И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Алтаргана Мэдээ мэдээсэл Дуу хүгжэм, радио Видео Түрэлэй холбоо Зурагай сомог Номой hан Гэшүүн Shop Амин Тоонто  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Амин Тоонто Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
БУРИАД ТУУЛЬС ДАХЬ ЗАН ҮЙЛИЙН УЛАМЖЛАЛ
2014-03-13 02:28:09
БУРИАД ТУУЛЬС ДАХЬ ЗАН ҮЙЛИЙН УЛАМЖЛАЛБуриад зон эрт урьд цагаас эхлэн үлгэр туульсыг зохион хайлж, үеэс үед уламжлан иржээ. Буриад ардын туульс цаглашгүй арвин бөгөөд судалгааны хэрэглэгдэхүүн болон судлагдсаар эдүгээ зуу гаруй жил болжээ. Гэсэн хэдий боловч судалж амжаагүй зүйл асар арвин байна. Үүний нэг нь буриад туульс дахь зан үйлийн уламжлал юм. Гэтэл буриад туульс буриад зоны аж төрж ирсэн ёс заншил, зан датгал, хэв суртал, зан үйлийг үе үеэр нь үргэлжлүүлэн өвлөн хадгалж дархалсаар иржээ.
Буриад туульс дахь зан үйлийн уламжлалыг авч үзэхэд төрт ёсны зан үйлийн уламжлал, аж төрөх ёсны зан үйлийн уламжлал, мөргөл залбирлын зан үйлийн уламжлал бүрэн цогцолжээ.
Төрт ёсны зан үйлийн уламжлал. Төрт ёс гэдэг тухайн үндэстэн ястны түүхэнд оршин тогтнож эмхлэн байгуулсан төр засаг, омог овгийн байгуулал, барьж хэрэгжүүлсэн хууль цааз, хэв журам, заншиж тогтсон зан заншил, хүндэтгэж бишрэн дагадаг захирч захирагдах ёс зэргийг агуулсан хүн зоны харилцааны уламжлал шинэчлэл юм.
Төрт ёсны зан үйл нь ёсыг ёслон төрийг төрлөн, уулзаж учран харилцахдаа хэрхэх хийгээд хүндэтгэн найрсах ба нэр хүнд ёс журмаа сахих, ачлал тус, өршөөл нигүүлсэл халамж хайр, гэсхээл цээрлэл тэргүүтнийг агуулсан хүмүүсийн харилцааны соёл юм. Буриад туульсад төрт ёсны уламжлал маш арвин байгаа бөгөөд буриад Жангарын туульд: Түрэ гэжэ түбхыжэ ёhо гэжэ ёдойжо hууба ха (төр хэмээн төмбийж ёс хэмээн ёмбойж суув гэнэ) гэж өгүүлжээ. Ёоро Ёгшоолой туульд туулийн баатар Ёоро Ёгшоолой Харалтуу мэргэн хааны охиныг гуйхдаа борвин дээрээ бохилзон, тахим дээрээ тахилзан хүндэтгэн найрсаж байна. Ёоро Ёгшоолой баатар хүнийхээ нэр хүнд, шударга ёс, журмыг сахиж хүнд хүчир нум сумаа тосож угтсан хүнд өгөлгүй, хүргэн хүүгийн ёсыг дагаж морио бариулалгүй, төв шударгын ёсыг дагаж босгон доор хөндлөн хэвтсэн хүнээс жийрхэлгүй дээгүүр нь алхаад, хааны харцнаас далдиралгүй орж ирж байна. Осоодор мэргэн туульд хүч бяд муутай амьтдыг хүчтэний савраас аварч хожим ач тусыг нь хүртдэг. Айдуурай мэргэн туульд Агуу ногоон дүүхэй албат зондоо Заха ёhоо харыт, Түрэ ёhоо hахийт гэж чандлан захиж хэлдэг. Алтан шагай хүбүүн туульд: өөрийг нь харваж алсан Ёргоодой мэргэнийг Алтан шагай мэргэн мориныхоо ачаар ахин амилаад байхдаа өршөөн нигүүлсэж мөнхийн усаар амилуулаад анд нөхөд болдог. Ёоро Ёгшоолой туульд: Адуу малдаа эзэн болсон эрэмгий шаламгай мангасын охиныг хайрлан халамжилж их хатнаа болгож авдаг. Аламж мэргэн туульд: Харын ихээр хардаж борын ихээр бордсон Хар, Шар зутан хоёр авгаа гэсгээн цээрлүүлдэг. hайдар Буйдар туульд: Хоёр дүүгээ хорлосон hарьял гоохон эгчээ морины сүүлнээс чиргүүлж цээрлүүлдэг гэх мэт төрт ёсны зан үйлийн үйлдлийг өгүүлсэн өгүүлэмж гэвэл далай баян.
Буриад ардын баатарлаг туульс дахь зан үйлийн төрт ёсны уламжлалыг мэнд хүндийн, нялхсыг угтах зоог шүүс хүндэтгэлийн, найр наадмын, хурим тойн зан үйл, үг хэллэг хэмээн авч үзэв.
Шарайд Г.Гантогтох
Буриад Судлалын Академийн
Хэл, зохиолын салбарын эрхлэгч,
МУИС-ийн багш, доктор /Sc.D/,
профессор
Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Ган-Очир: Эрчүүдэд байдаг дурлалын бүх өвчин надад бий
  Яруу найрагч Д.Ган-Очир хэмээх энэ буриад цустай залууг Монголын яруу найргийн нэгэн үеийн төлөөлөл болон орж ирсэн тэр цагаас нь эхэлж таних юм. Тэрбээр аливаа юманд мэдрэмжтэй хийгээд ур ухааныг тааруулахдаа сүрхий. Орчин цагийн дууны яр...
2014-09-12 03:56:06 Дэлгэрэнгүй »»
Буриад эхнэрийн толгойн гоёл зарна
Буриад эхнэрийн толгойн гоёл (одоогийн Дорнод аймаг Дашбалбар сумын иргэн 1910 онд төрсөн Пушаал овогтой Пагам-д өвлөгдөж ирсэн) зарна. Утас: 88767082, 99781604  ...
2014-07-18 04:33:22 Дэлгэрэнгүй »»
Жигжит Баясхаланов Буряад ороноо суурхуулна.
Үнгэрэгшэ жэлэй эсэстэ Москва хотодо буу зэмсэг бүтээдэг уран дархашадай “Арсенал” гэжэ  мүрысөөндэ буряад дархашанай бүтээл үндэр сэгнэлтэ абажа, түрүү һуури эзэлбэ. “Гал-уһан” гэжэ нэрэтэй үзэсхэлэнтэ гоё хутагые гүрэнэй алдар солото...
2014-01-10 05:38:46 Дэлгэрэнгүй »»
"Буряад арадай түүхэ домог ба нангин шүтөөнэй газарнууд"
"Нэн эртэ сагта монгол угсаатан Манжа ба Хитадай можоһоо, ехэ Монголой газарһааэхилээд Ойхон, Бархан, Байгал далай хүрэтэр нүүдэлтэй байһан юм", - гэжэ баргажан буряадуудай түүхэ домог соо профессор Ж.Сажинов бэшэһэн байдаг.  Н...
2013-12-10 07:55:55 Дэлгэрэнгүй »»
Дэлхийд данстай "Зэсийн эрэлчин", геологич,Сэлэнгийн буриадуудын төлөөлөл Тавангууд овгийн Дoндогийн Гарамжавын дурсамж тэмдэглэл.
Долдугаар ангид сурч байхаасаа л геологич болохыг мөрөөдсөн                                  Д.ГарамжавДондог овогтой Гарамжав миний бие нь албан ёсны баримт бичигт тус...
2012-11-08 11:34:09 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
<
Хайх
Дуулагтий - Улаалзай
ВИДЕО
Оллоо ТВ - Нот-гү...
Бадамгарав - Алт...
Дуучин Д.Нямдава...
Нютаг уhанай дуу...
Буриад дуу. Нүгэ...
С.Жавхлан Хамаг ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ