И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Алтаргана Мэдээ мэдээсэл Дуу хүгжэм, радио Видео Түрэлэй холбоо Зурагай сомог Номой hан Гэшүүн Shop Амин Тоонто  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Амин Тоонто Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
"Амин Тоонто" ТББ-ын залуучуудын хүсэлтээр Соёлын Гавъяат Зүтгэлтэн, Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Гунаажавын Аюурзанатай хийх уулзалт, ярилцлага зохион байгуулах гэж байна.
2014-09-25 02:53:06

 

"Амин Тоонто" ТББ-ын залуучуудын хүсэлтээр Соёлын Гавъяат Зүтгэлтэн, Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Гунаажавын Аюурзанатай хийх уулзалт, ярилцлага зохион байгуулах гэж байна.

Уулзалтанд оролцох хүн бүрт "Бөөгийн домог"  номыг бэлэглэх юм. Энэхүү зохиолоо бичихийн тулд гурван жил дарааллан Байгал нуурын Ольхон арал руу явж байсан бөгөөд зохиол нь домог яриа агуулсан, Буриад угсаатны үүх түүхийн сэдвийг нэлээд эмзэг талаас нь хөндсөн, бас хүний сэтгэлийн үймээн зөрчилдөөний аясыг илэрхийлсэн, сэтгэлгээний бүтээл юм.

ЗОХИОЛЧИЙН НАМТАР

            Яруу найрагч, зохиолч, орчуулагч Гүн овгийн Г.Аюурзана нь 1970 онд Баянхонгор аймгийн төвд төрсөн. 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөн. 2007 онд АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын уран зохиолын хөтөлбөрт хамрагдсан. 

 “Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн номууд, "Бясалгал" шилмэл шүлгийн түүвэр, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч” хүүрнэл зохиолын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн", "Цагаан хар улаан" зэрэг романууд хэвлүүлсэн. “Гурамсан цадиг” нь “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” хэмээх цуврал гурван романы нэгтгэсэн хувилбар болно.

Философи-уран сайхны сэтгэлгээний “Шинэ үеийн номын сан” цувралыг санаачлан “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг 10 боть ном гаргасан.

Үндэсний утга зохиолын шилдэг өвийг хамарсан “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” антологууд эрхлэн гаргаж, “Дэлхийн сонгомол яруу найраг”, “Дэлхийн сонгомол өгүүллэг” антологуудыг орчуулан олны хүртээл болгосон.

Түүнчлэн Францын философич Мишэль дө Монтэнийн эсээнүүдийг “Сонгомол эсээнүүд” нэрээр, АНУ-ын нэрт зохиолч Уильям Фолкнерын шилдэг тууж, өгүүллэгийн номыг “Өвгөд” нэрээр, Аргентины сод зохиолч Хорхэ Лүис Борхэсийн шилдэг өгүүлэгийн түүврийг “Хоёр хаан, хоёр хонгил” нэрээр, Францын зохиолч Жан-Поль Сартрын “Үг” тууж, мөн Америкийн өнөө цагийн яруу найргийн төлөөлөл болгож Кристофер Меррилийн “Татлага, түрлэг” түүврийг тус тус орчуулан хэвлүүлжээ. 

 www.ayurzana.mn 

 https://www.facebook.com/events/694280830650475/?ref_dashboard_filter=upcoming 

 

Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сээжэ бэшэг үгэхэ тухай заабари
Эхлээд энэ зураг дээрэхи анкетые бэшэжэ бөглөөд buryatdictant2014@yandex.ru хаяг руу оролсохо тухайгаа мэдэгдээд элгээхэ хэрэгтэй. Заабари: 1. Сээжэ бэшэг уншаха саг - Ютуб, 25.10.2014 он, Москвагай 10 саг, Улаанбаатарай 15 сагт 2. Сээжэ бэшэг шагнаха х...
2014-10-24 10:54:35 Дэлгэрэнгүй »»
"АминТоонто" ТББ-ийн гишүүд, дэмжигчид Төв аймгийн Баянчандмань сумын нутагт мод тарина.
"АминТоонто" ТББайгуулга  нь Төв аймгийн Баянчандмань сумын нутагт дөрөв дэх жилдээ ойжуулалт хийх, мод тарих  үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. 2014 оны мод тарих ажил энэ 10 сарын 26-нд буюу бүтэн сайн өдөр болох тул оролцо...
2014-10-24 07:50:16 Дэлгэрэнгүй »»
Энэ сарын 25-нд “Эрдэм-2014” нэртэй буриад-монгол хэлний цээж бичиг эхлэх аж.
Энэ сарын 25-нд “Эрдэм-2014” нэртэй буриад-монгол хэлний цээж бичиг эхлэх аж. Энэ нь нийгмийн томоохон ач холбогдолтой төсөл юм гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдээд байна. Энэхүү төсөл нь нэгэн зэрэг Өвөрбайгалийн хязгаар, Буриадын Бүгд Найр...
2014-10-21 03:30:57 Дэлгэрэнгүй »»
"Амин Тоонто" ТББ-с Зохион байгуулж буй "ХУСТАЙН НУРУУ" -нд аялах аяллын удирдамж
Аяллын зорилго:  • Гишүүдийн үерхэл нөхөрлөл, хамтын ажиллагаа, уялдаа холбоог өргөжүүлэх • Гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, • Ижил сонирхол бүхий үе тэнгийн залуустай танилцах • Өв соёл, хэл аялгаа танин мэдэ...
2014-06-20 05:00:32 Дэлгэрэнгүй »»
ШУ-ны доктор, профессор, урлаг судлаач Л.Эрдэнэчимэг лекц уншина
Лекц унших хүн: ШУ-ны доктор, профессор, урлаг судлаач Л.Эрдэнэчимэг Сэдэв: Буриадын дуут бүжиг Огноо: 2014 оны 05-р сарын 24-ны өдөр  Хугацаа: 12:00-13:30 /1 цаг 30 минут/ Байршил: Монгол Улсын Боловсролын Их Сургууль төв "А" байр, 315 тоот танхи...
2014-06-03 07:04:28 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
<
Хайх
Дуулагтий - Монголой hайхан орон
ВИДЕО
Оллоо ТВ - Нот-гү...
Бадамгарав - Алт...
Дуучин Д.Нямдава...
Нютаг уhанай дуу...
Буриад дуу. Нүгэ...
С.Жавхлан Хамаг ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ