И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Мэдээ мэдээсэл Номой hан Дуу хүгжэм Угай бэшэг Видео Гэрэл зураг Гэшүүн Монгол гүрэнэй буряадай эмхинүүд Бизнес hанал Холбогдохо  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Байгууллага Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон Бизнесс
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
“ЧИНГИС ХААНЫ ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ ХАЛХГОЛ ОРЧМЫН ГАЗАР НУТГИЙН СУДАЛГААНЫ ЗАРИМ АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
2012-04-03 04:14:38
“ЧИНГИС ХААНЫ ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ ХАЛХГОЛ ОРЧМЫН  ГАЗАР НУТГИЙН СУДАЛГААНЫ ЗАРИМ АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Зохион байгуулагчид:

БСШУЯ, Дорнод дээд сургууль, Халхгол сумын ЗДТГ, Ялалт музей, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Улаанбаатар дээд сургууль

Оролцогч байгууллагууд: ШУА-ийн Хэлзохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэн, БХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэн, Чингис хаан дээд сургууль, Монголын Залуу эрдэмтдийн холбоо, Нийгмийн Шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбоо, Дорнод аймгийн ЗДТГ, Буриад судлалын академи, БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Хөлөнбуйр дээд сургууль.

Дэмжигч байгууллага: “Дорнод нутаг” клуб, Дорнодын Оюутан Залуучуудын нэгдсэн холбоо, Дорнод нутгийн хөгжлийн төлөө ТББ.

 

Хурлын мэдээлэл

 

Дэлхийн суут хүн, эзэн Чингис хаан Тэмүүжиний мэндэлсний 850 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол улсын ерөнхийлөгч 2012 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр “Чингис хаан – Тэмүүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай” 4 тоот зарлиг гаргаж, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархалын өдөр” болгож, бүх нийтээр ёслон тэмдэглэж байх тухай заасныг үндэс болгохын зэрэгцээ Их монгол улс байгуулагдсаны 805 жил, МНТ зохиогдсоны 772 жилийн ойн ажлын хүрээнд Дорнод аймгийн нутагт орших монголын эртний түүхэн дурсгалт газруудын судалгааг эрчимжүүлэх, Чингис хааны түүхэнд холбогдох газар нутгийн талаарх түүхэн үнэн бодит мэдээллийг олон нийтийн хүртээл болгох, Халхголын бүс нутаг дахь түүхэн дурсгалт газруудыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломжийг судлан тодорхойлох, гадаад, дотоодын Монголын нууц товчоо, эртний түүхийн судлаачдын илтгэлийг хэлэлцэх хурлыг Дорнод аймгийн Халхгол суманд 2012 оны 8-р сард зохион байгуулахаар олон улсын эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг зохион байгуулахаар зарлаж байна.

Зорилго:

Дэлхийн суут хүн, эзэн Чингис хаан Тэмүүжиний мэндэлсний 850 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 805 жил, Монголын ард түмний оюуны их өв, түүхийн хосгүй үнэт сурвалж Монголын нууц товчоо /МНТ/ зохиогдсоны 772 жилийн ойг тохиолдуулан, Дорнод аймгийн нутагт байх түүхэн дурсгалт газруудын судалгааг эрчимжүүлэх, Халхгол бүс нутгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгох, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын төлөөлөгчдийг МНТ-нд нэр дурдагдсан Дорнод аймгийн зарим газар байгаа голлох үйл явдал өрнөсөн түүхэн газар нутгуудтай танилцуулах, түүхэн судалгааг олон нийтийн хүртээл болгох.

Хурлын ерөнхий сэдэв:

·        Монголын нууц товчооны судалгааны асуудлууд

·        Түүх угсаатны зүйн  үнэт зүйлийн асуудлууд

·        Монгол хэл соёлын асуудлууд (аман зохиол- утга соёлын харилцаа, орчин цагийн монгол угсаатнуудын хэлний түүхэн хөгжил, өнөөгийн байдал, нийгмийн үйл явц гадаад хэл сургалтын асуудлууд)

·        Түүхэн аялал жуулчлалын асуудлууд

·        Халхгол орчмын бүс нутгийн түүхэн судалгааны асуудлууд, нэн ялангуяа Чингис хааны түүхэнд холбогдох газар нутгийн судалгааны чиглэлүүд

·        Монголын эртний түүхэнд холбогдох эх сурвалжуудын судалгаа

Тавих шаардлага: 

Хуралд ирүүлэх илтгэл нь дээр дурдсан ерөнхий сэдвийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй онол, практикийн ач холбогдол бүхий асуудлыг хөндсөн, судалгааны аргазүйн өндөр түвшинд боловсруулагдсан байх ба илтгэлийн төгсгөлд товчлолыг илтгэл бичсэн хэлээс өөр, аль нэг гадаад хэлээр 200 үгэнд багтааж бичсэн байна.

Илтгэлийн техник шаардлага:

А4 цаасан дээр Arial, Тimes New Roman фонтоор, Size 12, мөр хоорондын зай Singl, хуудасны бүх талаас нь 2,5 см байх.

Үндсэн илтгэл нь 10 хуудаснаас хэтрэхгүй байна. Илтгэл нь эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан, хэл найруулгын хувьд зохих төвшинд бичигдсэн байх ёстой.

Илтгэлийг Флаш дискээр болон цаасаар зохион байгуулах хороонд авчирч өгөхөөс гадна и-мэйл хаягаар илгээж болно. Хурлын илтгэлүүдийг эмхтгэл болгон хэвлүүлэх, интернэтэд тавьж олон түмэнд сурталчлах учраас цахим хэлбэрээр заавал өгөх бөгөөд тухайн үед нь зохих хураамж төлнө.

Илтгэл өгөх хугацаа: 2012 оны 03-р сарын 01-ээс 2010 оны 07-р сарын 01-ний 18.00 цаг хүртэл

Холбоо барих:

М.Одмандах – Дорнод дээд сургуулийн захирал, Буриад Судлалын Академийн ерөнхийлөгч, доктор /Ph.D/

Л.Мягмарсүрэн – Дорнод аймгийн Халхгол суман дахь Ялалт музейн захирал

Хурлын үйл ажиллагааны хэл:

Монгол хэлээр үндсэн үйл ажиллагаа явах бөгөөд Орос, Хятад, Англи хэлээр орчуулагчтай оролцож болно.

Харилцах утас:

99866572,88573579, 88308501

Хаана:

Монгол Улс, Дорнод аймаг, Халхгол сумын Ялалт музейн хурлын танхимд

Хэзээ:2012 оны 08 дугаар сард, хугацааг 1 сарын өмнө мэдэгднэ.

Э-шуудан: hohchono@yahoo.com 

 

Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ЭЛБЭГДОРЖ РИНЧИНОГИЙН ҮНЭН ТҮҮХ МАНДТУГАЙ!
Элбэгдорж Ринчино бол 20-р зууны Монголын үндэстэний ардчилсан хувьсгалт хөдөлгөөний удирдагч, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, цэрэг тагнуулын хувьсгалт тэмцэгч байсан бөгөөд хуваагдаж бутарсан Монгол үндэстэнийг нэгтгэж нэгэн өрх гэр, жинхэнэ тусгаар тогтносон улс болгох "Их Монгол Улс"-ыг байгуулах туйлын зорилготой нэгэн байсан юм. Гэвч түүний намтар түүхийг мөнөө цагт хэсэг бүлгийн ашиг сонирхлын үүднээс мушгин үнэнийг дарж худал хуур...
2017-04-06 08:40:19 Дэлгэрэнгүй »»
Том гүрнүүдийн улс, үндэстнийг устгах арга!
Дэлхийн 3-р дайн буу зэвсгээр биш үзэл суртлаар, соёл эдийн засгийн дайн болохыг 1945 оны үед АНУ-ын тагнуулын төв газрын дарга байсан Аллен Даллас урьдчилан хэлж байжээ.Тэрээр зүгээр нэг хийсвэрлэж биш яг энэхүү 3-р дайн яаж эхэлж, ямар үе шаттайгаар өргөжиж хэр цаг хугацаанд ямаршуу үр дүнд хүрч болохыг маш тодорхой тайлагнасан байна. Дэлхийн 2-р дайн дуусах нь тодорхой болж , дайны дараа хэн юу хийхээ бодож эхлэн байсан яг тэр ...
2012-09-26 10:35:23 Дэлгэрэнгүй »»
Б.Эрдэнэбаатар тэргүүтэй буриад дуучдаа дэмжицгээе.
Монгол үндэстэний дууны их наадамд оролцож байгаа Б.Эрдэнэбаатар тэргүүтэй буриад дуучдаа дэмжицгээе. Билетийг 95787006 залгаж авна уу. Гала тоглолт 6 сарын 17-нд 18 цагт УБ паласт болно....
2012-06-19 03:49:22 Дэлгэрэнгүй »»
ЭРДЭНИЙН ОЧИР ОДОНГООР ДАВХАР ШАГНАГДСАН ХҮМҮҮН
“Буриад үнэн” сонин “Дүхэ­риг”-тээ “Ховор эрдэнэт үзэгдэл” гэсэн нүүр нээж “ИТГЭЛ ХАМ­БАТАНД ОДОН ШАГНАВ ” гэсэн гэрэл зурагтай мэдээ нийтлэл хэвлүүлжээ. Тус мэдээнд зуун жилийн эхэн төгсгөлд ийм одонгоор хоёр удаа шагнагдсан хүмүүний тухай өгүүлжээ. Тэргүүн нүүртээ ”Эрдэнийн очир“ тэргүүн зэргийн одонгийн зургийн доор манай Ерөнхий сайдын хэлсэн үгнээс бүрэн эхээр н ь иш татсан нь “Монголын үндэстний эрх чөлөөни...
2012-04-16 03:25:23 Дэлгэрэнгүй »»
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актын дугаар ¹684 /450/
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актын дугаар ¹684 /450/ 1998 оны 10 дугаар сарын гурванд УМБГ-ын хоёрдугаар хэлтсийн АМБ х.ч Цогтбаярын 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шийдвэрээр УШЭМТ-ийн эксперт Г.Дагиймаа, М.Энх­баяр бид ШЭМТ /моргт иргэн, эрэгтэй 36 настай, Сан­жаасүрэн овогтой Зориг/ цогцост нас барсан шалтгаан ба дараах асуудлуудыг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн зад­­лан шинжилгээг өдрийн гэрэлд хийлээ. Задлан шин­жил­гээ...
2012-03-29 02:21:02 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
сурталчилгаа

286px × 140px

сурталчилгаа
Хайх
Дуулагтий - Тоонто нютаг
ВИДЕО
Баян-Уул сумаас УТХХэрэгт хэл...
Дангинамни Дуушан Ч.Энхзул Б.Б...
Галттаймни буряад дуун Үгэнь Д...
Оллоо ТВ - Нот-гүй яриа - Д.До...
Дуучин Д.Нямдаваа - Миний бури...
Нютаг уhанай дуун.Дуучин : МУГ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ
 
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ? Монгол дахь Буриадай холбоо гэж хаана байдаг юм ? хэлж өгөөч
» Хадамд гарахаар зэхэж буй охид бүсгүйчүүд болон бүх насныханд...
Л. Намсрай гуайн буриад аялгуун...
» Ашбагад, Худай, Хуасай овгийн талаар мэддэг зүйлсээсээ хуваалцаарай. Энэ овгийн хүмүүс байвал холбоо...
» Uriyadain Donoin xuuged xuugduudei xuuged gej baidaghaa xolbogdiit minii xugshin ejiin duu ni bgaad ...
» 2014 onoi altargana naadamai bayrai mendiie xurgeneb
» Yahan goy yum geesheb,ushuu goy goy zuragnuudii oruulaaraigtii,Balbarai baga altarganai zurag ene te...
сурталчилгаа

286px × 140px