И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Алтаргана Мэдээ мэдээсэл Дуу хүгжэм, радио Видео Түрэлэй холбоо Зурагай сомог Номой hан Гэшүүн Shop Амин Тоонто  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Амин Тоонто Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
Буриадын бөхчүүд бүтэн багаар зодоглоно
2012-10-31 05:05:23
Буриадын бөхчүүд бүтэн багаар зодоглоно “АСА” циркт арваннэгдүгээр сарын 4-нд болох Монгол туургатны үндэсний бөхийн их наадамд зодоглох Буриадын бөхчүүдийн нэрс тодорлоо. Тус улсаас хоёр жинд нийт 16 бөх оролцох бөгөөд -85 кг-ын жинд ОХУ-ын чөлөөт бөхийн спортын мастер, самбо бөхийн дэлхийн аварга, Буриад үндэсний бөхийн үнэмлэхүй аварга Эрдынеев Баясхалан, Чөлөөт бөхийн спортын мастер, Буриад үндэсний бөхийн таван удаагийн аварга Гармаев Иван, Чөлөөт бөхийн спортын мастер, Буриад үндэсний бөхийн гурван удаагийн аварга Цырендондоров Зорикто, Чөлөөт бөхийн спортын мастер, Буриад үндэсний бөхийн барилдааны аварга Гармаев Саян, Чөлөөт бөхийн спортын мастер Базаров Вандан,  Чөлөөт бөхийн спортын мастер Бадмаев Сергей нарын зургаан бөх оролцох аж. Харин +85 кг-ын жинд Чөлөөт бөхийн спортын мастер, Буриад улс болон Москвад зохион байгуулагддаг олон улсын аварга шалгаруулах тэмцээний аварга, Буриад үндэсний бөхийн үнэмлэхүй аварга Санжиев Ринчин, Буриад үндэсний бөхийн үнэмлэхүй аварга Максаров Цыбик, Чөлөөлт бөхийн спортын мастер, Буриад үндэсний бөхийн аварга Цыренов Батор, Чөлөөт бөхийн спортын мастер, Буриадын залуучуудын үндэсний бөхийн аварга Гармаев Батор, Чөлөөт бөхийн спортын дэд мастер Дамбаев Балдан нарын таван бөх оролцох мэдүүлгээ ирүүлжээ.

Бөхчүүдийн дасгал сургуулилт, арын албыг Буриад улсын үндэсний бөхийн ахлах дасгалжуулагч, чөлөөт бөхийн спортын мастер Дамбиев Михаил, Буриад улсын үндэсний бөхийн 10 удаагийн аварга, Чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга Гармаев Илья тэргүүтэй зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг хариуцан ажиллах аж.  

Буриадын бөхчүүд Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар наадмаас хойш бүтэн багаараа оролцож ирсэн бөгөөд энэ удаагийн наадамд тун хүчтэй баг ирүүлэх нь харагдаж байна. Тэднээс +85 кг-ын жинд зодоглох Санжиев Ринчин нь 2009 онд Улаанбаатар хотод болсон Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар наадмын гурвын даваанд Монгол Улсын шилдэг залуу харцага Ө.Даваабаатарыг давж, хурсан олныг баясгаж байлаа. Харцага Ө.Даваабаатарын хувьд өмнөх өдөр нь болсон Монгол бөхчүүдийн сонгон шалгаруулах барилдаанд илт тасархай түрүүлээд байсан юм.
Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Бүхэ-2012” буряад зоной барьлдаанай баяр наадан болоо.
“Бүхэ-2012” гэhэн “Буряадаараа хөөрөлдөе,Бүхэ-ын hоёлоо дээдлэе” уриатай буряад зоной баяр наадан Дорнод аймгай Цагаан-Овоо hомонд  9 hарын 15-16-нд болоо. Монгол гүрэнд  аж төржэ амьдардаг  буряад hомодуудhаа Хөвсгөл аймгай Цагаан-Үүр, Сэлэнг...
2012-10-02 01:29:04 Дэлгэрэнгүй »»
Буриад залуу “Лондон-2012″-ын аварга боллоо.
Дөнгөж сая өндөрлөсөн “Лондон-2012″ паралимпийн наадмын эрэгтэй байт харваачдын тэмцээн дахиад л монгол хүнийх боллоо. Учир нь одоогоос дөрвөн жилийн өмнөх “Бээжин-2008″ паралимпийн наадамд дорнод Монголын алдарт харваач Дамбадондогийн Баат...
2012-09-19 09:55:46 Дэлгэрэнгүй »»
Ц.ХҮДЭРЧУЛУУН ГАРАМГАЙ МЭРГЭН, ОЮУНЧИМЭГ ДАРХАН МЭРГЭН БОЛЛОО.
Их Монгол Улс байгуулсны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын Халх сурын харваа наадамд газар газрын 350 гаруй харваачид цэц мэргэнээ сорилоо. Халх сурын харвааны эрэгтэй сурын харваанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат Баянзүрх дүүрэг...
2012-07-13 02:53:00 Дэлгэрэнгүй »»
БУРИАД СУРЫН МЭРГЭН О.СҮХБААТАР ТҮРҮҮЛЛЭЭ.
Үндэсний баяр наадмын сурын тэмцээн өчигдөр Буриад сурын харваагаар үргэлжиллээ. 155 харваач цэц мэргэнээ сорьсон уг тэмцээнд Буриад сурын харвааны мэргэн, Спортын мастер  О.Сүхбаатар түрүүллээ.    Дорнод аймгийн Баяндун сумын уугу...
2012-07-13 02:44:23 Дэлгэрэнгүй »»
Д.Баатаржав: Бид сайдтай хамтраад дахиад ажил хиймээр байна
 Паралимпын анхны аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржавтай ярилцлаа -Удахгүй Лондонгийн олимп эхлэх гэж байна. Та эрхээ авч чадсан уу?-197-хон хоногийн дараа зуны олимпийн наадам эхлэх гэж байна. Ирэх долдугаар сард эх олимп, наймдугаар сард ...
2012-06-12 08:35:06 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
<
Хайх
Дуулагтий - Тоонто нютаг
ВИДЕО
Оллоо ТВ - Нот-гү...
Бадамгарав - Алт...
Дуучин Д.Нямдава...
Нютаг уhанай дуу...
Буриад дуу. Нүгэ...
С.Жавхлан Хамаг ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ