И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Алтаргана Мэдээ мэдээсэл Дуу хүгжэм, радио Видео Түрэлэй холбоо Зурагай сомог Номой hан Гэшүүн Shop Амин Тоонто  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Амин Тоонто Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
Оргодой Бодонгууд Аралдийн Гончигжамц (1925-2006)
2011-04-14 11:37:57
Оргодой Бодонгууд Аралдийн Гончигжамц (1925-2006)         "Агь гангын үнэр ханхалсан, аав ээжийн хөлсийг шингээсэн, ариун сайхан Улзын гол маань үе үеийн олон мянган буриадуудыг тосч авсан тоонто нутаг нь юм. Алтан шаргал нарны туяан доор мэнэн хөхөөр униартан байдаг Улзын гол маань уул ус, ой мод, ургамал цэцэг дэлгэрсэн үзэсгэлэн төгөлдөр нутаг бөгөөд Монгол орондоо ажил хөдөлмөр, эрдэм ном, амжилт бүтээлээрээ хувь нэмрээ оруулсан ард түмнээ ундаалсан ариун дагшин рашаан нь билээ. Алга дарам газар бүхэн нь агуу дэлгэр Монгол орны маань амьд тасархай эрдэнэ болсон цэнгэлийн мянган тохоотой Улзын гол миний төрж өссөн нутаг юм.Номин хангайн Улз нутагтаа ариун цагаан сүүнийхээ дээжийг өргөн алд цэнхэр хадгаан барьж аврал буяныг эрэн байж мөргөм үү..." А.Гончигжамц 2006 он.


        А.Гончигжамц нь Агын буриадын Табтаанайгаар нутагтай (Дульдаргын район) Оргодой Бодонгууд омгийн Баахай хүхүүрийн Бунтар отогтой малчин ард, гарын уртай сайн дархан  Д.Аралдийн 5 дахь хүү болон 1925 оны 1-р сарын 10-нд Дорнод аймгийн Баяндун сумын 1-р багын нутаг Бүс толгойн өвөрт төржээ. Бага сургууль, Санхүүгийн техникум, Намын шинэ хүчний дээд сургууль, Хөдөө Аж Ахуйн дээд сургууль, ЗХУ-д ХАА-н механикжүүлалтын курс, ЗХУ-д ҮЭ-ийн дээд  курст сайн ба онцсайн дүнтэй суралцаж төгссөн. Худалдаа үйлдвэрийн нягтлан бодогч, багш, ХАА-н мяханикжуулагч, агрономич мэргэжилтэй.Сангийн яаманд улсын орлогын ерөнхий нягтлан бодогч, Дорнод аймгийн Бага хурлын гишүүн, тэргүүлэгч, тэргүүлэгчдийн хариуцлагатай нарийн бичгийн дарга (анхны), аймгийн депутат, Хөвсгөл аймгийн АДХ-ын депутат, Гүйцэтгэх захиргааны 1-р орлогч дарга, ХААЯ-нд мэргэжилтэн, тасаг, хэлтэс, газрын дарга, Монголын Хөдөө Аж Ахуйн Ажилчдын ҮЭ-ийн ба Хөдөө Аж Ахуй, Худалдаа, Тээврийн Ажилчдын ҮЭ-ийн Төв Хорооны дарга (анхны), МҮЭ-ийн Төв Зөвлөлийн нарийн бичгийн дарга, зохион байгуулагч зэрэг төр нийгмийн хариуцлагатай ажил хийж байгаад 1987 онд гавьяаныхаа амралтанд гарсан. Эхнэр Улаалзай Хүбдүүд омгийн Базарын Цэвээний басган Дуламжав нь их эмч, дэд эрдэмтэн юм. Эрдэнэбилэг, Баяр нарын 2 хүүтэй, тэднээс гарсан 5-н ач хүүтэй.

 http://www.toonto.mn/images/gallery/2010-10-25-01-04-23.jpg

        А.Гончигжамц нь Берлин, Никазия (Кипр), Варшав, Бухарест, Москва хотноо ХАА, ой, плантацын ажилчдын болон худалдааны ажилчдын олон улсын хуралд 1973 онд Чили улсын Сантьяго хотноо транс монополийн үйл ажиллагааг хэлэлцэх олон улсын бага хуралд тус тус Монголын төлөөлөгчдийн ахлагчаар оролцжээ. А.Гончигжамц нь МАXН-ын 12-р их хурал, МҮЭ-ийн 9, 10, 11-р их хурал, ХАА-н ажилчдын ҮЭ-ийм 1-5-р их хурал, ХАА-м нэгдлийн холбооны 3, 4, 5-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн тэргүүлэгчээр 3 удаа, Нарийн бичгийн даргаар 1 удаа, Нэгдлийн Холбооны Дээд Зөвлөлийн тэргүүлэгчээр 3 удаа, ҮЭ-ийн Төв Хорооны тэргүүлэгч, даргаар 4 удаа сонгогдож ажиллаж байжээ.

       А.Гончигжамцын ажилч хичээнгүй шургуу хөдөлмөр, идэвх зүтгэлийг нам, төр, олон нийтийн байгууллагаас өндрөөр үнэлж Алтан гадас одонгоор 3-н удаа, Хөдөлмөрийн хүндэт медалаар 2 удаа, ойн медалууд болон МАXН-ын Төв Хорооны баярын бичгээр (ҮЭ-ээс анх удаа) шагнаж байсан ба МҮЭ, ХАА-н тэргүүний ажилтан, тэргүүний халамжлан хүмүүжүүлэгч зэрэг шагнал урамшил хүртсэн байна.

        А.Гончигжамц нь улс, олон нийтийн байгууллагад дөчөөд жил ажиллахдаа ХАА-г хөгжүүлэх, атар газрыг эзэмшихэд биеэр оролцож, ХАА-н ажилчдын ҮЭ-ийн байгууллагыг бэхжүүлэхэд ухамсарт бүх амидралаа зориулсан юм.

        ХАА нь түүний ажил хөдөлмөрийн анхны дуудлага бөгөөд Сүү тосны заводын морин тэрэгчнээр улс нийгэмд хөдөлмөрлөж эхэлсэн А.Гончигжамц нь 1942 онд Бороогийн станцын ургац хураалтад оролцож өдөрт 530 боодол тариа боож дээд амжилт үзүүлэн идэвхтэй сайн ажилласан тул (тэр үед морин жаткаар хадсан тариаг гараар боож бухалддаг байж) тэр үедээ алтан үсгийн үнэмлэх үнэ бүхий зүйлээр шагнагдсандаа ихээхэн баярлаж байсан нь санаанаас нь гардаггүй байсан гэдэг. Санхүүгийн техникумд суралцаж байхдаа сахилга сурлагаар шалгаран "Ударник сурагч" болж бага сургуулиас нь эхэлсэн зургийн авьяастай байснаар сургуульдаа зураг зурж өгсөн шагналыг нь Зөвлөлтийн армид фронтод бэлэглэж байжээ.

http://www.toonto.mn/images/gallery/2010-10-24-17-00-02.jpg

Хожим нь Дорнод, Хөвсгөл аймгийн сумдад хэд хэдэн зураг зурсан байна. Намын шинэ хүчний дээд сургуульд суралцаж байхдаа ҮЭ-ийн хорооны даргаар, ХАА-н дээд сургуульд суралцахдаа намын үүрийн нарийн бичгийн даргаар, сургуулийн оюутны зөвлөлийн даргаар сонгогдон хамт олныхоо итгэл найдварыг хүлээж явжээ. Ургац хураалтанд Намын Төв Хороо, Засгийн газрын төлөөлөгчөөр 20 жил ажиллаж, хамгийн олон удаа томилогдож байсан нь түүний хөдөлмөрч, бүтээлч шинж чанарын илэрхийлэл юм.

2006 оны 6-н сарын 27-нд өвчний улмаас таалал төгссөн юм.

"Сайхан сэтгэл гэдэг бол хэлгүй хүн ч ярьж чадах, дүлий хүн ч сонсож чадах хэл юм шүү" А.Гончигжамц

Товчлол тэмдэглэл: Бодонгууд Зоригто (ач хүү)

Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Ган-Очир: Эрчүүдэд байдаг дурлалын бүх өвчин надад бий
  Яруу найрагч Д.Ган-Очир хэмээх энэ буриад цустай залууг Монголын яруу найргийн нэгэн үеийн төлөөлөл болон орж ирсэн тэр цагаас нь эхэлж таних юм. Тэрбээр аливаа юманд мэдрэмжтэй хийгээд ур ухааныг тааруулахдаа сүрхий. Орчин цагийн дууны яр...
2014-09-12 03:56:06 Дэлгэрэнгүй »»
Буриад эхнэрийн толгойн гоёл зарна
Буриад эхнэрийн толгойн гоёл (одоогийн Дорнод аймаг Дашбалбар сумын иргэн 1910 онд төрсөн Пушаал овогтой Пагам-д өвлөгдөж ирсэн) зарна. Утас: 88767082, 99781604  ...
2014-07-18 04:33:22 Дэлгэрэнгүй »»
БУРИАД ТУУЛЬС ДАХЬ ЗАН ҮЙЛИЙН УЛАМЖЛАЛ
Буриад зон эрт урьд цагаас эхлэн үлгэр туульсыг зохион хайлж, үеэс үед уламжлан иржээ. Буриад ардын туульс цаглашгүй арвин бөгөөд судалгааны хэрэглэгдэхүүн болон судлагдсаар эдүгээ зуу гаруй жил болжээ. Гэсэн хэдий боловч судалж амжаагүй зүйл а...
2014-03-13 02:28:09 Дэлгэрэнгүй »»
Жигжит Баясхаланов Буряад ороноо суурхуулна.
Үнгэрэгшэ жэлэй эсэстэ Москва хотодо буу зэмсэг бүтээдэг уран дархашадай “Арсенал” гэжэ  мүрысөөндэ буряад дархашанай бүтээл үндэр сэгнэлтэ абажа, түрүү һуури эзэлбэ. “Гал-уһан” гэжэ нэрэтэй үзэсхэлэнтэ гоё хутагые гүрэнэй алдар солото...
2014-01-10 05:38:46 Дэлгэрэнгүй »»
"Буряад арадай түүхэ домог ба нангин шүтөөнэй газарнууд"
"Нэн эртэ сагта монгол угсаатан Манжа ба Хитадай можоһоо, ехэ Монголой газарһааэхилээд Ойхон, Бархан, Байгал далай хүрэтэр нүүдэлтэй байһан юм", - гэжэ баргажан буряадуудай түүхэ домог соо профессор Ж.Сажинов бэшэһэн байдаг.  Н...
2013-12-10 07:55:55 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (1)

Deprecated: Function split() is deprecated in /home/toonto/public_html/includes/classes/comment.php on line 38
Цэцэгдэлгэр:
2011-04-12 01:33:26
Чи ч гэсэн хөгшин аав шигээ мундаг хүн болоорой
202.131.247.23
   
Facebook
<
Хайх
Дуулагтий - Наадам дээр
ВИДЕО
Оллоо ТВ - Нот-гү...
Бадамгарав - Алт...
Дуучин Д.Нямдава...
Нютаг уhанай дуу...
Буриад дуу. Нүгэ...
С.Жавхлан Хамаг ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ