И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Мэдээ мэдээсэл Номой hан Дуу хүгжэм Угай бэшэг Видео Гэрэл зураг Гэшүүн Монгол гүрэнэй буряадай эмхинүүд Бизнес hанал Холбогдохо  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Байгууллага Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон Бизнесс
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
Түнхэний хөндий
2012-08-22 09:51:37
Түнхэний хөндийТүнхэний хөндий Буриадын байгалийн чимгийн нэг мөн. Тус хөндий Байгал нуурын хотгорын үргэлжлэл байсан бөгөөд түүний урт нь 200 км. Түнхэний хөндийн дэвсгэр нутаг нь Бельгийн дэвсгэр нутгаас илүү их. Үзэсгэлэнт байгаль, харьцангүй дулаан уур амьсгал, үржил шимтэй хөрс, малын сайхан бэлчээр бүхий хөндийд эрт урьд цагаас хүн суудаг байсны тухай археологийн олдвор гэрчилнэ. Тунка Ахалик голын дагуу Тунка суурины орчны нутаг дэвсгэрийн элсэн довонд балар цагийн хүний чулуун, хүрэл, төмөр багаж зэвсэг, шаазангийн хэлтэрхий, балар цагийн бух, хирс, арслан заан зэрэг малтмал амьтны яс олдлоо. Өөр ч газруудад ийм олдвор бий. 
Хөндийн нэрийн гарлын тухай хэдэн таамнал байдаг. Нэгэн таамналын дагуу XIII зуунаас эхлээд мэдээж Тункэн гэдэг үгээс гарсан. Энэ нь аль хэдийнээс үгүй болсон Кераит-Тункаит ястны нэртэй холбоотой. Иркут Сэлэнгэ Хэрлэн Онон голын эрэгний дагуу тус ястан амьдардаг байжээ. Тункаит ястны тухай мэдээ бараг алга. Рашид-ад-Дины тэмдэглэлээс үзвэл энэ ястан нь Чингис хааны тушаалаар Чингисийн тугийн дор аян дайнд оролцдог байжээ. Өөр таамналын дагуу Түнхэний хөндийн нэр «түнэхэ» гэдэг буриад үгээс үүссэн. Гуравдугаар таамнал нь «Тунга» (хэнгэрэг) гэсэн хамниган үгэтэй холбогдуулан тайлбарлана. Түнхэний хөндийн түүх нь монголчуудын түүхтэй нягт холбоотой. Одоо ч хүртэл энэ түүх олон судлагдаагүй үе агуулдаг. Зарим үйл явдлыг түүхч орон нутаг судлаачид тодорхойлон бичиж, домогууд өөр үйл явдлыг хүүрнэж байна.
Урьд эндэх хүн ам Их монгол улсын харьяат байсан. Монгол язгууртан цэрэгтэйгээ наашаа ирж амардаг учир хөндийн олон газрын нэр нь монгол хэлний үгээс үүссэн. Нутгийн зарим зүйлүүд Чингис хааны нэртэй холбогдолтой, жишээлвэл «Чингис хааны ширээ». Энэ нилээд том хэмжээний үхэр чулуу Арюун Мундарга уулын бэлэнд байдаг. Энд Чингис хаан амраж уулын эздэд зориулсан мөргөл хийх дуртай байсан. 
Монгол эрхшээлээс нутгийнханаа чөлөөлсөн ардын баатар Шаргай ноёны нэртэй холбоотой олон газрууд бий, энэ бол Бурхан баабай, Тамхи баряаша.
Зүүн Саяаны уулын дэвсэгт нандин Буха ноён уул оршино. Уг уул нь бөө мөргөлтөн, буддийн шажинтан, христосын шажинтны мөргөлт уул ажээ. 
Гадаргуу 
Тус хөндий Байгал нуурын ойр 20 км-аас 30 км хүртэл өргөн болдог. Түнхэний хөндийгөөр хоёр эхээс үүсэлтэй Ангар мөрөнд цутгадаг Иркут гол урсаж гардаг. Энэ голын нэрээр Эрхүү хот нэрлэгджээ. Иркут голд олон гол горхи цутгадаг. Зарим газарт тус хөндий Зүүн Саяаны салбар уулаар таслагдаж хэдэн битүү хотгор буй болдог. Хамгийн том нь олон тоотой нуур бүхий Туранская, Хойтогольская, Тункинская, Тороская хотгор. Койморские нуурууд хөндийн умард-баруун хэсгийг эзэлдэг. Газар судлалын мэдээний дагуу хэдэн сая жилийн өмнө энэ хөндий аварга том нуурын гулдрил байлаа. Харин газар судлалын сүйрлийн үр дүнд, нуурын ус нь Байгал нуур луу урсаж гарчээ. Үүний тухай одоо ч хүртэл хөндий дээгүүр сүндэрлэж байсан 9 сөнөсөн галт уулын орой санагдуулдаг. Зарим галт уул ийм нэртэй: Хара-Болдок, Шандагатай, Тальская вершина. Өөр галт ууланд нэр байхгүй учир тэдгээрийг «Бугры» гэдэг.  Байгал нуур ойр хөндийн ёроол далайн түвшнээс дээш 1200 м-ээс 550 м хүртэл буудаг. Тус хөндий умараас Зүүн Саяаны уулаар, өмнөөс Хамар-Дабаны нуруугаар хүрээлэгджээ. Эрдэмтэдийн урьдчилсан дүгнэлтээр хэдэн сая жилийн дараа Түнхэний хөндий дахиад далайн гулдрил болж Байгал Хөвсгөл нууруудын ус нийлэх ёстой.           
Хөндий эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө -50 С хүртэл хүйтэн болдог. Зуны эхэнд Маш халуун байж  агаарын температур + 40Ст хүрч, дараа нь бороо ордог. Энд ган болдоггүй. Нартай өдрийн тоо нь Крымын өмнө эрэгний нартай өдрийн тоогоос илүү болдог. Эндэх уур амьсгалын онцгой нөхцөл нь астрофизикийн ажиглалт хийхэд их тааруу байсан учир Монды, Бадары, Зун-Мурино сууринд нарны одон орны оргил ажилладаг. 2004 онд Бадары сууринд шинэ хүчтэй огторгуйн дуран тавьжээ. Байгал нуурын өмнө захад байсан Култук сууриныг орос-монгол хилдэх Монды сууринтай, Ахын аймгийн сууринуудтай холбодог автозам хөндийг дайран гардаг. Түнхэний аймгийн захиргааны төв – Кырен сууринаас Улаан-Үд хот хүртэл – 490 км, Эрхүү хот хүртэл – 215 км.
Түнхэний хөндийд түүх соёл байгалийн дурсгалт газар бий. Ийм учраас энд олон жуулчид ирж амардаг. Тус хөндий жуулчлалын Ахын аймагт тулж  жуулчдын харьцангуй биеэ даасан төв болжээ. Байгаль, газар зүй, соёл, амралтын хувьд эдгээр аймагууд нягт холбоотой. Энд хэдэн жуулчлалын төв байгуулагджээ. Эдгээр төвийг дайран жуулчид өөр өөр чиглэлээр аялалаа хийдэг. Түнхэний хөндийн жуулчлалын мэргэжлийн чиглэл бол эмнэлэх элүүржүүлгийн, соёлын, спортын жуулчлал, амралтын газарт амрах, экскурси. Музейн үзмэр бодот бөгөөд оюуны соёлыг тусгаж үзүүлдэг. Энд Кырен суурины орон нутгийн судлалын музей, Жемчуг суурины буддийн шашны түүхийн музей, Хойтогол суурины түүхийн угсаатан зүйн зэрэг сонирхолтой музей ажилладаг. Ард түмний соёл ардын баяруудад хадгалагдадаг. Эдгээрийн хамгийн сонирхолтой нь: хонгодор омгийн баяр, «Древо согласия» баяр, Сурхарбаан. «Саяны», «Хэнгэргэ», «Жэмрэг», «Наран-дуран» зэрэг ардын чуулганы, ардын театрын, «Калинушка» хасагийн чуулганы үйл ажиллагаа ардын өвөрмөц соёлыг үзүүлдэг.
Энэ хөндийд эрт урьд цагаас буддийн хийдүүд баригдаж, дараа нь оросын хасагуудын ирэхэд үнэн алдартын шажны хийдүүд буй болжээ. 300 жилийн өмнө энд оросын хасагууд иржээ. 1647 онд Степан Костырев зайсны анги Эрхүү хотоос ирсэн. Монгол хаадын довтлогоос хамгалж байсан анхны шивээ 1676 онд Тунка голын адагт Иван Перфильев тавьжээ. Октябрийн хувьсгалын өмнө Түнхэний хөндий рүү Оросын хаант засаг улс төрийн эсрэгцэгчдийг цөлдөг байлаа (В.С. Толстой, Ю.К. Люблинский декабрийнхан). Энд цөллөгөнд Польш Улсын байгуулагч Гетман Пилсудский байлаа. 1918 онд Нестор Каландарашвилиийн анги  хөндийг дайран тулалдан гарчээ. Ангийн олон байлдагч энд үхлээ.
Жуулчлал    
 Түнхэний хөндийд хэдэн халуун хүйтэн рашаан байсан учир энд рашаан эмнэлэг   бий болж амжилттай хөгжижээ. Эдгээрийн хамгийн олны мэдээж болсон нь Аршан рашаан эмнэлэг юм. Одоо Нилова пустынь рашаан эмнэлэг сэргэн босож байна. Хонгор- Уула Вышка эмнэлгийн элүүржүүлэх газар бас л хөгжиж байна. 1991 оноос Түнхэний хөндий «Тункинский» Улсын дархан цаазат газрын нутаг дэвсгэр болжээ. Ийм өөрчлөлт аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлав. Аймгийн эдийн засгийн хөгжилтийн чухал чиглэлийн жуулчлал болсон. Түнхэний хөндий онцгой газарзүйн баялагтай байна. Энэ хөндий Байгал Хөвсгөл хоёр нуурыг холбодог учраас жуулчлалын хамгийн сонирхолтой чиглэлийн нэг улмаар болж байна. Одоо жуулчдын тоо олон биш байна, харин орос-монгол хил дээр Монды-Ханх хил давах цэг барьсаны дараа жуулчдын тоо олон болох естой. Ахын аймагт оршдог хоёр байгалийн ховор дурсгалт зүйл Түнхэний хөндийн ойр байдаг. Энэ бол Зүүн Саяаны Шумак голын хөндий болон Зүүн Сибирийн хамгийн өндөр газар – Мунку Сардык уул мөн. 
2004 онд Түнхэний аймагт жуулчлалын хөгжлийн Зорилгын хөтөлбөр батлагдажээ.
 Түнхэний хөндийн сууринуудад одоо мэдээний төв ажиллаж эхэлсэн. Энд жуулчид дурсгалт газар, жуулчлалын замын тухай мэдээ авч, билет худалдаж авах аргатай.
Кырен сууринд ОХУ-ын Онцгой Байдлын Яамны хайгуулын аврах албаны анги ажилладаг. Аймгийн захиргаанд жуулчлалын хэлтэс бий. «Тункинский» Улсын дархан цаазат газарт амралтын хэлтэс бас ажилладаг
 юм байна.
Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
УЛААЛЗАЙ
Зунай hайхан байгал сооhоо Зула шэнги бадараа улаалзай Зургаан түбийн орон сооhоо Зугаатайдаа Монголной  Манай Буряад зон гээшэ хадаа тибэhэ, гүбэhэ, амтаахай, hүдэ, гэшэгэнээн, мэхээр, шаазгай hабар, шэхэр үбэhэн, хурьган шэхэн, тарнаан гэхэ мэтэ үбэhэ ургамал малтажа, түүжэ эдидэг байhан. Эдээн сооhоо тибэhэ, гүбэhэ, шаазгай hабар гээшые малтажа түүжэ эдидэг байhан замди. Хамагай гоё амтатай нь тибэhэ. Тийгээд тибэhэ тухай...
2014-04-23 01:50:14 Дэлгэрэнгүй »»
"Буряад арадай түүхэ домог ба нангин шүтөөнэй газарнууд"
"Нэн эртэ сагта монгол угсаатан Манжа ба Хитадай можоһоо, ехэ Монголой газарһааэхилээд Ойхон, Бархан, Байгал далай хүрэтэр нүүдэлтэй байһан юм", - гэжэ баргажан буряадуудай түүхэ домог соо профессор Ж.Сажинов бэшэһэн байдаг.  Нүүдэлшэ буряад-монгол арадай нютагжан һууһан газар хадаа Байгал далайһаа эхилээд монгол оронойүргэн уужам таланууд гээшэ. Манай арадай түүхэ домог, хуби заяа, уран зохё...
2013-12-10 07:55:55 Дэлгэрэнгүй »»
Д.Цэвэгмэдийн нэрэмжит хөшөө босгов
Баяндун суманд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч, дипломатч Дондогийн Цэвэгмэдийн гэрэлт хөшөөг босгосон байна. Уг хөшөөг Д.Цэвэгмэдийн хүү МУ-ын Төрийн соёрхолт барималч Ц.Амгалан урласан ажээ.            Эх орноо НҮБ-д гишүүнээр элсэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, энэ тухайгаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж, НҮБ-ын төв байрны өмнө алтан соёмбот далбаагаа мандуулж, эх орон ...
2012-09-26 10:22:28 Дэлгэрэнгүй »»
Монголын их хаан Чингисийн тоонт нутаг Хэнтий аймгийн Дадал суманд "Чингис тоонт" хаалга үүдээ нээж байна
...
2012-06-20 12:07:48 Дэлгэрэнгүй »»
Дашбалбар сумын нутгийн зөвлөлөөс:
Манай сум Буян Номын өргөөтэй болж байгаа таатай мэдээ дуулгахийн хамт Улаанбаатар хот болон гадаадад амьдардаг Дашбалбар нутгийн гаралтай хүмүүст Дашбалбар сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс нэгэн уриалга хүргэж байна. Уриалга: Буян Номын өргөөний барилгийн ажил бүрэн дууссан бөгөөд доторх тохижуулалтын эд зүйлс буюу бурхан тахил зураг хөгөр хадаг гэх мэт зүйлүүдээр тохижуулах ажилд нь нутгийн зон олон та бид чадах чинээгээрээ мө...
2012-06-23 01:38:11 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
сурталчилгаа

286px × 140px

сурталчилгаа
Хайх
Дуулагтий - Гэхэм гээвий
ВИДЕО
Баян-Уул сумаас УТХХэрэгт хэл...
Дангинамни Дуушан Ч.Энхзул Б.Б...
Галттаймни буряад дуун Үгэнь Д...
Оллоо ТВ - Нот-гүй яриа - Д.До...
Дуучин Д.Нямдаваа - Миний бури...
Нютаг уhанай дуун.Дуучин : МУГ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ
 
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» Сайн байцгаана уу ? Монгол дахь Буриадай холбоо гэж хаана байдаг юм ? хэлж өгөөч
» Хадамд гарахаар зэхэж буй охид бүсгүйчүүд болон бүх насныханд...
Л. Намсрай гуайн буриад аялгуун...
» Ашбагад, Худай, Хуасай овгийн талаар мэддэг зүйлсээсээ хуваалцаарай. Энэ овгийн хүмүүс байвал холбоо...
» Uriyadain Donoin xuuged xuugduudei xuuged gej baidaghaa xolbogdiit minii xugshin ejiin duu ni bgaad ...
» 2014 onoi altargana naadamai bayrai mendiie xurgeneb
» Yahan goy yum geesheb,ushuu goy goy zuragnuudii oruulaaraigtii,Balbarai baga altarganai zurag ene te...
» Bultaaraa hain baisgaana uu, 2013 onoi Balbar homoingoo baga altarganai zurag yagaad oruulnaguiwtee?...
» 2 takin ix gurnii shaxalt xaaltig davna gedeg tiim amar bish.deer n manai xund surtal
сурталчилгаа

286px × 140px