И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Мэдээ мэдээсэл Номой hан Дуу хүгжэм Угай бэшэг Видео Гэрэл зураг Гэшүүн Монгол гүрэнэй буряадай эмхинүүд Бизнес hанал Холбогдохо  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Байгууллага Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон Бизнесс
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
Буриад Бадамжавын охидын туулж ирсэн амьдрал.
2012-11-12 01:17:02
Буриад Бадамжавын охидын туулж ирсэн амьдрал.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэгэн түүх өгүүлсэн хуучны байшин бий. XX зууны эхэн үед баригдсан гэх энэ байшингийн түүхийг сөхөж үзэхэд ихийг өгүүлэх аж. Тэртээх 1910-аад оны дунд үед баригдсан энэ байшин тухайн үедээ Нийслэл хүрээний Консулын дэнжийг чимж байсан бол одоо Улаанбаатарын түүхийн музей байрлаж буй. Энэ байшинг анх буриад Цогт Гармаевич Бадамжав гэх худалдаачин бариулж гэр бүлээрээ амьдарч байсан байсан билээ.

Өнөөдөр тус байшингийн эзэн гэж хэлж болох түүний хоёр охин Дээвий, Осоржамаа, хоёр Сүхбаатар дүүргийн III хороонд аж төрж сууна. Дээвий нь тухайн үеийн Намын төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Гомбожавын эхнэр юм билээ. Бадамжав байшингаа бариулахдаа орой дээр нь дөрвөн хөлийг нь дээш нь харуулсан ширээ байрлуулсан нь тухайн нийгмийнхээ үзэл бодлыг шүүмжилж илэрхийлсний илэрхийлэл гэдэг. Тэдний амьдралын зам мөрийг цухасхан сонирхож үзлээ.
Буриад Бадамжав нь 1912 онд эхнэр Гармаевич Ида Павловна, дөрвөн охины хамт Нийслэл хүрээнд ирж суурьшжээ. Цогт Гармаевич Бадамжав 1878 онд Улаан-Үд хотод, эхнэр Гармаевич Ида Павловна нь 1888 онд Оросын Новгород хотод төржээ. Бадамжав дөрвөн дагавар охинтой Павловнатай ханилсан аж. Тэднийх Монголд ирж амьдарсан даруйдаа Гаваа, Дээвий, Осоржамаа гэдэг гурван охин төрүүлжээ. Ийнхүү Бадамжавынх долоон охинтой өнөр өтгөн айл байж. Түүхч О.Пүрэв “Монгол төрийн голомт “ номондоо “Бадавжавын эхнэр Павловна олон тэрсхэн охиноо дагуулан явж байгааг хүрээнийхэн их л сонирхон хардаг байсан тухай дурдсан нь бий. Эрдэмтэн О.Намнансүрэн “Шинэ цагийн Улаанбаатар”өгүүлэлдээ “Бадамжавын эрээн паладтай олон охид хашаандаа тоглож байгаа нь эгдүүтэй хөөрхөн харагддаг байсан” гэж бичжээ. Өнөөдөр тэдний охидоос гурав нь энх тунх аж төрж сууна. Тэд тухайн нийгмийнхээ ээдрээтэй цаг үеийг туулж ирсэн удаатай. Ц.Г.Бадамжав нь чинээлэг худалдаачин байсан бөгөөд Улаан-Үд, Хиагтаас бараа оруулж ирж Хятадад гаргах, мөн Хятадаас Оросруу бараа гаргадаг байж. Тэрбээр “Монголтранс” нийгэмлэгийн Оросын талын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Цогт.Бадамжав өндөр боловсролтой хүн байсан бөгөөд Эндрюс, Козловын экспедицэд орчуулагчаар ажиллаж байжээ.

Бадамжавыг Козловын экспедицэд ажиллаж байхдаа гэрэл зураг авч Монголд орчин үеийн гэрэл зургийг хөгжүүлсэн гэж үздэг байна. Монголоор аялсан Эндрюсийн олон сонирхолтой зураг байдаг. Тэр зургуудыг Бадамжавыг авсан гэж түүхчид үздэг юм байна. Д.Сүхбаатар 1921 онд Нийслэл хүрээнд орж ирээд Бадамжавын хашаанд гэр, майхан барьж Түр засгийн газрын үйл ажиллагааг явуулж байсан түүхтэй. Бадамжавыг хилсээр баривчилсны дараа зургаан өрөө байр, Сүүж дэх зуслангийн байрыг нь хурааж авсан гэдэг. Бадамжавын байранд анх Намын төв хороо байрлаж байгаад дараа нь орос мэргэжилтнүүд, Хэвлэлийн төв газар, Сүхбаатарын музей, Тувагийн элчин сайд байрласан. Шалны доор нь том зоорь байсан гэж яригддаг. Бадамжав түүнийгээ Барон Унгернээс хамгаалан хоргодох байр болгон ашиглахаар бэлдсэн гэж үздэг байна. Өнөөдөр их хотын сүрд дарагдан буриад Бадамжавын байшин гундуухан харагдахад эзэд нь өнгөрсөн түүхээ хуучлан сууна.

Ийнхүү Бадамжавын охин Дэээвий, Осоржамаа нартай ярилцаж, амьдралых нь тухай зарим зүйлийг тодрууллаа. Дээвий нь дүүгээсээ илүү яриа хөөрөөтөй сэргэлэн бололтой.

-Та Бадамжавын хэд дэх охин бэ?
-Би 1916 онд төрсөн зургаа дахь хүүхэд нь. Энэ Осоржамаа надаас хэд дүү.

-Танай эгч нараас байна уу. Хаана амьдарч байсан бэ?
-Цөөхөн үлдсэн дээ. Вера энд, Марина Эстонид, Ольга Симбирскт амьдарч байгаад өөд болсон. Одоо Валя Москвад байгаа. Би долоон хүүхэд төрүүлсэн. Нэг нь эндсэн юм. Одоо хүүхдүүдээс минь гурав нь гадаадад, бусад нь Монголдоо амьдарч байна. Манай том хүүхэд 66, бага нь 46 нас хүрч байна шүү дээ. Манай эгч нар 1934 онд Оросруу явсан даа. Бүгд харилцаатай байсан. Тэдний үр хүүхэд олон бий. Эгч нар маань тухайн үед ЗХУ-д төрөл бүрийн мэргэжлээр ажил хийж амьдарч байсан.

-Та ямар ажил хийж байв?
-Би Монголд орос сургууль төгссөн. Нэгдүгээр цахилгаан станцад насаараа ажиллаад чөлөөндөө гарсан. Энэ Осоржамаа нэгдсэн III эмнэлэгт лаборантаар 45 жил ажилласан.

-Та аав ээжийнхээ тухай ярьж өгөхгүй юу?
-Бидний аав Бадамжав худалдаачин байсан. Миний ээж герман цусны хүн. Ээж минь хөгжимчин байлаа. Нэг хэсэг төв театрт хөгжимчин байгаад дараа нь Монголын радиод хөгжимчнөөр ажилласан. Радиогоор явдаг өглөөний гимнастикийн хөгжмийг тоголдог байсан. Дараа нь Дотоод яамны харьяа Зүүнхараа дахь амралтын газар зохион байгуулагч хийж байсан. Ээж маань 1963 онд Казань хотод нас барсан даа. Аав маань 1931 онд гэнэт баривчлагдсан. Би тэр үед 15 настай байсан. Манай хөрөнгийг хурааж, ээжийн хөгжим, бидний хувцасыг үлдээгээд байшингаас хөөсөн. Бид тэгээд орох оронгүй болсон. Ээж гадуур таньдаг хүмүүстэй уулзаж байж нэгдүгээр эмийн сангийн хажууханд нэг айлын байшин хөлсөлж суусан. Бидний ээж их ухаалаг хүн байсан. Хүүхдүүдээ өсгөх гэж их зүйл хийсэн дээ.

-Аавыгаа баригдсаны дараа уулзсан уу. Дараа нь юу болсон бэ?
-Аавыг бидэнтэй огт уулзуулаагүй. Захидлаар харилцахыг хүртэл хориглосон байсан. Нэг удаа сураг сонсогдох нь Улаан-Үдэд аваачсан байсан. 1931 оны долдугаар сарын 31-нд ааваас захидал ирсэн. Тэр нь ил захидал. Аав “Их ядарч байна. Бие их өвдсөн. Тусламж байхгүй их ядарлаа. Тусламж хэрэгтэй байна. Хамаатнуудтай холбоо барьж тусламж авах хэрэгтэй байна. Энэ хугацаанд нүдний хараа их муудлаа” гэсэн байсан. Түүнээс хойш сураг тасарсан. Хожуу хойно дуулах нь Турукамск хотын шоронд таван жил хоригдож байгаад 1937 оны өвөл Новосибирскт хилс хэрэгт тулгагдан цаазаар авахуулсан юм билээ. Ээж минь аавын хэлсээр хөөцөлдөж байж 1960 онд цагаатгуулсан. Дотоод яаманд орчуулагчаар ажиллаж байсан. буриад хэлмэрч Дэнсмаа гэдэг хүн худлаа хэрэг зохиож аавын баривчлуулсан гэдэг юм.

-Та Гомбожав гуайтай танилцсан бэ?
-Бид хоёр залуу сайхан насандаа ханилан суусан юм. Тэр өндөр боловсролтой, ихээхэн ажил хэрэгч хүн байсан. Гомбожав тухайн үедээ улс орныхоо төлөө их зүйл хийсэн хүн дээ. Түүнийг мэдэхгүй хүн ховор байх аа. Энэ Осоржамаа гурван хүүхэд төрүүлсэн. Нөхөр нь Сэргэлэн гэж жолооч хүн байгаад нас барсан. Одоо том хүүхэд нь АНУ-д, дундах нь энд, бага нь Орост амьдарч байна.

-Таныг бага байхад танайхаар олон хүн орж ирдэг байв уу?
-Манай аав зөвхөн худалдаачин байгаад зогсоогүй олон төрлийн ажил гүйцэтгэдэг байсан юм билээ. Танил ихтэй байсан. Гадна дотны олон хүнд орчуулагчаар ажиллана. Манайхаар олон хүн ирнэ ээ. Би таваас зургаан настай байсан юм уу даа. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж хаяа ирж зочилдог байсан. Зохиолч Д.Нацагдорж, О.Намнансүрэн нар ирнэ. Энэ хүмүүсийг л мэдэж байна. Хүүхэд байж дээ.

-Тухайн үеийн Улаанбаатар ямар байв?
-Цөөн барилгатай, хүн ам ч цөөхөн байжээ. Бид гэрээсээ нэг их хол явахгүй. Зун нь зусланд гарна. Одоо хотын хаана нь юу байгааг мэдэх юм алга. Их том болжээ. Үерхэж тоглодог монгол найз нар байсан шүү.

-Өөрийнхөө амьдарч байсан байшингаараа очдог уу. Ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Үгүй дээ. Манай байшин анх ийм байгаагүй юм. Бага зэрэг өөрчлөгдсөн байгаа.

-Та хоёр тэтгэврийн мөнгө өндөр авдаг уу. Одоо хэний асрамжинд байна вэ?
-Тэтгэврээ 84 мянган төгрөгөөр тогтоолгосон. Одоо нэмэгдээд болж байна аа. Биднийг миний охин Алимаа асарч байна. Тэр маань эдийн засагч мэргэжилтэй.

Н.Лхагва

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1214152

Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МОНГОЛЫН ТҮҮХИЙГ МОНГОЛООР БИЧИХҮЙ
Монголын түүхийг голчлон гадаадууд гадаадаар бичсэн байх. Энэ байдал одоо ч хэвээрээ. Түүхээ өөрөө бичдэггүй монголчууд түүнийг ямар ч шүүлтүүргүй хуулан авах. Сүүлдээ хуулж байгаагаа мэдэхээ байчихсан мэт. Үүнийг бид засч болно, ингэх ч үүрэгтэй. Ингээд эртний түүхээс нэгэн жишээ авч түүхээ хэрхэн засч монгол түүх болгохыг залуустаа үзүүлэхийг хичээв…Эртний Римд болсон явдалНТӨ 54 онд Римийн суут жанжин Красс долоон легион, дөрвөн мянган морьт ц...
2014-08-08 06:04:22 Дэлгэрэнгүй »»
Барга буриадын түүх
17-р зууны эхэнд чивчин барга нар Манжийн хааны шаардлагаар Бөхэ хотын орчимд нүүн очжээ. 1732 онд Найралт төв хааны үед чивчин барга нар өнөөгийн нутаг болох Хөлөнбуйрт нутагт ирсэн байна. Эдгээр барга нарыг 2 хошуу болгон, мөн энд нүүлгэн авчирсан солоны 6 хошуу, өөлдийн нэг хошуутай хамтруулан Манжийн цэргийн зохион байгуулалтад оруулжээ. 1689 онд Манж Орос улсууд Нэршүүгийн гэрээгээр хил тогтооход Хэрлэн голын орчим нутаглаж явс...
2014-03-28 06:35:53 Дэлгэрэнгүй »»
ПЛЕМЕННОЙ СОСТАВ БУРЯТ В XIX ВЕКЕ © Б.З. Нанзатов
В XIX веке бурятские племена были организованы в так называемые "роды". Эти "роды" - представляли собой административные образования, основу которых составляли малые племена, либо их части. Зачастую, многие малые племена, осколки племен не могли составить административную единицу и включались в состав административного "рода", основу которому составляло более крупное по численности племя, либо его часть, которое и давало свое назван...
2014-04-23 01:50:22 Дэлгэрэнгүй »»
Сталины бэлэглэсэн "жаргалант бага насны" бэлгэдэл буюу Буриад-Монгол Геля охины ээдрээт түүх
  Мягмарын Саруул-Эрдэнэ Зохиогчийн жиргээ: @SaruulerdeneM 2008 оны Бээжингийн Олимпийн нээлт түүхэн дэх хамгийн гайхалтай, шилдэг нээлтийн нэг болсон билээ. Гэвч нээлтийн үйл ажиллаганы сүр хүчийг, гоо сайхныг бүдэгрүүлсэн нэгэн тохиол хожим илчлэгдсэн нь царай зүс, дуу хоолой, эгдүүтэй төрхөөрөө бүхний хайрыг татсан Лин Миаоке охин үнэхээр өөрөө дуулсан биш Ян Пэеи гэж өөр охины дуунд ам барьсан явдал байлаа.   ...
2012-11-21 12:00:24 Дэлгэрэнгүй »»
Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойд зориулж “Чинггис хаган” хэмээх 1000 мөрт найраглал бичиж, толилуулж байна. (Бодонгууд Мягмарын Дөш)
Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойд зориулж “Чинггис хаган” хэмээх 1000 мөрт найраглал бичиж, толилуулж байна. (Бодонгууд Мягмарын Дөш)   Чинггис хаган    (найраглал) Дээд Тэнгэри-ийн хөбэгүн Чинггис хаган мэндэлж Дэлхийг байлдан дагуулахаар газар дээр буусан юм. Монголын их тал нутаг дээр морьтон баатар төрж Монголын сүр хүчийг дэлхий дахинд хүргэсэн юм.   Монгол нутагт найман зуун тавин жилийн т...
2012-12-04 01:53:47 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
сурталчилгаа

286px × 140px

сурталчилгаа
Хайх
Дуулагтий - Ямарханлаав
ВИДЕО
Баян-Уул сумаас УТХХэрэгт хэл...
Дангинамни Дуушан Ч.Энхзул Б.Б...
Галттаймни буряад дуун Үгэнь Д...
Оллоо ТВ - Нот-гүй яриа - Д.До...
Дуучин Д.Нямдаваа - Миний бури...
Нютаг уhанай дуун.Дуучин : МУГ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ
 
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» Сайн байцгаана уу ? Монгол дахь Буриадай холбоо гэж хаана байдаг юм ? хэлж өгөөч
» Хадамд гарахаар зэхэж буй охид бүсгүйчүүд болон бүх насныханд...
Л. Намсрай гуайн буриад аялгуун...
» Ашбагад, Худай, Хуасай овгийн талаар мэддэг зүйлсээсээ хуваалцаарай. Энэ овгийн хүмүүс байвал холбоо...
» Uriyadain Donoin xuuged xuugduudei xuuged gej baidaghaa xolbogdiit minii xugshin ejiin duu ni bgaad ...
» 2014 onoi altargana naadamai bayrai mendiie xurgeneb
» Yahan goy yum geesheb,ushuu goy goy zuragnuudii oruulaaraigtii,Balbarai baga altarganai zurag ene te...
» Bultaaraa hain baisgaana uu, 2013 onoi Balbar homoingoo baga altarganai zurag yagaad oruulnaguiwtee?...
» 2 takin ix gurnii shaxalt xaaltig davna gedeg tiim amar bish.deer n manai xund surtal
сурталчилгаа

286px × 140px