И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Алтаргана Мэдээ мэдээсэл Дуу хүгжэм, радио Видео Түрэлэй холбоо Зурагай сомог Номой hан Гэшүүн Shop Амин Тоонто  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Амин Тоонто Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
Дэлхийд данстай "Зэсийн эрэлчин", геологич,Сэлэнгийн буриадуудын төлөөлөл Тавангууд овгийн Дoндогийн Гарамжавын дурсамж тэмдэглэл.
2012-11-08 11:34:09
Дэлхийд данстай Долдугаар ангид сурч байхаасаа л геологич болохыг мөрөөдсөн                                  

Д.Гарамжав

Дондог овогтой Гарамжав миний бие нь албан ёсны баримт бичигт тусгагдсанаар 1945 оны 8-р сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Хараагийн голд төрсөн гэж явдаг.

Долоон нас хүртэл эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1952 онд Төв аймгийн Баян-Өлзийт сумын бага сургуульд орж суралцан 1954 оноос Зүүн хараа хотын 1-р 10-н жилд шилжин ирж 1962 онд бүрэн дунд боловсролын сургуулиа дүүргэсэн .

Бүрэн дунд боловсролын сургууль дүүргэсэн тэр жилдээ МУИС-ийн Байгалийн ухааны факультетийн геологийн салбарт, 7-р ангиасаа эзэмшихээр мөрөөдсөн тэр мэргэжилээрээ суралцах аз завшаан тохиож улмаар 1967 онд эрэл зураглалын инженер геологич мэргэжилийн дипломыг өвөртөлсөн билээ.

Их сургуульд сурч байхдаа 3-р курсын дараа хийдэг үйлдвэрлэлийн дадлагыг Дорноговь аймгийн Алтан ширээ суманд 1:500000 масштабын геологийн зураглал болон мөн аймгйин Мандах сумын нутагт хайгуул хийж байсан Цагаан Суврагын зэсийн орд дээр магистраль канав #1-ийг тэр цагийн оюутан Бэгзсүрэн, Семейхан, Баасанжав, Болд нарын хамт ухалцаж байсан бол дараагийн жил нь дипломын өмнөх дадлагын ажлыг мөн л Мандах Цагаан Суврагын районд хийж, тухайн ангийн эрлийн ажлыг удирдаж Нарийн худаг, Мандах, Могой худаг дээр зэсийн эрлийн ажил явуулж байв.  Зэсийн эрэлчин болох зам минь эндээс л эхэлсэн юм болов уу.

Их сургууль төгссөнөөс хойш Чойрын геологийн удирдах газар дагалдан геологич, Баянхонгорын геологийн удирдах газар ангийн ерөнхий геологич хийж байгаад 1968 оны намраас өөрийн саналаар Хөвсгөлийн геологийн удирдах газрын харъяа Эрдэнэтийн хайгуулын ангид шилжин ирж одоогийн төрийн шагналт Г.Сандуйжав, Л. Мягмар нарын удирдлагаар Эрдэнэтийн овооны зэс молибдены орд газрын урьдчилсан хайгуулын ажлыг дуусгахад хүчин зүтгэсний зэрэгцээ районд байгаа зэсийн бусад илрэлүүд дээр хийгдсэн эрэл-үнэлгээний ажлыг биечлэн удирдах ажлыг 1972 оны 6-р сар хүртэл хийсэн билээ. Эрдэнэтийн овооны орд газарт ажиллаж байхдаа тухайн үедээ хамгийн гүн өрөмдөж байсан 24-р цооног болон бусад олон цооногуудад баримт бичлэг хийхийн зэрэгцээ, тэр үедээ хамгийн хүнд нөхцөлд тооцогдож байсан 26-34 метрийн гүнтэй шурф (худаг)-нд геологийн баримт бичлэг хийх ажлыг гардан хийж байв. Мөн энд шинээр төгсөж ирсэн 4-н инженерийг дагалдуулан сургаж байсан.

1996 оноос 1999 оныг дуустал Австралийн ВНР компанид зөвлөх мэргэжилтэн, ахлах геологчоор ажиллаж улмаар одоогийн ажиллаж буй "Ivanhoe mines" ink компанид мөн л ахлах геологчоор одоог хүртэл 2006 оноос зөвлөх геологичоор ажиллаж байна.

Их сургуулиа 1967 онд геологич мэргэжил эзэмшишнээс хойш даруй 44 дахь жил ажиллахдаа үйлдвэрлэл эрдэм шинжилгээний ажлыг хослуулан явуулж үйлдвэрлэлийн ба сэдэвчилсэн судалгааны 15 орчим тайлан, 10-аад ном товхимол бичихэд оролцож, 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүллэг, өгүүллэгийн хураангуй бичиж хэвлүүлснийзэрэгцээ ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хүрээнд явуулсан 3 сэдэвчилсэн судалгаанд оролцсон билээ.                                      

Мөн "Монголын зэсийн хүдрийн формаци" гэсэн нэгэн сэдэвт зохиолыг В.И.Сотников, А.П.Берзина, М.Жамсран, Д.Болд нарын хамт 1985 онд бичиж хэвлүүлсэн маань одоо хүртэл геологчидын ширээний ном болсоор байна. Мөн геологич нөхдүүдэд зориулж "Техник геологийн гарын авлага", "Геологийн түгээмэл нэр томъёоны Орос-Монгол толь", Геологийн нэр томъёоны Орос-Монгол-Англи толь" бичиж хэвлүүлсэн ба геологийн шинжлэх ухааныг нийтийн хүртээл болгох зорилгоор "Байгалийн гамшиг, хүн төрлөхтөн" товхимолыг Д.Жанцан, Д.Маргай нарын хамт бичиж хэвлүүлсэн болно. Тэрчлэн "Ханбогдын шүлтлэг боржингийн хуйлралтын болон эргүүлгэн бүтцийн тухай" уг бүтцийн гарал үүслийг тайлбарлан шинжлэх санаа бүхий өгүүлэл бичсэнээ энд дурдъяа.

1991 онд "Ханбогдын хуйлралтын бүтцийн талаар Чех улсын Пшибрам хотноо болсон олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, уг бага хурлын дурсгалын хүрэл медаль хүртэж байв. Энэ чиглэлийн ажлуудаа цаашид лавшруулан “Байгаль ертөнц дэх хуйлралтын үзэгдлүүд” (422 хуудас) номоо 2007 онд хэвлүүлсэнээс гадна энэ онд болох Монголын Геологийн Албаны 70 жилийн ойд зориулан “Ашигт малтмалын ордуудын эрлийн шалгуур шинж тэмдэг” 3–н цуврал эмхэтгэлийг гаргаад байгаа билээ.

Ийнхүү мэргэжилийн дагуу судалгаа шинжилгээ явуулсны зэрэгцээ 1982 оноос хойш сонирхол "хобби"-ийн хэмжээнд хадны зураг цуглуулах чиглэлээр хийсэн өгүүлэлүүдээ нэгтгэж 1999 онд "Хадны зурагсын уянгалаг зохиомж оршвой" хэмээх товхимолыг доктор, археологч Д.Цэвээндоржийн редакцийн доор хэвлүүлж гаргасан ба хожим нь 2004 онд Д.Цэвээндорж, Я.Цэрэндавга, Б.Гүнчинсүрэн, нарын хамт “Жавхлант хайрханы хадны зураг” , 2010 онд Т.Мөнхбат,Ч.Амартүвшин,Д.Цэвээндорж,Ж.Гантулга,Б.Гүнчинсүрэн нарын хамт “Ханбогдын хадны зураг”номыг хэвлүүлсэн болно. Цаашид ч энэ чиглэлээрээ археологчидтой хамтран ажиллаж байна.

http://ot.mn/sites/default/files/styles/media_gallery_large/public/gallery-images/Oyu_Tolgoi_Rio_Tinto_Heroes_1_0.JPG

Оюу Толгойн орд дээр ажиллахдаа уг ордын хувь заяанд эргэлт хийсэн хоёр удаагийн дэвшүүлсэн санааг дурдвал, ВНР компани ажиллаж геофизикийн үр дүн гарч байх үед Өмнөд Оюу Толгойд тодорхой анхаарал тавихыг сануулж улмаар ОТ-4 цооногийг өрөмдүүлсэн маань Өмнөд Оюу Толгойг сонирхох эхлэл болсон бөгөөд улмаар "Айвенхоу майнз" компани ажиллаж эхэлсэн 2 дахь жилд минмй саналаар "Алтан гурвалжин" хэмээн нэрийдэж байгаа тэр хэсэгт OTD-150-р цооногийг өрөмдүүлсэн нь одоогоор хамгийн сонирхол татаж буй Баруун Өмнөд Толгойн хэсэг боллоо. Энэ талаар тус компанийн удирдлагууд ерөнхий сайд Намбарын Энхбаяртай уулзахдаа тэмдэглэж хэлсэн байна билээ.

Одоогийн байдлаар Монгол улсын эрдэс баялагийн зөвлөл Оюу толгойн ордод 25.4 сая тонн зэс,1028 тонн алт,5144 тонн мөнгө,81600 тонн молибдений нөөц агуулсан 2,7 тонн хүдрийг улсын нөөцөд бүртгэсэн нь энэ ордын цар хүрээг харуулна.  2004 оны 3-р сарын 08-нд Канадын "Орд газрыг илрүүлсний төлөөх олон улсын шагнал"-ыг Даг Кервин, Чарли Форстер нарын хамт хүртсэн.

Мөн оныхоо 12-р сард Зууны мэдээ сониноос явуулсан асуулгаар "Монголын бахархал 2004" оны өргөмжлөлийг олон улсын алдартнуудын хамт авсан юм. Тэрчлэн 2006 онд “Оны шилдэг геосудлаач” өргөмжлөлийг Монголын геологичдын холбооноос хүртсэн болно.

                                                                                                                                      

Сүүлийн 10 жилд ВНР
компанид ажиллаж байх үедээ Оюу Толгойн зэсийи орд газрыг нээгч гэсэн
өргөмжлөлийг хүлээн авсаны зэрэгцээ Айвенхоу Майнез компанид ажиллах
хугацаандаа Канад улсаас гаргасан шинэ номинацийн шагнал болох Хюго Даммет орд газрыг илрүүлсэний төлөө “олон улсын шагнал”-ын анхныхыг Австралийн геологич тус компаний хайгуул эрхэлсэн дэд ерөнхийлогч Даг Кервин, Оюу Толгой төслийг удирдан явуулж буй Чарли Форстер нарын хамт авсандаа баярлаж явдаг.

Миний бие Яамны дээд шагнал "Тэргүүний геологч"-ийг геологийн албаны 42 жилийн ойгоор хүртсэн ба Ардын хувьсгалын 60-70 жилийн одон медалууд, "Тэргүүний ахмад ажилтан" тэмдэгээр тус тус шагнагдаж байснаас гадна 2008 оны 12-р сард Үндэсний тусгаар тогтнолын 97 жилийн ойгоор Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавъяат ажилтан цолыг хүртсэн нь эрдмийн аянд дөрөөлүүлж өгсөн ачит багш нар,хамт ажиллаж байсан мэргэжил нэгт нөхөд хамт олны минь ач тус хэмээн сүслэж явдаг билээ.

Эхнэр Гүнчинжавын Хулганаа техник-картографаар зөвхөн геологийн
байгууллагуудад гучаад жил ажиллаж байв. Одоо гэртээ ач зээ нараа хүмүүжүүлж байна.

Том охин Г.Сарантунгалаг Техникийн их сургуулийг геологич мэргэжлээр төгсөөд Оюу толгойд 2 жил илүү (2003-2005 он) ажиллаад АНУ-ын Лос Анжелос хотод очин ажиллахын зэрэгцээ сурч байгаад ирсэн. Одоо Нью ГАМЛ компанид геологичоор ажиллаж байна.

Хүү Г.Саранчулуун Англи хэлний орчуулагч мэргэжлээр “Цог” дээд сургууль төгссөн ба АНУ-д жил гаруй ажиллаж ирээд одоо Иргэний нисэхэд газрын албаны мэргэжилтэн хийж байгаа.
Бага охин Г.Сарангэрэл 2006 онд “Эрүүл мэндийн их сургууль”-ийг төгсөөд одоо Баянгол дүүргийн эмнэлэгт бөөрний эмчээр ажиллахын зэрэгцээ магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна.
Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Ган-Очир: Эрчүүдэд байдаг дурлалын бүх өвчин надад бий
  Яруу найрагч Д.Ган-Очир хэмээх энэ буриад цустай залууг Монголын яруу найргийн нэгэн үеийн төлөөлөл болон орж ирсэн тэр цагаас нь эхэлж таних юм. Тэрбээр аливаа юманд мэдрэмжтэй хийгээд ур ухааныг тааруулахдаа сүрхий. Орчин цагийн дууны яр...
2014-09-12 03:56:06 Дэлгэрэнгүй »»
Буриад эхнэрийн толгойн гоёл зарна
Буриад эхнэрийн толгойн гоёл (одоогийн Дорнод аймаг Дашбалбар сумын иргэн 1910 онд төрсөн Пушаал овогтой Пагам-д өвлөгдөж ирсэн) зарна. Утас: 88767082, 99781604  ...
2014-07-18 04:33:22 Дэлгэрэнгүй »»
БУРИАД ТУУЛЬС ДАХЬ ЗАН ҮЙЛИЙН УЛАМЖЛАЛ
Буриад зон эрт урьд цагаас эхлэн үлгэр туульсыг зохион хайлж, үеэс үед уламжлан иржээ. Буриад ардын туульс цаглашгүй арвин бөгөөд судалгааны хэрэглэгдэхүүн болон судлагдсаар эдүгээ зуу гаруй жил болжээ. Гэсэн хэдий боловч судалж амжаагүй зүйл а...
2014-03-13 02:28:09 Дэлгэрэнгүй »»
Жигжит Баясхаланов Буряад ороноо суурхуулна.
Үнгэрэгшэ жэлэй эсэстэ Москва хотодо буу зэмсэг бүтээдэг уран дархашадай “Арсенал” гэжэ  мүрысөөндэ буряад дархашанай бүтээл үндэр сэгнэлтэ абажа, түрүү һуури эзэлбэ. “Гал-уһан” гэжэ нэрэтэй үзэсхэлэнтэ гоё хутагые гүрэнэй алдар солото...
2014-01-10 05:38:46 Дэлгэрэнгүй »»
"Буряад арадай түүхэ домог ба нангин шүтөөнэй газарнууд"
"Нэн эртэ сагта монгол угсаатан Манжа ба Хитадай можоһоо, ехэ Монголой газарһааэхилээд Ойхон, Бархан, Байгал далай хүрэтэр нүүдэлтэй байһан юм", - гэжэ баргажан буряадуудай түүхэ домог соо профессор Ж.Сажинов бэшэһэн байдаг.  Н...
2013-12-10 07:55:55 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
<
Хайх
Дуулагтий - Жараахайн гол
ВИДЕО
Оллоо ТВ - Нот-гү...
Бадамгарав - Алт...
Дуучин Д.Нямдава...
Нютаг уhанай дуу...
Буриад дуу. Нүгэ...
С.Жавхлан Хамаг ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ