И-мэйл:   Нууц үг: 
 
Эхилэл Мэдээ мэдээсэл Номой hан Дуу хүгжэм Угай бэшэг Видео Гэрэл зураг Гэшүүн Монгол гүрэнэй буряадай эмхинүүд Бизнес hанал Холбогдохо  
Алтаргана - 2010 Улас түр Ниигэм Болбосорол Соёл Урлаг Байгууллага Тамир Эрэл Ћураг Түүхэ Нютагай үнэр Буряад зон Бизнесс
Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!    ::    Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал.Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой!!!     ::    
МЭДЭЭ МЭДЭЭСЭЛ
Сонгоол буриадын түүх
2013-11-08 06:27:55
Сонгоол буриадын түүх

Оросын холбооны улсын бүрэлдхүүнд багтдаг Буриад улсын өмнө хязгаар Сэлэнгэ, Зэд, Хиагт, Бичүүрийн аймгуудаар тархан суудаг цонгоол хэмээх угсаатны бүлгийг манай урд үеийн эрдэмтэн судлаачид халх монголын Түшээт хан аймгаас босч орост дагаар орон улмаар буриад монголчуудын угсаатны бүрэлдэхүүнд орсон хэмээн үзсээр ирлээ. Уг судлаачид сэлэнгийн буриадын түүхийн сурвалж бичиг “Бяцхан запискэ”-д үндэслэн ийм дүгнэлт гаргаад асуудлыг шийдвэрлэн амар сууж байжээ. “Бяцхан запискэ” сурвалж дахь цонгоол отгийн түүхийг өгүүлсэн хэсэгт энэ тухай бичсэнийг сийрүүлбэл: (Цонгоол отогийн овог язгуур нь монголын гүл шар хошуунаас Сахулагийн хөвүүн Заяа, Омболын хөвүүн Заяахан хоёр 1694 онд их дээд эзэн баатар цагаан хааны албат ард болох хүсэлтэй босгуулаар ирсэн бөлгөө.  ...дээрхи ерэн зургадугаар онд(1696) монголын Очирай бат түшээт ханы мэдэлд байсан зайсан Охин Хонтогорын хэмээгч суугч оронд өргөмжгүй гэж мэдүүлэн 150 албат ардаа дагуулж Шар далай, Шажихай эрх хэмээх хоёр хөвүүдийн хамтаар Оросын баатар цагаан хаан их өргөмжтэй, газар орон элбэгтэй гэж түүний албат болохоор энэ оронд ирсэн гэдэг.) Г.Румянцеваас эхлээд Ц.Цыдендамбаев хүртэлх судлаачид бүгд энэхүү мэдээн дээр үндэслэн цонгоолуудыг Халхын Түшээт хан аймгийн Гүл шар хошуунаас Ойрадын Галдан бошогт хааны довтолгооны үеэр дүрвэн оросын нутагт орсон халхчууд гэсэн дүгнэлтийг хийсэн ажээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэр үеийн  Түшээт хан аймагт байтугай халх монголд Гүл шар гэсэн нэртэй хошуу байсангүйг эрхэм судлаачид анзаарсангүй. 1691 онд Халх монгол Манж Дайчин улсад дагаар орохоос өмнө Халхад ердөө 8 хошуу (1655 оноос өмнө 7 хошуу байсныг Манжийн Энх-Амгалан хаан Сайн ноёны өвөг Данзан тойныг засаг өргөмжилсөнөөр халхын хошууд 8 болжээ) байсан бөгөөд тэдний дотор Гүл шар гэсэн нэртэй хошуу ер тааралдахгүй байна. Тэгэхээр тэр үед  манжийн ноёрхолд нэгэнт ороод 6 чуулган 49 хошуунд хуваагдан сууж байсан Өвөрмонголд энэ хошууг хайж үзэх хэрэгтэй болно. Юуны өмнө Гүл шар гэж юу гэсэн үг болохыг тайлж үзвээс энэ нь манж монгол холилдсон нэршил нэр бөгөөд монголоор Шулуун шар манжаар Гүлү суваяан гэсэн үг бөгөөд энэ нь манжийн найман хошууны цэргийн зохион байгуулалтын нэг гол хошууны нэр болно. Манжийн төвлөрсөн төрийг үндэслэгч Нурхац баатар өөрийн цэргээ 4 хувааж тус бүрт нь улаан, шар, хөх ,ногоон өнгийн туг өгч хожим нь дахин хоёр хувааж 8 болгоод хошуу тус бүрийг тугных нь өнгөөр нэрлэх болжээ. Эдний нэг нь Шулуун шар буюу Гүл шар юм. Лигдэн хутагт хааны төв захиргааг эсэргүүцсэн монголчууд манжид олноор даган орох болсоноор монголчуудыг ч бас 8 хошууны зохион байгуулалтанд хамруулах болж 1696 он буюу Цонгоол овогтоныг Оросод дагаар орж байх үес Өвөрмонголд 8 хошууны зохион байгуулалт нэгэнт 2 болоод байжээ. Нэг дэхь нь дагаар орсон монголчуудаас 1636 онд байгуулсан Бээжинд байрладаг Монгол найман хошуу бөгөөд нөгөө нь 1675 онд Чингийн дарлалын эсрэг бослого гаргаад дарагдсан Лигдэн хааны ач Бүрни вангийн харьяат цахаруудаар байгуулсан Цахар найман хошуу юм. Өөр бас Халхын барга монголчуудаар голлон байгуулсан барга найман хошуу гэж байсан хэдий ч 1732 онд байгуулагдсан тул өгүүлэн буй сэдэвт хамаарахгүй. Үүнээс Цонгоол овогтон Цахар найман хошуунаас ирсэн байх нь хамгийн их магадлалтай юм. Учир нь Бээжинд байрлаж байсан Монгол найман хошуу бол манжийн эзэн хааны үнэнч түшиг тулгуур гэгдэж Дайчин улсын цэрэг армийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж байсан бол Монголын сүүлчийн их хаан Лигдэний харьяат цахар монголчууд манжийн түрэмгийллийг анхнаас нь хүчтэй эсэргүүцэж 1675 оны бослогоос хойш чуулганд багтах эрхгүй болж Суйюань Датунд суугаа манж амбанд шууд захирагдах болсон билээ. Ийм учраас бид цахар монголын дотор цонгоол хэмээх овог үлдэж байна уу, хэмээн судалж шүүрдэж үзээд үнэхээр цахар баруун гарын шулуун шар буюу гүл шар хошуунаа цонгоол овогтан сууж байсан болохыг олж мэдэв. Өвөрмонголд 1990 онд хэвлэн гаргасан Цахар монгол хэмээх хоёр дэвтэр зохиолын тэргүүн дэвтэрт цахарын овогийн дэлгэрэнгүй бүртгэлийг нийтэлж, түүн дотор монгол үсгийн цагаан толгойн дарааллаар цахарын нийт овогийг жагсаасан дотор “Цонгоол – энэ овогтон цахар баруун гарын гүл шар хошуугаар бий” хэмээн тэмдэглэжээ. Энэ мэдээг шалгаж үзэхийн тулд бид ноднин 2008 оны зун Өвөрмонголын өөртөө засах орны Улаанцав хотын Цахар баруун гарын хойт хошуугаар очсон болно. Хуучин цахар баруун гарын Шулуун шар хошуу өөрчлөгдөн явсаар 1953 онд Цахар баруун гарын хойт хошууны бүрэлдхүүнд оржээ. Улаанцав аймгийн төв Жинин хотод суух Мөрөн(баатуд овогтой), Цахар баруун гарын хойт хошууны төв Баянцагаан балгасан дээр суух Бүрэн(цонгоол овогтой), Сөнөд хошууны төв Сайхантал балгасанд суух Жалафунгаа(цонгоол овогтой) нарыг сурвалжилж, хуучин цахарын Гүл шар хошуунд барга 13-дугаар суманд цонгоол хэмээх овгийн долоо, найман айл сууж байсан ба одоо ч тэдний үр сад уг хошуу болон Жинин хотоор амьдарч буйг тогтоов. Үүнтэй холбогдуулан энэ өгүүллийг бичигч олдой миний  өвөг, цонгоол бүлгээ, авгачууд овогт Довдоны Ринчендоржийн(1914-1990) өгүүлсэн манай авгачууд-цонгоолын аман домгийг энд харшуулан үзвэл сонирхолтой байх болов уу. “Одоогоос 300 гаран жилийн өмнө манай өвөг дээдэс уугуул урд монгол нутагтаа амгалан тайван амьдран сууж байтал гэнэт харь дайсанууд довтлон ирж хот айлаар нь алж хядан хүйс тэмтэрчээ. Ганцхан өвгөн хоёр ачаа урдаа моринд дүүрэн тэр дайснаас зугтаажээ. Тэгэхэд нь тэр дайснууд хойноос нь нэхэн хөөж тэгээд өвгөн нэг гол дээр тулж ирэн тэр голыг мориороо тамруулан цаад эрэг дээр нь гартал дайсны тавьсан сум бороо шиг л асгаран бууж ирэн хоёр гурваараа мориных нь хондлойд  шааж орж байсан гэдэг.Өвгийн хэлсэнээр тэр дайснууд нь манж хятадууд байсан гэдэг. Ингэж манай өвөг дээдсээс хоёрхон хүүхэд амь гарч манай авгачууд-цонгоолын дээдэс болжээ. Тэр хоёр хөвүүнийг нь Заяа, Заяахан гэж нэрлэдэг байгаа. Түүнээс бид нар бол Заяаханы удам юм. Нөгөө Заяа нь үр удам их өнөр. Заяагийн дунд хөвүүн нь буриад монголд анх шарын шажин дэлгэрүүлсэн их ачтай хамба лам хүн билээ”. Энэ домогт манж-хятад хэмээн маш тодорхой дурдаж байгаагаас үзвэл Цонгоол овогтон Галдан бошготын дайны хөлөөс зайлж халх монголоос оросын нутагт ойн гарсан хэрэг биш харин манжийн дарлалд ороод байсан Өвөрмонголын цахар найман хошуунаас зугтаасан нь илхэн байна. Дээр дурдсан “Бичихан запискэ” хэмээх түүхэнд өвөгийн ярьсан аман домог нэлээн товчлогдон орсон маягтай. Өнгөрсөн 19-р зууны сүүлээр сэлэнгийн буриадын атаган дацаны лам түүхчийн зохиож эмхэтгэн судлаач нарын дунд “Пахлашкин ламын түүх” хэмээн алдаршсан, эдүгээ Оросын холбооны улсын Санкт-Петербург хотноо хадгалагдаж буй одоо хүртэл хэвлэгдэж судалгааны эргэлтэнд ороогүй, сэлэнгийн буриадын нэгэн нэн ховор түүхэн сурвалжид, цонгоол нарын цахарын гүл шар хошуунаас босч, оросын зүг оргох болсоныг ингэж тэмдэглэжээ. (…Цонгоол овгийн хошууны тэргүүн Охин тайж, Заяа дүү Омболойн Заяахантай авганууд ястай хошуу зонтой 1685 онд нуудаг цуглаар хийж баруун зүгт Түвд хааны орон илдэн сайн асан, Хятад хааны мэдэлд мэнд сайн болох цаг үл болмой, хойт зүгт цэрэг хямралгүй, төгс хүчит баатар Цагаан хаан бурханы хувилгаан буй байнам, тэнд нүүе хэмээн түрүү өвгөд нь зүтгэж бүгдээр баясаж 3 жил дотор унах сайн морь олох, идэх хүнс бэлдэх, 3 жилийн эцэс явдалд орох зөвшөөж баталж…) Эндээс үзэхүл цонгоол нар баруун түвдийн зүг босч очвол хэзээ нэг хятадын хаан буюу Дайчин улсын гарт орох тул сайн болохгүй харин тухайн үед Хар мөрөн орчмоор шивээ суурин байгуулж, хамниган дагуур нараас үст алба татан манжийн хаантай тэмцэлдэн дайн байлдааныг үүсгэн байсан оросын зүг одохоор шийдвэрлэсэн нь тодорхой байна. Монгол улсын анхны эрдэмтэн академич, цонгоол бүлгээ, Йөншөөбү Б.Ринчен өөрийн намтар 3 үеийн түүхэндээ эх Самданы Дуламынхаа тухай бичихдээ “Ринчен миний эх Боржигин овогт Самдангийн Дулам ....Цогт хун тайжийн цэрэг Лигдэн хааны цэргийн хамт дарагдахад Өвөрлөгчдийн Авга хошуунд нэг сум цэрэг өрхтэй үлдэж,Охин гэдэг хүүтэй болсон нь,Охиныг эрийн цээнд хүрсэн үес Ар,Өвөр монгол манжииг дагаж чуулган чуулах үес(бодвол Долнуурын чуулган болов уу? Миний эхийн хадгалдаг бичмэл түүхэнд тэр чуулганы хаа хуралдсаныг дурдсангүй) манжийг даган баясалцах хэсэг ноёд, Цогт хунтайжийг үзэн ядаж, өөлдийн гэгээн гүүш хааныг шулмас Цогтыг дарсан гэж ач хүү болох Охиныг ар,өврийн хооронд үймүүлж байна,олны сэтгэл эвдэн хорлож,угсаа баллаж байна гэцгээж Түмэдийн Эрдэнэ хун тайж гэдэг ноён “Чуулганд 3 хоног хутгаа гаргаж ,ханцуйн дотроо хумсаа авч байгаа нь урьдын Цогт ноёноос илүү шулмас гарах гээд байна .Авгасын 4 хошуунаас гарах болж биш үү ”гэж Охиныг барихаар санал гаргахад их чуулганы ноёд санал нийлж, Охиныг баривчилсанд оргож гараад 150 хуяг цэргээ ар гэрийн хамтаар дагуулан, нэхүүл цэрэгтэй тулсаар Мэнэнгийн талыг тулалдан гарч Орос улсын нутагт хүрээд, оршин суух газар нутаг олгохыг эрэн, Орос цагаан хаанд дагаар орж ,гэрээ бичигт үсэг зуран, хил сахин харна хэмээн Цөх голын хавиар нутаг заалган, цэрэг өрхийн хамт дагаар орсонд орших нутагтаа нэг булаг бүхий газрыг Охин булаг гэж нэрлэцгээн нэгэн дов газар өвөлждөг болсон нь Охин дов гэж үр угсаа нь тахидаг болсон, үүнээ Охин сайдын туг гэж цагаан бартай хөх туг, өмсөж явсан хөө хуяг, ган дуулга, нум саадаг сэлмийг Охин довыг овоо босгон тахьдаг болсонд 1929 он хүртэл тахиж, нэг хүн , Охин сайдын тэр тугчны удмынханаас туг цэнгүүлэхэд хуяг дуулга өмсөн, мөнгөн агсарга бүсэнд нум саадаг, сэлэм хутгыг агсан зогсдог байсан гэдэгсэн.” Энд Охин хунтайжийг өвөрмонголын Авга хошуунаас харьяат ардаа аван 1691 оны үед Оросын цагаан хаанд дагаар орсон гэж байна. Б.Ринчен гуайн энэ намтартаа дурдсан бичмэл түүхийн нэгэн хувь Монгол улсын төв номын санд хадгалагдаж буйг бид үзэж танилцсан билээ. Уг гар бичмэл нь хуучин хятад муутуу цаасыг дэвтэрлэн хар өнгийн бэхээр бийрээр хичээнгүй бичсэн ганц хувь бяцхан товхимол бөгөөд гадна хавтасан дээр “Буриад тойн гүүшийн ах дүү гурванд ирээдүй цагийн байдлын дурдхал оршивой” гэсэн нэртэй  бөгөөд (хойшид “Тойн гүүшийн дурдатхал” хэмээн товчилно. зохиогч) акад. Ш.Нацагдорж энэ бяцхан гар бичмэлийг судлан судалгааны өгүүлэл нийтлүүлжээ. Ойрмогхон МУБИС-ийн багш Ж.Гэрэлбадрах гэрэл зургаар мөн хэвлэсэн байна. Уул эхэд буриад гэсэн үг байсангүй ба хожим уг гар бичмэлийн доторхи үйл явдалтай холбон хэн нэгэн хожим нэмсэн байна. Энэ гар бичмэл дэвтэр хэрхэн хэзээ Монгол улсын төв номын сангийн хөмрөгт орж хадгалагдсан нь тодорхой бус, албан болон амин хувийн хэргээр Нийслэл хүрээнээ сууж байсан цонгоол буриадын сэхээтэн нарын нэгнээс хорьдугаар зууны эхээр хуулж авсан шиг байгаа юм. Учир нь уул дэвтэр төмөр үзгийн буриад бичгийн хэвээс тэс өмнөө халх бичгийн хэвтэй болно. Тийм учраас бид уг сурвалж бичгийг буриад нутгаар сураглаж эрж эхэлсэн бөгөөд эрлийн үзүүрт шар тос гэгчээр үнэхээр цонгоол буриад нарын үр хойчист уг сурвалжийн хоёр ч хувь ондоо хүмүүсийн гар дээр хадгалагдан буйг олж илрүүлсэн билээ. Энэ тухай сүүлд өгүүлэх тул, одоо уг сурвалжийн агуулгатай товч танилцая.

   


   ( Тэнгэрээс заяат Богд Чингис хаанаас угсаалан тасралгүй арван зургаан их хаад монгол хятадын төр тэтгэн сууж нэгэн зуун наян жил өнгөрсний сүүлийн Тогоон Төмөр хаан их төрийг хар хятадад хууртаж алдавай. Түүний хөвүүн Билигт хаанаас эхлэн монголын төрийг арван есөн хаад тэтгэж дөрвөн зуун гучин жил өнгөрсөний сүүлийн цахар Лигдэн хаан бээр монголын хан төрийн хас тамга манжийн Дайчин хааны гарт алдсанаар жаран жил өнгөрвэй. Хятадын Чунжин хааны төрийг манжийн Эеэр засагч хаан цэргээр эвдэж эрхэд хураавай. Энэ учираа халх дөрвөн аймаг өвөр долоон чуулган ордос долоон хошууны ноёд бээр хамтын санаа нийлүүлэх их чуулган болох цагт уршигт Охин энэ бээр угсаа дарлахын нүүр өдөр бүр тушаан байхаас өвөр долоон түмэдийн ноён Эрдэнэ хунтайж бээр зарлиг нээхдээ авгасын дөрвөн хошууны дотроос Охин энэ бээр хэдэн дахин угсаа дарлахын нүүр тушаасны зуур эцэс гурван өдөр удаа хутгаа ханцуйлж хумсаа хусан байх энэ нь хүчин байваас хорт хямрал гаргах санаа буй аж. Минжүр вангийн гуравдугаар тайжийн охиноос төрсөнөөр охины хүү Охин хэмээн нэрийдсэн үүний угсаа халх дөрвөн аймаг дотор хямрал хорт санаа үүсгэж эс зохилдон хөөгдсөний эцэс цахар Лигдэн лүгээ санаа нийлж шашин төрийн үйлст хямрал болсон эцэс Хөх нуураа хүрч түвдийн шарын шашны хурал хямралдсанаас өөлдийн Гэгээн гүүш хаан бээр соносч цэргээр Лигдэн хаан, Цогт ноён хоёулыг цэрэгтэй нь оромгүй болгосон биш үү. Хорт Цогт ноёны хөвүүн Хонтогор бээр ар өвөр хооронд ээлжлэн явахын зуур авгасын дөрвөн хошуунд багтсан биш үү. Хонтогор хэмээгч түүний хүү энэ Охин мөн биш үү. Их чуулганы дотор хутга гаргагч байдаг. Энэ урьдын Цогт ноёноос илүү шулмас авгасын дөрвөн хошуунаас гаргах болж биш үү хэмээснээс их чуулганы ноёд санаа нийлж угсаа дарлах байтугай орноос хөөх болж Охиныг барьж зиндалсанаас алдуулан дутааж гарсан даруй авгасын ноёдод Хонтогорыг хошуундаа багтааж хорт шулмас арвижуулнам та хэмээн захьсанд уурлаж дундаас долоон цолын харьяатан зуун тавин хуяг улсыг хотоор авч ундууцан мордохдоо бүгдээр чуулж санаа нийлүүлж шүтээний өмнө мөргөж тангараглан эмээлийн нүүр тохомын амсрыг нийлүүлэн сүүн дусалаар мялааж дотоод хормой юугаа барилцан мянган оны дотогш марталгүй явж магад нэгэн хамтаръя хэмээн ерөөл тавилцаж тохомын амсарыг гэдрэг тохож мордлоо та. Замдаа байсан Мэнэн талын олон улсыг дайлж сүйтгэсэнээс та нар Охин лүгээ нийлж оргосоноос хоёр зүйлийн хэрэг гаргаж их хөл боллоо. Тойн гүүш би эрдэнэ зуугийн шүтээн Дарнатын гэгээн лүгээ таван ой хүртэл бараацсанаа таны сүүлхэнээ ирсэн болой би. Хямрал олон дэгдсэнээс олон улс хотоор оргохыг завдсанд ах дүү гурван лугаа уулзахыг зүтгэн мордож олж ирүүлнэ хэмээн ирэхүл хорт санаат Охин худалаар ховсорч цэрэг олж оросын нэр барьж дайлж хоосон болговой. Та нарын минь тангарагт ерөөлийг тасаллаа. Бидний бэлгэт ерөөлийг бэдрүүллээ. Та гэж танилцах би гэж бэдрэх явдал бидний долоон үе өнгөртөл хаагдан одож мартагдах болмуй. Хунтайжийн зарлигийн толь хэмээн мэдэж хорт санаат Охиныг шулмас хэмээн мэдвэй би. Баян Баржигар Номин ах дүү гурвуул лугаа ирж бөгөөтэл уулзаж эс чадсан эрдэмт Гүүш тань хайран. Шулуун санаат шулмаст хууртаж ирсэн ах дүү гурвуулан минь хайран. Чингис богдын дүү Бөх Бэлгэтийн угсаа билээ бид. Зоригт вангийн тайж Идэр Нагурын үр нар билээ бид. Тархаж салав танилцахыг болив бид...)

       


   Үүнээс бид, Халх монголын гурван хан зүүнгарын Галдан бошигтын цэрэгт цохигдон, улс гэрээ алдаж, Манж Дайчин гүрний өмгөөлөлийг эрэн говийг туулан өвөр монголын нутагт орж ирсэн 1688 оны намар сөнидийн Ар элстэй хэмээх газар чуулсан чуулган дээр ар өврийн ноёдын дунд халхын Цогт хунтайжийн ач Охин байж, манжид дагаар орохыг эсэргүүцсэн бололтой бөгөөд улмаар шулмасын үр гэгдэж баривчлагдаад хоригдсон боловч алдуулж гараад авгын Зоригт вангийн хөвүүн Идэр Нагур тайжийн гурван хүү Баян, Баржигар, Номин нарыг уриалан оросын зүг тэмцэн одсоныг дээрхи гурвын ах буюу дүү Тойн Гүүш хэмээгч лам хойноос нь одож ах дүүгээ эгүүлэн авчрахаар оролдсоныг мэдэж авна. Энэ мэдээг цонгоол нарын аман түүхээр тодруулж үзэх боломжтой бөгөөд оросын шинжлэх ухааны академийн Улаан-Үдэ хот дахь буриадын салбарын цуглуулж хадгалсан аман болон бичгийн зохиолын баялаг материалаас шүүрдэж үзвээс, цонгоол буриад нарын төвлөрөн суудаг Хиагт аймгийн Мөөрөөч тосгоны оршин суугч 1876 онд төрсөн Бадамжавын Дагва настанаас 1960 онд тэмдэглэж авсан аман домгийг энд харшуулж үзье. “Энэ нутагт охин наймантан гурван зуун жил сууна. Охин найман хүвүүнтэй байгаа. Долоонь эхнэртэй, хүүхэдтэй байгаа. Нэг нь лам болчисон – эхнэрийг аваагүй. Гурван зуугаад жилийн цаадтай монголоос ирсэн түүхтэй. Би есдэхь үе би. Дээд тал нь арав гаран үе болчоо гэдэг. Урд өвөр талаас ирээ гэдэг сэн. Юунд ирээ вэ? Нэг хаан ганц хүүхэнтэй байгаа. Угсаа дагаж байгаа: хааны хүвүүн хаан болох. Монголд зон нь хоёр анги болоо. Нэг анги нь “Охин гээч хүүхэн хүнээс гарсан юм, Охиныг ноён болгохгүй” гээ. Энэ ондоо угсааны хүн гэж. Цуглаан болоо. Охиныг суулгахгүй гээ. Алахдаа ч болох байгаа. Цуглаар болж байхад хойно нь нөхөр нь суугаад, Охиныхоо хутганд юм биччихсэн байгаа. Юу бичээ гээч вэ, нөхөр минь гээд л, хутгаа аваад л харахад нь: “Их цагаан ирэг өнөөдөр алах гэж байна” гэж. Охин тааж мэдээ. “Намайг алах гэж байгаа байна” гэж. Охин ч доогуур суугаа цуглаарт. Хутгаа сугалж аваад л, хумсаа авч байгаад л, нөхрийнхөө бичсэн номыг харж байгаа, уншиж байгаа. Дургүй талын нь зон: “Энэ их цуглаар дээр чи юунд хумсаа авч байв чи? – гээ. Тэгээд Охин ч хэлээ: “Сайн санасан газар сахалаа авдаг, муу санасан газар хумсаа авдаг. Тэрний учир дээрээс хумсаа аваа би”, - гээд л тэр цагаараа мориндоо мордоод л энэ газар ирсэн юм гэдэг. Зүүгээр ирээ юм гэдэг. Сэлэнгийн бойвод зургаан байхад биеэ тушаагаа. Александр (в)тоорой байгаа юм үү, урдхануур ч сэн үү, мартачоо би. Хаанд л мэдүүлээ юм дээ, биеэ тушаагаа. Тэгээд л Охин булагт ирж нутагласан юм гэдэг. Мүнөө Окино-Күлючии. Түрүүчээр тэнд буриадууд байгаа. Тэгээд л Өвөр харлан, Их нугад манайханы охинтон олон. Наймантан гэж Охины найман цонгоолоос эхлээд л бутарсан байгаа. Охины хойноос, Монголоос олон хүн дагаж ирээ – дуртай тал нь. Тэрэнд ч өнгийн ясны хүн байгаа, бас биеэ тушаасан. Тэгээд л олон ясны зон байна: эндэ урианхад, баатад, хотгойд ясны зон бий.” Одоогоор ил болж судалгааны эргэлтэд орсон худам үсгийн монгол сурвалжууд дотор ялангуяа, халхын ноёд тайж нарын уг сүлжилийг дэлгэрэнгүй сайн тэмдэглэсэн “Асрагч нэрт түүх” болон “Шар тууж”-ид үндэсэлбэл Халхын Цогт тайж гурван хатантай. Нэгдүгээр, ихэрэсийн Төрүй бүрээчийн охин Хоцуй бэйжээс ганц Очир хошууч арслан хунтайж, хоёрдугаар урианхайн Лувсан тавнангийн охин Насхид бэйжээс Арана Эрдэнэ, Бадма сэцэн дайчин, Гарма зүгийн заан хунтайж хэмээх гурван хөвүүн Сабинама абай, Инжанама абай, Ногоон Гэрэ абай, Сүгэсүдэ абай дөрвөн охин, гуравдугаар боржигины Доржигир хөнхөрийн охин Цэринжид бэйжээс Асрал эрх дайчин болон Сүндари абай хэмээх ганц охин төржээ. Сабинама абайг горлосын Далай эрдэнэ номч тавнанд өгсөн ба Инжанама абайг урианхайн Жамц дэлгэр тавнанд өгчээ. Үүний дотор манай иш татан буй “Тойн гүүшийн дурадхал”-д дурдагдан буй Хонтогорын нэр үзэгдэхгүй нь баахан сэжиглэлтэй боловч Цогт тайжийн Халх орноос шахагдан гарч явсанаас өмнөхөн буюу хойно төрж халхын түүхч нарын хараанд өртсөнгүй, эсхүл манай сурвалжийн дагуу өвөр монголын авга хошуунд очиж багтсан учир уг сурвалжуудад нэр эс тэмдэглэгдсэн мэт байнам.


Үүнд хүрээд бид цонгоол хэмээх овог хэдийнээс цахарт буй болсон, авгын тайж нар лугаа ямар учираар холбогдолтой болсон, Халхын Цогт тайж авгын ноёд ямар харилцаатай байсан тухай тодолж үзье. Олны мэдэж байхаар монгол төрийн сүүлийн ёст их хаан Чингис таймин сэцэн хутагт хаан Лигдэн бээр монголын Юань гүрний үеэс уламжилсан сахьяагийн ёсны улаан шажинд тулгуурлан хуучин сургаалын мянган тэргүүнт могой адил зүг зүг бутран толгой мэдэж өөрсдийн биеийг хаан хатан өргөмжлөн агсан Даян хааны үрсийг хазаарлан бутарсан улсаа нэгтгэх бодлого хэрэгжүүлсэн нь харьд ч халуун зуураа ч ихээхэн эсэргүүцэл хүчинтэй тулж асан боловч их хааны бодлогыг талархан дэмжиж нэгэн мөрний хүчин өргөж байсан ноёд цөөн бус байсаны нэг нь ар халхын зүүн гарын Цогт хунтайж байсан билээ. Дайчин төрөөр хураан дагуулсан олон аймгуудын зарим нь ёст эзэндээ тэрсэлж зүрчид, ар халхын зүг босч одож байсанаас говийг туулан ар халхад түшихээр ирсэн босгуул нарыг хэрхэн үзэх талаар Цогт хунтайж ар халхын бусад ноёдтой санал зөрөлдөж хавчигдаад, 1630 онд өөрийн албат ардыг аван Хөхнуурын зүг одож тэндэх монголчуудыг хураан дагуулж хүчээ зузаатгаад Лигдэн хааныг хүлээн суужээ. Гэвч Лигдэн хаан цахар түмнээ дагуулан баруун зүг нүүж явах замын зуур Шар талд өвчнөөр өөд болоод, хатан хүүхэд нь манжийн цэргийн олз болсоноор урдын уламжлалтай сахьяагийн ёсны улаан шажны тугийн дор монголыг нэгтгэх гэсэн оролдлого нурж унав. Түвдийн зүг хүчин тэлж улаанын шажныг тэтгэх гэсэн Цогт хунтайжийн бодлого нь Банчин эрдэнэ Далай лам тэргүүтэй шарын шажинтаны эсэргүүцлийг олж Банчин эрдэнэ нар шар малгайтны үнэнч сүсэгтэн ойрад монголын өглөгийн эзэд болон халхын баруун гарын урианханы ноёдын нэгдсэн их цэргийг урин залж Хошуудын Гүүш хаанаар удирдуулсан ойрад-халхын их цэрэг Хөхнуурын хойнохь Улаан хошуу хэмээх газар Цогтын харьяат цэрэг лүгээ их байлдаан үүсгэж Цогтыг дараад түүнийг хороож албат ардыг нь талж олз хийн ойрадын зүг хүргүүлжээ. Энэ дайны хөлөөс зугтан амь гарсан Цогтын хүү Хонтогор албат ардын хамт өвөр монголын зүг ирж авга хошуунд хоргодсон бололтой байна. Хонтогор чухам яагаад эх нутаг ар халхдаа буцсангүй харин авга нар дээр ирэв гэдгийг, дараахь мэтээр тайлбарлаж болох байна. Цогт хунтайж бол Лигдэн хааны тууштай үнэнч холбоотон гэгдэж ар халхын ноёдтой муудалцан халхаас ойн гарч явсан тул түүний хүү Хонтогор эргэж ар халхад очих магадлал бага юм. Харин ямар учраас авга нар дээр ирсэн бэ гэхүл, Цогтын эх Чин тайху хатан болон түүний гуравдугаар хатан Цэрэнжид нар авгын ноёд боржигин тайж нарын охид байсанаас ийнхүү Цогтын хүү нагацын төрөл хэмээж авга нар дээр ирж хоргодсон болов уу гэж санахаар байна. “Шар тууж”-ийн тэмдэглэлийг үндсэлбэл Багарай хошуучийн хатан буюу Цогтын эх нь онниудын Бэрхийн охин Чин тайху, Цогтын бага хатан Цэринжид бэйжи боржигины Доржигир хөнхөрийн охин гэж буй. Олноо алдаршсан Цогт хунтайжийн шүлэгт гардаг онон мөрнөө агч онниудад байх халуут авга эгч гэдэг нь Шар туужид тэмдэглэгдсэний дагуу Багарай хошуучийн дүү, Онохуй үйзэн ноёны охин Тулуй абай бөгөөд онниуд буюу авгын Шүүсэнхэй үйзэн ноёны хөвүүн Зангудай зоригт Бөх ноёны хатан байжээ. Багарай хошуучийн хатан Чин тайхугийн эцэг онниудын Бэрх хэмээгчийн уг сүлжил тодорхой бус ч нөгөө Доржигир Хөнхөрийн уг сүлжил тодорхой байна. Доржигир Хөнхөр хэмээгч нь онниуд буюу авгын Ном тэмээт хааны Мандуши хатнаас төрсөн Буриадайн хоёрдугаар хүү байжээ. Шар туужид гарч буй онниуд нь одоогийн авга, авганарын хуучин нэрийдэл бөгөөд хорчины түүхч Э.Хурц авгайн тодлон шинжилсэнээр умард Юань гүрний үед Чингисийн алтан ургийн хойчис бус Чингисийн дүү нарын хойчис уламжлал ёсоор ван цол зүүж их хааны түшиг тулгуур гуя албат 4 онлигууд буюу онниуд хэмээгдэж байсанаа, 16-р зууны эхэн хагас болж ирэхэд Онон Хэрлэн дагуу уулын хувь нутагтаа оршин сууж байсан Бөх Бэлгүтэйн хойчисын харьяат аймаг нэгэн онниуд нь Чингисийн хойчист авга болох тул авга, авганар хэмээгдэн шинэ тутам хүчин бузгайран дэгжиж байсан ар халхын ноёд лугаа ураг элгэний бат нягт харилцаатай болж аажмаар халхын ноёдын дагалт хүчин болж хувирсан аж. Чухам энэ учраас Онон Хэрлэнгээр нутаглаж асан авга авганар албат ардын хамтаар халхын ноёдын мэдэлд орохгүйг эрмэлзэн, Лигдэн хаан эцэслэж говийн өмнөх монгол тоотон манжийн луут тугд сөгдөн дагасанаас хойш адил бус хугацаанд урагшлан говийг туулан манжийн харьяат болж Чингийн төрд дагажээ. Үүнд хамгийн түрүүн авгын Дорж эцэг зоригт ноён нийтийн он тооллын 1639 онд албатаа аван Манжийн хаанд дагасанд 1641 онд засаг төрийн зоригт ван цол өргөмжилж албат ардыг нь мэдүүлэн Шилийн голд суулгасан бөгөөд энэхүү Дорж нь түрүүн манай дурьдсан Багарай хошуучийн дүү Тулуй абай буюу Цогт хунтайжийн “халуут авга эгчээс” төрсөн хөвүүн бөгөөд нэг охин нь Лигдэн хааны хатан байж хааны халихад Хунтайжийн хатан болсон аж. Тиймээс Дорж эцэг хэмээх цолтой бөгөөд манжийн хаанд дагасан нь ч энэ учраас болсон байж мэднэ. Цогтын хүү Хонтогор түүний онниуд буюу авгаас буулгасан хатан Цэринжидээс төрсөн байх бололцоотой бөгөөд ингэж үзэхүл түүний ар халхад буцсангүй авга нарыг түшихээр ирсэн нь ойлгомжтой болох юм. Хонтогорын хувьд Манжийн хаанаас Төрийн зоригт ван цол өргөмжлөгдсөн Дорж эцэг ноён бол тун ойр төрлийн хүн байжээ. Манай ишилсэн цонгоол буриадын аман домогт Хонтогорын хүү Охиныг хааны охиноос гарсан гэж буй. Энд хаан гэдэг нь мэдээж цахарт төвлөн суусан монголын их хааныг хэлж буй хэрэг. “Тойн гүүшийн дурадхал”-д Охины эхийг Минжүр вангийн гуравдугаар тайжийн охин гэж заасан байна. Манай санахад энэ Минжүр хэмээгч нь Мангус буюу Манхур тайжийн халгуу бичлэг. Мангус буюу Манхур тайж бол Лигдэн хааны эцэг, монгол сурвалжийн мэдээгээр Лигдэн, Сангарзай хэмээх хоёр хүүтэй гэдэг. Лигдэний үнэнч холбоотон Цогт хунтайжийн хүү Хонтогор Лигдэний ач охиныг эхнэр болгож тэдний дундаас төрсөн хүү нь Охин байжээ. Чухам ийм учраас Цогтын хүү Хонтогор эхэлж авга нар дээр ирж багтсан бол сүүлээр нь эхнэрээ дагаж цахарт, тэр дундаа гүл шар буюу шулуун шар хошуунд багтах болсон мэт байнам. Цогт хунтайжийн хүү Хонтогороор толгойлуулан өвөр монголд ирж нутагласан энэ хэсэг монголчууд цонгоол хэмээх овгийг үүсэн бүрдүүлжээ. Цонгоол овгийн хөгшчүүлийн дунд уг нэрийн гарлыг хэдэн янзаар тайлбарлаж хэлэлцсээр ирсэн бөгөөд үүнд, цонгоол овогтны дээдэс нэг хүүхэн сайхан монцгор цон олов гэж зүүдлээд хүүтэй болсон тул хүүгээ Цонгоол гэж нэрлэн тэр хүүгийн удам цонгоол овогтон болов гэх буюу, “с монголии” буюу монголоос ирсэн хэмээх орос үг сунжираад сонгоол буюу цонгоол болов гэх хэллэг байна.27 Үүний урьд манай шинжилж үзсэнээр энэ хоёр янз тайлбар нь хоёул үгийн гарлыг ойролцоо үгээр тайлбарлах гэсэн ардын оролдлого болохоос хэтрэхгүй бөгөөд миний бие энэ үгийн гарлыг нарийн мөшгиж үзсэнээр цонгоол хэмээх нь མཚོ་སྔོན - Хөх нуур хэмээсэн түвд үг болохыг олж тогтоосон билээ.28 Түвд хэлний амдуу нутгийн аялгаар Хөхнуур болон одоохь Хөхнуур мужийг цонгоол хэмээн дууддаг байна. Үүнд манай санахад Цогт хунтайжийн цэрэг дарагдан албат ард нь олз болох нь болж сарнин бутарж Хонтогор нараар тэргүүлүүлсэн бүлэг өвөр монголд ирэхэд эдгээр халхчуудаар гол мөхлөг болсон Цогтын харьяат олон ясны монголчуудыг “Хөхнуурынхан”, Хөх нуураас ирэгсэд гэсэн утгаар цонгоол хэмээн нэрийдэж 1688 он болоход нэгэнт тэдний угсаатны нэр болон тогтоод байжээ. Эдүгээ цонгоолын бүрэлдхүүнд: 1. Урианхад 2.Болингуд 3. Баатуд 4.Ашибагад 5.Авгачууд 6.Шарнууд 7.Номход 8.Хамниган 9.Аршаантан 10.Хорчид 11. Наймантан 12.Юншөөбү 13.Хотгойд 14.Элжигэд 15.Өрлүүд 16.Тавнангууд 17.Оронгой 18.Цоохор 19.Сартуул 20. Шарайд 21. Тэмдэгтэн зэрэг хориод овог буйгаас үзэхүл гол төлөв халхын овог байх бөгөөд зарим ойрад, өвөр монгол овог оролцсон болох нь мэдэгдэж байна.

        

Одоо бидэнд энэ бүлэг монголчууд ямар учраас Чингийн төрийн эсрэг босч, түүний дайсан гэгдсэн Оросын зүг оргон очсон нь ойлгомжтой болж ирлээ. Лигдэн хутагт хааны үнэнч нөхөр Цогт хунтайжийн ач Монголын төрт ёс унаж Манжийн эзэрхийлэл тогтсонд дургүй байсан нь илэрхий бөгөөд боломж олдсон даруй өөрийн унаган албат цонгоол нарыг дагуулан манжаас салж түүний дайсанд очиж хүчин өргөсөн байна. Цонгоол нар Цахарын Бүрни ван 1675 онд манжийн эсрэг бослого гаргахад оролцож явсан тухай дам мэдээ Охин тайжийг амьд сэрүүн ахуйд, 1720 онд цагаан хаанаас Чин улсад томилсон элчин төлөөлөгчдийн бүрэлдхүүнд орон Чин гүрнийг чиглэн замнаж явахдаа Орос, монголын хил Сэлэнгийн шивээнд уулзсан британий эмч Жон Бэллийн аяллын тэмдэглэлд буйг энд сийрүүлбэл: (…14-ний өдөр цагаан хааны албат тайж хэмээх ноён элчинд хүндэтгэл үзүүлэхээр ирж бараалхсан элчин бээр түүнийг ихэд найрсаг хүлээн авч хүндлээд зоог барив. Тэр тайж(Охиныг хэлж байна. зохиогчоос) 80 гаруй насалсан хүн байсан ч залуу хүн мэт их л хөнгөн шаламгай мориндоо алавхийн мордож байлаа. Тэр бээр өөрийн таван хөвүүд болон бусад бараа бологчдоо дагуулан ирсэн бөгөөд тэд нь түүнд эзэн хаан мэт хүндлэл үзүүлж байсан ба эцэг нь сууж болно гэхээс нааш хөвүүд нь түүний дэргэд сууж зүрхлээгүй билээ. Тэдний энэ ааш зан надад тун их таалагдсаныг энд хэлсү. Манай элчин төлөөлөгчдийн нэгэн, их л тарган эр түүнээс ямар учраас өдий насанд ийм хөнгөн шаламгай байна вэ? хэмээн асуухад “Бага идэж их хөдөл, тэгвэл чи ч гэсэн над шиг байхгүй юу” гэж хариулж билээ. Хиппократын сургаалд тохирсон сайхан хариулт! Залуудаа тэрбээр өөрийн үзэн яддаг хятадын эсрэг олон дайн тулаанд орж явжээ. Тэр бас их идтэй ангууч гэж алдаршсан тул элчин түүнтэй цуг авд мордох өдөр товлож болзсоны эцэст саяхь тайж бараа бологчдоо дагуулан өргөөндөө буцсан билээ…) Үүнээс бид Манжийн хааны дайсан гэгдсэн цахарын хаан угсаа лугаа холбоотой мөн ч шарын шажны дайсан гэж хараагдсан халхын Цогт хунтайжийн ач Охин бээр Чингийн төрийн эсрэг босч Оросын зүг оргохдоо, авга хошууны гурван тайжийг өдөөн хамтаар босч одсоны учрыг олж тодлов. Охин тайжийн тэргүүлсэн цонгоол нар Мэнэнгийн талыг туулан одоогийн буриад нутагт ирэхэд, халхын дотоод самуурал эцэстээ хүрч, Зүүнгарын Бошигт хаан Галдан бээр “Зонховын шажны” төлөө хэмээн халхад цэрэглэж, Түшээт хааны өм цэргийг дараад Сэцэн хааны нутгийг уулгалан идэж явсан үе тохиолдсон бөгөөд халхад хоцорсон авга нарын хойчис тавнангууд нар дайны хөлөөс зайлж Хилго мөрөнд очоод байсантай таарч, бодохул нагац зээгийн харилцаагаа түрий барин тавнангууд нарт багтан орж толгой хоргодоод удалгүй анхны зорьж ирсэн хэргээ бүтээж тухайн үеийн халхын ноёдод “Бүдүүн ноён” хэмээн алдаршсан, Чин гүрэнтэй хил хайч тогтоохоор ирээд байсан цагаан хааны элчин Ф.А.Головинтой уулзаж цонгоол отогоороо дагаар орж оросын цэрэгт хүчин өргөөд саяхан өөрийг нь хүлээж авч толгой хоргодуулсан тавнангууд нарыг хамтран довтолж оросын мэдэлд оруулсан нь, “Тойн гүүшийн дурадхал”-д тэмдэглэгджээ. Ийм учраас Тойн Гүүш түүнийг шулмас хэмээн харааж буй аж. Ф.А.Головин 1689 онд Нэвчүүгийн шивээнд Дай Чин гүрэнтэй найрамдлын гэрээ байгуулж, хил хязгаарыг тогтоогоод төдөлгүй хойтон жил нь нийслэлдээ буцсанд түр цагийн гачигдлын эрхэнд арга бус оросын цагаан хаанд дагаар орсон Түшээт ханы засаг Даш хунтайжийн хөвүүн Цэрэнжав бинт ахай тэргүүтэй халхын тайж нар болон Цэрэн цөхүр тэргүүтэй авга – тавнангуудын тайж нар босч халхын нутгийн гүн рүү оргон зайлжээ. Цэрэн цөхүр нарын бүлэгээс хоцорсон тавнангуудыг бас халхын зүг босох вий хэмээн Эрхүүгийн орос захиргаанаас тэднийг 1692 онд Байгал далайн наад эргэ Баргажин голын тэнд нүүж очихыг тушаасанд үлдсэн тавнангуудын тэргүүлэгч Жав эрдэнэ тайж замын зуур босч, дагалдан явсан оросын хасаг цэргийг цохиод Охин нарыг барьж хүлэн цонгоол отгийнх нь хамт халхын Сэцэн хааны засаг Цэвдэн бэйлд аваачин тушаажээ. Төдөлгүй 1694 онд тус хошууны засаг Цэвдэн нас барсанд түүнийг залгамжилсан бага настай Ванжил бэйлийг орлон түүний эмэг эх авга-тавнангуудын Бодиства хатан болон авга-тавнангуудын тайж нар хошууны эрхийг захирч байхад Охин нар тус хошууны хойт хөвч ойн газар нутаглахыг гуйн зөвшөөрүүлээд Галдан бошигтын 1695 онд халхын зүүн гарт дахин довтлон ирэхийг далимдуулан хоёр дахь удаагаа Оросын цагаан хаанд дагаар оржээ. Тийм учраас цонгоол нарын түүхэн сурвалжид тэднийг 1696 онд цагаан хаанд дагаар орсон хэмээн тэмдэглэсэн байна.

              

Авгачууд цонгоол Б.Нацагдорж ( Буриад монголын авга тайж нарын уг гарвалыг мөрдсөн нь” нийтлэлээс)
Bookmark and Share
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МОНГОЛЫН ТҮҮХИЙГ МОНГОЛООР БИЧИХҮЙ
Монголын түүхийг голчлон гадаадууд гадаадаар бичсэн байх. Энэ байдал одоо ч хэвээрээ. Түүхээ өөрөө бичдэггүй монголчууд түүнийг ямар ч шүүлтүүргүй хуулан авах. Сүүлдээ хуулж байгаагаа мэдэхээ байчихсан мэт. Үүнийг бид засч болно, ингэх ч үүрэгтэй. Ингээд эртний түүхээс нэгэн жишээ авч түүхээ хэрхэн засч монгол түүх болгохыг залуустаа үзүүлэхийг хичээв…Эртний Римд болсон явдалНТӨ 54 онд Римийн суут жанжин Красс долоон легион, дөрвөн мянган морьт ц...
2014-08-08 06:04:22 Дэлгэрэнгүй »»
Барга буриадын түүх
17-р зууны эхэнд чивчин барга нар Манжийн хааны шаардлагаар Бөхэ хотын орчимд нүүн очжээ. 1732 онд Найралт төв хааны үед чивчин барга нар өнөөгийн нутаг болох Хөлөнбуйрт нутагт ирсэн байна. Эдгээр барга нарыг 2 хошуу болгон, мөн энд нүүлгэн авчирсан солоны 6 хошуу, өөлдийн нэг хошуутай хамтруулан Манжийн цэргийн зохион байгуулалтад оруулжээ. 1689 онд Манж Орос улсууд Нэршүүгийн гэрээгээр хил тогтооход Хэрлэн голын орчим нутаглаж явс...
2014-03-28 06:35:53 Дэлгэрэнгүй »»
ПЛЕМЕННОЙ СОСТАВ БУРЯТ В XIX ВЕКЕ © Б.З. Нанзатов
В XIX веке бурятские племена были организованы в так называемые "роды". Эти "роды" - представляли собой административные образования, основу которых составляли малые племена, либо их части. Зачастую, многие малые племена, осколки племен не могли составить административную единицу и включались в состав административного "рода", основу которому составляло более крупное по численности племя, либо его часть, которое и давало свое назван...
2014-04-23 01:50:22 Дэлгэрэнгүй »»
Сталины бэлэглэсэн "жаргалант бага насны" бэлгэдэл буюу Буриад-Монгол Геля охины ээдрээт түүх
  Мягмарын Саруул-Эрдэнэ Зохиогчийн жиргээ: @SaruulerdeneM 2008 оны Бээжингийн Олимпийн нээлт түүхэн дэх хамгийн гайхалтай, шилдэг нээлтийн нэг болсон билээ. Гэвч нээлтийн үйл ажиллаганы сүр хүчийг, гоо сайхныг бүдэгрүүлсэн нэгэн тохиол хожим илчлэгдсэн нь царай зүс, дуу хоолой, эгдүүтэй төрхөөрөө бүхний хайрыг татсан Лин Миаоке охин үнэхээр өөрөө дуулсан биш Ян Пэеи гэж өөр охины дуунд ам барьсан явдал байлаа.   ...
2012-11-21 12:00:24 Дэлгэрэнгүй »»
Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойд зориулж “Чинггис хаган” хэмээх 1000 мөрт найраглал бичиж, толилуулж байна. (Бодонгууд Мягмарын Дөш)
Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойд зориулж “Чинггис хаган” хэмээх 1000 мөрт найраглал бичиж, толилуулж байна. (Бодонгууд Мягмарын Дөш)   Чинггис хаган    (найраглал) Дээд Тэнгэри-ийн хөбэгүн Чинггис хаган мэндэлж Дэлхийг байлдан дагуулахаар газар дээр буусан юм. Монголын их тал нутаг дээр морьтон баатар төрж Монголын сүр хүчийг дэлхий дахинд хүргэсэн юм.   Монгол нутагт найман зуун тавин жилийн т...
2012-12-04 01:53:47 Дэлгэрэнгүй »»
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!


Зочдын сэтгэгдэлд toonto.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл Нийт (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна.
   
Facebook
сурталчилгаа

286px × 140px

сурталчилгаа
Хайх
Дуулагтий - Тэсэнэгүйби
ВИДЕО
Баян-Уул сумаас УТХХэрэгт хэл...
Дангинамни Дуушан Ч.Энхзул Б.Б...
Галттаймни буряад дуун Үгэнь Д...
Оллоо ТВ - Нот-гүй яриа - Д.До...
Дуучин Д.Нямдаваа - Миний бури...
Нютаг уhанай дуун.Дуучин : МУГ...
САНАЛ АСУУЛГА
Та сайтын аль сэдэвт нь илүү орох дуртай вэ?
Дуу хүгжэм, радио
Бүгд
Зурагай сомог
Видео
Мэдээ мэдээсэл
Номой hан, угай бэшэг
Хэлэлсүүлгэ
 
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ёохор дууны үгийг бүтнээр нь хаанаас олж авах вэ хүүхэддээ цээжлүүлэх гэсэн юм аа
» Сайн байцгаана уу ? Монгол дахь Буриадай холбоо гэж хаана байдаг юм ? хэлж өгөөч
» Хадамд гарахаар зэхэж буй охид бүсгүйчүүд болон бүх насныханд...
Л. Намсрай гуайн буриад аялгуун...
» Ашбагад, Худай, Хуасай овгийн талаар мэддэг зүйлсээсээ хуваалцаарай. Энэ овгийн хүмүүс байвал холбоо...
» Uriyadain Donoin xuuged xuugduudei xuuged gej baidaghaa xolbogdiit minii xugshin ejiin duu ni bgaad ...
» 2014 onoi altargana naadamai bayrai mendiie xurgeneb
» Yahan goy yum geesheb,ushuu goy goy zuragnuudii oruulaaraigtii,Balbarai baga altarganai zurag ene te...
сурталчилгаа

286px × 140px