И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Алтаргана Мэдээ мэдээсэл Дуу хүгжэм, радио Видео Түрэлэй холбоо Зурагай сомог Номой hан Гэшүүн Shop Амин Тоонто  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Амин Тоонто Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
«Нэг нутгийн аялгуунд баригдсаны туйлшрал буюу «h» үсгийг хална гэх хоосон айдас»
2014-05-19 06:35:33
«Нэг нутгийн аялгуунд баригдсаны туйлшрал буюу «h» үсгийг хална гэх хоосон айдас»

«Нэг нутгийн аялгуунд баригдсаны туйлшрал буюу «h» үсгийг хална гэх хоосон айдас»

Нэрт эрдэмтэн Ц. Б. Цыдендамбаевын "Буриад-монгол хэлэндэх олон нийтийн болон улс төрийн нэр томъёоны тухай" гэсэн бүтээл, эрдэмтэн Ж.Ш. Дондуковын "Буриад хэлний нэр томьёоны хөгжилийн тухай" мөн Т. А. Бертагаевын "Орчин үеийн монголын уран зохиолын хэлний үгсийн сан" (монгол болон буриад хэлний материал дээр) болон бусад эрдэмтдийн бүтээлд "h" үсгийг "с" үсгээр солих нь буриад хэлэндэх орчин үеийн үгийг (үг хэллэг) шинэ утгатайгаар, тухайлбал: "hонин" -'мэдээ', "сонин"- 'сонин', "hан"- 'сан хөмрөг' и "сан"-'сан' гэх мэтээр ҮГ БҮТЭЭХ АВИА ЗҮЙН АРГА хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ тухай бүр 1920-1930 онуудад Г.Цыбиков, Б. Барадин, Ц. Жамцарано нарын эрдэмтэд мэдэж байснаар барахгүй амьдрал дээр хэрэгжүүлж байсныг тэдний сурах бичиг, өгүүлэл нийтлэл, толь бичиг зэрэг бүтээлүүдээс нь харж болно. Иймээс "h" үсгийг "с"-ээр солих нь манай олонх хүмүүс, тэр ч байтугай зарим эрдэмтдийн буруугаар төсөөлж байгаачлан зүгээр ч нэг механикаар, үсэг авиа эсвэл нутгийн аялгуу өөрчлөж буй асуудал биш билээ. Түүнчилэн үгийн нэгдүгээр үед "с" үсгийг "h"-гаар солих нь буриад хэлний авиа зүйн дүрэмтэй харшилахгүй юм. Тухайлбал: «саhан» -‘цас’ "h" үсгийг "с" -ээр солих "ҮГ БҮТЭЭХ АВИА ЗҮЙН АРГА"-ын онолын үндэслэл нь өнөөдөр буриад хэлэндэх нийгэм, улс төр болон нийгэм эдийн засгийн үгсийн сангийн хурц шаардлага, хязгаарлагдмал байдал, үг дутагдал зэрэг бэрхшээлийг шийдэх тулгамдсан асуудалтай холбоотой юм.

Мөн буриад хэлэндэх дээрх асуудлуудыг шийдэхийн тулд 1920-1930-аад онуудад хэрэглэгдэж байгаад үзэл суртлын шалтгаанаар толь бичигээс хасагдсан үгсийг (жишээ нь: «нам»- ‘нам’, «улас»-‘улс’, «сайд»-'сайд' гэх мэт) эргүүлэн сэргээх хэрэгтэй санагдаж байна. Гэхдээ энэ нь буриад хэлэнд байдаг бүх "h" үсгийг "с"-ээр солино гэсэн үг биш. Бүх нийтээрээ хэрэглэдэг "h" үсэг буриад хэлний авиа зүй болон дуудлагад хадгалагдан үлдэх ёстой. Тухайлбал: «наhан»-‘нас’, «hалхин»-‘салхи’, «саhан» -‘цас’ гэх мэт. Харин шинэ, орчин цагийн үгсийн сан бүрдүүлэх явцын хувьд Зөвлөлт засгийн үед хориотой байсан үг хэллэгийг орчин үеийн утгаар сэргээх ажил (жишээлбэл: хуучирсан үг болох «hайд»-'сановник- сайд түшмэл', орчин үеийн утгаар «сайд»-'министр') гэх мэтээр явагдаж байгаа бол нөгөө талаас зөвхөн нутгийн аялгууны "h" үсгийг дэмжигч талынхны тухайлбал «сурбажалагша»- ‘корреспондент’ гэхийг «hурбажалагша», «сэдэб»- ‘тема’ гэхийн оронд «hэдэб» болгох (дээрх үгс «с»-ээр бичигддэг, «Бурятско-русский словарь». Улаан-Үд. 2008 он толийг харна уу) гэсэн бодит оролдлого нь зарчмын хувьд орчин цагийн үг хэллэг, үгсийн санг бүрдүүлэх амин чухал арга зам, үг бүтээх шинжлэх ухааны аргачлалаас татгалзсан хэрэг мөн. Мөн одоо үед олон буриад хүн (буриад хэл огт мэддэггүй эсвэл муухан гадарладаг) амьдрал дээр "h" үсгийг хэрхэн зөв дуудахаа мэдэхгүй будилдаг агаад тухайн үсгийг дандаа "х" үсгээр дуудагдаж эхэлдэг бөгөөд тухайлбал "hонин" -'сонин мэдээ' гэх гээд "хонин" -хонь' болгох нь бий. Энэ нь тус шинэчлэл хэрэгтэйг харуулж байна. Мөн энэ асуудал төрөлх хэл аялгуугаа сайн эзэмшээгүй, ялангуяа хот суурин газар төрж, өссөн Монголын буриад залуучуудын дунд ч гардаг юм. Тэдний ихэнх нь «с» үсгийн оронд байнга «х» үсэг шиг дуудагдаж байдаг «h» үсэг байх хэрэгтэй хэмээн андуугаар бодож байдаг юм.

Ийм учраас шинэ үг хэллэг бий болгож, толь бичгээс хуучин үгс сэргээхдээ "с" үсгийг "h" үсгийн оронд хэрэглэх нь буриад хэл сайн мэдэхгүй, эсвэл огт мэдэхгүй хүмүүст хэл сурахад нь дөхөм болох хамгийн зөв сонголт юм. Үүнээс гадна буриад хэлний "h" үсэг орсон бүх үгсийг 1939 оноос өмнө зөвхөн "с" үсгээр бичдэг байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Шэнэхэний буриадуудын хэлний туршлагад тоомсоргүй хандах хэрэггүй. Шэнэхэний буриадууд одоо хүртэл "h" гэж үсэг огт байхгүй, энэ үсгийн оронд "с" үсэг бичдэг босоо монгол бичигээ хэрэглэж байгаа. (1936 он хүртэл Буриад-Монголын Бүгд Найрамдах улсын албан ёсны бичиг байсан.) Гэвч энэ нөхцөл байдал нь Өвөр Монголд 80-90 жилийн турш тэдэнд ярианы хэлэндээ "h" авиаг ашиглахад огтхон ч саад болоогүй хадгалдсаар байгаа. Мөн бичиг үсэгтээ "с" үсгийг ашиглаж байгаа нь шэнэхээн буриадуудад Монгол Улс болон Өвөр Монголын бусад бүх монголчуудтай харьцахадаа чөлөөтэй ойлголцоход нь тус болдог юм. Ийм маягаар "h" үсгийг "с"-ээр солих явдал нь нутгийн аялгыг үгүй болгоно гэж эмээгсдийн бодож байгаачлан үндсэн нутгийн аялгыг ор тас үгүй хийх механик арга биш бөгөөд харин буриад хэлэнд шинэ үгийн сан, шинэ үг хэллэг бий болгох үндсэн арга замуудын нэг төдий хэрэг юм.

 

Орос хэлээр бичсэн ОХУ- ШУА-ийн докторант Санжаагийн Жамьян http://asiarussia.ru/ Орчуулсан: С.Майдар.

Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Шэнэ ном
Эрхим хүндэтэ Монгол Уншагшад!Энэ үдэрнүүдээр Улаан-Баатарай "Нэпко"-хэблэлдэ мини "Тэмүүжин" гэжэ ном гараад байна. Номын дэлгүүрээр хараарай.Зохёогшо Алексей Гатапов....
2014-09-25 02:53:09 Дэлгэрэнгүй »»
«Хэл бичгээ зөвхөн нутгийн аялгууны хүрээнд хөгжүүлэх нь ирээдүйгүй зам»
«Хэл бичгээ зөвхөн нутгийн аялгууны хүрээнд хөгжүүлэх нь ирээдүйгүй зам» ОХУ-ын ШУА-ийн Монгол, Будда, Төвд судлалын аспирант, Монголын "Буриад судлалын Академийн" гишүүн Санжаагийн Жамьян буриад бичгийн хэлийг нэгаялгуунд "хөрвүүлсэн" нь я...
2014-05-20 09:59:52 Дэлгэрэнгүй »»
“БУРЯАД ХЭЛЭНЭЙ ҮСГЭЛДЭР, МҮНӨӨДЭР, ҮГЛӨӨДЭР” СЭДЭБТЭ ЭРДЭМ ШЭНЖЭЛГЫН БАГА ХУРАЛАЙ УДИРДАМЖА
“БУРЯАД ХЭЛЭНЭЙ ҮСГЭЛДЭР, МҮНӨӨДЭР, ҮГЛӨӨДЭР” СЭДЭБТЭЭРДЭМ ШЭНЖЭЛГЫН БАГА ХУРАЛАЙ УДИРДАМЖАЗохёон байгуулагшад: Буряад судлалын академи, “Антоон Мостаэрт” Монгол  судлалын түбЗорилго: Хүн төрөлхтний даяаршиж буй өнөөгийн нийгэмд Монгол ...
2012-12-04 01:53:52 Дэлгэрэнгүй »»
НОМЫН ХУРИМ - ёслолд хүрэлцэн ирнэ үү!
Гутаар Хальбан омогой Өвхөөндийн Дашдондогийн бичсэн "Буриадууд Онон ,Гурван харуул нутгийн тэмдэглэл" номын хурим 2012 оны 11 сарын 3-ны өдрийн 11 цагт Баянзүрх авто вокзалын зүүн хойно " Экпресс модул" компанийн байранд болно. Хажуудаа 2 давхар ...
2012-11-05 11:44:29 Дэлгэрэнгүй »»
“Алтаргана-2012” уласхоорондын наадам угтуулан БУРЯАД-МОНГОЛШУУДАЙ САЙТ
    Монгол ороной toonto.mn сайт нээгээд, ямар һонин юумэ мэдэжэ болохо  аргатайбди  гэжэ “Буряад Үнэн” сониной уншагшадта  дуулгажа хөөрэхэ хүсэлтэйб.     Энэ сайт дээрэ “Минии тоонто” гэжэ дамжуулга харуулдаг. Хэдэн дамжуул...
2012-06-25 12:48:50 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
<
Хайх
Дуулагтий - Тэсэнэгүйби
ВИДЕО
Оллоо ТВ - Нот-гү...
Бадамгарав - Алт...
Дуучин Д.Нямдава...
Нютаг уhанай дуу...
Буриад дуу. Нүгэ...
С.Жавхлан Хамаг ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ