И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Мэдээ мэдээсэл Номой hан Дуу хүгжэм Угай бэшэг Видео Гэрэл зураг Гэшүүн Монгол гүрэнэй буряадай эмхинүүд Бизнес hанал Холбогдохо  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Байгууллага Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон Бизнесс
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
МОНГОЛ ДАХЬ БУРИАД СУДЛАЛЫН ТОВЧ ТОЙМ
2014-02-05 08:02:44
МОНГОЛ ДАХЬ БУРИАД СУДЛАЛЫН ТОВЧ ТОЙМБуриад судлалын өнөөгийн байдал
Буриад судлалын академын ерөнхийлөгч доктор /Ph.D/ М.Одмандах

Монгол судлалын нэгэн салбар болсон “буриад судлал” одоогоос 60 гаруй жилийн тэртээ эхэлсэн хэдий боловч монгол судлалын нэгэн хавсарга судалгааны хүрээнд явж ирснээс бус бие даасан судлагдахууны хувьд төдийлөн нарийвчлан судлагдаагүй явсаар өдий хүрсэн байна. Монголын түүх-угсаатан зүй, ардын аман зохиол, урлаг, утга, соёл судлал зэрэг судалгааны хүрээнд тодорхой эрдэмтэд судалгаа хийж, ШУА-ийн Хэл зохиолын болон Түүхийн хүрээлэнгээс эрдэм шинжилгээний экспедицээр 10 гаруй удаа, Буриад Судлалын Академиас нэг удаа монголын буриадуудын амьдран суудаг аймаг, сумаар явж, аман зохиол, түүх, угсаатны зүйн холбогдолтой, эд өлөг, эх хэрэглэгдэхүүнийг сурвалжлан цуглуулж, хүрээлэн, академийн сан хөмрөгт хадгалсан байна. 
Гэвч тал бүрээс нарийвчлан судалсан зүйл нэн ховор байгаа нь Монголд “буриад судлал” төдийлөн бие даасан салбар болоогүйг харуулж байна. Энд түүхэн нөхцөл шалтгаан байсныг үгүйсгэх аргагүй. Харин энэ үед академич Б.Ринчин, түүхч, эрдэмтэн зохиолч Х.Пэрлээ, угсаатан судлаач эрдэмтэн Х.Нямбуу, доктор, профессор Б.Сумьяабаатар, Ж.Цолоо, Г.Гантогтох зэрэг манай нэртэй судлаачид тодорхой хүрээ, хязгаарын дотор эрдэм судлалын ажил эрхэлж, илтгэл, өгүүлэл, ном товхимол нийтлүүлж байсан нь сайшаалтай хэрэг юм. Тэд бол монгол дахь буриад судлалын эх суурийг баттай тавьж өгсөн гавьяатай хүмүүс. Түүний буухиа өнөөдөр улам батжин, өргөжин тэлж байгааг бид харж байна.
Харин 1990 оны ардчиллаас хойш монголын ястан угсаатнууд түүх, аман зохиол, хэл, соёл, ёс заншлаа сэргээх, түүнийг судлан тодорхойлох талаар чөлөөтэй болж, төдий чинээгээр судлаачид бие даасан эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хийх болсон нь монгол судлалд чухал зүйл байсан юм. Үүний үр дүнд цөөнгүй эрдэмтэд ойрад, дархад, хотгойд, буриад судлалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж, нэг сэдэвт зохиол болон эрдэм шинжилгээний өгүүлэл, ном бичиж хэвлүүлэх болсон нь монгол судлалд, тэр дундаа ястан, угсаатан судлалд тодорхой ахиц дэвшил гарсныг харуулж байна. 
Өнөөдөр Боржигон судлалын төв, ойрад судлалын “Тод номын гэрэл төв”, Хотгойд судлалын төв, Буриад судлалын академи, Дархад судлалын нийгэмлэг, Барга судлалын төв, Үзэмчин судлалын төв зэрэг ТББ-ууд бий болж ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон гадаадын судалгааны байгууллагуудтай хамтран түүх, утга соёл, ястан угсаатны соёл, ёс заншил, аман зохиолын талаар эрчимтэй судалгаа хийж байгаа нь “Монгол судлал”-д оруулж буй тэдний хувь нэмэр юм. Ингэж монголчууд өөрсдийн ястан, угсаатны талаарх иж бүрэн судалгааг бүрэн хийж чадах аваас монгол судлал жинхэнэ утгаараа хөгжиж, шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болох боломжтой. 
Буриад судлалын асуудлаар сүүлийн жилүүдэд манай улсад “Алтаргана-2000” наадмын хүрээнд “Буриад монголчуудын угсаа-түүхийн зарим асуудал”, 2008 оны 4-р сард Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Дархад, Буриад судлалын зарим асуудал”, мөн 5-р сарын 14-нд Дорнод аймагт Дорнод Монголын дээд сургууль, ОХУ-ын Буриад улсын их сургуультай хамтран “Буриад ертөнц: үзэл баримтлал ба хэл соёлын бодлого” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, 2008 оны 5-р сарын 23-нд Буриад Судлалын Академиас зохион байгуулсан “Буриад судлалын тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, 2008 оны 10-р сарын 22-нд Буриад хэлний олон улсын өдөрт зориулсан “Орчин үе ба буриад судлал” дугуй ширээний ярилцлага, эрдэм шинжилгээний бага хурал зэргийг хийсэн нь буриад судлаач эрдэмтдийн хувьд бүтээсэн хийснээ олон нийтэд түгээхэд ихээхэн ач холбогдолтой болсон. 
2010 оны 6-р сарын 23-24-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хуралдсан “Нүүдлийн соёл иргэншил ба буриад монголчууд” сэдэвт олон улсын хурал нь “Алтаргана-2010” олон улсын наадмын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд тус хурал нь нүүдлийн соёл иргэншилд буриад монголчуудын оруулсан хувь нэмэр, түүхэн үүрэг, тэдний амьдралын хэв маяг гэх мэт олон талын сэдвийг хамарсан өргөн хүрээнд олон улсын түвшинд манай академийн зүгээс санаачлан зохион байгуулж байгаа анхны хурал гэдгээрээ бидний хувьд онцгой ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна. Энэ нь Буриад судлалын академиас ижил төстэй бусад олон улсын байгууллагуудтай цаашид хамтран ажиллах олон талын үйл ажиллагааны эхлэл болов.
Мөн зарим эрдэмтэд гадаад улс орнуудад болсон эрдэм шинжилгээний бага хурал, симпозумд удаа дараа оролцож илтгэл хэлэлцүүлж, цөөнгүй өгүүлэл, судалгааны бүтээл хэвлэгдэх болсон нь монголын буриад судлал бие даасан нэгэн салбар болон хөгжих боломжтойг харуулж байна. 
Тус академиас ISBN 978-99929-77-24-8 дугаар бүхий “Буриад судлал” сэтгүүлийг 2008 оноос эрхлэн хэвлүүлж эхэлсэн бөгөөд жилд нэг дугаар гаргаж байна. Тус сэтгүүлд сүүлийн гурван жилийн хугацаанд гадаад, дотоодын эрдэмтдийн бичсэн 80 орчим эрдэм шинжилгээ, судалгааны болон сурталчилгааны өгүүлэл, аян замын тэмдэглэл хэвлэгдсэн нь буриад судлал, монгол судлалд оруулж буй томоохон хувь нэмэр болж байна. Бид цаашид уг сэтгүүлийг өргөжүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй сэтгүүл болгохын төлөө чармайн ажиллаж байна.
Буриад судлалыг хөгжүүлэхийн төлөө бие сэтгэлээ чилээн, оюун бодлоо хөвчилж байгаа Б.Сумьяабаатар, Г.Гантогтох, Г.Цэрэнханд, Р.Рэгзэндорж, Л.Галбаабадраа, Д.Дамдинжав, Д.Ханджав, Т.Галсан, Б.Ширнэн, А.Оюунтунгалаг, Л.Цэрэнчимэд, С.Алтанцэцэг нарын судлаачдын буухиаг үргэлжлүүлэх залуу судлаачдыг бэлтгэх нь монголд буриад судлал тасралтгүй, залгамж холбоонд хөгжих бодит боломжийг нээх юм. Ахмад, залуу судлаачдын нягт холбоог хангах нь бидний цаашид анхаарах гол зүйлийн нэг гэж бодож байна.
Буриад судлал ийм төвшинд хөгжихөд 1994 оноос эхэлсэн буриадын “Алтаргана” наадам үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд буриадаа гэсэн ухамсар, сэтгэлгээ, буриад монголчуудаа гэсэн сэтгэлийг бадраасан, цаашид судалгаа шинжилгээний ажил эрхлэх зайлшгүй шаардлагатай төдийгүй цаг нь болсон гэдгийг ухааруулсан том үйл явдал байсан юм. Тийм учраас “Алтаргана” наадмын түүхэн ач холбогдол, ирээдүйн үүргийн талаар мартаж хэрхэвч болохгүй бөгөөд цаашид улам өргөн дэлгэр болгож, буухиаг таслалгүй авч явах нь монгол улсад амьдарч буй буриадуудын ч бус олон улсын хэмжээний үндэстэн дамнасан асуудал болоод байна.
Өнөөдөр Алтаргана наадам олон улсын хэмжээний болж өргөжсөнтэй холбоотойгоор жирийн ард олон очиж үзэх, оролцох нь ховор болж байгаа нь нэг талаас учир дутагдалтай байна. Учир нь ард түмний, жирийн буриад өвгөдийн санаачилгаар бий болсон ч гэлээ хүрээ тэлэн өргөжих тусам жинхэнэ оролцох ёстой хүмүүс нь хамрагдах боломж нь багасаж байгаа юм. Энэ байдлыг соргогоор мэдэрсэн нутгийн өвгөдийн санаачилга, дэмжлэгтэйгээр Дорнод аймагт “Миний тоонот” буюу бага Алтаргана наадмыг Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумдыг хамруулан жил болгоны 5-р сарын сүүлийн долоо хоногийн бямба, ням гаригт буриад сумдаар дамжин зохион байгуулдаг болсон нь буриад түмэн жинхэнэ утгаараа соёл, боловсролоо хадгалж үлдэх, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо залгамжлуулах, Олон улсын Алтаргана наадамд Дорнод нутгаа төлөөлөн оролцох авьяастануудыг сонгон шалгаруулах бодит боломжийг олгож байгаа нь сайшаалтай. 
Тус академиас сүүлийн жилүүдэд “Буриад хэлний олон улсын өдөр”-ийг тогтмол тэмдэглэж ирлээ. Анх 2008 оны 10-р сараас эхлэн “Орчин үе ба буриад судлал” сэдвээр хэлэлцүүлэг онол-практикийн бага хурлыг зохион байгуулснаас хойш жил бүр онцлог сэдвийг хөндөн ярилцаж, санал зөвлөмж, бодлогын чанартай зүйлсийг хийсээр ирлээ. 2012 онд гэхэд доктор, профессор Г.Гантогтохын “Буриад аялгууны толь”-ийн тухай хэлэлцэж, түүний хэрэглээг нэмэгдүүлэх, олон нийтэд түгээн сурталчилах талд анхаарсан бол 2013 онд МҮОНТ-ийн MN2 суваг телевизээр нэвтрүүлж буй буриад хэл-аялгуугаарх нэвтрүүлгийн хэл, чанарын тухай хөндөж, өнөөдрийн буриад хэл-аялгууны хэрэглээний асуудлыг тусгайлан хэлэлцсэн нь ихээхэн ач холбогдолтой боллоо. Үүний үр дүнд тус телевизийн нэвтрүүлгийн чанар, хэл-аялгууг сайжруулах талаар төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байхаар тогтов. Энэ мэтээр Буриад судлалын академи нь олон талт ажлыг гүйцэтгэж, эрдэм шинжилгээ судалгааны ажилдаа ахиц гаргасаар байна.
“Алтаргана-2014” наадам нь анх зохион байгуулагдсан Дадал сумандаа болох бөгөөд энэ үеэр “Алтарганын түүх, соёл, угсаатны түүхэнд оруулсан хувь” нэмэр гэсэн сэдвээр олон улсын хурлыг 2014 оны 7-р сард Дадал суманд зохион байгуулж, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, мөн чанарыг олон нийтэд ил тод гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр буриад зон олны бахархал, омогшлыг төрүүлж, угсаатан, соёл, өв уламжлалыг буухиалан өртөөлөх үүрэг хүлээсэн тус наадмын талаарх цэгцтэй ойлголтыг олон нийтэд өгөхөөс гадна, түүхэн үүрэг, үнэ цэнэ, мөн чанарыг таниулахад ихээхэн дэм тустай зүйл болно гэж бодож байна.

Буриад хэл, аялгуу судалсан тойм

Монгол эрдэмтэд буриад-монгол хэл аялгууны талаар бие даасан дорвитой судалгаа шинжилгээний бүтээл сүүлийн жилүүдэд цөөн боловч хэвлэгдсэн байна. 
Профессор Ж.Санжаа “ОЦМХ-ний авиазүй” /1996/ бүтээлдээ буриад-монгол хэлний авиа зүйн зарим онцлогийг дурьдсан бол профессор Ц.Өнөрбаян “ОЦМХ-ний үгзүй” /1998/ бүтээлдээ үгзүйн талын зарим онцлогийг дурьдсан ба мөн академич Д.Төмөртогоо “Монгол хэлний түүхэн хэлзүй” номын 1 боть “Түүхэн авиа зүй” /1996/ бүтээлдээ буриад хэлний авианы зарим түүхэн хувьсал онцлог талаас нь судлаж дүгнэлт гаргасан байна. 
Мөн түүнчлэн ШУА-ийн ХЗХ-ийн эрдэмтдийн хамтран бүтээсэн “Монгол хэлнүүдийн харьцуулсан хэл зүй” /1983 он/ хамтын бүтээлд авиа зүй, үг зүй талаас нь харьцуулан судалсан байдаг нь буриад аялгууны талаар монголд судалсан томоохон бүтээлүүдийн нэг болсон. 1987 онд эрдэмтэн Г.Гантогтох “БНМАУ-ын нутгийн аялгууны толь бичиг” хамтын бүтээлд “Буриад аялгуу”-ны талаар дэлгэрэнгүй бичсэн боловч 1988 онд цөөн тоогоор, мөн 1992 онд БНСУ-ын Сөүл хотод мөн цөөн тоогоор хэвлэгдсэн тул манай улсын дотор иргэд, судлаач, хувь хүмүүст төдийлөн хүртээмжтэй хүрч чадаагүй байна. Уг толь нь орчин цагийн монголд хэлний буриад хэл аялгууг судлах үгийн сангийн гол хэрэглэгдэхүүн болохуйц том бүтээл болсон юм. Уг толийг нэмэн дэлгэрүүлж, Монгол дахь Антон Мостартын сангийн тусламжтайгаар дахин шинэчлэн хэвлүүлэх гэж байна.
Хэл шинжлэлч, доктор /Ph.D/ Б.Ширнэн “h”-авиаг судлахын оршилд” /УБ, 2005/ гэсэн “h” авианы тухай авиан зүйн талаас нь мөшгин хөөсөн нэг сэдэвт судалгааны бүтээл нь буриад хэл аялгууны нэгэн өвөрмөц онцлогийн нэг “h” /Лхэ/ авиаг дэлхийн хэл аялгууны ижил төстэй үсэг h /Англи хэлний “эйч” үсэг, авиа/ болон авиалбарын талаар иж бүрэн судалгаа хийсэн нь ихээхэн олзуурхууштай ажлын нэг болсон.
Буриадын хэл аялгууг дагнан судлаж Т.Цэрмаа “Ага аялгуу” /2004/, Г.Батзаяа “Монгол хэлний нутгийн аялгуунуудын авианы харьцуулал” /2007/ зэрэг сэдвээр хэлшинжлэлийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан бол МУИС-ийн багш Г.Гантогтох “Буриад аялгууны үгийн сангийн бүрэлдэхүүний онцлог”, “Монгол зан үйлийн аман зохиолын уламжлал” зэрэг сэдвээр дэд докторын болон шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан нь буриад хэл аялгууг тогтолцоонд нь судалсан томоохон бүтээлүүдийн нэг болсон байна. Иймээс дээрх судалгаануудад буриадын хэл аялгуу, тэр дундаа үгсийн сангийн талаас нь харьцуулан судалж дүгнэлт хийсэн нь буриад судлалд томоохон хувь нэмэр болсон гэж дүгнэж болох юм.
Мөн Дорнод дээд сургуулийн багш, доктор /Ph.D/ С.Алтанцэцэг “Буриадын ардын дууны хэл соёлын судалгаа” сэдвээр хэлшинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалсан нь шинэлэг, сонирхолтой судалгааны ажлын нэг болжээ. 
Буриад монгол хэлний аман аялгууг судлахад хэрэглэгдэх тулгуур эх материалын арвин их цуглуулга нь ШУА-ийн ХЗХ-ийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байна. ХЗХ-ийн нутгийн аялгуу судлалын эрдэм шинжилгээний ангийн судалгаа, мөн МУБИС-ийн эрдэм шинжилгээний ангийн судалгааны материалуудад түшиглэн буриад хэл аялгууг судлан, авиазүй, үгзүй, үгийн сангийн түвшинд иж бүрэн судалгаа хийх нь нэн шаардлагатай байна. 
Сүүлийн жилүүдэд Дорнод дээд сургуулийн багш нар буриад хэл аялгууны талаарх судалгааг хийж эхлээд байгаа бөгөөд тухайлбал доктор /Ph.D/ Л.Цэрэнчимэд, докторант С.Алтанцэцэг, магистр Л.Болормаа нарын судлаачид авианзүй, тользүй, үгзүй, үгийн сангийн чиглэлээр цөөн бус өгүүлэл, ном гарын авлага хэвлүүлжээ. Судлаач С.Алтанцэцэг анх удаагаа “Буриад хэл аялгууны зөрөөтэй үгийн толь” /2007/ гэсэн бэсрэг толь бичсэн нь Дорнодын хорь, ага аман аялгууны халх аялгуунаас зөрөөтэй үгийг тайлбарлан хэвлүүлсэн нь судлаачдад нэн хэрэгтэй ном болов. Мөн эрдэмтэн Л.Цэрэнчимэд “Буриад аялгууны үгийн сангийн зарим онцлог” /2009/ ном хэвлүүлсэн бөгөөд үүндээ буриадын өвөрмөц хэлц, хоршоо үг, орос хэлнээс буриад хэл аялгуунд орж хэвшсэн хэллэг зэрэг үгийн сангийн онцлогийг харуулсан бэсрэг бүтээл туурвисан нь сүүлийн үед буриад аялгууг судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Энд доктор Б.Ширнэний нэгэн бүтээлийг дурдах нь зүйтэй. Юу гэвэл буриадын хэл аялгууг түүх, угсаатан зүйтэй холбож тайлбарлан бичсэн “Буриадын нүүдэл-хэл аялгууны учир” /2005/ бүтээл хэвлүүлсэн нь сонирхолтой, танин мэдэхүйн чанартай бүтээл болсон байна. Буриадын хэл аялгууг түүхэн нөхцөл, угсаатны онцлогтой уялдуулан тайлбарласан нь судлаачдын сонирхолыг татаж байна.
Цаашид буриад хэл аялгууг түгээн дэлгэрүүлэх, мөхөөхгүй байхын тулд буриад айл өрх буриад аялгуугаараа ярих, хэлэлцэх нь чухал байгаагаас гадна буриад хэл аялгууг заан сургахад ихээхэн анхаарах шаардлагатай болоод байна. Судалгааны төвшинд материал хангалттай байгаа ч хэрэглээ талд түлхүү анхаарах нь гол зүйлийн нэг болоод байна.

Үргэлжлэл бий...
Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Зарлал. Баяндун сумын оюутан залуучуудад.
Мэндээ. Улаанбаатар хотод ажиллаж суралцаж буй оюутан, залууст зориулсан "Өөрийгөө таньж удирдахуй" сэдэвт лекц, уулзалт 2017.04.08-ны Бямба гарагт 11:30 цагт "Жонон" дээд сургуулийн лекцийн танхимд болно. Лекцийг Удирдлагын академийн багш Доктор, дэд профессор, лектор Т.Алтанцэцэг уншина. Уг үйл ажиллагаанд хамрагдсан оюутан залуучуудын бүртгэл, судалгааг Нутгийн зөвлөлийн зүгээс хийнэ. Иймд оюутан залуус та бүхнийг уг үйл ажиллагаанд идэвхтэй...
2017-04-06 08:40:12 Дэлгэрэнгүй »»
ТООНТОЁО, ЭЖЫГЭЭ ХАЙРЛАЖА ЯБАГТЫ
Бурханаhаа заяаhан бууса, буряадай гуламта нютагтаа, бултадаа hайнаар hуужа байнагты, улас, зонтной жаргалтай л, Улан-Үдэм гоёхон л байна. Арад зоной сагай hайнhаа ажа hууhан хүхэ мүнхэ сэлхир тэнгэри доро, багахандаа нюдөө нээжэ, балшар наhандаа аршаан уhаарнь ундалжа үдэhэн, байгши зонуудынь жаргалтай, байдал hайтай Монгол гүрэнэй Хэнтэй аймагай Дадал сомонhоо мэндэшэлнэб. Тооното нютагни, түмэн олонни, хуhан сэргэмни, хүлэглэhэн...
2017-01-26 11:21:49 Дэлгэрэнгүй »»
Агинских танкистов – чемпионов мира наградили командирскими часами и планшетами
5 сентября во Дворце культуры Агинского состоялось торжественное чествование чемпионов России 2014 года и первых чемпионов мира по танковому биатлону в командном зачете, уроженцев Агинского Бурятского округа. Об этом сообщает корреспондент «Забмедиа.Ру». На открытом военном УАЗике они проехали по главной улице окружного центра. Затем в киноконцертном зале «Амар сайн» прошло чествование чемпионов – танкистов. Булат Цыренов, Сандан Дашиев и Б...
2014-09-09 04:05:05 Дэлгэрэнгүй »»
Монгол Улс байгаа нь бидний бахархал
Буриадаас хоёр бүсгүй иржээ. Тэд Буриадынхаа соёл, зан заншлыг сэргээх зорилготой бөгөөд монголчуудаас энэ талын туршлага судалж, цөөнгүй хүнтэй уулзах төлөвлөгөөтэй аж. Тэд бол "Буриадын эмэгтэйчүүд Өүлэн эхийн төв" байгууллагын тэргүүн Бундаева Елена, гишүүн  Зыдрабин Будидма нар юм. Бундаева Елена Монголд 14 жилийн өмнө ирж байсан хүн. Зыдрабин Будидма Европ хэлний дээд сургуульд багшилж байгаад 2006 онд нутаг буцсан юм байна....
2012-11-15 03:52:06 Дэлгэрэнгүй »»
ОХУ-д суугаа буриадууд Монголд аялах, суралцах, хөдөлмөр эрхлэх, оршин суух тухай саналууд /Предложения по вопросу обучения, туризма, предоставления местожительства и трудоустройству российских бурят в Монголии /
Монгол улсын хойт хэсэг байсан буриадын нутагт амьдарч байгаа буриад монголчууд өөрийн эрхгүй 17-р зууны үеэр улс төрийн шалтгаанаар оросын улсын харьяат  болсон боловч  өөрсдийгөө монголчуудын нэг хэсэг гэдгээ өнөөг хүртэл мартаагүй бөгөөд одоо Буриадаас Монголд суралцах, ажиллахаар ирж байгаа буриад залуучуудын тоо нь сүүлийн үед жил тутам нэмэгдэж байна. Түүнээс гадна Буриадаас ирж байгаа жуулчид, хувь хэвшлийнхэн, хамаа...
2012-11-13 04:31:03 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
сурталчилгаа

286px × 140px

сурталчилгаа
Хайх
Дуулагтий - Ямарханлаав
ВИДЕО
Баян-Уул сумаас УТХХэрэгт хэл...
Дангинамни Дуушан Ч.Энхзул Б.Б...
Галттаймни буряад дуун Үгэнь Д...
Оллоо ТВ - Нот-гүй яриа - Д.До...
Дуучин Д.Нямдаваа - Миний бури...
Нютаг уhанай дуун.Дуучин : МУГ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ
 
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ? Монгол дахь Буриадай холбоо гэж хаана байдаг юм ? хэлж өгөөч
» Хадамд гарахаар зэхэж буй охид бүсгүйчүүд болон бүх насныханд...
Л. Намсрай гуайн буриад аялгуун...
» Ашбагад, Худай, Хуасай овгийн талаар мэддэг зүйлсээсээ хуваалцаарай. Энэ овгийн хүмүүс байвал холбоо...
» Uriyadain Donoin xuuged xuugduudei xuuged gej baidaghaa xolbogdiit minii xugshin ejiin duu ni bgaad ...
» 2014 onoi altargana naadamai bayrai mendiie xurgeneb
» Yahan goy yum geesheb,ushuu goy goy zuragnuudii oruulaaraigtii,Balbarai baga altarganai zurag ene te...
сурталчилгаа

286px × 140px