол жинхэнэ монголын "ТӨРИЙН ХУТГУУР" байсан болох нь тодорхой болж буйг давтан тайлбарлах нь илүүц болов уу.

Эдүгээ нэгэнт олонд ил болоод буй, түүний амьдралын нэгээхэн зурвас үе болох 1911-1919 он хүртэлх баримтуудын зарим хэсгээс л нэгтгэн дүгнэхэд мөнөөх монгол дахь "хятад эрлийзийн оюун санааны эцэг...тэдний дотоод мөн чанарын төвлөрсөн илэрхийлэл" энэ хүний "хятадад дотуур, халуун сэтгэл байх" төдийгүй "ховч, хутган үймүүлэгч", "төрийн хэргийг дотоодоос эвдэн устгах, хорлон бусниулагч" далд мөн чанар нь ямар ч эргэлзээгүй болжээ.

Энд Ба.Цэрэндоржийн "монголоос урвасан" гэх үйл ажиллагаа нь тохиолдлын бус төдийгүй, "Монголоос урвасан" гэсэн дүгнэлт ч гэсэн оночтой биш болон хувирч буйг бид үзэж байна. Учир нь өнөөдөр бид Ба.Цэрэндоржийг "монголоос урвасан" гэж ойлгож, буруутгах нь утгаа алдав. Юу гэвэл Ба.Цэрэндорж өөрийгөө, магадгүй өнгөн дээрээ "монгол хүн" гэж монголчуудад ойлгуулж байсан, монголчууд түүнд нь итгэж байсан байж болно. Гэвч баримтуудаас үзхэд нэг талаас тэр цаанаа бол өөрийгөө хэзээ ч монгол хүн гэж ойлгож, бодож байгаагүй төдийгүй хятад хүн гэдэгтээ хэзээ ч эргэлзэж байгаагүй, хятад үндэстэн, Хятад улсдаа эцсийнхээ амьсгалыг тасартал үнэнч явж дууссан болох нь нэгэнт тов тодорхой болж байна. Нөгөө талаас тэр харь хятад гүрний тусгай албаны ажилтан, монгол дахь суурин төлөөлөгчийн хувьд өөрийн үүргийг маш чадмаг гүйцэтгэж байсан нь эргэлзээгүй юм. Иймээс бид харь угсаа гарлын хүн өөрийгөө "монгол хүн" гэж баширлан хэлсэн үгэнд хууртан итгээд , монголынхоо чухал хэргийг итгэж даатгаад худалдагдаж баллуулаад сүүлд нь түүнийг "урвагч" гэж хараах нь ч буруу болов уу. Яагаад вэ? гэвэл тэр хүн огт "урваагүй", хятад үндэстэндээ, Хятад улсдаа үнэнчээр зүтгэсэн байна. Тэдний хувьд ингэж зүтгэх нь ч буруу биш байх л даа.

Гагцхүү үнэн байдал яалт ч үгүй ийм байхад, энэ хүн хятад улсын төлөө явсан болох нь нэгэнт тодорхой багөөд баримтаар нотлогдож байхад түүнийг монголд нялзаах гээд байгаа нь ямар учиртай вэ? Энэ ямар хүчний зүгээс ямар зорилгоор явуулаад байгаа явууллага вэ? гэдгийг эрхэм уншигч абугай мэргэн оюундаа тунгаах буй за.

Энэ бүхнээс үзвэл Ба.Цэрэндоржийн хөшөө дурсгалыг Монголын нийслэл Улаанбаатар хотын төвд босгох нь яавч зохимжгүй, байраа огт олоогүй явдал болох нь ойлгомжтой болов. Тиймд Ба.Цэрэндорж буюу Ши Яншанийн байгуулсан гавьяаг нь бодолцон, хөшөөг нь Хятад улсын хийслэл Бээжин хот дахь Хятадын Амрыг хамгаалах хорооны төв байрны үүдэнд босгосон бол байраа илүү зөв олох бизээ.

Хэдий тийм боловч монголын хятад эрлийзүүд мэдэн будилж Ба.Цэрэндоржийнхөө хөшөөг алдарт "усны гудамж"-ийнхаа аман дээр, урд зүгт Богд уулыг давуулан алс тэртээ цагаан хэрмийн цаад руу сэтгэл ихэд алдран санааширсан байдлаар бүтээн босгосон нь бас л учиртай гэмүй.

Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Том гүрнүүдийн улс, үндэстнийг устгах арга!
Дэлхийн 3-р дайн буу зэвсгээр биш үзэл суртлаар, соёл эдийн засгийн дайн болохыг 1945 оны үед АНУ-ын тагнуулын төв газрын дарга байсан Аллен Даллас урьдчилан хэлж байжээ.Тэрээр зүгээр нэг хийсвэрлэж биш яг энэхүү 3-р дайн яаж эхэлж, ямар үе шаттайгаар өргөжиж хэр цаг хугацаанд ямаршуу үр дүнд хүрч болохыг маш тодорхой тайлагнасан байна. Дэлхийн 2-р дайн дуусах нь тодорхой болж , дайны дараа хэн юу хийхээ бодож эхлэн байсан яг тэр ...
2012-09-26 10:35:23 Дэлгэрэнгүй »»
Б.Эрдэнэбаатар тэргүүтэй буриад дуучдаа дэмжицгээе.
Монгол үндэстэний дууны их наадамд оролцож байгаа Б.Эрдэнэбаатар тэргүүтэй буриад дуучдаа дэмжицгээе. Билетийг 95787006 залгаж авна уу. Гала тоглолт 6 сарын 17-нд 18 цагт УБ паласт болно....
2012-06-19 03:49:22 Дэлгэрэнгүй »»
ЭРДЭНИЙН ОЧИР ОДОНГООР ДАВХАР ШАГНАГДСАН ХҮМҮҮН
“Буриад үнэн” сонин “Дүхэ­риг”-тээ “Ховор эрдэнэт үзэгдэл” гэсэн нүүр нээж “ИТГЭЛ ХАМ­БАТАНД ОДОН ШАГНАВ ” гэсэн гэрэл зурагтай мэдээ нийтлэл хэвлүүлжээ. Тус мэдээнд зуун жилийн эхэн төгсгөлд ийм одонгоор хоёр удаа шагнагдсан хүмүүний тухай өгүүлжээ. Тэргүүн нүүртээ ”Эрдэнийн очир“ тэргүүн зэргийн одонгийн зургийн доор манай Ерөнхий сайдын хэлсэн үгнээс бүрэн эхээр н ь иш татсан нь “Монголын үндэстний эрх чөлөөни...
2012-04-16 03:25:23 Дэлгэрэнгүй »»
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актын дугаар ¹684 /450/
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актын дугаар ¹684 /450/ 1998 оны 10 дугаар сарын гурванд УМБГ-ын хоёрдугаар хэлтсийн АМБ х.ч Цогтбаярын 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шийдвэрээр УШЭМТ-ийн эксперт Г.Дагиймаа, М.Энх­баяр бид ШЭМТ /моргт иргэн, эрэгтэй 36 настай, Сан­жаасүрэн овогтой Зориг/ цогцост нас барсан шалтгаан ба дараах асуудлуудыг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн зад­­лан шинжилгээг өдрийн гэрэлд хийлээ. Задлан шин­жил­гээ...
2012-03-29 02:21:02 Дэлгэрэнгүй »»
“ЧИНГИС ХААНЫ ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ ХАЛХГОЛ ОРЧМЫН ГАЗАР НУТГИЙН СУДАЛГААНЫ ЗАРИМ АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Зохион байгуулагчид: БСШУЯ, Дорнод дээд сургууль, Халхгол сумын ЗДТГ, Ялалт музей, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Улаанбаатар дээд сургууль Оролцогч байгууллагууд: ШУА-ийн Хэлзохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэн, БХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэн, Чингис хаан дээд сургууль, Монголын Залуу эрдэмтдийн холбоо, Нийгмийн Шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбоо, Дорнод аймгийн ЗДТГ, Буриад судлалын академи, БНХАУ-ын Хөлөнбуйр аймгий...
2012-04-03 04:14:38 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
сурталчилгаа

286px × 140px

сурталчилгаа
Хайх
Дуулагтий - Гэхэм гээвий
ВИДЕО
Баян-Уул сумаас УТХХэрэгт хэл...
Дангинамни Дуушан Ч.Энхзул Б.Б...
Галттаймни буряад дуун Үгэнь Д...
Оллоо ТВ - Нот-гүй яриа - Д.До...
Дуучин Д.Нямдаваа - Миний бури...
Нютаг уhанай дуун.Дуучин : МУГ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ
 
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ? Монгол дахь Буриадай холбоо гэж хаана байдаг юм ? хэлж өгөөч
» Хадамд гарахаар зэхэж буй охид бүсгүйчүүд болон бүх насныханд...
Л. Намсрай гуайн буриад аялгуун...
» Ашбагад, Худай, Хуасай овгийн талаар мэддэг зүйлсээсээ хуваалцаарай. Энэ овгийн хүмүүс байвал холбоо...
» Uriyadain Donoin xuuged xuugduudei xuuged gej baidaghaa xolbogdiit minii xugshin ejiin duu ni bgaad ...
» 2014 onoi altargana naadamai bayrai mendiie xurgeneb
» Yahan goy yum geesheb,ushuu goy goy zuragnuudii oruulaaraigtii,Balbarai baga altarganai zurag ene te...
сурталчилгаа

286px × 140px