И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Алтаргана Мэдээ мэдээсэл Дуу хүгжэм, радио Видео Түрэлэй холбоо Зурагай сомог Номой hан Гэшүүн Shop Амин Тоонто  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Амин Тоонто Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
Дэслэгч генерал Базарын Цэдэн-Иш (1906-2009)
2010-11-26 05:57:28
Дэслэгч генерал Базарын Цэдэн-Иш (1906-2009)Монгол Улсын гавьяат хуульч (1979), Хєдєлмєрийн баатар (2006) Буриад Улсын хил хамгаалалтын гавьяат ажилтан (2006) ЦЭДЭН-ИШ Базарын
Монгол Улсын гавьяат хуульч (1979), Хєдєлмєрийн баатар (2006) Буриад Улсын хил хамгаалалтын гавьяат ажилтан (2006)
Б.Цэдэн-Иш нь Чита мужийн Агын їндэсний тойргийн Алхана гэдэг газар 1906 онд тєрсєн. 1918 онд монголд нїїдэллэн ирж, 1923 онд Баяндун сумын харьяат болжээ. 1927 онд Хєх Ишгэнтэйн хилийн цагдаа, харуулын даргаар томилогдон ажилласан, тэр їеэс хилийн цэрэгт алба хаах эхлэл нь тавигдсан. Тэрбээр Баяндун сумын нарийн бичгийн дарга, Дашбалбар сумын дарга, Улз хошууны нягтлан бодогч зэрэг албыг 1927 оноос хашиж байгаад 1931 онд цэргийн албанд татагдаж Ардын Армийн холбооны тусгай хороонд бичээч, эх зохиогч, салааны захирагч, штабын даргын туслахын албыг гїйцэтгэжээ. Тэрбээр Бїх Цэргийн Хилийн Цэргийн Штабт томилогдон, газрын даргын нарийн бичгийн дарга, 1938-1941 онд дотоодын Хамгаалахын Газрын тєв сургуульд хичээл ангийн эрхлэгч, штабын дарга, 1941-1945 онд Н.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн Академид суралцан тєгсєєд 1945-1950 онд Хязгаарын ба Дотоодын Цэргийн Хэрэг Эрхлэх Газрын тасаг хэлтэс, штабын даргаар ажиллажээ. МАХН-ын Тєв Хорооны Улс Тєрийн Товчооны 1950 оны 6 дугаар сарын 29-ны єдрийн хурлын 38/67 дугаар тогтоолоор Гадаад Яамны консулын хэлтсийн даргаар томилогдон, дипломат албанд шилжсэн байна. Цэдэн-Иш нь 1956 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны элчин зєвлєхєєр томилогдон ажиллажээ 1958 онд Худалдааны Яамны сайдын 164 дїгээр тогтоолоор Гадаадын Жуулчдыг Їйлчлэх Газрын даргаар ажиллах хугацаандаа “Улаанбаатар зочид буудал”-ыг ашиглалтад оруулжээ. Монгол, Хятадын хилийн асуудал маш хурцаар тавигдаж байсан 1960 онд ГЯЯ-даа эргэн ирж, хэлтсийн даргын эрхтэйгээр ємнє зїгийн хилийн байдлыг шалгах, улмаар хилийн хэлэлцээрт бэлтгэх чухал албыг хаших болсон. Монгол, Хятадын хилийн хэлэлцээр Улаанбаатарт 1960 оны 10 дугаар сард эхэлж хоёр улсын хилийн дагуух нийт 30 хэсэг газрын 17321 км2 газар нутгийн асуудлыг хэлэлцээд 5007 км газрыг Хятадын саналаар, 12314 км2 газрыг Монголын саналаар тус тус гэрээ байгуулж, 1975 оны 10 дугаар сарын 9-ны єдєр НЇБ-д албан ёсоор бїртгїїлэн олон улсын баталгаатай болгожээ. Монгол улс ингэж ємнє зїгийн хилээ тодотгон тогтоож байгуулагдсаны дараа хойт зїгийн хилийн асуудлыг ээлжит зорилт болгов. Цэдэн-Иш нь 1970-1976 онд НАХЯ-ны орлогч сайд, Хязгаарын ба Дотоодын Цэргийн Хэрэг Эрхлэх Газрын даргын алба хашиж байх хугацаандаа Монгол Зєвлєлтийн хилийн хэлэлцээрийг 1975 оны 7 дугаар сард Чита хотноо хийж хилийн шугамыг тодотгох асуудлыг хэлэлцжээ. Хоёр улсын хилийн дагуух 145 хэсэг газрын 695.65 км2 нутаг дэвсгэрийг Монголын талд, 109 хэсэг газрын 120.6 км2 газрыг Зєвлєлтийн саналаар тохиролцон 1976 онд хилийн гэрээ байгуулж батламжийг нь Москва хотноо солилцсон байна. Ингэж Монгол улс хил хязгаараа бїхэл бїтнээр баталгаажуулах стратегийн чухал ач холбогдолтой ажлыг Цэдэн-Иш гардан явуулсан нь тїїний гавьяа мєн. 1976-1979 онд НАХЯ-ны сайдын хилийн асуудал эрхэлсэн зєвлєх, хилийн комиссын зєвлєх, хилийн тїїх судлах группийн даргаар ажиллаж байв. Тэрбээр улсын хил хамгаалах байгууллагыг зохион байгуулж, бэхжїїлэх ажлыг санаачлан хэрэгжїїлэгч, хил хамгааллын тїїх судлалын їндсийг тавигч гэж зїй ёсоор їнэлэгддэг. Монголын хилийн талаар дорвитой судалгаа хийж “Тєрєлх нутгийн тєє газрын тєлєє” (1976) , “Монгол улсын хил хязгаар бїрэлдэн тогтсон тїїхэн тойм” (1983) сэдвээр тїїхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Тїїний эх орондоо байгуулсан гавьяаг тєр засгаас єндрєєр їнэлж тїїнд дэслэгч генерал (1972), онц бєгєєд бїрэн эрхт элчин цол, Сїхбаатарын одонгоор 3 удаа, байлдааны ба хєдєлмєрийн гавьяаны улаан тугийн одон, цэргийн гавьяаны одонгоор 2 удаа, алтан гадас одонгоор 2 удаа, ялалтын болон ойн медалиудаар шагнасны дээр гавьяат хуульч, хєдєлмєрийн баатар цолыг хїртээжээ. Мєн ЗХУ-ын байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа бусад улсын одон медалиар шагнагджээ.
Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Ган-Очир: Эрчүүдэд байдаг дурлалын бүх өвчин надад бий
  Яруу найрагч Д.Ган-Очир хэмээх энэ буриад цустай залууг Монголын яруу найргийн нэгэн үеийн төлөөлөл болон орж ирсэн тэр цагаас нь эхэлж таних юм. Тэрбээр аливаа юманд мэдрэмжтэй хийгээд ур ухааныг тааруулахдаа сүрхий. Орчин цагийн дууны яр...
2014-09-12 03:56:06 Дэлгэрэнгүй »»
Буриад эхнэрийн толгойн гоёл зарна
Буриад эхнэрийн толгойн гоёл (одоогийн Дорнод аймаг Дашбалбар сумын иргэн 1910 онд төрсөн Пушаал овогтой Пагам-д өвлөгдөж ирсэн) зарна. Утас: 88767082, 99781604  ...
2014-07-18 04:33:22 Дэлгэрэнгүй »»
БУРИАД ТУУЛЬС ДАХЬ ЗАН ҮЙЛИЙН УЛАМЖЛАЛ
Буриад зон эрт урьд цагаас эхлэн үлгэр туульсыг зохион хайлж, үеэс үед уламжлан иржээ. Буриад ардын туульс цаглашгүй арвин бөгөөд судалгааны хэрэглэгдэхүүн болон судлагдсаар эдүгээ зуу гаруй жил болжээ. Гэсэн хэдий боловч судалж амжаагүй зүйл а...
2014-03-13 02:28:09 Дэлгэрэнгүй »»
Жигжит Баясхаланов Буряад ороноо суурхуулна.
Үнгэрэгшэ жэлэй эсэстэ Москва хотодо буу зэмсэг бүтээдэг уран дархашадай “Арсенал” гэжэ  мүрысөөндэ буряад дархашанай бүтээл үндэр сэгнэлтэ абажа, түрүү һуури эзэлбэ. “Гал-уһан” гэжэ нэрэтэй үзэсхэлэнтэ гоё хутагые гүрэнэй алдар солото...
2014-01-10 05:38:46 Дэлгэрэнгүй »»
"Буряад арадай түүхэ домог ба нангин шүтөөнэй газарнууд"
"Нэн эртэ сагта монгол угсаатан Манжа ба Хитадай можоһоо, ехэ Монголой газарһааэхилээд Ойхон, Бархан, Байгал далай хүрэтэр нүүдэлтэй байһан юм", - гэжэ баргажан буряадуудай түүхэ домог соо профессор Ж.Сажинов бэшэһэн байдаг.  Н...
2013-12-10 07:55:55 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
<
Хайх
Дуулагтий - Монголой hайхан орон
ВИДЕО
Оллоо ТВ - Нот-гү...
Бадамгарав - Алт...
Дуучин Д.Нямдава...
Нютаг уhанай дуу...
Буриад дуу. Нүгэ...
С.Жавхлан Хамаг ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ