И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Мэдээ мэдээсэл Номой hан Дуу хүгжэм Угай бэшэг Видео Гэрэл зураг Гэшүүн Монгол гүрэнэй буряадай эмхинүүд Бизнес hанал Холбогдохо  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Байгууллага Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон Бизнесс
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
«Хэл бичгээ зөвхөн нутгийн аялгууны хүрээнд хөгжүүлэх нь ирээдүйгүй зам»
2014-05-20 09:59:52
«Хэл бичгээ зөвхөн нутгийн аялгууны хүрээнд хөгжүүлэх нь ирээдүйгүй зам»

«Хэл бичгээ зөвхөн нутгийн аялгууны хүрээнд хөгжүүлэх нь ирээдүйгүй зам»

ОХУ-ын ШУА-ийн Монгол, Будда, Төвд судлалын аспирант, Монголын "Буриад судлалын Академийн" гишүүн Санжаагийн Жамьян буриад бичгийн хэлийг нэгаялгуунд "хөрвүүлсэн" нь ямар үр дүнд хүргэж болох тухай бодлоо хуваалцаж байна.

Асуудлыг ойлгох нь

Эдүгээ ОХУ-д буриад хэл аялгуу хэцүүхэн байдалд ороод байна. Буриад зон төрөлх хэл аялгуугаар ярих, бичих хүн ховордсоор байгаагийн дээр буриад бичгийн хэлээ хадгалж хамгаалах, хөгжүүлэх асуудал хурцаар хөндөгдөх боллоо. Эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд янз бүрийн арга замыг хэлэлцэж эхлээд байгаагийн нэг нь халх аялгуунд дөхүү "саа"-лах аялганд шилжих тухай яригдах болсон. Харин энэ санаа буриад аялгуу болон халх аялгуу тэс өөр хэлнүүд хэмээн ЗХУ-ын үеэс ихэнх буриадуудад үнэмшүүлсний дээр мөн буриад бичгийн хэл оршдог гэж үздэг талынхны дунд ихээхэн хэл ам татлаад байгаа юм. Тэр ч бүү хэл ЗХУ-ын үед буриадуудад багаас нь та нар монголчууд биш гэж ухуулдаг байсан  болохоор монгол гэсэн ухамсар, дархлаа нь сул болсон нь энэ хоёр төрөл аялгууг хоёр өөр хэл гэсэн ойлголтыг тэдний дунд төрүүлж байгаа юм. Харин энэ асуудалд хожим анхаарлаа хандуулая. Харин одоохондоо хэлний асуудалд эргэн орж буриад хэлний хөгжлийн түүхийг бага ч атугай танилцуулах гэж байна. Буриад бичгийн хэл бүрэлдэн буй болсон түүх, эх сурвалжаа мэдэхгүйгээр энэ асуудлыг шийднэ гэж байхгүй санагдаж байна. Энэхүү өгүүлэл хоёр талынхныг болон дээрх хэлэлцүүлэгийг эсэргүүцэгчдийг ойлголцох болов уу хэмээн найдая.

Монгол улс, соел, хэлний нэг хэсэг

1727 онд Орос, Манж улс хилийн гэрээ байгуулахаас  өмнө Буриад зоны нутгууд нь Монгол улс, соел, хэлний нэг хэсэг байсан учир буриадууд нийтийн монгол бичгийг (уйгаржин монгол бичиг) 1936 он хүртэл хэрэглэсээр ирсэн бөгөөд энэ бичгийг төрөлх бичгээ хэмээн үздэгбайсан юм. Түүгээр ч үл барам 1923 онд өөрийнхөө Буриад-Монголын Бүгд Найрамдах Улс  байгуулахдаа хүртэл албан ёсны хэл нь нийтийн монгол бичигт тулгуурласан "буриад-монгол" хэл байсан билээ. Нийтийн монгол бичиг нь өөрийнхөө нэгдсэн шинж чанар, өвөрмөц онцгой байдлаар буриадын нутгийн аялгууны ялгааг тэгштгэж, аль ч аялгуугаар ярьдаг хүн энэ бичгээр нэгийгээ төвөггүйхэн ойлголцдог байсан юм. Монгол бичгийн ачаар Буриадын нутгийн аялгуунууд нэгийхээ эсрэг сөрөгөлдөх аргагүй байснаар барахгүй халх монголчууд болон Монгол Улс, Өвөр Монголын бусад ард түмнүүдтэй хялбархан чөлөөтэй ойлголцдог байлаа. Монгол бичгийн давуу тал бол түүний үсэг бичгийн дүрэм нь нийт монгол хэлтнүүдийн хувьд нэг байсны дээр энэ бичгийн ачаар нутгийн аялгуунууд давхар өөрийн онцлог шинж чанараа хадгалсаар байдагт оршино. 1930-аад он хүртэл нийтийн монгол бичгийг хэрэглэж байх явцад буриад, халх монгол хэлний цорын ганц ялгаа зөвхөн дуудлага төдий л байсан юм. Үүний баталгаа нь 1920-30 онуудад хэвлэгдэж байсан Бүгд Найрамдах улсын "Буряад-Монгол Үнэн" сонины өгүүлбэрзүй, үгийн сан, нэр томъёо зэрэг нь халх монгол хэл болон бичгийн монгол хэлтэй бараг адилхан байгаа явдал. Гэвч 1933 онд энэ бичгийг халсан явдал нь түүхчдийн үзэж буйгаар үзэл суртлын болон улс төрийн шалтгаантай юм.

Латин, кирилл үсэг болон ярианы хэл

 1933 онд буриад-монгол хэл латин үсэг хэрэглэх болов. Гэхдээ энэ шатанд хүртэл буриад хэл зөвхөн бичиг үсгээ л сольсон болохоос нийт монгол хэлний үг хэллэг, зөв бичгийн дүрэм, үгийн сан, өгүүлбэрзүй тэр бүү хэл дуудлагаа зэрэг халх монгол хэлтэй төстэй чанараа хадгалсаар байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл латин үсгээр бичдэг болсон болохоос биш халх монгол хэлтэй бараг адилхан буриад хэл байсан гэсэн үг. Харин 1939 оноос нөхцөл байдал өөрчлөгдөн нэг нутгийн аялгууг сонгож кирилл үсэгт шилжив. ЗХУ-ын удирдлагууд буриадуудыг монголчуудаас салгахын тулд авиа зүйны хувьд халх монголоос хамгийн их ялгаатай нутгийн аялгууг сонгоод тэрийг албан есны буриад бичгийн хэл мен гэж хүчээр хүлээлгэсэн гашуун түүх бий. Ингэснээр нэг нутгийн аялгууныярианы хэлийг бичгийн хэлэнд тооцох боллоо. Цаашид нэгнутгийн аялгууны ярианы хэлээр ном зохиол хэтэрхий ихээр хэвлэх болсон нь бичгийн хэлний стандарт алдагдахад хүргэж буриад хэл халх монгол хэлнээс улам ондоошиж эхэлжээ. Эхний ээлжинд энэ нь буриад хэлний өгүүлбэрзүй, үгсийн санд нөлөөлж эхэлсэн юм. Харамсалтай нь энэ сөрөг үйл явц өнөөдрийг хүртэл оршсоор байна. Энгийнээр хэлвэл тэр цагаас эхлэн буриад, халх монголчууд нэг нэгийгээ ойлгох нь улам багассаар өнөөдрийг хүрсэн хэрэг. Гэхдээ Өвөр Монголд суугаа буриадуудын хувьд тэс өөр. Өвөр Монголын буриадууд (шэнэхэний буриадууд) өнөөдрийг хүртэл нийтийн монгол бичиг хэрэглэж байгаа бөгөөд үүнийхээ ачаар буриад бичгийн хэлний үндсийг хадгалсаар иржээ. Түүгээр ч барахгүй энэ нь тэднийг орчин үеийн монгол хэлээр чөлөөтэй харьцахад нь тус болж байна. Энэ нь бас тэднийг Монгол Улс, Өвөр Монголын соёл, мэдээлэл, боловсрол, эдийн засгийн хөгжлийн нэг орчинд байх боломж олгож байгаа юм. Монгол Улсын хувьд кирилл үсэгт шилжсэн боловч үүндээ нийтийн монгол бичгийн бүхий л стандартуудыг (үгийн сан, өгүүлбэрзүй, зөв бичих дүрэм зэргээ) хадгалан үлдэж, хар яриа, нэг нутгийн аялгууг дангаар нь бичгийн хэлэнд аваагүй билээ.

Түүхийн алс хэтээ бодох нь

Алс хэтээ бодох юм бол буриад хэлний "бичгийн хэлийг ярианы хэлэнд ойртуулах" гэх хэл хөгжүүлэх арга зам бол үнэн хэрэгтээ ямар ч үр ашиггүй зүйл болох нь харагдаж байна. Харин Монгол Улсад болон Өвөр Монголд, шэнэхэний буриадуудын хувьд шал өөр эсрэг замаар буюу "хар яриаг бичгийн хэлэнд дөхүүлэх" арга хэрэгжиж байдаг нь түүхэн талаасаа маш зөв бөгөөд амьд жишээ юм.

Одоо буриадын үндэсний ухамсар бүрдүүлэх үүднээс хэлний асуудалд хандаад үзье. Ингээд 1958 онд ЗХУ-ын засгийн газраас "Буриад-Монголын Бүгд Найрамдах Улс"-ыг "Буриадын Бүгд Найрамдах Улс" болгон өөрчлөн нэрлэх шийдвэр гаргасан нь "буриад-монгол"-ын ард түмэн, болон өөрийгөө "буриад-монгол" гэж үзэх үзлийг үгүй хийж орхив. Үүний оронд өөрсдийгөө "буриад" гэж нэрлэх болсон шинэ ард түмэн гарч ирлээ. Ийм маягаар "буриад-монгол хэл" эрх баригчдын ганцхан удаагийн далайлтаар "буриад хэл" болон хувирч, хэлийг бүрдүүлж байсан "монгол хэл" албан ёсоор арчигдах нь тэр. Яг энэ цагаас буриадуудын өөрийгөө үзэх үзэл, төрөлх хэл нь буриад, монгол хоёр хэмээн хуваагдсан үеэс эхэлсэн гэж болно. Тухайн арга хэмжээний өнгөц талыг орхиод харвал халх монгол хэл, буриад хэлнүүдийг нэгтгэж байсан нийтийн монгол бичгийг эцсийн бөлөгт хуучирсан эд гэж үзээд шинэ "буриадбичгийн хэл"-нээс бүрмөсөн хасч орхив. Энэхүү хиймэл ажиллагааны дүнд "буриад бичгийн хэл"-ний цаашдын ирээдүйд гарах бэрхшээлүүд төрөн гарч ирлээ. Энэ нь орчин үеийн үг хэллэгээс авахуулаад эцэст нь авиа дуудлагын асуудал юм аа. Үүний тодорхой жишээ бол 1930-аад оны хийгээд 1990-ээд оны "Буряад Үнэн" сониныг харьцуулан харахад хангалттай. Тухайлбал: «Буряад уласай нийгэм, улас түрын асуудалнуудын талаар бага хурал болоходо засагай газарай зүгhөө юрынхэлэгшэ, сайдууд оролсобо» (1930 он.). «Буряад республикын социально-политическэ асуудалнуудын талаар конференци болоходо правительствын зүгhөө президент, министрнууд оролсобо» (1990 он.). Уг нь энэ хоёр өгүүлбэрт байгаа утга санаа, үгийн сан адилхан юм. Гэвч 1990-ээд оны сонинд болохоор хэдийгээр буриадын 1920-30 оны бичгийн уран зохиолын хэлэнд байдаг ч 13 үгнээс 7-г нь авч хэрэглэсэнгүй. Ингээд "яагаад эдгээр үгс орчин үеийн "бичгийн хэлэнд" байхгүй байна вэ?" гэсэн асуулт урган гарч байна. Хариулт нь энгийн. 1930-аад оноос буриад хэлний хар ярианы хэлбэр албан ёсоор "бичиг"-ийн хэлтэй эн зэрэгцэх болсон бөгөөд жил ирэх бүр жинхэнэ бичгийн хэлнээс алсран холдсоор ирсэн хэрэг. Энэ мэтчилэн буриад хэлний бүрэлдэн бий болсон түүхээ мэдсэнээр буриад хэлийг нэг нутгийн аялгуунд шилжүүлэх асуудал тийм ч зөв биш нь харагдаж байгаа юм. Харин 1930-аад оны үеийн нийтийн монгол бичиг дээр суурилсан халх монгол хэлтэй бараг адилхан байсан буриад хэлээ эргэн сэргээх гэж ярих нь зөв бөгөөд үнэн шийдэл гэж харж байна.

 

2014.02.19 нд орос хэл дээр http://asiarussia.ru/articles/2027/ -д нийтэлсэнОХУ-ын ШУА-ийн Монгол, Будда, Төвд судлалын аспирант, Монголын "Буриад судлалын Академийн" гишүүн Санжаагийн Жамьян. Орчуулсан С.Майдар.


Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүндэтэ нүхэд, та бүгдийе уринабди!
Мэндээ! “Амин тоонто” ТББ-аас уламжлал болгон зохион байгуулдаг лекц, уулзалтанд Монгол Улсын Ерөнхий сайд асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ашабагад Дашийн Бямбасүрэн оролцох болно. Сэдэв: “ Монголын Улсын эдийн засгийн цаашдын чиг хандлага” Зорилго: “Амин Тоонто” ТББ- ын гишүүд, дэмжигчдийн мэдлэгт нэмэр болох, ахмад үеэрээ бахархах, тэднийг хүндэтгэх,үлгэр дууриалал болгох, гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний уял...
2017-08-28 11:04:56 Дэлгэрэнгүй »»
НОМЫН ХУРИМ - ёслолд хүрэлцэн ирнэ үү!
Гутаар Хальбан омогой Өвхөөндийн Дашдондогийн бичсэн "Буриадууд Онон ,Гурван харуул нутгийн тэмдэглэл" номын хурим 2012 оны 11 сарын 3-ны өдрийн 11 цагт Баянзүрх авто вокзалын зүүн хойно " Экпресс модул" компанийн байранд болно. Хажуудаа 2 давхар саарал контейнертэй буриад дүнзэн байшинд болно. Та бүхнийг номын хуримд хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбогдох утас: 99091295...
2012-11-05 11:44:29 Дэлгэрэнгүй »»
“Алтаргана-2012” уласхоорондын наадам угтуулан БУРЯАД-МОНГОЛШУУДАЙ САЙТ
    Монгол ороной toonto.mn сайт нээгээд, ямар һонин юумэ мэдэжэ болохо  аргатайбди  гэжэ “Буряад Үнэн” сониной уншагшадта  дуулгажа хөөрэхэ хүсэлтэйб.     Энэ сайт дээрэ “Минии тоонто” гэжэ дамжуулга харуулдаг. Хэдэн дамжуулгануудыень һонирхон харааб. Түүхэ судлааша эрдэмтэн Б.Нацагдорж буряад-монголшуудай түүхэ, бүридэл тухай, Нэршүүгэй, Бүреэгэй гэрээнүүд  тухай, ШУА-ийн Түүхын  хүреэлэн...
2012-06-25 12:48:50 Дэлгэрэнгүй »»
Хурлан буух он цагийн хэлхээс (Монголын их тобчиан).
Хэчнээн харанхуй цаг үедч хэчнээн бурангуй нийгэмд ч хүнд өөрийнхөөрөө үлдэх боломж хэзээд байсаар л ирсэн. Зүгээр л бидэнд буруугаа тохох ямар нэгэн шалтгаан хэрэгтэй байдаг. Харин чи өөрийхөө хүсэл мөрөөдлийн төлөө юу хийсэн юм бэ, чи үнэхээр бурангуй, буртагтай гэж бодож буй цаг үеийнхээ нэг хэсэг бололгүй амьдарч чадаж байна уу гэдэг л чухал. Харамсалтай нь ихэнх маань чаддаггүй. Би ч чадаагүй. 1000 хүүхэд цуглуулж байгаад хү...
2012-06-19 03:49:20 Дэлгэрэнгүй »»
Улаанбаатар, Улаан-Үд хотод Чингис хааны мэдээллийн нэгдсэн сантай болно
Буриадын Үндэсний номын сангийн ажилтнууд Улаанбаатарт ажиллаж монгол, орос, англи хэлнээ Чингис хааны тухай баримт мэдээллийн нэгдсэн цахим санг хамтран байгуулах саналыг Монголын Үндэсний номын сангийнханд тавьжээ. Учир нь Буриадын үндэсний тэргүүлэх номын сан Чингис хааны тухай баримт, мэдээллийн цахим санг байгуулж байна. 2005 оноос энэ ажил хийж эхэлсэн аж. Тус номын санд байгаа Чингис хааны тухай хэвлэгдсэн бух материал тухайл...
2012-05-27 11:38:28 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
сурталчилгаа

286px × 140px

сурталчилгаа
Хайх
Дуулагтий - Бэе бэеэ гамнаял
ВИДЕО
Баян-Уул сумаас УТХХэрэгт хэл...
Дангинамни Дуушан Ч.Энхзул Б.Б...
Галттаймни буряад дуун Үгэнь Д...
Оллоо ТВ - Нот-гүй яриа - Д.До...
Дуучин Д.Нямдаваа - Миний бури...
Нютаг уhанай дуун.Дуучин : МУГ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ
 
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ? Монгол дахь Буриадай холбоо гэж хаана байдаг юм ? хэлж өгөөч
» Хадамд гарахаар зэхэж буй охид бүсгүйчүүд болон бүх насныханд...
Л. Намсрай гуайн буриад аялгуун...
» Ашбагад, Худай, Хуасай овгийн талаар мэддэг зүйлсээсээ хуваалцаарай. Энэ овгийн хүмүүс байвал холбоо...
» Uriyadain Donoin xuuged xuugduudei xuuged gej baidaghaa xolbogdiit minii xugshin ejiin duu ni bgaad ...
» 2014 onoi altargana naadamai bayrai mendiie xurgeneb
» Yahan goy yum geesheb,ushuu goy goy zuragnuudii oruulaaraigtii,Balbarai baga altarganai zurag ene te...
сурталчилгаа

286px × 140px