И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Мэдээ мэдээсэл Номой hан Дуу хүгжэм Угай бэшэг Видео Гэрэл зураг Гэшүүн Монгол гүрэнэй буряадай эмхинүүд Бизнес hанал Холбогдохо  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Байгууллага Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон Бизнесс
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
Хурлан буух он цагийн хэлхээс (Монголын их тобчиан).
2012-06-19 03:49:20
Хурлан буух он цагийн хэлхээс (Монголын их тобчиан).

Хэчнээн харанхуй цаг үедч хэчнээн бурангуй нийгэмд ч хүнд өөрийнхөөрөө үлдэх боломж хэзээд байсаар л ирсэн. Зүгээр л бидэнд буруугаа тохох ямар нэгэн шалтгаан хэрэгтэй байдаг. Харин чи өөрийхөө хүсэл мөрөөдлийн төлөө юу хийсэн юм бэ, чи үнэхээр бурангуй, буртагтай гэж бодож буй цаг үеийнхээ нэг хэсэг бололгүй амьдарч чадаж байна уу гэдэг л чухал. Харамсалтай нь ихэнх маань чаддаггүй. Би ч чадаагүй. 1000 хүүхэд цуглуулж байгаад хүсэл мөрөөдлийнх тухай асуувал бараг л мянган өөр хариулт өгөх байх. Харин насанд хүрсэн 1000 хүнийг цуглуулаад энэ асуултаа тавьбал хоёр гуравхан сэдэвт л багцлагдана. Тэгээд ихэнх хариулт нь мөнгөтэй холбоотой байх биз. Бид хэчнээн хашир сууж хал үзсэний гэрч. Яг ийм цаг үед гэнэн хүсэл мөрөөдлөө алдалгүйгээр амьдарч буй хүмүүс надад хамгаас эрхэм санагддаг. Учир нь би чадаагүй юм. Тийм хүмүүсийн нэг нь Дөш.

Эрхэтү Мөнгхэ тэнгри мину тэнгэринүүдийг захиражу байхад,
Ээ-Хайрхан тэнгэри эцэг мину эл огторгуйг эзэнгнэжү байхад,
Эцэгэ Милийан тэнгэри мину эбүгэн буурал болоогүй байхад,
Эхэ Юүрэн хатун эжий мину эмэгэн буурал болоогүй байхад,
Хан Хормуста тэнгэри-ийн, хан суурин дээрээн суужу байхад,
Атаа Улаан тэнгэри-ийн, аглаг огторгуйг донсолгожу байхад,


Бодонгууд Мягмарын Дөшийн “Монголын их тобчиан” номоос...

“Өнөөх шүлэг” нь өнгөрсөн жил хураангуй байдлаараа л 48’000 мөр, 1200 гаруй хуудастай “Монголын их тобчиан” гэх түүхэн туульсын он цагийн бичээс болон хэвлэгдэж гарсан.

Бодонгууд Мягмарын Дөш гал могой жил /1977 он/ Дорнод аймгийн Баяндун суманд төржээ. Түүний бага нас эгэл жирийн хөдөөний хүүхдүүдийн адилаар мал дээр өнгөрч, нийгмийн шилжилтийн шуурганаар гэр бүлдээ туслахын тулд дунд сургуулиасаа ч завсардаад амжиж. Элдэв цаг үеийн мэдээнээс хол, хөдөөх нутагт Дөш хүү нагац ах эгч, эцэг эх хийгээд үсэн буурал баавай нарын ярих үлгэр домгуудыг сонсож өсөхдөө яруу найраг, домог  түүхийг хорхойсон сонирхох болжээ. Ирээдүйд физик, түүхийн чиглэлээр суралцахыг хүсч байсан ч өөрийнх нь хэлснээр “Тухайн цагийн нийгмийн нөлөөгөөр ирээдүйтэй гэх” эдийн засгийн мэргэжлийг сонгон 1997 онд МУИС-д элсэн орж, сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажилласан ч түүний амьдралын үндсэн зам нь багынх нь сонирхолтой эргээд холбогдох тавилантай байв. Эсвэл эргээд багын хүсэл мөрөөдлөө биелүүлэх зориг түүнд байсан гэх нь зөв ч юм уу. Дөш нэг л өдөр түүхэн шүлэг бичихээр эхлүүлж, бичих тусам дутуу санагдан нэмж сунгасаар амьдралынхаа арав гаруй жилийг зөвхөн “өнөөх шүлэгтээ” зориулжээ. “Өнөөх шүлэг” нь өнгөрсөн жил хураангуй байдлаараа л 48’000 мөр, 1200 гаруй хуудастай “Монголын их тобчиан” гэх түүхэн туульсын он цагийн бичээс болон хэвлэгдэж гарсан юм. Ийм цаг үед амьдралаа ийм төрлийн ном бичихэд зориулах ухаалаг эдийн засагч лав хаана ч үгүй биз. “Үгүй мөн их цаг зарцуулжээ” гэхэд минь “Залуу насандаа л хийхгүй бол хэзээ хийх билээ” гэх. Тэгвэл өнгөрсөн арваад жилд амьдралаа хэрхэн зохицуулж байв?” гэх асуултанд “Чи хэрэгтэй юм хийж байна уу” гэх зэргээр ээж маань санаа зовно. Гэхдээ яах вэ, зорьсон ажил минь болохоор...” хэмээн инээмсэглэн хариулах. “Уг нь бичээд л байвал бичээд л байхаар байсан ч өнгөрсөн жил тохиосон түүхт ойн жилүүдээр хураангуй байдлаар ч болов хэвлүүлье гэж шийдээд зээл авч байгаад номоо хэвлүүлсэн гэж тэр ярив. “Монголын их тобчиан” нь ертөнцийн үүсэл гарлын тухай монгол домгуудаас эхлээд Хүннү, Сианби, Их Монгол улсаар дамжин эдүгээ цаг хүртэлх Монголын түүхийг хураангуйлан он цагтай нь /монголчуудын сар жилийг тоолох уламжлалт тоолол ба нийтийн тоололтой хамтаар/ багтааж, уйгаржин галигаар шүлэглэн бичсэн туульсийн хэлбэртэй бүтээл юм. Ингэхдээ Дөш бүтээлдээ Монголын нууц товчоог бүхлээр нь, Алтан товчийн дийлэнх бүлгүүдийг, эртний Монголын домог үлгэрүүдийг багтааж, Рашид Ад Дины Судрын чуулган, В.Рубрукын Дорнод этгээдэд зорчсон тэмдэглэл, Саган сэцний Эрдэнийн эрхи, Шар тууж, Болор толь гээд зуу гаруй номыг ашиглаж, уйгаржин, крилл бичиг, англи, орос хэл дээр бичигдсэн нийт 300-400 түүхийн бүтээлийг уншиж судалсан гээд бодохоор түүний нөр их хөдөлмөрийг бахдахгүй байхын аргагүй.
    
“Миний номын агуулгыг үндсэн дөрвөн хэсэгт хувааж болно. Эхний хэсэгтээ монголчуудын ертөнц амьдралын үүслийн тухай домгуудыг нэгтгэн багцалж, монгол үндэстний ертөнцийг үзэх үзэл санааны нэгтгэлийг гаргахыг зорьсон. XVII зуунаас хойших Монголын түүхийн зохиолууд нь шарын шашинтай нягт холбоотой бичигдсэн байдаг бол би өөрийн бүтээлдээ Мөнх тэнгэрийн үзлийн үүднээс монголын түүхийг тайлах гэж оролдсон. Хоёр дахь хэсэг нь нийт Хүннү гүрнээс эхлээд Ц.Элбэгдорж ерөнхийлөгч, С.Батболд сайд хүртэлх Монголын төрийг барьсан 1282 /1267/ удирдагчийн төр барьсан он цаг, угсаа гарвалийг багтаасан. Гурав дахь хэсэг нь монгол аймгуудын угсаа гарвалтай холбоотой домгууд. Дөрөвт нь Гомер арван жил үргэлжилсэн Грек Тройн дайны тухай Илиада, Одиссей гэсэн хоёр том туульсийн зохиол бичиж байхад монголчууд жаран дамжсан их байлдан дагууллынхаа тухайд яагаад туульсийн зохиол бичиж болдоггүй юм бэ гэсэн сэдлээр XIII зуунд монголчуудын хийсэн их байлдан дагууллын түүхийг оруулсан” хэмээн номынхоо тухайд яриад “Магадгүй өнөөдөр хүмүүс анзаарахгүй, сонирхохгүй өнгөрөөж болох ч хойчийн өдөр олж харсан хүмүүст сонирхолтой санагдах биз ээ” хэмээн нэмэв. Туульсын зохиол бичихээ больсон өнөө үед түүхийн номыг ийм хэлбэрээр бичих санаа яагаад төрсөн талаар түүнээс тодруулбал “Монголчуудын түүх бичих бичлэг нь их өвөрмөц. Тод жишээ нь Монголын нууц товчоо. 1200 гаруй мөр шүлэг бүхий том хэмжээний сонгодог зохиол. Эдүгээ цагт бол түүх бичлэг өрнөдийн хандлага руу илүү хэлбийгээд байна. Тэр нь юу вэ гэхээр, төдөн онд тэгсэн ингэсэн гэж тоочоод араас нь дүгнэлт хавсаргах арга барил. Тийм болохоор би Монголын түүх бичлэг гээч зүйлийг эргэж сэргээх гэсэн бас нэг зорилгоо бичих явцдаа ухаарсан” хэмээв. Дөш дахиад хоёр ч ном хэвлүүлэхээр бэлтгээд байгаа бөгөөд эхнийх нь 2005 оноос бичиж эхэлсэн “Монголын зуун суут хүн” нэртэй анатологи юм. “Бидний өвөг дээдэс зөвхөн байлдан дагуулагчид байгаагүй, агуу математикчид, одон оронч, яруу найрагчид ч байсан юм шүү гэдгийг харуулах зорилгоор энэ номоо эхлүүлсэн. Нэг хүний тухай дундажаар найман хуудас мэдээлэл багтаж байгаа. Хүмүүс энэ номыг маань илүү сонирхох янзтай байна. Тийм болохоор эхний ном шигээ бие дааж биш, бусдын дэмжлэг туслалцаатайгаар хэвлүүлэх боломж олдох болов уу гэж найдаж байна. Нэг үгээр хэлбэл эхнийхийгээ бодвол илүү арилжааны ном л доо” гэв. “Энэ номоо хүмүүст ойлгомжтой байлгах үүднээс уйгаржин галигаар бус, ердийн крилл бичгийн хэлээр бичсэн ч хаган, тэнгри гэх мэт оноосон нэрүүдийг хуучин галигаар оруулсан. Яагаад гэвэл дэлхийн судлаач эрдэмтэд эдгээр эртний оноосон нэрүүдийг уйгаржинаас шууд латин уруу галиглан буулгаж ашигладаг. Гэтэл бид эндээ шууд ярианы хэлэндээ тохируулаад кирилээр бичээд эхлэхээр гадны судлаачдын ашиглаж буй нэрсээс зөрнө шүү дээ” хэмээн ярив. Түүний удаах ном нь 1911-1921 оны үйл явдлыг багтаасан, нийт 60’000 мөр шүлэгтэй бүтээл байх гэнэ. Өнгөрсөн жил үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулан гаргахаар хичээсэн боловч амжаагүй аж. Харин хэтийн зорилго нь “Монголын их тобчиан” номоо дэлгэрэнгүй байдлаар нь гаргах. Үүний тулд ахиад 20 жил суух хэрэгтэй хэмээн тооцоолж байгаа гэнэ.

Эх сурвалж: Сэтгүүлч А. Амармэнд,  Гоодаль сэтгүүл, 2012 оны 5-р сар




Та “Монголын их тобчиан” номыг цахим хэлбэрээр авах бол ЭНД дарна уу.

Харин та Электрон номыг ашиглахын тулд компьютер дээрээ Adobe Digital Editions программыг суулгасан байх шаардлагатайг анхаарна уу. Зааврыг ЭНД дарж үзээрэй.
www.gogo.mn
Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүндэтэ нүхэд, та бүгдийе уринабди!
Мэндээ! “Амин тоонто” ТББ-аас уламжлал болгон зохион байгуулдаг лекц, уулзалтанд Монгол Улсын Ерөнхий сайд асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ашабагад Дашийн Бямбасүрэн оролцох болно. Сэдэв: “ Монголын Улсын эдийн засгийн цаашдын чиг хандлага” Зорилго: “Амин Тоонто” ТББ- ын гишүүд, дэмжигчдийн мэдлэгт нэмэр болох, ахмад үеэрээ бахархах, тэднийг хүндэтгэх,үлгэр дууриалал болгох, гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний уял...
2017-04-26 07:29:01 Дэлгэрэнгүй »»
«Хэл бичгээ зөвхөн нутгийн аялгууны хүрээнд хөгжүүлэх нь ирээдүйгүй зам»
«Хэл бичгээ зөвхөн нутгийн аялгууны хүрээнд хөгжүүлэх нь ирээдүйгүй зам» ОХУ-ын ШУА-ийн Монгол, Будда, Төвд судлалын аспирант, Монголын "Буриад судлалын Академийн" гишүүн Санжаагийн Жамьян буриад бичгийн хэлийг нэгаялгуунд "хөрвүүлсэн" нь ямар үр дүнд хүргэж болох тухай бодлоо хуваалцаж байна. Асуудлыг ойлгох нь Эдүгээ ОХУ-д буриад хэл аялгуу хэцүүхэн байдалд ороод байна. Буриад зон төрөлх хэл аялгуугаар ярих, бичих хүн ховордсоор...
2014-05-20 09:59:52 Дэлгэрэнгүй »»
НОМЫН ХУРИМ - ёслолд хүрэлцэн ирнэ үү!
Гутаар Хальбан омогой Өвхөөндийн Дашдондогийн бичсэн "Буриадууд Онон ,Гурван харуул нутгийн тэмдэглэл" номын хурим 2012 оны 11 сарын 3-ны өдрийн 11 цагт Баянзүрх авто вокзалын зүүн хойно " Экпресс модул" компанийн байранд болно. Хажуудаа 2 давхар саарал контейнертэй буриад дүнзэн байшинд болно. Та бүхнийг номын хуримд хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбогдох утас: 99091295...
2012-11-05 11:44:29 Дэлгэрэнгүй »»
“Алтаргана-2012” уласхоорондын наадам угтуулан БУРЯАД-МОНГОЛШУУДАЙ САЙТ
    Монгол ороной toonto.mn сайт нээгээд, ямар һонин юумэ мэдэжэ болохо  аргатайбди  гэжэ “Буряад Үнэн” сониной уншагшадта  дуулгажа хөөрэхэ хүсэлтэйб.     Энэ сайт дээрэ “Минии тоонто” гэжэ дамжуулга харуулдаг. Хэдэн дамжуулгануудыень һонирхон харааб. Түүхэ судлааша эрдэмтэн Б.Нацагдорж буряад-монголшуудай түүхэ, бүридэл тухай, Нэршүүгэй, Бүреэгэй гэрээнүүд  тухай, ШУА-ийн Түүхын  хүреэлэн...
2012-06-25 12:48:50 Дэлгэрэнгүй »»
Улаанбаатар, Улаан-Үд хотод Чингис хааны мэдээллийн нэгдсэн сантай болно
Буриадын Үндэсний номын сангийн ажилтнууд Улаанбаатарт ажиллаж монгол, орос, англи хэлнээ Чингис хааны тухай баримт мэдээллийн нэгдсэн цахим санг хамтран байгуулах саналыг Монголын Үндэсний номын сангийнханд тавьжээ. Учир нь Буриадын үндэсний тэргүүлэх номын сан Чингис хааны тухай баримт, мэдээллийн цахим санг байгуулж байна. 2005 оноос энэ ажил хийж эхэлсэн аж. Тус номын санд байгаа Чингис хааны тухай хэвлэгдсэн бух материал тухайл...
2012-05-27 11:38:28 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
сурталчилгаа

286px × 140px

сурталчилгаа
Хайх
Дуулагтий - Наадам дээр
ВИДЕО
Баян-Уул сумаас УТХХэрэгт хэл...
Дангинамни Дуушан Ч.Энхзул Б.Б...
Галттаймни буряад дуун Үгэнь Д...
Оллоо ТВ - Нот-гүй яриа - Д.До...
Дуучин Д.Нямдаваа - Миний бури...
Нютаг уhанай дуун.Дуучин : МУГ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ
 
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ? Монгол дахь Буриадай холбоо гэж хаана байдаг юм ? хэлж өгөөч
» Хадамд гарахаар зэхэж буй охид бүсгүйчүүд болон бүх насныханд...
Л. Намсрай гуайн буриад аялгуун...
» Ашбагад, Худай, Хуасай овгийн талаар мэддэг зүйлсээсээ хуваалцаарай. Энэ овгийн хүмүүс байвал холбоо...
» Uriyadain Donoin xuuged xuugduudei xuuged gej baidaghaa xolbogdiit minii xugshin ejiin duu ni bgaad ...
» 2014 onoi altargana naadamai bayrai mendiie xurgeneb
» Yahan goy yum geesheb,ushuu goy goy zuragnuudii oruulaaraigtii,Balbarai baga altarganai zurag ene te...
сурталчилгаа

286px × 140px